Номын дэлгүүрт орохоор "self help" номнууд хаа нэг харагддаг, мань мэт нь худлаагаасаа cool царайлж, тийм ном уншдаггүй баатар болж хажуугаар нь дээшээ харж алхаж энэ тэр… Угаасаа хувийн амьдралын талаарх хөндлөнгийн хүмүүсийн зөвлөгөө нэг их сонирхол татдаггүйг хэлэх үү, ганц ч тийм төрлийн ном уншиж байгаагүй байх. Гэвч сая онлайнд “Men are from Mars, women are from Venus” гэдэг номыг юу юугүй best seller энэ тэр гээд рекламдаад байхаар нь ухаж төнхөж байж гарчиглав.
Эхний бүлгийг унштал ерөнхийдөө make sense болж байна аа. Эрчүүд, эмэгтэйчүүдийн асуудалд хандах арга барил нь шал өөр болохоор тэдний хооронд үл ойлголцол үүсэх магадлал өндөр байдаг гэнээ. Жишээ нь, эрчүүд стрессдсэн үедээ дотогшоогоо орж, асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар дотроо бясалгадаг бол эмэгтэйчүүд проблемынхаа талаар ойр дотны хүмүүстэйгээ ярьж тайвширдаг гэнэ. Тийм ч учраас эрэгтэй нь эмэгтэйгээ учиргүй чалчаад байхад нь уурлаж эсвэл эмэгтэй нь эрэгтэйгээ анхаарал хандуулсангүй гэж гомдоод муудалцах үе элбэг тохиолддог юм байх. Эхэндээ логиктой л юм байна ухааны юм бодоод хальт уншаад л байлаа. Тэгсэн нэг л сонин санагдаад явчихлаа. Нэгэнт л хоёр хүн бие биендээ хайртай л юм бол нэг нэгнийгээ асар сайн мэддэг байх ёстой бус уу? Аливаа зөрчлийг зөвхөн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн intrinsic ялгаатай холбож тайлбарлах нь нэг л өрөөсгөл санагдлаа. Хамгийн гол нь мэдрэмж чухал байх… Тэгэхээр ийм төрлийн ном олноороо борлогдоод байна гэж бодохоор асар олон хос тэр түвшинд хүрч чадахгүй явсаар л байна гэсэн үг үү? Хэн хэнийгээ гэлтгүй мэтрэмжтэй байцгаая гэсэн...