2007/03/19

Нэгэн дурлал


Өөрийн мэдрэмжүүдээ хадгалж үлдэхийн тулд ийнхүү цаасан дээр буулгахыг оролдсон юм.

1.
Прости меня за пустоту моих глаз
Прости меня как ты прощала не раз
Прости меня если сможещь простить
Прости меня за то, что я хотел с тобою быть
Мальчишник-аас

Түүнд би хайртай гэж ганц ч удаа хэлээгүй... Хайрлаж халамжилж, хардаж харамлаж явсан хэрнээ хайртай гэж хэлж байгаагүй. Яагаад ч юм хий хоосон үгсээр сэтгэлээ илэрхийлж амжаагүй, зүрхлээгүй... Энэ нь ч сайн хэрэг. Хэлээгүй үгсийн төлөө хариуцлага хүлээх биш... Үнэндээ надад хайрын үгс хэлэх боломж олдоогүй, завшаан гараагүй... Түүний нүдрүү ширтэх тоолонд хоолойнд минь хайрын үгс тээглэх шиг болдог байсан... Үгс хүртэл тавилантай байдаг аж.

2.
Я смотрила на мир твойх глазами
Не видя ничего, я дыщала только тобою
Жда твоего звонка, я не спала ночами
А дождавшись в тебя
Тэмдэглэлийн дэвтэр-ээс

-Тэр үүлийг хараа зүрх шиг хэлбэртэй үүл байгаа биз? -Хаана тэр вэ? -Яг дээр чинь байна даа! -Харагдахгүй л байна даа... -Ээ чи... за, зүгээрээ нааш ир, үнсье... Түүний цээжийг дэрдлээд хэвтлээ. Бидний дээгүүр хөвөх зүрхэн хэлбэрт үүлийг тэр үдэш би олж хараагүй ч, түүний нүдэнд орчлон ертөнц тэр аяараа ойж харагдсан юм. Тэнгэрийн зураг удалгүй солигдож, мөнөөх үүл алсад одсон... харин миний зүрх түүний нүдэнд үүрд мөнхөрсөн билээ.

3.
Why don’t we break up? There’s nothing left to say
I got my eyes shut, praying they won’t stray
Robbie Williams-аас

Түүнтэй хамт өнгөрүүлсэн мөч бүхэн жаргал зовлонгийн туйл мэт... Зарим өдөр бид хоёр үлгэрийн мэт жаргалд умбаж, ертөнц тэр аяараа бидний хайр дээр тогтдогт итгэж найддаг байсан. Зарим шөнө түүний харц миний хажуугаар хайхрамжгүй гулсаж, хажууд цохилох зүрх нь тэртээ мянган бээрийн тэртээ лугших мэт санагддаг байсан. Би түүний нүдийг дагуулж, харцыг нь манахдаа өчнөөн шөнө нойргүй хоносон. Нэг л өдөр тэр намайг орхин одож, би орь ганцаараа үлдэх болно гэсэн аймшигт бодол нэг л мэдэхэд миний хувь заяаг түүний хайртай зад зангидаж орхисон юм. Түүнээс магтаалын үг сонсох, түүний нүдэнд хайрын гал асаах нь миний хувьд хамгийн эрхэм зүйл болж хувирав. Хайраа бататгах гэсэн гэнэн оролдлого минь зөвхөн уй их уйтгар гуниг, зовлон шаналал авчирна гэдгийг би яаж мэдэх билээ... Нэг л мэдэхэд хайр дурлал огт сонин биш болж, зөвхөн түүний нүдэнд бусдаас онцгой харагдах гэсэн хүсэл эрмэлзлэл намайг эзэмдэж эхэлсэн... Тоглоомын дүрэм ийнхүү өөрчлөгдөж, бид хоёрын түүх нэг л мэдэхэд өндөрлөсөн байлаа.

