2008/11/06

Цуврал V - Мєнгєний талаарх таны таны vнэн бодол юу вэ?

“Хүний одоогийн байдал нь түүний
итгэл үнэмшлийн тусгал юм”
Энтони Робенс.

Хэрэв танаас “Их мөнгөтэй байвал сайхан уу” гэж асуувал та “Тэнэг юм асуух юм, их мөнгөтэй болохыг хүсэхгүй хэн байх билээ” гэж хариулах биз. Тиймээ таны зөв. Гэхдээ таны далд ухамсар юу хүсч байгааг та мэдэх үү? Хэрэв таны далд ухамсар их мөнгөний талаарх ямар нэгэн сөрөг мэдээлэл хадгалдаг бол та их мөнгийг бий болгож чадахгүй. Таны хүсч байгаа болон таны итгэж байгаа зүйлсийн хооронд асар том ялгаа байдаг.

Биедээ их хэмжээний мөнгө авч явах нь таны далд ухамсарт байх мөнгөтэй холбоотой, хулгайд алдах, үрэх зэрэг айдсуудыг устгах бөгөөд хамгийн гол нь их мөнгөтэй байхад өөрийгөө дасгаж, их мөнгө, түүнээс ч их мөнгө олоход таны сэтгэл зүйг бэлдэж тусалдаг. Дараах өгүүлбэрүүдээс өөрт тохирохыг тэмдэглэснээр та өөрийн мөнгөний талаарх үнэн бодлыг мэдэж болох юм.

-Мөнгө “заваан бохир”.
-Хэрэв би баян байсан бол хүүхнүүд (залуучууд) зөвхөн миний мөнгөнд л шохоорхох болно.
-Би мөнгийг хурууныхаа салаагаар л урсгачихдаг.
-Нэг центийг дээдэлдэггүй хүнд бүтэн зоос ямар ч үнэ цэнэгүй.
-Мөнгө хүний зан авирыг эвддэг.
-Мөнгөөр сайн зүйл хийж болно.
-Мөнгө бүхнийг шийдэхгүй.
-Би мөнгөтэй болж байхад өөр хэн нэгэн мөнгөө алдаж байдаг.
-Их хэмжээний мөнгийг ёс бус, ширүүн, муу аргаар л олж болно.
-Баян хүн диваажинд очихоос өмнө тэмээ тэвний нүхээр гарч амжина. -Мөнгө хүнийг дээрэнгүй, биеэ тоосон болгодог.
-Хэн хэмнэж чадна тэр баян болдог.
-Бурхан ядуучуудад хайртай.
-Мөнгө бол миний амжилтын хэмжүүр.
-Би их мөнгөтэй болчихвол жижиг сажиг зүйлүүд намайг баярлуулахаа болино.
-Мөнгө залхуу болгодог.
-Мөнгө сайхан, мөнгө сайн.
-Мөнгө бол цэвэр энерги.
-Баялаг хүнийг ганцаардуулна.
-Би мөнгөнд дуртай.
-Мөнгөтэй хүнд үнэнч найз нөхөд байддаггүй.
-Баялаг атаач өшөөтнийг дагуулдаг.
-Баян хүмүүс унтаж ч чаддаггүй.
-Их мөнгө зөвхөн сэтгэлийн зовлон, бэрхшээлийг л авчирдаг.
-Баялаг миний эрүүл мэндийн үнэ цэнээр бүтдэг.
-Би одоо олж байгаагаасаа илүүг олж чадахгүй.
-Илүү мөнгө олохыг хүсвэл би өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болно.
-Гэтэл миний хань намайг одоо байгаагаар минь л хайрладаг.
-Ухаантай, сайн хүн үргэлж чинээлэг байх ёстой.
-Миний баян болох эсэхийг зурхайд биччихсэн байгаа.
-Мөнгөөр сайрхаж яах юм бэ? Даруу зан хүнийг чимдэг.
-Би мөнгө хуримтлуулах зарчимд хэзээ ч суралцахгүй.
-Би дандаа азгүй байдаг.
-Их мөнгөтэй болвол би гутранги үзэлтэн болно.
-Хэрэв миний хүүхдүүд чинээлэг орчинд өсөх юм бол хар тамхи татдаг, дорой нялцгар амьтад болцгооно.
-Олон хүн өлсөж байхад баян байх нь шударга бус.
-Мөнгөнөөс чухал зүйл олон бий.
-Их мөнгө олно гэдэг их татвар төлнө гэсэн үг.
-Би мөнгийг соронзон мэт татаж чадна.

