2007/07/22

Trend


Эрхэм гишүүн Гондоолой маань тогтвортой байдлын гэрээг эсэргүүцэн талбай дээр суулт хийж байгаа тухай суваг болгоноор л гарах боллоо. Хэрэв Монголын төр Оюу толгойн 34 хувийг эзэмших одоогийн гэрээний төсөл УИХ-р батлагдвал ард түмэнд ашигггүй болох нь тодорхой л доо. За за ард түмэн интэр гэж том том юм ярихаа болъя. Өмнө нь энэ тухай яасан ч идэвхитэй мэдээлэл цуглуулдаг байсан юм бэ дээ. Яаж ч бодсон энэ төрийн үед ашигтай хувилбараар батлагдахгүй нь тодорхой болсон.

Гэхдээ аливаа зүйл 2 талтай байдаг хойно. Нөгөө өнцгөөс нь хараад үзвэл мэдээлэлд ойрхон байж чадсан нь ашиг хийдэг зарчим энд бас үйлчилж байна. Одоогоор Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд бүгд хүлээлтийн байдалд орчихлоо. Оюу толгой, 5 толгойн гэрээ хэрхэн батлагдах нь уул уурхайн компаниудын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл хувьцаагаар ашиг хийх гэсэн асар их хөрөнгө оруулалтууд хүлээгдсээр байна! Одоо ч сэргэлэн бачка нар 80 хувьцаа дарчихсан байгаа л даа. Хэрэв гэрээний төсөл энэ янзаар батлагдвал Айванхо-гийн хувьцааны үнэ суга өсөх нь тодорхой. Батлагдахгүй байлаа ч гэсэн хэдэн хувьцаа дарчихсан байхад алдагдалаасаа илүүтэйгээр нуга ашиг хийх магадлал асар өндөр байна. Мань мэт шиг нь хуримтлалгүй гарууд хэцүү юм аа. Уг нь одоо л жинкэнэ дардаг газар байхгүй юу. Дамн, Ер нь бодоод байхад бидний эцэг эхчүүд эрсдэлээс үнэхээр айдаг хүмүүс юм. Багаасаа л сэтгэхүй нь тэгээд хүмүүжчихсэн улсыг одоо яалтай билээ. Хөрөнгө оруулалт, зээл гэхээр л ухаанаа алдтал айна. Санхүүгийн сэтгэлгээг нь жаахан л тэлчих юмсан гэсэн... Кэцүү шүү, кэцүү. Мөрийцөөд хожих тохиолдолд юун Bloomberg, юун Reuters болно доо гэсэн. Хэхэ. Нэг үгээр no chance юм даа. Тэрүүхэндээ ажиллаад л байдаг олигтой ч ашиг хийсэн юм байхгүй. Мөнгийг богино хугацаанд хэд дахин өсгөх хөрөнгө оруулалтууд ная байхад үгүй ээ эрсдэлтэй гэх жишээтэй. Амжилттай үйл ажиллагаа, ашиг орлого эрсдлээр хэмжигддэг гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ гэсэн. Өнөөдөр бага хэмжээгээр алдагдал хүлээсэн ч маргааш ашиг хийх тааламжтай time table бүрдэх л болно шүү дээ. Мэдээлэлтэй ойр байх, туршлага хоёр л юм даа. Гол нь дааж чадах эрсдлээ зөв тооцох нь л чухал юм.

Саяхан их сургуулийн ангийн хэдэн нөхөдтэй 25-д учиргүй махаслаа. Хувьцаа, валют арилжаагаар ихэнхи нь л оролддог болжээ. Аль нэг банкны Resourse Depart-тад нүүр тулвал гайхах юмгүй болсон юм байна л даа гэсэн. Асар нервный ажилч мөнгө нь байгаад зөв дарж чадвал уг нь балай авдаг суваг л даа. Тэгсэн тогтвортой байдлын гэрээний сургаар унаа тэргээ барьцаалаад уул уурхайн хувьцаа дарчихсан нөхдүүд хүртэл бас байна шүү. Аtlas Copro-гийн хувьцаа дарж нэг удаагийн арилжаагаар 8 000 доллар хийсэн ч хүн байна. Хувьцаа дарчихсан хүмүүсийн хувьд Гондоолой маань том шаврын хаалт болж байгаа нь ойлгомжтой л доо. “Мөнхийн нөхөрлөл гэж үгүй харин мөнхийн эрх ашиг гэж л байдаг” гэсэн үнэн ч юмуу. Гэснээс Atlas Copro-гийн тэмдэглэлийн дэвтэр бэлэглэсэн Цээкүүд асар их баярлалаа. Дууны үг ноот-лоход их аятайхан юм байна лээ. Ямартай ч уул уурхайн салбар балай авах магадлал улам л өссөөр байна. Өнөөдрийн байдлаар New York Stock Exchange дээр IVN-ийн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 16.98 доллар байна. Цаашид ч хувьцааны үнэ өснө гэж хувьдаа таамаглаж байгаа. Хүлээх л үлдэх шив дээ гэсэн.

5 comments:

Anonymous said...

Ху Жинтао сайн дураараа Монголруу чиглэх 300 сая долларын төмөр зам барихаар болсон гэхээр Манжийг 100 сая Хятдад уусгахад хvргэсэн Хятадын төмөр замын хөгжил санагдав.

Хэрэв Фридланд хувьцааныхаа vнээ өсгөж байгаад бултвал Монгол орон мольго модон хошного vмхсэн болох ба баахан Хятад орох төмөр замтай vлдэнэ.

Хятадуудад ч яахав, алдах юм байхгvй, Монголд нэг хурьцалын 100 100 сая сперм шиг хvнээ шахах боломжид нэг алхам ойр болно.

Anonymous said...

Yamar ch ediin zasgiin zahiin oilgoltgui gar ch bas baih yumaa. Fridland huvitsaa gaa une hurgeed zaraad bultval ch geh shig. Fridland bultlaa ch ter huvitsaag ni avsan gar ni baij l bna shuudee. Yaahav setgel ni saihan yumdaa. Yor ni ta bid end blogdood, doroo devhtseed yamar ch hereggui. Mongoliig heden oligarhuud huvaaj idne. Uldsen ni 2 saya 500 myangan yaduu haranhui buduuleg heseg, 100 myangan gadaadad haraar ajilladag heseg, tsoohon 5-10 myangan dundaj seheeten (mani met ) gej l huvaagdana daa.

Anonymous said...

Эдийн засгийн захийн ойлголтгvй гэж намайг хэлээд байх шиг байна.
Фридландийн зарсан хувьцааг авсан хvн байж бна л даа. Гагцхvv тэр хувьцаа нь ямар ч vнэ цэнэгvй болсон байх байх. Жишээ нь таны толгой шиг.

Юу ч мэдэхгvйгээ мэдэхгvй мөртлөө сийрхүү айн? Бас өөрийгөө сэхээтэн гэсэн байна шvv. Тань шиг сэхээтэнтэй бол Монгол өөдлөхгvй нь аргагvй л дээ.

Монголын аврал бол гадаад боловсорч буй залуус буюу бид. Монголоос байтугай 4 уулын ёроолоос гарч чадаагvй байж даруухан бай.

Different Theory said...

Учиргvй vндэсрхэг vзэл хэрэггvй биз дээ. Баялагийг бvтээж чадсан, хvн төрөлхтний оюун санааны хөгжлийг тодорхойлдог ард тvмэнд л илvv зохимжтой мэт. Зам дагаж хөгжил гэж тэр зам нь тавигдчихаасай.

Anonymous said...

Ivanhoe Mines бол хараал идсэн жинхэнэ новшийн газар тэнд ажиллах юм бол нээрэвтэж дуусана. Ямар ч зохион байгуулалт байхгvй, санхvvгийн хувьд тогтвортой биш. Харин Rio Trinto хөрөнгө оруулах болсон нь дэлхийн зах зээл дээр нэр хvндийг нь овоо өсгөх болсон. Одоо бvх зvйл ЗГ-ын хэлэлцээрээс шалтгаална. Гэхдээ бас хэтэрхий нvсэр учраас засаг маань өөрөө барьц алдах бий дээ