2010/10/19

Good parther гсн...


Монголд валют солих цэгүүд бий болоод удаж байгаа ч зарим нэг нь хүмүүсийг ханшийн зөрүүн дээр хулхидсаар л...

Үүний тод төлөөлөгч бол Уянга-Эрдэнэ валют солих цэг юм. Уг нь энэ зах зээл дээрх анхдагч нь гэж хэлж болох ч хэрэглэгчээ боддоггүй хэт ашгийн төлөө явснаас болж унаж байгаа газар гэж хэлж болно. Үглээд байгаагийн учир нь монголчууд нэг л үйлчлүүлсэн газраараа сайн ч бай, муу ч бай хохирон хохирон, дахин дахин үйлчлүүлээд байдагт байгаа юм.

Нөгөө талд бас сайхан мэдээ байна аа гсн...


Монголд хамгийн сайн валютын ханш санал болгодог 3 газрыг хэлье би. Валют солихын тулд олон газруудаар явж цаг, заваа алах хэрэггүй юм. 8 шарга бол цаашаа шүү!!! За ингээд

1. Цэцэг төв
2. Exclusive Change
3. Евро Азиа

Эдгээр дундаас

Дахин дэлхийн эдийн засгийн хямрал болох уу?


Америк найтаахад дэлхий ханиад хvрдэг гэж ярьдаг. Ноён долларын эрүүл мэндэд аюул тулгарав. Энэ нь нэг талаасаа Барак Обамагийн засаг захиргааныхныг баяр­луулж байгаа бол нөгөө талаас Япон, Европ, Хятад тэргүүтэй орныг хүндхэн бай­далд оруулах бололтой. Баярлуулж байна гэхийн учир нь валютын дайнд орол­цогчдын тэргүүн эг­нээнд АНУ яваа. Тэд бу­сад хөгжингүй орны нэг адил ам.долларын хан­шаа унагах замаар экс­порт­логчдынхоо бараа бү­­тээг­­дэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулахыг хичээх болсон.

2010/10/18

The latest news...


Хэдхэн хоногийн өмнө Energy Resources компани Хонгконгийн хөрөнгийн бирж дээр гарж байгаа талаар мэдээлж байсан. Таамаглаж байсанчлан нэгж хувьцааны үнэ 7,2 хонгконг доллароор хоёрдогч зах зээл дээр 10 сарын 13-ны өдөр гарч ирсэн. Үндсэндээ 10-хан хоногийн дотор 30%-ийн өсөлт үзүүлж 9,36 хонгконг доллар боллоо. Браво.

Өнөөдөр уг хувьцааны ханш бага зэрэг унасан явдал нь Citi bank зах зээл дээр бага хэмжээний хувьцааны нийлүүлэлт хийсэн тухайгаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч уг хувьцаа эрэлт ихтэй хэвээр байгаа бөгөөд хэд хэдэн томоохон санхүүгийн байгууллагууд худалдаж авах мэдэгдээд байна.

Олон улсын валютын зах зээл дээр Еврогийн ханш унаж Долларын ханш чангарах болсон шалтгаан нь АНУ-ын Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Bernanke цаашид бид мөнгөний зөөлөн бодлого явуулах эсэхээ ирэх сарын 2-3-д болох хурлаараа шийдэх болно гэж мэдэгдсэн нь худалдаачид ам.долларыг зарахаа зогсооход хүргэв. Одоогоор доллар еврогийн эсрэг 1,4156-1,3690 хүртэл чангараад байна.

2010/09/23

Монгол гайхамшиг... Boom!!!

Нью-Уорк, Токио, Лондон гээд дэлхийн аль ч улсын Хөрөнгийн бирж дээрээс 500 ам.долларын үнэтэй нэгж хувьцаа гэж олдохгүй. Харин Монголд бол байна гэсэн. Гоё уу? "Таван толгой", "Шарын гол" ХК-иудын ханш энэ сард үндсэндээ 80-124 %-иар огцом өслөө. Боже мой,

Хамгийн сонирхолтой нь эдгээр өсөлтүүд үндсэндээ 7-хон хоногийн дотор биелэгдсэн явдал юм. "Шарын гол" ХК-ийн нэгж хувьцааны ханш 3800-аас 12499 төгрөг буюу 124%-иар, "Таван толгой" ХК-ийн нэгж хувьцааны ханш 286100-660000 төгрөг буюу 60%-иар өсөв. Чухам яагаад энэ өсөлтүүд явагдах болсон талаар энэ удаад нууцлая.



