2009/04/24

The Green tie

Нэгэн сайхан нартай өдөр блогтоо салхи оруулна даа гэж бодсоор явтал нэг л мэдэхэд асар их хугацаа өнгөрчихсөн байх юм.

Цаг үеийн асуудал гэвэл саяхан л нэг сонгууль болж өнгөөрөөд байсан юу юугүй дахиад л нэг сонгууль болох нь байна. Янзан бүрийн улс төрийн нигууртай асуудал нь ч яахав, бичдэг хүмүүс нь бичнэ биз. Мань мэтийн shallow хүмүүсийн хувьд, Ерөнхий сайдын зангианы сонголт сонирхол татах болов...


С.Баярын ногоон зангиа


Баяр энэ ногоон зангиандаа асар хайртай юм шиг байгаа юм. Улс даяр Олимпийн анхны алтан медалиа тэмдэглэж, Сүхбаатарын талбай дээр балай авдаг шөнө тэр мөн дээрх ногоон зангиагаараа гангарсан харагдсан. Ямар ч байсан нэг ногоон зангиатай, \халамцуу\ нөхөр “Би бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, ура! гээд орилоод байсан санагдана. Баяр ч яахав, Энхбаярыг хараад ёстой гайхсан, мань хүн уул нь асар биеэ барьдаг даа... нэг л куул гар яваад байдаг шт, тэгсэн яасан байхав... нэг бодлын бүр өрөвдсөн гэж.


Ногоон зангиа ба С.Баяр

Гэтэл маргааш өглөө нь ажилдаа гарахдаа тэр дахиад л өнөөх ногоон зангиагаа сонгожээ. Ямар нэгэн чухал үйл явдал болохоор л ногооноо болчихсон явдгийг нь бодоход энэ нь түүний галзуу ганц lucky зангиа нь юм байх.

Дахиад л ногоон зангиа

Ямар ч байсан ингээд нэг урт шар дээлтэй этгээдийг галзуу ганц ногоон зангиатай нөхрөөр сольдог юм байжээ гэж... Имааж аа гэж.

Хорооллын нэг дэлгүүр 9,000 төгрөгөөр торгон зангиа зарж байгаа талаар “Бизнес мэдээ”-гээр ярьж байна лээ. Өнгийн өргөн сонголт байгаа “гэсэн шүү”. Ерөнхий сайдад хэлэх юмсан...

PS: Энд зөвхөн зангианы талаар л ярьж байгаа шүү, нэг их гүнзгий тусгаж авах шаардлагагүй болов уу. Иймэрхүү зүйлийг анзаарч хардгийг хэлэх үү, ногоон зангиа нь содон байсныг хэлэх үү, fun fact гэж ойлгоход л хангалттай... Хэхэ

1 comment:

soulmate said...

сонирхолтойн
баахан инээлээ