4.
Girl I thought you'd realize, I'm not like them other guys
Cause I saw them with my own eyes, you should've been more wise
Well I don't wanna live my life, too many sleepless nights
Not mentioning all the fights, I'm sorry to say lady
I’m walking away from the troubles of my life
Craig David-c

Бид хоёр байнга хамт байсан ч амин чухал сэдвээр нэг ч удаа үг солиогүй холдоцгоосон нь одоо бодоход дэндүү харамсалтай. Хайран цаг, хайран цаг... Хайран хайр. Хэлж зүрхлээгүй үгс нэг л мэдэхэд сэтгэлийг минь эзэмдэж, хэмжиж болшгүй хайр минь нэг л мэдэхэд дундарсан байсан. Нэг л мэдэхэд, нэг л мэдэхэд... энэ үг намайг ховсдож буй мэт... нэг л мэдэхэд. Нэг л мэдэхэд дурсамж, мөрөөдөл хоёр өөр хоорондоо хутгалдчихсан, болсон явдал, зүүд зэрэглээ хоёр ялгагдахаа байх... Нэг л мэдэхэд ганцаардсан сэтгэлээ мөрөөдлийн бурмаар хий тайтгаруулан суух.
...Нэг л мэдэхэд түүнтэй хамт өнгөрүүлсэн мөч бүхэн хуурамч алт лугаа адил өнгөө алдах... Нэг л мэдэхэд түүний төрх санаанаас минь бүр мөсөн арчигдаж, сэтгэлийг минь хөглөхөө байх... Нэг л мэдэхэд... Түүний нүд ... намайг дагахаа болих.

5.
Baby it’s yours, all yours -
If you want it tonight.
Just come through my door,
Take off my clothes
And turn on the red light.
TLC-ээс

Түүний гар... биеэн дээгүүр минь гүйнэ... Түүний уруул... арьсийг минь илбэнэ... Түүний харц... нүдийг минь гижигдэнэ... Түүний үнэр... ухааныг минь мансууруулна... Түүний хоолой... тархинд минь эгшиглэнэ... Түүний гар... Өнөөдөр би дахиад л ганцаараа хононо. Түүнтэй өнгөрүүлсэн тансаг шөнүүдийг дурсан нойргүй хонохдоо би түүний гарыг орлохыг хичээнэ... Яг тэр мөчид л түүний уруулын хүйт, амьсгалын халууныг дахин нэг мэдрэх шиг болно. Түүний түрэмгий хөдөлгөөн, ширүүн хэмнэлийг би үгүйлнэ... Түүний уруул...

6.
Чамтайгаа хамт байна гэж зүүдэлдэг
Чиний уруул нүдийг тодоос тод зүүдэндээ хардаг
Харин өглөө сэрэхэд энэ бүхэн
Үүрийн цолмонтой хамт алга болно
Нэгэн мартагдсан дууны үг-нээс

Би хэдий түүнийг мартахыг хичээв ч, түүний төрх санаанаас огт гарахгүй юм... Тэр сэтгэлийн минь нэгэн харанхуй мухарт чимээгүй отож суучихаад, яг л түүнийг мартах гэхэд гэв гэнэт гарч ирж өөрийн тухай бушуухан шиг сануулж аваад далд орж буй мэт санагдана. Би өнгөрснөөрөө амьдармааргүй байна шүү дээ, ойлго л доо... намайг тайван орхиоч... Дурсамж... Би аль хэдийн дурлалын тухай дурсамжийн боол болжээ... Гэсэн хэдий ч, түүнийг дурсах тоолонд түүний төрх гандаж, түүний үнсэлтийн амт суларна. Тэр өдөр өдөржин цас орсон ч, өдгөө би зөвхөн түүний сормуусанд тогтсон өнчин цасан ширхэгийг л санаж байна. Нэг л мэдэхэд энэ цасан ширхэг ч цаг хугацааны эрхшээлд уусан алга болж, түүний тухай хоосон бодлоос өөр зүйл надад үлдэхгүй нь... Би айж байна.

7.
Мой тебя настроение
От крошки, от гения
Мощ в тебя сердце юное
Щербатое лунное
Оно в тебя мое прощлое
Не прощлое
Земфираг-аас

"Би чамд хайртай" хэмээн тооны дэвтэрийн уранхай хуудасны буланд хичээнгүйлэн татлаад, хажууд нь улаан өнгийн балаар бяцхан зүрх зурсан захидал илгээж байсан жаахан банди хаана явна? Энэ ганган онгироо залуу мөн үү? Миний анхны хайрын эзэн айлын нөхөр, хүүхдийн аав боллоо гэж үү? Би энэ залууг танихгүй ээ... Тэр минь өөр хүн байсан юм.

8.
Things base and vile, holding no quantity,
Love can transpose to form and dignity.
Love looks not with the eyes, but with the mind,
And therefore is winged
Cupid painted blind-aac

Хайр сохор гэдэг. Түүнд миний харааг булаахаар гоц гойд зүйл нэг ч байсангүй -тийм ч царайлаг бус, боловсрол хүмүүжил өөр, зорилго нь тодорхойгүй тэр залуу чухам яагаад миний хайрыг тэгтлээ татав аа? Зүрх нүдгүй юмсанж. Гудамжны архичин, халаасны хулгаачийг сохроор хайрлаж халамжлаад, тэдний төлөө амьдралаа золиослож яваа бүсгүйчүүдтэй би нэг биш удаа таарч байсан. Тухайн үед би тэднийг ойлгож чадаагүй ч, одоо бүх зүйл тодорхой боллоо -хайр гээч нь дэндүү сохор юм байна. Түүнд дутагдал зөндөө бий... би мэднэ. Гэсэн хэдий ч, би түүнийг мартаж чадахгүй юм. Тэр надад хань болохоор хүн биш гэдгийг зөн совингоороо мэдрэх боловч түүний төрх санаанаас минь огт буухгүй юм. Когда же моё сердце проззеет.

9.
Пожалуйста, только живи
Ты же видищь я живу тобою
Моей огромной любви хватит
Нам двойм с головою
Земфираг-аас

Би ганцаардалд дасчихжээ. Хүмүүс ганцаардлаас айдаг гэх юм, гэвч ганцаардал гээч нь намайг тодорхойлох боллоо. Ганцаараа сэрж, ганцаараа унтаж, ганцаараа идэж, ганцаараа бодно... Аливаа шийдвэрийг мөн л ганцаараа гаргана. Би Би Би... Бид гэдэг үг миний хувьд утгаа алдаад удаж байна. Угаасаа хүн ямагт би-гээрээ л үлддэг юм байна. Үнэн хэрэгтээ тэр намайг ганцаардлаас аврах ёстой байсан юм. Гэвч би даана ч аврагдахыг хүссэнгүй. Аврал хайхгүй амьдарч болно биз дээ?! Би бурханд итгэдэггүй. Хойд ертөнцөд итгэдэггүй хүн хайр дурлалд итгэж чадна гэж үү? Аврал чухам хаанаас ирэх ёстой юм бэ? Түүний хайр намайг гэгээрүүлж чадсангүй. Учир нь би зөвхөн би-гээрээ л амьдрах ёстой юмсанж.

10.
Заавал амсах ёстой зовлон юм шиг
Заавал мартах ёстой дурсамж гэж байдаг юм байна
Бүтэх тавилангүй хайр сэтгэл шиг
Бүлээн нулимсандаа дасах цаг ирдэг юм байна
Өдрийн тэмдэглэл-ээс

Хайрынхаа төлөө үхэн хатан тэмцэх хэрэгтэй гэдэг. Гэвч надаа түүний төлөө тэмцэх эрх байхгүй, учир нь тэр намайг хэзээ ч ойлгож чадахааргүй хүн билээ. Бүтэшгүй зүйлийг хүчлэх ямар хэрэг байна аа? Өнөөдөр би шаналах боловч маргааш гэхэд миний зүрх эдгэрэх болно. Толгой нь зүрхээ залах хэрэгтэй, энэ бол хууль. Сохор тэмцэл хэзээ ч зөв байгаагүй... түүний төлөө тэмцэх эрх надад байхгүй. Бурхад мартаж чаддаг болов уу? Хэрэв үгүй бол би хэзээ ч мөнхөрхийг хүсэхгүй... Мартахын жаргал юутай үнэтэй вэ?

