2007/08/19

Цагийн тєрх


Гадуур янз янз болж гүйдэг болсон биш нэтийн бараа харахаа байлаа... Блог маань үлгэрийн юм шиг асар далий бичлэг дээр гацдаг байна шт, сов сорри. Далийх зав ерөөсөө гарсангүй. Ямартай ч ажил эхэлтэл хэд хоног хүлээхээр болж байх шиг байна. Энэ хугацаандаа Theory Blog-ийг амьтай байлгахыг хичээнээ.

Саяхан л би намар сайхан улирал, бүрхэг тэнгэр гоё шүү гээд хөөрөөд байсан биш юу юугүй жинхэнэ намар болдог байна шүү. Асар том хөрөнгө оруулалт хийж, шинэ шүхэр худалдаж авсны хэрэг ч гарч байна шүү... Одоо нэг борооны цувтай болчихвол ч... бонд гаргадаг юм уу гэж...😊

Зун цаг улиран одож, намар болж навчис шарлалаа. (damn, асар уянгийн халилтай наасан) Үнэн хэрэгтээ бол зуны цалгардал нэг юм дуусаж, намар болж найтаж эхлэх шив дээ гэсэн. Ингээд амьдрал эргээд хуучин хэвэндээ (биш ээ, хэмнэлдээ) орж байгаа юм даа. Халуун зунаар юу юугүй гэгэлзээд, гэр орондоо тогтож өгөхгүй байсан хүн чинь сайн дурын гэрийн хорионд орж, бодлогоширч эхэлдэг юм байна. Бодлогоширох зуураа Вивальдигийн “Дөрвөн улирал”-ыг (ой, асар класс заасан) сонсож суутал нэг иймэрхүү сэтгэгдэл төрж байх юм:

Зун - халуу шатаад, толгой аажмаар ажиллахаа больж эхэлнэ. Хаа нэгэн газрын beach-ийг мөрөөдөх зуураа ажлаа гурилдаж, энэ тэндхийн бөгчим тасалгаанаас өөрийн эрхгүй зугтах сэтгэгдэл төрж, гарч гүйх нь холгүй юм болно. Нар хүртэл новширч, 10 цаг хүртэл тэнгэрт дүүжлээстэй гурийдгийг хэлэх үү, өдрийн уртыг ашиглаж дэмий тэнэх нь эрс ихэснэ. Ажлын бүтээмжийн ашигт үйлийн коэффициент ноль заана. Найр наадам, айраг цагаа эргүүлж байтал ашгүй нэг юм зун дуусна.

Намар - болсон болоогүй яруу найрагчид намрын сайхныг магтан дуулсаар байгаад бүр улиг болгочихсон. Тэднийхээр бол намар хамгийн “армантик” улирал юм байх. “Борооны дусал нулимс мэт”, “шаргал навч хагацал мэт” гэх маягаар уянгалуулдаггүй яруу найргийн ном дэндүү ховор. Тэгээд ирэхээр өнөөх борооны дусал, шаргал навчийг нь үзэн ядаж эхлэнэ. Хараал идсэн бороо нь хурдан зогсоосой, машин муухай боллоо ш дээ, яанадаа ухааны юм бодсоор явтал навчис нь ч нэг юм унаж дуусаад, УБ-ын энд тэнд ганц хоёроороо булагнах цөөн хэдэн мод нь царай муутай дээрээ царай муутай болчихсон байна. Тэгж байтал огцом хүйтэрч, хавар намрын гутал бороотой бороогүй жагсаалаас гарна.

Өвөл - дэндүү хүйтэн болохоор тархи царцаж, реакци огцом удааширна. Гэрээс гарах гэж хэдэн давхар хувцас өмсөөд, нэг газар орж түүнийгээ нимгэлсээр байтал өдөр өнгөрнө. Хэдэн давхар хувцас өмсөөд ч нэмэргүй, ханиад хүрдгээрээ хүрнэ. Хэд хоног гэртээ халуурч хэвтээд, аргагүйн эрхээнд нусаа татасхийгээд ажилдаа явна. Өдөржин муухай царайлж суусны эцэст гэртээ ирж анисны цай, халуун шоколадтай найзалж, хөвөнтэй дээлээр хөлөө хучна. Ханиадыг тэгсгээд мартаж, жинхэнэ кайфыг мэдрэх гэтэл дахиад даарч эхлэнэ.

