2007/09/08

The Best Seller

Өнөөдөр гадуур дэмий тэнэсэн биш нарийлж, далийж, гороож байсаар нэгэн гоё ном худалдаж авлаа. О.Чинзориг, Ж.Батсүх нар цаг үеэ зөв мэдэрч үнэхээр сайхан ном гаргаж чаджээ. Уг нь албан ёсны нээлтэй маргааш хийх байсан ч ах чичэрсээр байгаад сая авчихлаа шд. Удахгүй Best Seller-ийн жагсаалтыг тэргүүлэх нь тодорхой болчихсон ном байна лээ.

Хүмүүсийн намтарчилсан хөрөг бичих, тэр дундаа бизнес-үүдийн амнаас үг унагана гэдэг яаж ч бодсон амар ажил биш л дээ. Зохиогчид нь гар сэтгэл нийлж, нэг баг болж чадсаны үр дүнд бүтсэн ном болох нь эхний хэдэн хуудсыг уншихад мэдрэгдэж байсан. Үнэхээр л өөрсдийнх нь хэлсэнчлэн уншихад хөлс үнэртсэн ном болж чаджээ. Хөрөг, дурдатгалуудыг хараад байхад тогтсон нэг дараалал, хайрцагт баригдан бичигдсэн байдаг. Нэг талаас тэгж бичихээс өөр аргагүй байдаг биз. Миний хувьд уг номонд орсон бизнесийн дурдатгал, санаанууд хамгийн сонирхол татаж байсан ч текстийг бичсэн шийдэл, бүтэц нь түүнээс дутахааргүй анхаарал татаж байлаа.

Ямартай ч бүхий л амьдралаа хэн нэгэн албан тушаалтан эсвэл төр, засагт даатгах бус, бие даасан санхүүгийн эрх чөлөө, баталгаатай бизнес эрхлэх чин хүсэл эрмэлзлэлтэй, өөрийн гэсэн зорилго, цэнзүүр, үзэл бодолтой залуусын заавал унших ёстой номны нэг гэж хэлмээр байна.

PS: Mongolica & SO
, Энэ янзаар уншвал мань өнөө орой дуусгачих юм шиг байна, заавал худалдаж авч яадаг юм надаас аваад уншаарай. 20-н мянгаар худалдаж байна лээ. Маньд нэг маруужин байхад л болноо гсн...

8 comments:

Anonymous said...

Nomoo hezee yaj unshuulah gej bna daa. Bichleg n yamar bgaa bol gehees horhoi asch bna. He he

Marojin ugnuu. Neg baitugai neleen hesgiig ugch bolj bn shd.

Different Theory said...

Бодсон чинь маруужин нэг л явуургүй юм байна аа. Удахгүй ирэх тэр гого айрагнаасаа харин уулгаарай. Мань уже уншаад дуусчихсан.

Намар болоод сайхан айраг уух дон хөдлөөд хэцүүдэж байнаа. Аль сарын өмнө ирсэн хахарчихсан юм уух ч биш байх ч биш хорхойгоо дарж сууна. Ирэхээр нь бичээрэй.

Anonymous said...

Airag ch bolj bnaa. Harin chi nadaa nomoo bi chamd airagaa yaj ugch avaltsahaa neg l tusuuluhgui bna shuu.

Arai mess-eer uguud avchdag arga bdag yum bish biz dee. He he...

Different Theory said...

SO, уг нь онлайн парти нэг биш удаа зохион байгуулж байсан шт. Чи коктойлдож, мань цагаанаараа дагнаж интэр. Гэхдээ энэ удаад бол жинкэнэ парти хийх юм шүү гсн.

Mongolica, сониноос Monsingle Club-ийн чинь реклам 107.5-аар ная явж байна шүү. Парти энэ хагас сайнд болно гэж сонслоо. Ариунаа зохион байгуулалтын тал дээр хамтарч ажиллаж байгаа биз дээ? Лав л мань 2 ч удаа реклам сонсчих юм.

Anonymous said...

Manaih 1 dehed tamagtai gej bna.
Yavah yumsan. Ajil yana daa.

Bi uul ni jil bur tamagnaaraa ochdog ulamjlaltai yumsan. Yaadag geech. Neg tom tarvas avaad ochdiin.

tegeed yadag geech. Tuuniigee hoyor huvaaj uhaj idcheed tavij bolohgui hoyor ayga bolgood humuusiig shahdiin.

Humuus neg l heseg sandarna shuu dee. Taviyaa tavij bolohgui, getel neleen hund uchir garna chileed l yostoi horjoontoi yum bolj bgaa yum chin. He he...

Ajlaa tasalj ochood airagaa uuy daa gej...

Chi demjij bn uu...

Anonymous said...

Erhem gishuun Gondooloi neg saihan nom bichsen bna lee olj unshaarai

Anonymous said...

S.O-g Unuruu yaaj oichuulsan bolood ingej hilegnene ve?

Anonymous said...

He he. Unuruu oichuulsan bish ee. Chi oilgoj unsh l daa.

Uuruu oichson... gej bgaa biz dee.
Yagaad iim oilgomjtoi yumiig oilgodoggui yum be. He he...