11.
Хайрлаж байсан гэхэд хатуудаж байна чиний үг
Дурлаж байсан гэхэд дутуудаж байна чиний үг
Камертон-оос

Саяхан л чи миний хамгийн дотно хүн байсан, саяхан л би чамд итгэдэг байсан, саяхан л би чамд зүрхээ бэлэглэсэн... Гэтэл өнөөдөр чи миний хажуугаар толгой дохиод л өнгөрлөө гэж үү? Цаг хугацаа ямар хурдан юм бэ? Чи миний сэтгэлийг ураад хаячихсан шүү дээ, гэтэл өнөөдөр чи юу ч болоогүй юм шиг инээгээд явж байх гэж... Хэн нэгэн чамайг шийтгээгүй гэж үү? Чи надаа хайртай байгаагүй гэж үү?

12.
Теперь сожжены все мосты
Остались одни только мечты
У вы как жаль, что я не поэт-
Исполнила бы последний пируэт
Өдрийн тэмдэглэл-ээс

Өнөөдөр би түүнтэй гудамжинд таарвал танихгүй хажуугаар нь өнгөрч мэднэ. Миний хайрыг татсан тэр залуу зөвхөн миний сэтгэлийн гүнд л орших тул түүний бодит төрөх аль хэдийн санаанаас минь бүр мөсөн арчигджээ. Угаасаа би түүнийг өөрөө зохиочихсон юм биш үү? Хайр дурлалыг хийсвэрлэн хүсэмжлэх тэр жаахан охин анхны эр хүнээ мөрөөдлийн ханхүү мэтээр төсөөлж, дутууг нь сэтгэлдээ гүйцээж, бодит ертөнцөөс салган авч зүрхэндээ тээсэн аж. Түүний оронд Болд, Бат, Баяр ер нь хэнбугай нь ч байсан би яг л адилхан хайртай учрах байж. Ингэхэд хүн ер нь хайр хэмээх хийсвэр ойлголтонд хий хөтлөгддөг болохоос биш хэн нэгэн бие хүнд хайртай болдоггүй юм биш байгаа? Хайрыг хайртаас салгаж ойлгож болох уу? Миний хайрт хэдийнээ хаа нэгтээ одсон хойно хайр минь амьдарсаар л байна... Ном зохиолд гардаг мөнөөх хайрын түүхийг би дахин нэг зохиохыг хүссэн юм. Миний хайрын түүх л зохиогдож байвал хайрын эзэн нь хэн байх нь чухал биш байжээ. Үлгэр ингэж л төрдөг байх... Мянга хоёр дахь шөнө.

37 comments:

Anonymous said...

Setgel buur sonin bochloo. Uneheer hairtai baisan boltoi uruvdmuur uim.

Anonymous said...

Ene buhen chamd tohioldson yum uu... Esvel oroo zohioj bichsen yum uu.

Different Theory said...

Яагаад хvмvvс учиргvй ингэж дандаа асууна вэ? Vvнийг харин хариулахгvй vлдээчихмээр байна шvv.

Anonymous said...

gaihaltai uneheer saihan boljeee... dursamjaar amidarsan on jiluudiig yahsan bilee de

Anonymous said...

setgel gegelzchihlee

Anonymous said...