Хавар - өвлийн удаан өдрүүд өнгөрч, өдөр уртсах тусам ядаргаанд орж, толгой өвдөнө. Хаврын нар дэндүү хурц санагдаж, хотын халтар шувууд баяр баясгалантайгаар жиргэх нь нерв хөдөлгөнө. Тэгж байтал өвс нөгөө дэлгэрч, хот өнгө зүсээ засч эхлэхэд хүмүүс нойрноосоо сэрсэн мэт синдромдож эхлэнэ. Ядаргаанд орж, нерваа барсан улсууд гудамж талбайд жагсаал цуглаан хийж, хотын амьдралыг үймүүлснээр арай гайгүй байсан хэдийгээ ядаргаанд оруулж орхино. Яахаа мэдэхгүй байж байтал ашгүй нэг юм наадмын сураг сонсдоно… 

Нээрээ нэг мэдсэн чинь зун дуусаж, намар гарчихсан байна... Бүх зүйл яг л энэ дуу шиг байна даа.

14 comments:

Anonymous said...

Яруу найрагчид намрыг магтаад байх нь аргагүй. Хөөрхийс надтай адилхан шарилжны аллергийтэй улсууд юм байлгvй дэ. Ууг нь Монголын хамгын сайхан vеийг 7, 8 сар гэдэг юм билээ. Гэтэл мань мэт нь яг тэр vеээр нь нус нулимсандаа хутгалдан vхэхээс наагуур амьтад, юун инжоидох. Хурдан намар нь болоод шарилж нь vхээсэй гэхээс өөрийг vл бодон өдөр хоногыг өнгөрөөнө. Өвөл нь Theory-гийн хэлснээр хэт хүйтэн тул олон давхар хувцас өмсөөл хөлдсөн байцаа шиг юм явцгаана. Хавар нь шороо тоосонд даруулан хийсчихээ шахан таваргана. Тэхээр бидэнд намраас өөр магтан дуулах улирал байхгvй байх нь аргагvй. Намар намар найртайхан намар минь. Бид чинь чамдаа хичнээн хайртайв.

Different Theory said...

Welcome Tuya! I miss you

Нээрэн єнгєрсєн 7 хоногт танай бичиг хэрэгт нэг Paper єгєх далимандаа мань чамайг харсан шт. Чи гого нүдний шил зvvдэг юм байна лээ. Кэкэ Бичлэгvvдээс тєрсєн чиний тухай фантаз нэг их зєрєєгvй шvv.

Ер нь хэн нэгнийг ямарваа нэгэн байдлаар тєсєєлєх нь тvvний бичсэн зvйлийг дvгнэхэд тодорхой хэмжээнд нєлєєлдєг юм шиг санагдах юм. Аливаа текстыг уншихдаа заавал зохиогч нь хэн бэ, хаана юу хийдэг хvн бэ гэдгийг нь мэдэхийг эрмэлзээд, уг мэдээллээ текстийг дvгнэхдээ ашигладаг мэт…

Текст бичигч хоёр ямар холбоотой вэ? Уншигч текстын vндсэн дээр тухайн зүйлийг бичсэн хvний талаар єєрийн эрхгvй янзан бvрийн дvгнэлт хийх нь элбэг. Мөн эсрэгээрээ, бичигчийн тухай мэдэх зүйл тухайн текстыг хєндлєнгєєс дvгнэхэд саад болох талтай. Уул нь интернет энэ тэр бичигч, уншигч хоёрын хооронд асар аноним харьцаа vvсгэснээрээ objective хандлагыг бий болгох мэт боловч бичигчийн талаар ямарваа нэгэн дvгнэлт хийхгvйгээр аливаа бичвэрийг унших боломжгvй санагдах юм… Сонирхолтой ч юм уу?

Anonymous said...

Daliih gedeg ug uuriin chini image-n salshgui neg heseg boljee? Bi bol Vivaldi-iig sonsood haniad, havariin sindrom gej tolgoid buuh ch ugui um bna. hehehe. website-tai baih yamar ve? setgegdeleesee hyvaaltsaach, ih ajil oroh yy?

Anonymous said...

Би ч нvдний шилтэйгийн хувьд шилтэй шvv, линз зvvхээс яагаад ч юм айгаад байдаг юм…

Anonymous said...

Далийх гэдгийг өөрөөр сэтгэх гэж ойлгож байна. үүндээ бас гажиг зүйлийг оруулж болно, зарим үед энгийн нүдээр харвал өвчтэй ч гэмээр тийм илэрхийлэл, гэхдээ сэтгэцийн өвчтэй биш л дээ. өөр үгээр хэлбэл нэг тийм стандарт болсон сэтгэлгээнээс өөр байхыг…
нөгөө талаар хүн меланхолик байдалд орохыг бас дээрх үгээр хэлж болмоор юм шиг. би хувьдаа меланхолик байдалд байхыг муу, сөрөг зүйл гэж бодохгүй байнлдаа. нэг тийм бодит байдлаас өөр ертөнц рүү ороод явчихдаг юм болвуудаа. яг тэр байдал нь бусдад гажиг харагддаг байх…

Different Theory said...

Badral асар “далий” тодорхойлолт єгдєг байна шт, гоё шvv…

Thanks, guys…
Далийх гэдэг vг асар олон зvйлийг нэг дор илэрхийлдэг юм шиг санагддаг юм. Залхуураад єєр хэлэх vг олдохгvй болохоор нь хэлчихдэг юм гэсэн,

Website-ын хувьд, би анхандаа programming талаас нь сонирхдог байсан юм, website хийх процесс нь таалагддаг байсан гэх vv дээ… нэг хэсэг ч янзан бүрээр оролдож үзсэн дээ. Тэгж байтал агуулга хэрэгтэй болж ирээд, тэгээд л далий далий юм бичиж энэ тэр… Ер нь бол нэлээд цаг шаарддаг л юм билээ, гэхдээ сонирхолтой л доо. Шинэ юм их сурч байгаа, янзан бүрийн асуудлаар аштайхан debate єрнєж байна… ер нь бол it’s definitely worth it.

Anonymous said...

Ta buhen heterhii duraaraa zagnaad bgaan bish uu.

Bid buhnees ulirliin ungu turh shaltgaalahgui. Bid buhen uliralaas shaltgaalj amidardag gedgiig buu mart.

Shoroon shuurgan dundaas ch, shariljin dundaas ch ter taashaal gedeg zuilee olj surah l heregtei dee. Tegehgui ene met buhimdal tanaas salahgui shuu.

Baigalias 100 hevi haraat amitan gedgee yagaad martaad bdag bnaa.

Different Theory said...

So, байгалийн амьтан гэж vнэн шvv. Чи нээрээ гэртээ харьчихаад ирсэн vv? Танай айраг сайхан болж уу? Би сайхан айраг л уудаг хүн шvv гсн. Намрын айрагны амталгаа ер нь одоо явуулах цаг нь болсон байхаа?

Сая хэд хоног хөдөө очиж агаарт хэвтлээ. Ер нь хөдөө амьдардаг юм уу до? Зvгээр л нэг амьдрахсан, Зvлгэн дээр гэрээ бариад... л гэдэг шиг

Энэ намар миний хувьд vнэхээр сайхан намар болж байна шvv. Цаг нарт баригдахгvй, хvссэн газартаа дуртай vедээ очоод л, бодролтож, бясалгах цаг зав ихтэй vнэхээр сайхан бна, энэ байдлаар ч би бараг гэгээрлийн замдаа яваа л даа гсн.

Хvн надаас хамгийн сайхан зүйл юу вэ гэж асуувал хvссэнээрээ амьдарч, бvх зvйлийг өөрийн хяналтандаа байлгах гэж эргэлзэх зvйлгvй хариулна.

Сая нэг ном уншиж суутал массын ихэнхи нь хэн нэгэн албан тушаалтан, ямар нэгэн хvний гарт бүхий л амьдралаа даатгаж амьдардаг, амжилт гаргасан цөөнхи нь алдаа, оноо бүхий л зүйлээ өөрөө үүрч явдаг тухай бичжээ.

PS: Guys, Ямартай санасанаа авч, сарвайсандаа хvрэхийн төлөө, бас цөөнхийн төлөө гсн

Anonymous said...

Gertee hariad irseen. Mash saihan bainalee. Uneheer saihan. Huduu ch saihan l doo. Gehdee zulgen deer... gedeg mur hun buriin amand bagtdag ch arga yadsan hunii l ug dee. He he...Airag yanztai bnlee. Yostoi yanztai. Huduu yag l shuleg yaruu nairag shig bnle de. Manai nutag saihan gedgiig chi medne dee.

Hooy Unuruu bidnii nasand huntei suugaagui aj amidraliin daramtand oroogui bga n zuv ashiglaj chadval yostoi tom olz bhgui yu te.

gensnees Bi yagaa ch ugui hutulduud l tevreldeed yavaa zaluusiig harahaar uur hurdiin. Ternii orond hicheelee davtaj suugaasai.

Oyutan bhda bi Horvoo delhii uudam Hiih ajil ih baina gedeg nomiig unshaad tendees neg l zuiliig murdlug bolgoson bhgui yu. Yu gevel BUSDIIG HIIGEEGUI BHAD HII... gesen utgatai. Humuus amarch bhad unseltseed gudmand yavj bhad ch yum uu... He he.

Manaihan zorilgogui tuluvluugui amidralaasaa bolj yagaa ch ugui amidrald nuhlagdah yum. Unseltseed yavj btal naiz ohin n jiremsen bolno. tegeed l yun zorilgo talhnii mungunii tuluu URAGSHAA...
Zaluudaa uchraa medehgui suugaad suuldee amidraliin hatuud halshirch salna.

SANASNAA AVCH SARVAISANDAA HUREHIIN TULD IH UHAANTAI L BAIH HEREGTEI DEE TEE.

ZA TEGEED URAGSHAA...
AMJILT!!!

Anonymous said...

Ene buhend chamd gun uhaan tusalna shuu. Gehdee hamgiin chuhal ni uuruu ih huchtei bh yostoi bhaa. Huchtei gedeg n dotood setgelgeenii huvid.

Yu ch ter haniih tsum zohij chadahgui. Bid ingej yarij bga ch amidral deer bidniig sandargah yum bishgui l ganra. Ter yed l taivan, uhaantai bj chadval ter huch chini bn gesen ug dee.

Bi saihan zaluutai bolzoh esvel durtai hugmuu sonsoh ch yumuu ulig bolson zuiliig Taashaal geed bga humuusiig ogtoos oihgui yum.
Ene chin zugeer l zugaa.

Uuruu uugiiguu tanih gedeg deer neg zuil helehed ene chin BI-gee tanina gesen ug. Tegtel "BI GEDEG BOL ZUVHUN HOOSON CHANARIIG ONON BARIHAD HEREGLEDEG NER TUDII ZUIL"
gej bi unshsan. Ene tuhai sain bodoh heregtei bgaa biz.

Za bodotsgooy gsn. HE he...

Different Theory said...

Pilosofdohoos odoo unendee jaahan zalhaad bgaa sh dee. Altan dundajiig barimtlahgui bol hetsuudeheer uim bna l ee. Ulam l daliih shinjtei. Odoonoos mungu boddog bolnoo gsn.

Za ter yaah ve? Uulzaltiig neg zohion bgauulna bgaa

Anonymous said...

Heterhii avtaj bolohgui ed l dee. Hamgiin gol n ter unetei sanaa, gaihamshigtai uhaanaas n baga ch bol uurtuu suulgaj avbal l bol oo shd.

Jishee n. Setgel bol dalai yum, uhaan ereg n yum gesen uh bii.

Endees bi setgeliin erheer bj bolohgui yum bn da gesen bodomj uurtuu avah jisheetei He he.

Uulzaltaa gej.

Б.Батзаяа said...

Би л хувьдаа эргэх 4 улиралтай Монголд төрсөндөө жаргасаар үхнэ. Санаа сэтгэлээ өөр юунд ч зовоох хэрэггүй.

Өвөл нь хатуужуулж хацрыг минь хүйтэн жавраар алгадна
Зун нь эрхлүүлж цэцгийн дэлбээ хөл дор минь асгана
Намар нь зүрхийг минь гуниглуулж
Хавар нь сэтгэлийг минь уяраана

Энэ чинь л сайхан шүү дээ. Эргэх дөрвөн цагт амьд явах сайхааан гэж.

Б.Батзаяа said...

Итгэхгүй бол цонхгүй 4 ханатай үүрдийн 33 грудустай өрөөнд ямар ч улиралгүй амьдрах гээд үзээрэй. ХАРИЙ