Үндсэндээ "Таван толгой" ХК-ийн хувьцааны ханш Дэлхийн рекордыг эвдчих шиг боллоо. Браво гэсэн. Түүх өгүүлэхэд 1999 онд тус компанийн нэгж хувьцааны ханш 5 төгрөг байсан бол 2010.09.07-ны өдрийн байдлаар 660000 (зургаан зуун жаран мянга) төгрөг болтлоо өссөн байх юм. Бижкээн тоо бодъё: 660000/5*100-100=13199900% Тэгэхээр 1999 оноос хойш "Таван толгой" ХК-ийн нэгж хувьцааны ханш 13 199 900 %-иар өссөн байна. Жилийн жигнэсэн дундажийг гаргавал 1 199 990 %-ийн өсөлт болж байна. Тэгэхээр яасан байх уу 1 жилд дунджаар 1 199 990 %-ийн ашиг олох боломж байжээ гэсэн үг. Алсаан, тухайн үед 100 төгрөгөөр 20 ширхэг хувьцаа авчихсан бол өдийд 13000000 төгрөгтэй болчихсооон айн.... 1999 онд Таван толгойн ханш ирээдүйд хэдэн сая хувиар өснө гэдгийг хэн мэдэх юм бэ? Энэ боломж бол зөвхөн хөрөнгийн зах зээл дээр л байх боломжтой, гол онцлог шинж чанар нь юм.

Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж ашиг олохоор шийдсэн бол эрсдэл хийж чаддаг байх, мэдээллийг олон сувгаар авч чаддаг байх л явдал юм. Хөрөнгө оруулагч, 45 тэр бум ам.долларын эзэн Warren Buffett нэгэн гайхамшигтай үгийг хэлсэн байдаг. "Эхлээд чи амьд үлд, дараа нь ашиг ол" Энэ бол санхүүгийн зах зээл дээр ажилдаг хүмүүсийн хувьд баримталж байвал зохих суурь зарчим юм шүү. Чиний амьд үлдэх хувь хэдэн ч хувь байж болно. Гол нь л амьд үлд. Бодо Шифферийн хувьд амьд үлдэх хязгаарыг Санхүүгийн хамгаалалт буюу санхүүгийн аюулгүй байдал гэж үздэг.

PS: Гэснээс мэссэж болгон хэлэхэд MSC-ийн Energy Resourse тун удахгүй Hong Kong-ийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах гэж байна. Таван толгойг давтахгүй гэх газаргүй шүү. Ямар үнээр хувьцаагаа анхдагч зах зээл дээр санал болгох талаар одоогоор мэдээлэл алга байна. Ямартай ч ашигтай хөрөнгө оруулалт болох нь тодорхой юм, мэдээлэл аваад post хийнээ. Hong Kong-ийн хөрөнгийн биржийн хувьд Daily trading, short trading хийдэг худалдаачид их байдгаараа онцлог болохоор тун боломжийн санагддаг юм.

2010/09/13

Найртай, Айрагтай нутгийн намар


Намар болж сэрүү унаад ирэхээр яалтачгүй миний Blue period эхэлдэг юм шиг байгаан. Нутгийн уул хадан дээр гарч, намрын айраг очиж уухгүй л бол тайван ажил, амьдралаа явуулна гэдэг тун хэцүү... Өнгөрсөн амралтын өдрүүдээр нутаг явж намар цагийн айргийг ууж байгаад ирлээ. Ямартай ч жилээ даах эрч хүчээ аваад ирлээ. Дараа жилийн намар хүртэл миний Blue period bye, bye гэсэн.

2010/09/10

Involve


Өнөөдөр намрын дунд сарын бар өдөр. Улс амьтан унагаа тамгалдаг сайн өдөр. Яг одоо адуугаа цуглуулаад тун ч сайхан байгаа даа.

...Ажлынхантайгаа Онон, Балжийн бэлчир луу загасанд явах уу? аль эсвэл хөдөө явж айраг уух уу? Аль нэгийг нь сонгох л хэрэгтэй байдаг. Санаа шиг нөөцлөөд нөөцлөөд явчихдаг бол гоё байхгүй юу. Дамн...

Гэвч бүх зүйл цаг хугацаагаа дагуулж ирдэг хойно, яаж ч бодсон хөдөө явж айраг уусан нь гоё юм байна.



PS: Айхаа мэдэхгүй батгана хүртэл айраг үсчүүлэн нисч байгаа гэж Мөнхцэцэг гоё хэлжээ. Орой задгай дэмбээдэх юм шүү... Happy a weekend




2010/08/31

Metaphor


Энэ дусагнасан бороо эхийн сэтгэл шиг... яагаад гэж үүү... дусал бүрээр ээжийнхээ хайрыг зүйрлүүлж бодсон юм. тэр хязгааргүй их...

Энэ хаялах навчис аавын бодол шиг... яагаад гэж үү... өдөр хоногоор өсөх үрийнхээ төлөө санаа тавьсаар нэг л өдөр нүцгэрэх мод... тэр бол аав...

Technical analysis EUR/USD


Амралт зугаалгын цаг ч өндөрлөв, арилжаа наймаагаа эхлүүлэе дээ гэж...