Би өдөр болгон нэг хvнийг боддог. Бас зvvдэлдэг. Гэхдээ хайртай гэдгээ хэзээ ч хэлээгvй! Яагаад гэвэл хайртай гэдэг vг хямдхан vг биш шvv дээ.
Миний хувьд тэр охин маш их vнэтэй зүйл. Гэхдээ л тvvнд энэ vгийг хэлээгvй. Яагаад гээч. Би хэлье л дээ. Би тvvнийг алдахаас айсан. Тvvнд хайртай гэж хэлээд, хэзээ нэгэн цагт алдчихвал надад vнэ цэнэтэй юу ч vлдэхгүй шvv дээ. Тэгээд л тэр.
Би vргэлж хvмvvсийг хардаг. Тэд хэтэрхий vнэ хvндгvй амьдрах юм. Юм болгонд өөрсдөө гуйж, бvхнийг vнэ хvндгvй хийдэг. Vvн шиг хайртай гэдэг vг өдөр болгон амнаас гарахдаа алга болох гэж байдгийг ухаараасай, та минь!!!

Anonymous said...

Гэтэл бас хайртай гэдэг vгээр амьдардаг бачканууд байх юм байна шvv дээ

Anonymous said...

Ганцхан олдох насанд тvргэн хайртай майртайгаа хэлээд аль болох тvргэлэх хэрэгтэй шvv дээ. Нэг мэдэхэд тэр охин чинь өөр хvнээс хайртай гэж сонсоод тэрэнтэй шаалцаал явна.

Anonymous said...

Лам багш минь уншаад, ээ гэгээ минь хэмээн орилоод гарав: Залуусаа болж өгвөл бvдvvлэг vг хэллэг хэрэглэхгvй байвал яасан юм бэ?!

Peace & Love

Anonymous said...

"Миний хувьд тэр охин маш их vнэтэй зvйл" гэнvv? хайртай охиноо зvйл энэ тэр гэж хэлэх нь хэр оновчтой бол?! ямар нэгэн vнэтэй зvйлтэй харьцуулдаг хvмvvс байдаг л бололтой... чи бол алмаз, чи бол алт гээд хэлээд байвал... чухамаа чухам мэдэхгvй юм даа. Логикоор бодоод vзвэл хайртайгаа хэлэхээс айгаад байвал битгий хайрла гэж хэлж болох. Бичлэгийн сvvл хэсэг 10 жилийн хvvхдийн зохион бичлэг шиг л санагдлаа.

Anonymous said...

Hairtai gej helj yaah uim be. Shal demii, ugiin tsag ni bolohoor bolno. Bi 6 sariin umnu amidraldaa anh udaa HAIRTAI gej helj uzsen. Unuudur ter minii hajuud alga l bna shd. Yaarah hereggui e

Different Theory said...

And I feel the light
In the night and in the day
And I feel the light
When the Sky's just mud and grey
And I feel the light
When you tell me it's OK
Cos you're so great, and I love you

гэсэн, Эмэгтэй хvмvvсийн хувьд vгс асар чухал байдаг биз дээ, хэлж ярьж байхгvй бол шансгvй болно шvv.

Энэ завшааныг ашиглаад хайртай гэдгээ хэлцгээвэл яасан юм бэ гэсэн,

Anonymous said...

Бурхадууд дурлахаараа бусниулдаг гэнэ лээ... балмагдуулна, бантуулна, байж ядуулна, бачимдуулна, гэх мэтээр элдэв шидийг vзvvлнэ... базаад хэлэхэд сэтгэхvйн наадам юм уу даа...

гэснээс би дурлаад,

Different Theory said...

Бурхадын дурлал аа гэж... бахардуулна, барьц алдуулна, эцэст нь багалзуурдана гэх гээд байна уу? Хэхэ

Anonymous said...

Ганц бурханыг бурхан л гэнэ, хоёроос дээш болчихвол бурхад гэнэ. Харин бурхадууд гэвэл? Олон тоог нахин олшруулах нь стиль уу, хэвшил үү, эсвэл хайнга зангийн илрэл vv? За за тэгээд орчин цагийн монгол хэл зvйн дvрэм гэж нэг сайхан бантан доо. Одоо хэр нэг мөр болгож чадахгvй маргалдаад л. “Нvднvvдийн нулимснууд хацарнуудаа даган урсацгаах”-ыг хэн ч уншаад шууд ойлгоод сvйд болно л доо

Anonymous said...

