2007/07/16

Наадам

Энэ жилийн Наадам үнэхээр сайхан болж өнгөрлөө. Би ч наадсан шиг наадаж, хийж болох бүхнийг л хийв. Наадмын нээлт үзэж, төв цэнгэлдэхийг тойрч хуушуур авч идэж, айраг уугаад Хуй долоон худаг тийш явж, соёолон морьдын тоосонд дарууллаа. Харин 12-ний өдөр хоёр дахь удаагаа стадионд бөх үзэв. Бөх асар сонирхолтой болсныг хэлэх үү, тансаг байлаа. Өсөхөө, Азаа хоёр юу юугүй тоглоомоос хасагдаж Сумъяа аварга балай авах нь тодорхой боллоо гэтэл уд төдөлгүй Сайнбаярт өвдөг шороодож намба алдав. Миний хувьд энэ жилийн наадмын онцлог гэвэл дүү нарын буянаар найз бөхчүүлийнх нь галд орж жинхэнэ бөхөөр амьсгалсан явдал байлаа. Мань мэт нь шинээр Заан болсон Сайнаа, харцага болсон Ганбаа, бороо гуравт баярлаж баахан хөөрөх шив. Гэснээс Сумъяа аварга онцгүй творащь юм аа нэг нутгийн бөх болох шинэхэн заан Сайнааг 4 удаа амлан унагааж байсан гэх юм. Сүүлдээ галын бөхчүүд нь Сайнааг хөөе, аваргын амны бөхөө энэ тэр гэж хөөрхөн хөөрхөн явуулаад л, мань хүн тэрүүхэндээ ичингүйрэн балайраад л үнэн хөөрхөн байгаа юм чинь. Мань ч дуугай л байсан гэсэн. Тэгсэн Сайнаа Сумъяа аваргийг унагааж жинхэнэ онигоо болгосон л доо. Гоё шүү!


Бас нэгэн баярт үйл явдал болсон нь Ням ахын хүү Ганбаа Улсын начин цолыг алагсан Харцага цол хүртсэн явдал байлаа. Энэ жилийн наадам үнэхээр сайхан болж, гэртээ ч амрах завгүй наян үйл явдал, наян арга хэмжээн дунд гайхсаар байгаад л таарлаа

Бороо гэснээс, ойрд үзээгүй бороо наадмын дэвжээг жинхэнэ мялаах шиг болсон доо. Бороо шивэрч бөхчүүд барилдаанаа завсарлаж, сурталчилгааны самбарууд хийсэж, улс амьтан гүйлдэж байхад төрийн сүлдний дөрвөн хүндэт харуул яс зогсож байсан нь гоё санагдсан. Тэр дөрөв ч гүрийх шиг болсон доо, салхинд хийсэх шахаж байсан ч ёслолын байдалтай зогссоор л байсан... тушаалаа гэж.

Үзүүр түрүү булаалдсан бөхчүүдийн барилдаан асар сонирхолтой болж, улсын заан Мөнхбаатар түрүүлсэн ч, Доржсамбууг хальт өрөвдөх сэтгэгдэл төрөв. Мань хүнд ахиж ийм алтан боломж тэр бүр олдохгүй гэж бодохоор үнэхээр харамсалтай. Уг нь хөөрхий 8-ын даваанд давчихаад нижигнэсэн алаг ташилтын дор үнэнхүү харц дээгүүр төрийнхөө тугийг ийнхүү тойрч явлаа шт

Гэтэл хэдхэн хоромын дараа яав гэсэн, Нэг иймэрхүү л юм болчихсондоо хөөрхий. Асар довольный байсан заан маань цаанаа л нэг өрөвдмөөр... Ямартай ч Арслан цолноос атгаад алдсан Доржсамбуу заандаа амжилт хүсье гэсэн,


PS: сэтгэл хөдлөөд асар cheesy юм биччихлээ... гэхдээ яадаг юм, I am a cheesy person, so be it!

4 comments:

Anonymous said...

Энэ жилийн наадам vнэхээр лайтай болсон л доо. Хэдvvлээ ч vнэн идэвхитэй бөх vзсэн шvv, тэ? Нээрэн та нар онгоц хөөрөхийг харав уу? Мань нvдээ хөхөртөл доошоо харсан, хэдэн цэг байсан, та нар мөн vv? Хэхэ

Anonymous said...

Sumyabazar Sainbayart 50 000 $ uguyue gej guisan gesen sh dee

Anonymous said...

Даан ч тийм байхаа тэр цэцгүүдийн зураг уу? янзтай авсан байсан юм аа.
Ёстой сайхан эд байна даа. Ийм эдээр зураг дарж үзэх юмсан ч гэх шиг хэхэ

За тэгээд Өнөрөө ч олон сайхан зураг дарж биднийхээ нүдний мэлмийг нээж явна гэдэг ойлгомжтой, харин надаар заримдаа даруулаарай гэсэн :) ха ха

Өнөө

Different Theory said...

Соо, тэр чинь мань хэд мөн мөн гэсэн, хэхэ. Чамайг гэхдээ маяг гаргаж өгсөн шvv, тэ. Тэр орой нь гэдэс өвдөөд юу болов оо? Гэнэт идэх гэдсэнд халтай гэж... Гэснээс, чиний утасыг би олдоггvй ээ, vтэр тvргэн и-мэйл бичсэн бай даа гэсэн. (YIM-д offline message vлдээлээ шvv, яриарай!)

Anonymous, харин тийм яриа болох нь болсон шvv. Гэхдээ чадаж л байвал яасан ч яахав гэдэг уриаг хувьдаа би дэмждэг хөөн гэсэн. Сумъяа аврага цолоо 200 000 $-р авсан ч гэсэн яриа бөхчvvдийн дунд байдаг л юм бна лээ.

Өнөө, цэцэгийн зураг дажгvй болсон шvv нээрээ. Ойрд юм болгоныг дурангийн нvдээр хараад нvдний загтнаа арилж өгөхгvй хэцvvдэж бна...