2008/01/11

Оюун ухаан


Бид ОЮУН УХААН гэж ярьдаг.

УХААН бол социокодоор дамждаг нийгэмших үйл явц, орчны нөлөө, хүмүүжлийн үр дүнд олдмол шинжтэй байхад ОЮУН гэдэг бол биокодоор дамждаг удамшихуйн, төрөлхийн шинжтэй юм.

Ухааныг эзэмшсэн хүмүүжилтэй хүмүүсийн нийтлэг дүр бол нийгэмд зөвхөн өөрсдийгөө л болгож явдаг, амьдралын ерөнхий арга ухаантай болохоос тэд мөн чанартаа ТЭЖЭЭГЧИД БИШ юм. Тэд нийгмийн бага зэрэг долгилол, өөрчлөлтөд өртөн тэнцвэрээ алдах, эзэмшсэн мэдлэг чадвар, ухаан нь хоцрогдох, улмаар тэжээлгэгчийн армид шилжих магадлал ихтэй. Зах зээлийн шилжилтийн үед энэ магадлал асар ихэссэнийг бид бэлээхэн харж байгаа.

Тэгвэл оюуныг эзэмшиж төрөлхийн авъяас чадвараа нээн хөгжүүлж, нийгмийг яран гарч ирж чадсан хүмүүс хэзээ нэгэн цагт нэг хэсэг хүнийг тэжээх төдийгүй, зарим тохиолдолд тэдний хийсэн бүтээсэн нь шинжлэх ухааны хөгжилд түлхэц болж байдгаараа жинхэнэ ТЭЖЭЭГЧИД юм. Тэдний дотор ядуу зүдүү байж үр дүнд хүрсэн ч хүн бий. Альберт Эйнштейн, Альфред Нобель, Моцарт, санхүүч Сорос гээд л.

Тэгэхээр бидний боловсролын систем ТЭЖЭЭГЧИД рүү чиглэх ёстой. Мэдээж бүгд тэжээгч болж чадахгүй. Капитализм бол үйдвэрлэл, нэн түрүүнд үйлдвэрлэл юм. Капитализмыг боловсролоос, номноос эхлэх ёстой юм байна гэж хэзээ ойлгоно тэр цагт л капитализм биднийг тэжээнэ. Мөн хүн чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж байх явдал, өөрөөр хэлбэл оюун ухааны эрх чөлөө чухал юм.

Сүүлийн жилүүдэд баян хоосны ялгаа газар авах боллоо. Энгийн логикоор бодоход: 6 тэрбум, 70 сая, 20 сая хүн амтай томоохон улсуудад баян хоосны ялгаа гэж ярьж болох юм. Харин 1,5 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, газар доороо баялагтай 2,7 саяхан монголчууд баян хоосны ялгаатай байдлаар хөгжинө гэдэг бол дэндүү арчаагүй бодлогын илрэл гэлтэй.

Хонгконг, Сингафур, Малайз, Пиллифин, Индонез гээд улс орнуудтай харьцуулахад хүн ам нь манайхаас их байж болно, гэхдээ тэдний хажууд бидэнд газар нутаг байна, түүх соёл, өв уламжлал байна... хил, хэл байна. Ирээдүй байна.

13 comments:

Sarga said...

Баян хоосны ялгааг багасгая гэвэл хувийн бизнесvvдээс улс татаас авч ядуу иргэдэд тараах ганц замтай.

Badral said...

Тэжээгч нарыг яаж єсгєж болох вэ? гэсэн байна. Тэжээгчид ихэвчлэн нийгмийн єрсєлдєєн дундаас єєрсдєє тєрдєг. Харин тvvнийг тєрийн бодлогоор єсгєх механизм байдаг боловч харамсалтай нь одоохондоо манай тєр энэ талаарх бодлого манатай л байх шиг байна.

Sarga-д: Баян хоосны ялгааг хамгийн багаар барьж хєгжих зарчим нь зєвхєн баячуудаас татвар аваад ядууд нь тараах явдал биш. Чиний санаа буруу байна. Хэрвээ татварыг ядууст хандивлаад байвал хєгжиж байна гэхээсээ илvv, харин уруудаж байгаагийн шинж. Энэ тал дээр чи “бага” харж байна. єєр олон арга байж болох шvv дээ…

Sarga said...

Жишээ нь ямар арга байна? Залуу, та тайзаа андуурсан бололтой . Монологоо єєр газар очиж уншина уу.

Stranger said...

Аль ч нийгэм байсан энэ vзэгдэлийг улс тєрєєс vгvй хийнэ гэдэг бол хаант засгаа унагааж баян хvмvvсээ алж талан бvх баялагийг нь булаан эзлэсэн Большвикуудын гаргасан алдаатай бодлого гэж хэлмээр байна.
Гэхдээ тэднээс бидэнд ямар ашиг унасан бэ? гэхээр бид олон улсад єєрсдийн тусгаар тогтнолыг Оросын тусламжтайгаар хvлээн зєвшєєрvvлж чадсан. НVБ-д албан ёсны тєлєєлєгч явуулах эрхтэй болсон гээд олон давуу тал байгаа юм.

Anonymous said...

Баян хоосны ялгаа хун турулхтний бухий л уед байсаар ирсэн байсаар ч бх болно шуу дээ. Харин зохистой хэмжээ гэж байж магад. Энэхуу зохистой хэмжээг хангахын тулд монголчууд бидэнд ю дутаад байнаа. Бодий, бодий, бодий. Магад дараах зуйлс: 1рт туруус хуний хугжлийг дэмжих бодлого барих ёстой. Ууруур хэлбэл эруул саруул, амидрах ухаантай, нийгмийн амидралд оролцох оролстооныхоо хирээр хуви хуртэхээ, уурийнх ни эрх чулуу бусдынхаар хязгаарлагддаг гэдгийг ухамсалралсан хумуусийг бэлдэх гэсэн уг юм шуу дээ. 2рт Турийн хунд суртал гэдэг дээ, за мун турийн харалган хэн нэгний ьхалаась-нд орчихсон бодлогыг угуй хийх хэрэгтэй бхаа. Чулуутэй сэтгэх, хийх боломж, бололцоог хун бухэнд нээлттэй байлгах хэрэгтэй бхаа. Бид бэлэхнээ харж бна шуу дээ. Гадаадад олон жил ажиллаж, амидарч бгаад ирсэн залуус яагаад буцахын туус болж байгааг. Тэдэнд санаж сэдсэнээ хийх боломж ууруур хэлбэл нийгмийн амидралд оролстох оролстоог ни турийн бодлого,хунд сурталаар хаачаад бна хаачаад бна нухдуу хэхэхэхэ 3рт мэргэжлийн хяналт маналт гэсэн хаынах юмаа олж ядсан нэг газар бна дээр ни цагдаа!!!!!!!! АЙАмшигтай мангас!!!!!!!! За тэгээд арай гэж ъхалаасныъ бодлого хунд суртал гээч ьшуламь-ын гараас мултартал мэргэжлийн хяналт, цагдаа гээд мангасуудын гарт орчино доо. Чанар гэдэг ойлголт бол хуний хэрэгцээг хангах тухай асуудал байдгаас биш нэг хуушууранд 10 ширхэг мах уу атга мах уу гэдэг ойлголт огтоос бишээ нухдуу. Мах ихтэй хуушуур идэх дуртай хун бхад маханд муу бага махтай хуушуур идэх хусэлтэй хун байж болохгуй гэж уу??? Гэтэл тэр ьмангась-ууд нэг стандарт гэсэн сонин сонин юм яриаааааааааал шантажилна шуу дээ. 4рт Татварын дарамт. Аз, эз болж ьшуламь, ьмангась-ын савраас мултаарвал татвар гээд ухлийн цохилт хулээж бнааа. Хэдэн тонноор ни алт ухаад авч бгаа гадныханаас татвараа авч чадхгуй байж 10 цаас олж байгаа ТУЦ -ний авгайгаас яаж дарамтилж авахаа мэднээ цаадуул чини... 5рт за тэгээд ХУХ байх ХУН байх шуу дээ нухдуу хэхэхэхэ.

NCAAD said...

Sartre-ийн номыг олж авав. Vнэхээр кааафтай байна.

Badral said...

Sartre хувийн амьдралаа зохицуулсан байдал нь их аятайхан.

Different Theory said...

Sartre-ийн хувьд, мань хvн нэг их лаг даа ч биш, ард нь Simone de Beauvoir байсан тулдаа л хувийн амьдрал нь их аштайхан байдлаар зохицуулагдчихсан юм биш vv? Аливаа аугаа эрийн ард заавал тvvнээс илvv аугаа эмэгтэй байдаг аа гэж...

NCAAD said...

Сартрэ 1956-оны Унгар-ийн хэрэг явдлын vеэр учиргvй Коммунистуудийг шvvмжлээд бснаа, сvvлд нь нєгєєдvvлээсээ ч илvv Марксист болцон давхиж явсан юм шиг байлээ шт. Юутай ч тэр бол агуу гар. Агуу эрийн цаана тvvнээс агуу эмэгтэй бдаг юм бол агуу эр атлаа эхнэргvй, ээж нь багад нь нас барсан, эмэгтэй дvv, эгчгvй нєхдvvдийг яах уу? Хэхэ

Stranger said...

Ард нь агуу нууц амраг эмэгтэй байх нь гарцаагvй, theory-ийн зєв. Хэхэ

Different Theory said...

Угаасаа хvний vзэл бодол яг тєлєвшинє гэж байхгvй л дээ... тэр дотроо ухаалаг хvмvvсийнх... Ленин, Сталин мэтийн сэтгэцийн эмгэгтэй баагийнууд л асар vзэл бодолдоо vнэнч vлддэг байх... тэрнээс асар хурдацтай хєгжиж буй энэ нийгэмд нэг vзэл бодолдоо баригдаад vлдэнэ гэдэг байж болшгvй бую... єєрийнхєє хувирамтгай занг учиргvй цайруулсан...

NCAAD-д: Агуу эмэгтэй гэснээс, бука ээжтэй, гого эгч дvvстэй, саак эхнэртэй, тансаг нууц амрагтай эр бол жинхэнэ балай авах нь байна шт. Кэкэ

Stranger said...

Simone тэр 2-ийн харьцаа асар євєрмєц. дурлалт хосууд... хамтран зvтгэгчид... бас єрсєлдєгчид байсан. єєрийнхєє Simone-ийг олохсон гэсэн…

Different Theory said...

Simone-oo олсон уу Stranger? Keke
Овоо ч хэдэн жил өнгөрсөн байна...