End ch haluuhan uim bolj bna daa. Zochin emzeg gazar hatgasan bol uuchlaarai

Anonymous said...

Ер нь нөхдvvд дурлаж барихаараа элитлэг, чамин, хээнцэр байх хэрэгтэй... жишээ нь тоглоомын тогтсон дvрэм vгvй, нэг ёсондоо маниаклаг, магад садарлаг, болио гэхэд зvрхээ чагнадаг

Different Theory said...

Яанаа, тэгвэл зочин маань солиотой болох нь та минь ээ. Kk

Бурхадуудыг хувиараа биширдэгийн хувьд тэдний vгийн сонголт тvvний чамирхал болоод далийлтыг хvндэтгэж байна. Дурлал маниаклаг, садарлаг байх тусмаа тоглоомын дvрэм нарийсна.... тэгээд явж явж эцэстээ армантиклаг сэдэлтэй холбогдохын учиг юу вэ?

Бурхадын яриа надад надад зохихгvй юм байна, ойлголоо Хэхэ

Anonymous said...

Бурхадын зvрх будлиантай л даа... энэ утгаараа илvv аймшигтай ужаслаг байхыг миний бие болоод сэтгэхvй vгүйсгэхгvй... мэнчийв:

Anonymous said...

Хязгаарынхаа цэгт хvрээд эсрэг чанартаа шилжсэн дурлал... гэснээс согтуурах юмсан, амт мэдрэгдэх ч юм билvv... хайр гэж юусан билээ, танихгvй танил ч шиг.

Different Theory said...

Сатанлаг бурахдын дурлал хорлоллог байдаг юм байна л даа... айв:

Хайр чамд мэнд хvргэж байна лээ, Stranger... цаадах чинь хаагуур явна гээд л асуугаад байсан, чи энэ жил очиж золгохгvй яав?

Anonymous said...

гарлуу нь гvйж, өвөрлуу нь шургахдаа хайртай гэдэг vгийг загас сонстол шивнэнэ ээ Хэхэ

Anonymous said...

Миний анхны дурлал Терон байж таараад, бачуурч, бахирахын vлгэр жишээ мэт байлаа. Биднийг тусгаарлах 1000, 1000-н уулс өөдөөс сvндэрлэх нь аймшигтай... email бичсэндээ, бичсэн. Уулзана аа л гэжээнэлэ: далжигнав

Different Theory said...

Би хойд насандаа Анааш байсан юм шиг байна... Юун Терон яриад байна вэ?

Anonymous said...

Theory, чи анаашнаас дор байна. Урд насандаа гээч дээ, яаж хойд насандаа байж болохын Хэхэ. Эсвэл би бас анаашдаад байна уу?

Different Theory said...

Хаха, харин тийм байна... урд хойдохоо ч ялгахаа байсан байна шт, хэцvvдэж байгаа юм байна л даа. Терон гэж чухам юуны бурхан билээ гэж бодоод бөөн юм болов. Эртний Ромын бурхадын пантеоныг дvрслэх шахлаа шд

Anonymous said...

Vнэтэй vг хямдхан vг гэж юу яриад байгаа юм бэ? тэр охиныг алдахаас айсан учраас хайртай гэдэг vгийг хэлээгvй, өөрсдөө гуйхаар vнэ цэнэгvй болчихдог ч гэх шиг... ёооё ямар ч логик алга. Монголд тоглоомын онолын моод дэлгэрч байгаа бололтой. Be physical. Алаагvй байхад үнэг сайхан, аваагvй байхад авгай сайхан гэж. Амдралын энэ л аксиомын тухай зочин өгvvлсэн байна.

Different Theory said...

