2007/07/04

Дэмийрэл


Яаж ч бодсон зун миа юм аа, гарахаас ч дургүй хүрч байна, хамаг юмаа өнөөдөр пялнаа. Угаасаа халуунд дургүйг хэлэх үү. Намар л гоё юм даа... гэхдээ угаасаа цаг агаар яаж ч бодсон их эмзэг сэдэв л дээ, ярих юм биш...

Ойрд юу ч бичсэнгүй... ер нь хүн жаргалтай байхаараа янзан бүрийн байдлаар далийхаа больчихдог юм шиг байна. Байнгын хөнгөн депресстэй байвал үр бүтээлтэй байх магадлал арай л ихсэх бололтой. Бүр гүн хямралд орчихвол харин найраагүй болох байх л даа... аливаа зүйлийг балансжуулах нь хамгийн чухал аа гэж. Гэхдээ би ч сүүлийн үед хаврын тэнгэр мэт ааштай байгаа л даа. Нэг бол учиргүй баясаад л, нэг бол учиргүй хямраад л... завсар зайгүй адал явдал наасан. Зун болж байгаатай холбоотой ч юм болов уу? Цаг агаар хүний сэтгэлзүйд хэрхэн яаж нөлөөлдөг талаар судалгаа хийх юмсан, айгүй л бол од болж балай авна даа. Яамаар ч юм бэ дээ...

Би хийдэг юмаа хийгээд л, явдаг газраараа яваад л, миний хувьд бүх зүйл яг л байдгаараа үргэлжилж байна. Өнгөцхөн харахад гоц гойд юм юу ч байхгүй. Гэхдээ л сүүлийн үед их сонин байгаа. Би маш далдуур өөрчлөгдөөд байгаа ч юм шиг, нэг л сонин байна. Юу л болоод байна даа. Миний жинхэнэ мөн чанарыг мэдрүүлээд өгөх кондуктор олдохгүй юм байх даа гэсэн, :)

Өдөр бүр явдаг газраараа дахин нэг явж өнгөрөх тоолонд миний ачаа нэмэгдэх шиг болох юм... тухайн орон зайд асар их дурсамж нуугдан намайг чангааж, цаг хугацаа өнгөрөх тутам миний дурсамжийн ачаа зузаарах шиг. Хэдэн жилийн өмнө би энд ингэж байсан, тэдэн сарын өмнө тэгсэн, харин 3 сарын өмнө... би зөвхөн өнөөдөр, яг одоо гэсэн энэхүү мөчид амьдрахгүй, тэр олон дурсамжийг агуулсан дэндүү олон параллель ертөнцөд нэгэн зэрэг орших мэт. Мөч бүхэн дурсамж дагуулна. Өмнөх явдлын тухай дурсамжууд дээр ирээдүйн талаарх мөрөөдлүүд нэмэгдэнэ... Яг одоо, яг энд, үүнийг бичиж байгаа БИ бол миний өчүүхэн нэг хэсэг төдий... Намайг бүхлээр нь харахын тулд өнгөрсөн цаг, ирээдүй хоёрыг минь бас харах хэрэгтэй. Цаг хугацааны машин аль дээр үед зохион бүтээгдчихсэн юм бус уу?

Яанаа, далийх дэмий юм байна. Дахиад л шал мэдрэмжгүй юм бичээд уналаа. Мэдрэмж гэснээс, мэдрэмж асар чухал юм билээ шүү. Мэдрэмжлэг хүмүүс цаанаа л нэг өөр. Би даанч мэдрэмж муутай юм шиг байна лээ.

Ямар нэгэн үйл явдлыг хүлээж амьдрах муухай юм аа. Юу ч хүлээхгүй, зөвхөн яг одоогоороо амьдарч үзэх юмсан. Худлаа байх л даа. Гэхдээ ганц аяга өтгөн цай хийж тавиад, юу ч юм ширтээд суухад тийм мэдрэмж төрдөг тал бий шүү... явж цай хийе байз, :)

3 comments:

Anonymous said...

Medremjiig bi bodit baidalaa oilgon, alert baih gej oigood baigaashtee zov uu.

Medremj logic 2 antonym met. logikoor yaaj ch bodood hariug ni oloogyi zyild medremjeer hyrsen baih yavdal bii. Neg ygeer medremjeer olson/hyrsen/medsen zyiliig logic argaar tailbarlah hetsyy baidag. Emegtei hyn ilyy medremjtei, eregtei hyn logik setgelgee ilyy baih handlaga ajiglagddag. Minii huvid 51:49 logik:medremj barimtlahiig hicheedeg (51:49 “tarhi”:”zyrh setgel”). Ali aliig ni hosluulaad yavdag hyn chini l “zevyyn gar” bolj chadna daa gej

Bio said...

To Badral

Амьдралд сvvлийн vед хараад байхад 51:49 нь мэдрэмж:логик байх нь хамгийн зєв юм шиг хvмvvс ер нь гадаад vзэмжээр бvхнийг ангилдаг бєгєєд мэдрэмжтэй хvмvvс єєрсдийн гадаад vзэмжийг vнэхээр сайн бvрдvvлдэг юм байна лээ. Тийм ч учраас тэр “Зэвvvн гар”-ууд чинь логик багатай мэдрэмж єндєртэй хvмvvс байдаг юм байна лээ. Энэ бол зєвхєн миний бодол ш дээ.

Badral said...

Хэт мэдрэмж єндєртэй логик багатай... гадаад vзэмжийг vнэхээр сайн бvрдvvлдэг... (урлагийн!?) гарууд жаахан уяхан сэтгэлтэй, сулхан бєгстэй байх шиг санагддагаа гэж... Гадаад vзэмжээр “зэвvvн баагий” гэж дvгнэх бас єрєєсгєл санагдах юм даа.