2007/05/25

Today or Tomorrow


Нойр хүрэхгүй байхаар нь далийж янзан бүрийн юм уншиж суусан биш нэг сонирхолтой зүйл олж уншив. Өөрийгөө дөрвөн настай хүүхэд гээд бодъё. Цэцэрлэгтээ ангийнхаа хүүхдүүдтэй тоглож байтал чинь нэг ах орж ирээд та нарын өмнө нэг нэг чихэр тавиад, “Ах нь та нарт гого бэлэг авчирлаа. Миний дуу нар чихрээ хэзээ л бол хэзээ идэж болно. Ах нь одоо гялс явчихаад ирнэ, нэг их удахгүй. Намайг иртэл чихрээ идэлгүй хүлээсэн хүүхдэд би дахиад нэг чихэр нэмж өгнө шүү” гэж хэлээд яваад өглөө гэж бодъё. Чи чихрээ идэх үү эсвэл дахиад нэг чихэр авах гэж хүлээх үү?

Энэхүү экспериментыг 60-аад онд Walter Mischel хэмээх сэтгэлзүйч хэсэг бүлэг хүүхдүүдийн дунд явуулжээ. Судалгаанд оролцсон зарим хүүхдүүд ахыг гарч явна уу үгүй юу шууд чихрээ идэж орхисон бол зарим нь өөрсдийгөө ямар нэгэн аргаар саатуулаад, дуулж бүжиглээд, чихрээс аль болох хол байж, хоёр дахь чихрийг хүлээсэн байна. Хамгийн сонирхолтой нь Walter Mischel арван хэдэн жилийн дараа өөрийн судалгаанд оролцсон хүүхдүүдтэй эргэж холбоо барихад хүлээсэн хүүхдүүд нь чихрийг шууд идэж орхисон хүүхдүүдээс илүү сайн сурлагатай, өөртөө итгэлтэй, шалгалтанд хамаагүй өндөр оноо авч байсан гэнээ.

Эдийн засагчид time preference гээч зүйлийн талаар ярьдаг даа: өнөөдөр хэрэглэх үү, эсвэл маргааш хэрэглэх үү гээд л. Болдын хувьд өнөөдөр хэрэглэх нь маргааш хэрэглэхээс хавьгүй үнэтэй бол Батаа маргаашийн хэрэглээнд илүү их ач холбогдол өгдөг байж болно. Энэ тохиолдолд Батаа мөнгөө хураана, банкинд хадгалуулна, харин Болд олсон өдрөө үрж орхино. Тime preference хэмээх ойлголт нь зарим талаар тухайн нийгмийн хөгжил, эдийн засаг, соёл, зан заншилтай зэрэгтэй холбогдох ч маргаашийн хэрэглээ нь тодорхой бус, хадгаламж эрсдэлтэй бол өнөөдөр хэрэглэх нь илүү өгөөжтэй байх болно. Азийн бар улсуудын эдийн засгийн өсөлт ард иргэдийн нийт хадгаламжийн хувь өндөр байсантай холбоотой, г.м. Жишээ нь Солонгост аливаа хүн ямар нэгэн ажил эрхэлдэг л бол сарын орлогоосоо их бага нь хамаагүй тодорхой хэмжээний мөнгийг ирээдүйдээ зориулж хуримтлуулдаг. Энэ нь хууль шиг л мөрдөгддөг. Мань мэт нь хуримтлуулж байгаагүй гээд хэлчихвэл байдалд орох янзтай. Миний бодлоор тэдний энэ сэтгэхүй нь аль эрт үеэс л яс маханд шингэчихсэн мэт. Манайхан 90-д оны үеийг хачин хэцүү байсан энэ тэр гэж ярьдаг ч бусад улс оронтой харьцуулахад харин ч тансаглаж байсан гэлтэй.

Өнгөцхөн харахад, Монголчууд угаасаа их өндөр time preference-тэй мэт санагддах: өнөөдөр балай авч байвал маргааш яасан ч яах вэ гэх маягаар амьдралд хандах нь элбэг байдаг. Энэ нь юутай холбоотой вэ? Нүүдлийн соёл иргэншил гэх нөгөөх л жижүүр хариултыг өгч болох юм. Дээрх судалгааны ажлын дүнг үндэслэвээс, хүмүүсийн time preference асар багад нь төлөвшдөг гэсэн дүгнэлт хийхээр байна. Дөрвөн настай хүүхэд чихэрт яаж хандаж байгаа нь түүний арван наймтайдаа их сургуульд элсэх үү үгүй юу гэдгийг тодорхойлоод байх шиг. Дахиад л хүмүүжлийн, гэр бүлийн асуудал…

Юутай ч, хулган жилд балай авч, хоёр чихэртэй хоцордог болохын тулд урагшаа гэсэн зорилт тавъя.

7 comments:

Anonymous said...

Hujaa nar shig mongoo urj chadahgui hairlasaar baigaad chad hiichihvel bas haramsaltai. mongo urj kaif avdaggui, mongo hadgalj kaif avdag sonin etgeduud shuu.

gesnees minii new year’s resolution -NO Smoking. Hehe

Different Theory said...

Хятадуудын хувьд, гэр бvл, хvvхдvvдээ бараг өөрсдөөсөө ялгаагvй vздэг болохоор хэзээ ч vхэхгүй мэт бодож мөнгөө хадгалдаг байх, тэ. Аажмаар баруунжаад, individualistic болоод ирэхээр өөртөө наадаг болох биз гэсэн.

Anonymous said...

Бага байхдаа “Термонатор” шиг л байсан, том болсон чинь “Стерлита” шиг болцон. том болох явц нь бас асар чухалиймаа. буцаад хvvхэд болоод баллаж өгмөөр байхын.

Anonymous said...

Terminator chini yavahlaaraa zaaval ” I’ll be back ” gej heleed yavdag yum bilee. Tegeed ilyy saijraad butsaad irdeg yum bsihyy?

Different Theory said...

Стерлита чинь яваандаа жаргадаг ш дээ, Туяа. Хэхэ

Different Theory said...

Миний энэ жилийн resolution-ны хувьд биеийг жаалхан тордоод ирэх хулган жилдээ балай авнаа гэж бодож байгаа. NCAAD-ийн хэлдэгээр Термонатор cooming back soon гэдэг шиг..

PS: За тэгээд эрvvл л байвал болно доо

Anonymous said...

Сонин туршилт судалгаа байна шүү.
Гэртээ хариад хүүхдийн ирээдүйд дүгнэлт хийнээ хэхэ

Өнөө