Гэхдээ guys, Хайр мэдрэмжийн дээд тvвшиндээ хvрээд ирэхээрээ vгс нэг их чухал биш болчихдог гээд байгаа шvv дээ… Хэхэ

PS: Dush, 3 сэтгэл 1 хvсэл vнэхээр сайхан дуу болжээ. Сонсож амжаагvй л байсын Thx Babe, Хаагуур юу хийж явсан юм болоо би...

Anonymous said...

Хүсдэг гэвч зоргоор болдоггүй хайр
Хүлээдэг гэвч хүрээд ирдэггүй амьдрал
Хүндэлдэг гэвч намайг ойлгоогүй амраг
Хайрладаг гэвч минийх биш амраг минь дээ

Анхнаасаа миний биш хүний амраг
Айлгахыг мэднэ, аргадахыг эс мэднэ
Угаасаа миний биш хүний амраг
Уурлахыг мэднэ, уучлахыг эс мэддэг байсныг чинь хожуу ч гэсэн ухаарах юм даа

Сэрэмж алдсан алтан гургалдай шиг зүрхээ
Сэтгэлийн дураар нисгэж болохгүй
Аашилж туньдаг ардын дуугаа
Аяланхан гуйгаад чиг нэмэргүй
Аяндаа холдоно оо гэдгийг ойлголоо доо. Good bye my love...

Different Theory said...

Шvлэг гэснээс ойрд яруу найргаар заньмаалдаагvй юм байна шт. Гэхдээ “яруу найраг” гэдэг vг нь надад таалдагддаггvй юм. Угаасаа яруу vг таалагддаггvй юм байнаа. Зvгээр л текстийг уншиж байгаа тухайн хvнд Deeping мэдрэмж, далий бодол тєрvvлж чадах vгс л чухал юм шиг ээ. Жишээ нь...
* * *
Нойр – ариун учрал
Чамтай ханиндаа унтах,
Хожим дурсахад,
Хамтдаа сэрvvн байснаас минь илvv амттай...

* * *
Чи намайг
Мєн ч зовоосонсон
Ахиад тэгж нэг зовохсон...

* * *
Их баярын дараах уйтгар мэт
Их жаргалын дараах гуниг...

* * *
Манан хєшиглєх уулын жимд
Зовлон мартагдана...

* * *
Хэзээ ч бусдын мэдэлд ороогvй
Хэнзхэн санаа минь насанд хvрч байна
Хэний ч хvртэж, нэвтэрч байгаагvй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хєрч байна...

гэж тас далийвал яаж байна? :)

Anonymous said...

Миний амрагийг хав хархан нүдтэй гэж
Миний амрагийг хачин дөлгөөн аальтай гэж
Миний амрагийг хавар эртийн бороо шиг гэж
Миний амрагийг намар оройн нар шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?

Миний амрагийг халгин цалгин дуулдаг гэж
Миний амрагийг хад эмтэртэл гуньдаг гэж
Миний амрагийг халуун зуны харз шиг гэж
Миний амрагийг хайруу өвлийн зэрэглээ шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?

Б.Батзаяа said...

Энэ бүх түүхийг 360 градус эргүүлээд харвал ямар болох нь вэ?

Anonymous said...

360 gradus erguulbel butsaal bairandaa irne dee Zaya

Different Theory said...

Hehe, Welcome Tseko.

Zayad daraagiin ehlel ni sonin bsan baij bolno sh dee,

Gesnees Tseko yamar mergejiltei ve? Asar math setgej baih chini...

Anonymous said...

Я смотрЕла на мир твоИМИ глазами
Не Видя ничего, я дыШала только тобою
ЖдЯ твоего звонка, я не спала ночами
А дождавшись тебя
Тэмдэглэлийн дэвтэр-ээс

lemon said...

Түүнд би хайртай гэж ганц ч удаа хэлээгүй.
Хэлээгүй үгсийн төлөө хариуцлага хүлээх биш...

Different Theory said...

Lemon comment үлдээснийг 4-н жилийн дараа хардаг гэнээ. Хэхэ