B цэг буюу 6-р сараас эхэлсэн бух зах зээл A цэг буюу Fibo-гийн 261.8 түвшинд хүрээд буцаж байгаа нь харагдаж байна. Бүхэлд нь харвал 5 мөчлөгтэй нэгэн том Eliot-ийн урсгал явагдаж засвар болох 3 мөчлөг явагдаж дуусчээ. Тэгэхээр шал, тааз болох B болон A цэг дээр арилжааны нэгэн чухал pattern болох Head and Shoulders загвар бүрэлдэн тогтсон нь харагдаж байна. Өмнө нь энэхүү загварыг танилцуулж байсан билээ. Энд дараад танилцаж болно. Энэхүү загвар нь ихэнхдээ чиглэлийн төгсгөлийг харуулдагыг санаж байгаа биз ээ. B цэгээс эхэлсэн загвар нь яг л биелэгдсэн байгааг харж болохоор байна.

За тэгэхээр хамгийн чухал зүйлдээ одоо оръё. A цэгт Head and Shoulders загвар дахин үүссэн байгаа бөгөөд хамгийн сүүлийн баталгаа болох С цэгт хар шулуун буюу shoulders болох мөрөө шалгаад дуусч байна. Цаашид USD 1.2650-аас 1.2200 буюу P цэг хүртэл 450 pip-ээр чангарах магадлал тун өндөр байна. 9 сарын дунд үе гэхэд зорилтод ханш болох P цэгт хүрэх байх гэсэн таамаглал хувьдаа би дэвшүүллээ.

PS: Зах зээл дээр сүүлийн 2 сар суурь хүчин зүйлс хэрхэн өрнөснийг мэдээ уншиж амжаагүй байгаа тул сайн хэлж мэдэхгүй байна. Ямартай ч энэ сарын Америкийн ажилгүйдлийн түвшин буурч гарвал таамаглал хэрэгжих бүрэн боломжтой юм. So happy trading Guys, to get a lot of profit

Бижкээн дурсамж гсн...


Ардын жүжигчин Д.Түмэндэмбэрэл гуайн дуунуудыг Ардын дууч Д.Бурмаа дуулж "Та мөнх" хэмээх нэгэн сайхан цомог гаргажээ. Д.Түмэндэмбэрэл гуайн дуулсан зарим дуунуудыг хайгаад олохгүй байсан чинь бүүр мэдсэн юм шиг шинэ цомог нь гараад ирэх юм даа.

Гого дуунууд share хийж хүүхэд насны минь олон сайхан дурсамжийг сэдрээж өгсөн Мөөний-дөө баярлалаа. Хэхэ.

Өвөө минь тухайн үед аймгийн Нэгдлийн дарга хүн байлаа. Би гэдэг хүн чинь өвөөгөө дагаад УАЗ 69-д чихэж аваад л адуу, малтай айлуудаар хэдэн өдрөөр явна даа. Багын найз Баасаагийн аав нь Нэгдэлд нярав хийнэ. Бид хамтдаа хөдөө явдаг байсныг ерөөсөө санахгүй байгаа хүн дээ. Мартамхай золиг. За ингээд
PS:МҮОНТ-ийн алтан сан хөмрөгөөс үзэх гоё юм аа. Манай хүүхнүүд чинь хачин царайлаг л байсан юм байна шт. Видеоны 0:36 минут дээрээс гарч эхлэх тэр нүдний шилтэй охины хажууд суугаа охин MNB-ийн Гэрэлээтэй муухай адилхан наасан. 1983 он гэхээр бараа сурагчгүй байсан биз дээ. Гэснээс тэр "Ах дүүгийн дуу"-ны үг нь ямар хөөрхөн гээч... Кккк 

Ээж аав биеийг төрүүлсэн 
Эрхэт нам ухаан заяасан гэж ирээд л үү...☺

2010/08/23

Friday rocks

Айраг, найрын цаг ирэхтэй хамт ажилдаа орох ч давхацлаа даа гэж. 1 сар сайхан л амарлаа, завсар зайгаар нь найзуудтайгаа хот, хөдөөнөөс уулзалдан хөгжилдөөд ч авлаа. За ингээд бүүдка найзынхаа дуулсан нэгэн сайхан дууг оруулчихнаа. Энэ дууг нэт-ээс хайгаад бол олохгүй.  

Хүйсийн өндөртөө үдлээд нэг мордлоо.
Хүйтэн булгаасаа ундлаад нэг сэргэлээ.
Хөлстэй тохмоо дэрлээд нэг дугхийлээ.
Хүүгээ зүүдлээд давхийж нэг сэрлээ.

Тэнгэрийн бууцандаа хоноод нэг мордлоо.
Ижий, аавыгаа хамтад нь нэг саналаа.
Элгээ дэвтээж буйраа нэг сэргээлээ.
Эцгийнхээ голомтод аргал нэг зэргэллээ.

Зүйлийн голдоо зусаад нэг мордлоо.
Зүйрлэх ижилгүй нутагтаа би хоргодлоо.
Зөөлөн биеэнд минь хөндүүр нэг оргио доо.
Зүлэг нэвчиртэл уйлаад буцлаа даа.





PS: Биесээ хараад харцанд нь оч гийдэг найзууд гэж бий. Тэр оч бүүдийгээгүй цагт үерхэл, нөхөрлөл оршсоор л байдаг...