2008/09/24

After 50 minutes


Эдийн Засгийн Их Уналтаас хойшхи санхүүгийн хамгийн том туслалцааг үзүүлэхийн тулд мортгежийг худалдан авах 700 тэрбум америк доллар олгохыг Бушийн засгийн газар Конгресоос хүсч байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр УБ-ын цагаар 22.00 цагаас Federal Reserve–ийн ерөнхийлөгч Берненке эдийн засгийг аврах төлөвлөгөөгөө Конгресын өмнө хамгаалахаар боллоо. Берненкийн хэрхэн ярихаас шалтгаалж хэдхэн минутын дараа дэлхийн валютын зах зээл дээр хүчтэй савлагаа болох гэж байна. Хэрэв энэ төлөвлөгөөг Конгрес нааштайгаар хүлээн авч цаашлаад батлахаар болвол USD чангарах нь тодорхой юм. За ингээд хэдхэн минутын дараа Бух Баавгайн эсрэг хэрхэн тулалдахыг харцгаая. FX андууд сувагаа Bloomberg дээр тааруулна уу гэсэн! :)

22.00 цагт Bernanke Testifies at Congress's Joint Economic Committee-тэй зэрэгцэн August Home Sales (8 сарын орон сууц худалдан авалт)-ийн мэдээ ирлээ. Home sale эхний 30 секунтэд таамаглаж байсанаас муу 4.91%-тай гарч USD огцом унаж эхэлсэнээ гэнэт Revision орж 5.92% болсоноор USD буцаад чангарлаа. Мөн яг энэ үеэр Bernanke Конгрест төлөвлөгөөгөө хамгаалахаар илтгэл тавьж байсан бөгөөд гишүүдийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах тохиолдол бүрт зах зээл дээр 40-60 pip-ийн хөдөлгөөн ажиглагдаж байлаа.

Конгресын зүгээс уг төлөвлөгөөг батлах $ төсөвт байхгүй, төсөв хүнд байдалд орно гээд, 200 тэрбум доллар баталж өгөх тухай санал тавьж байсан бол Bernanke хэлэхдээ, хэрэв зээ бага мөнгө бидэнд баталж өгвөл эдийн засаг улам л уналтанд орох болно, цаашлаад төсөв бүүр л хүнд байдалд орох төлөвтэй байна тиймээс бид том мөнгөөр, их хүчээр, богино хугацаанд эдийн засагаа сэргээх боломж байгаа тухай ярьж байлаа.

Ямартай ч энэ шөнө USD чангарсан чигт 130 pips хөдөлгөөн гарлаа. Арилжааны ямар тактик ашиглаж оролцсон нь сонин байж магадгүй гэж бодоод хэрэглэсэн 2 тактикаа орууллаа. Зурган дээр дарж томруулж харахгүй бол сайн харагдахгүй юм байна. FX-ийг сонирхдог нь харвал харна биз дээ.

EUR/USD

GBP/USD

1 comment:

Anonymous said...

hi,
ediin zasag, sanhuugiin zah zeeliin talaar heregtei tovch medeelluud provide boldogt many tnx, amjilt!