Таны итгэл үнэмшил таньд тохиолдсон үйл явдал, таны сонссон мэдээлэл мөн таны ойр дотны хүмүүсийн үзэл бодол тэдний зөвлөгөөнүүд дээр үнсэлэн бий болж байдаг. Таны далд ухамсар таны зөв гэж үзсэн итгэл үнэмшлийг дагадаг гэдгийг санаж явах хэрэгтэй. Та өөрийн чинээлэг аж байдлын талаарх үзэл бодлоо хэзээ ч өөрчилж болно. Тиймээс таны үзэл бодолд нөлөөлдөг ойр дотны хүмүүсийн зөвлөгөөнд шүүмжлэлтэй хандах нь чухал. Тэдний зөвлөгөө танд хязгаар тогтоож байдаг. Зөвлөгөө нь ихэвчлэн тухайн зөвлөгөөг өгч буй хүний өөрийнх нь явцгүй байдлыг зөвтгөж өнгөлөн далдалан шинжтэй байдаг.

Таны хүрэхийг хүссэн тэр газар очиж чадаагүй хүмүүсийн зөвлөгөөг хэзээ ч битгий авч бай. Та хэрэгтэй зөвлөгөөгөө өөрийн эргэн тойрноос бус, харин өөрийн хаана байхыг хүсч байгаа тэр газраасаа л эр.

Бид итгэл үнэмшлүүдээ өөрчлөхийн тулд тэднийг баталсан нотолгоонуудыг үгүйсгэх хэрэгтэй. Ямар нэг үзэл бодолд түүнийг баталсан дор хаяж 4-өөс 5 нотолгоо байдаг. Өөрийн буруу үзэл бодлоо арилгахын тулд дараах асуултуудын дор тухайн үзлийг ахин тунгаа:

-Чухам яагаад энэ итгэл үнэмшил ташаа байж болох вэ?
-Үүнийг надад ухуулж, таниулсан хүн чинээлэг нэгэн мөн үү?
-Ийм итгэл үнэмшлээс салахгүй бол би сэтгэл санааны хувьд ямар байдалд орох бол?
-Энэ нь миний гэр бүл, миний хайрладаг бүхэнд ямар хохирол учруулах вэ?
-Хэрэв одоо би энэ итгэл үнэмшлээ өөрчилчихвөл миний амьдрал сайжрах уу?
-Ингэснээр би ямар мэдрэмж хүртэх вэ?

Үүний эсрэгээр шинэ үзэл бодол төлөвшүүлэхийн тулд түүнд тохирсон нотолгоо баримтуудыг цуглуулж мэдэхэд хангалттай. Итгэл үнэмшлээ өөрчлөхөд та урьдынхаасаа өөр зүйлүүдийг хийж, аяндаа шинэ дадал зуршил суух болно. Үүнийг дагаад амьдрал ч бас өөрчлөгдөнө. Санхүүгийн зорилгодоо хүрэхэд танд дараах 3 итгэл үнэмшил хэрэгтэй:

Юмс өөрчлөгдөх ёстой.(Түүнийг өөрчлөх ёстой)
Би өөрчлөх ёстой.
Би түүнийг өөчилж чадна.

Хүн аливаа нөхцөл байдлыг үр дүнтэй өөрчлөхөөр шийдсэн үедээ: “Би үүнийг хийж чадна” гэсэн мэдрэмжтэй байдгийн хамт өөрийн хариуцлагыг бүрэн ухамсарлаж байдаг. Мөн түүний өөртөө итгэх итгэл нь шаардлагатай өөрчлөлтүүдийг гүйцэтгэж чадна гэсэн үнэмшлийг түүнд төрүүлж байдаг байна.

No comments: