2008/11/03

Chance


Өнгөрсөн 10 дугаар сар Дэлхий даяар үнэхээр аймшигтай сар болсныг хэн бүхэн мэдэж байгаа болов уу. Зах зээлийн тогтворгүй байдлаас хамааран урт хугацааны арилжаа хийх ямар ч боломжгүй болоод байна. Дэлхийн эдийн засгийн энэхүү хямрал манай банк санхүүгийн системд ч сөргөөр нөлөөлж арилжааны банкнууд толгой дараалан зээлээ зогсоож, хадгаламж татахаар өрсөлдөж эхэллээ. Ганц нааштай мэдээ гэвэл өмнө нь хэлж байсанчлан энэ 11 сард шатахууны үнэ дотоодын зах зээлд 200-250 төгрөгөөр буурахаар боллоо. Браво

Дэлхийн улс орнууд санхүүгийн салбараа аврахын тулд өнөөдрийн байдлаар нийт 7 триллион ам.долларыг гаргачхаад байна. Миний таамаглаж байгаагаар манай ЗГ-аас ч мөн адил банкны секторын тогтвортой байдлыг хангах үүднээс төсвөөс хэдэн тэрбумаар нь гаргахаас өөр сонголтгүй байдалд орж болохоор байна. Арай ч хэдэн банкаа дампууруулчихгүй байлгүй дээ. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хямрал цааш удаан үргэлжилбэл үнэхээр эвгүйтэж магадгүй юм. Хадгаламжиндаа овоо хэдэн төгрөгтэй хүн байвал харилцагч банкнаасаа эртхэн шиг мөнгөө татаж өөр эрсдэлгүй хөрөнгө оруулалтад байршуулахыг зөвлөх нь илүүц мэт. Хөөрхий Баярцогт азгүй юм аа... ийм хэцүү үед Сангийн сайдаар томилогдох ч гэж дээ. Шаварт унасан шарын эзэн гэдэг шиг зүтгээд байж дээ.

Нөгөө талаас аливаа зүйл үргэлж 2 талтай байдаг. Хөрөнгийн биржийн индексүүд шаландаа хүртэл уначхаад байгаа энэ үед найдвартай, харьцангуй эрсдэл багатай хувьцаанд хөрөнгө оруулалт хийж урт хугацаандаа ашиг олох ховорхон боломж нээлттэй байна.

PS: Өнгөрсөн хоногуудад Анод банкны нэгж хувьцаа 470 төгрөгөөр хаалтаа хийх боллоо. Сүүлийн хэдхэн сарын дотор 1800-аас 470 төгрөг болтлоо гамгүй гэхэд арай л гамгүй уналаа. Бүүр нэрлэсэн үнээсээ доошоо орлоо. Миний бодлоор унаж болох доод хэмжээндээ үндсэндээ туллаа. /Мэдээж дампуурчихгүй бол шүү дээ/ За үсрээд 300 төгрөгөөс доошоо орохгүй болов уу гэж таамаглаж байна. За тэгээд мөнгөтэй хүн байвал энэ боломжийг бүү алдаарай! Энэ бол алтан мэссэж шүү гэсэн. Goodluck.

No comments: