2008/11/17

Цуврал VII - Орлогоо яаж нэмэгдvvлэх вэ?

Орлого бол баялаг биш. Орлогоо яаж нэмэгдүүлэх вэ?


“Бүх л өдөржингөө ажилладаг
хүнд
мөнгө хийх зав гарахгүй”

Джон Д. Рокфелер.



Хүн бүр бүтээсэн үйл хэрэгтэйгээ дүйцэхүйц шан харамж хүртдэг. Гэвч олон хүн: “Надад төлж байгаагаас би илүүг авах ёстой” гэж хэлэхийг бид байнга сонсож ирсэн. Энэ бол худлаа. Хэрэв та илүү “гавьяа” байгуулсан бол гарцаагүй илүүг авах л байсан гэдэг нь харин жинхэнэ үнэн үг. Мөнгө олоход шаардлагатай бүх зүйлс таны гарт бий бөгөөд, хичнээнийг олохыг гагцхүү та л өөрөө шийднэ. Та өөрийн амьдралын зохион бүтээгчийн хувьд өөрийн орлого, цалингийн хэмжээг өөрөө л тодорхойлно. Зөвхөн та л өөрийнхөө цалинд хариуцлагатай хандаж, зөв тодорхойлж, түүнийг нэмэгдүүлж чадна.

Мөнгө болон боломжууд нь ядуу хоосон байдалд бус харин ур чадварт өврөө нээдэг. Танд зайлшгүй хэрэгтэй байлаа гээд та цалингаа нэмэгдүүлж чадахгүй, зөвхөн тийм гавьяа байгуулж байж л нэмэгдүүлнэ. Тиймээс хэрэв та цалингаа нэмэгдүүлэхийг хүсвэл цалин нэмэх ярилцлагын өмнө “Та компанид ямар ашиг тустай зүйл хийсэн болон цаашид ямар зүйлийг хийж чадах” тухайгаа мөн өөрийн давуу талуудыг жагсаан бичиж тэмдэглэн урьдаас бэлтгэсэн байвал сайн. Гагцхүү хүч чадал л үнэлэгддэг гэдгийг сайтар ухаарч ав.

Та өөрийн эрхийг бус үүргийг асууж бай:

Шалтгаан нь цэвэр өөртөө найдах үзэлтэй холбоотой. Та ийм үзэл бодлоор илүү хол явж, илүү ч их орлого олж, илүү хурдан өсөх болно. Хэрэв та өөрийн эдлэх ёстой эрхүүд дээрээ хүчтэй төвлөрөх юм бол урагш ахихгүй.

Хүмүүс танаас хүлээж байгаагаас илүү ихийг өг:

Тэдний итгэл найдварыг давж гэнэтийн бэлэг барьж бай. Сайн гэдэг нь хангалтгүй бүгдийг гарамгай сайн хий. Хэрэв таны ажил олгогч зүтгэлийг тань ойшоохгүй шагнахгүй байлаа гээд танд алдах юм байхгүй. Та эрчээ алдалгүй цааш үргэлжлүүлж байх нь жинхэнэ ажил хэрэгч хүний дадал юм. Эцсийн эцэст энэ нь л таныг чинээлэг болгоно.

Ажлыг түргэн гүйцэтгэж бай:

Хэрэв амжилтын нууц гэж байдаг бол тэр нь амьдралынхаа өдөр тутмын асуудлуудыг хойш нь тавилгүй, гайхалтай түргэн гүйцэтгэх чадвар юм. Алдаанаасаа бүү ай. “IBM” компаний Томас Жей Ватсон: “Манай компанид ажилд орохыг хүссэн хүн алдааныхаа тоог 2 дахин нэмэгдүүлэх шаардлагатай” гэсэн юм шүү. Алдаа хүнд туршлага өгч, зөв шийдвэрийг түргэн олоход тусална. Өөрийн шийдвэрийг түргэн гаргаж, эхний санаа зоригоор тууштай хөдөлвөл ононо. Та алдаа гаргах тусам илүү зөв хийдэг болно.

Хэрэв таны түргэн гаргасан шийдвэрийн 51 хувь нь зөв байх юм бол та баян болно.


Өөрийгөө орлуулшгүй нэгэн болго:

Хариуцлагыг хүлээн авахад бэлэн гэдгээрээ өөрийгөө орлуулшгүй чухал хүн болго. Харин өөрийн үүрэг даалгавар болоод нэр хүндийг бусдад шилжүүл. Хамгийн гол нь таны оролцоогүйгээр ямар ч асуудал шийдэгддэггүй байх ёстой боловч зөвхөн та л оролцож байж бүх ажил гүйцэд сайн хийгддэг нөхцөлийг үүсгэж болохгүй. Ингэвэл та компанийхаа боол нь болно. Зөвхөн хариуцлагыг нь үүрэх юм.

Өөрийгөө мэргэжлийн шинжээчийн байр сууринд тавь:

Бүгдийн хийдэг зүйлийг хийх нь цөлд элс худалдахтай адилхан. Та бусдаас илүү бүтээмжтэй ажиллаад ч хангалттгүй. Харин та зах зээл дээр өөрийгөө өөрийн салбарын шинжээч мэргэжилтнээр байршуулж чадах юм бол үйлчлүүлэгчид өөрсдөө тань руу цувах болно. Тиймээс асуудлын гол нь бусдээс илүү байх гэдэгтээ бус тэднээс өөр байхад оршино. Мэргэжлийн шинжээч гэж үнэлэгдэхийн тулд юу хийвэл зохилтой вэ? Та өөрийнхөө шийдвэр, зорилтуудыг 3 жилийн дотор таны ажиллаж, үйл ажиллагаа явуулдаг зах зээлийн сегментэд өөрийгөө шинжээч мэргэжилтнээр байршуулахад чиглүүл. Зорилго хүнийг бүтээлч болгодог. Та эзлэгдээгүй байгаа нүхийг ол эсвэл цоо шинэ төрлийг нээ. Хэрэв та нэлээд ерөнхий, томоохон зорилтот сегмент руу чиглэж байгаа бол таны үйлчилгээ аль болох хямдхан байх ёстой ба харин “жижигхэн” онцгой зорилтот сегментээр хязгаарласан бол үнэтэй байх ёстой. Хэрэв та эксперт бол үйлчлүүлэгчид тань руу өөрсдөө цувах болно.

Орлогоо задлан шинжил:

Хэрэв тамирчин хүн амжилтаа дээшлүүлэхийг хүсвэл өөрийн бүтээмжин үзүүлэлтүүд болох хурд, хүч, тэсвэр, чадал, сунгалт, техник зэргийг үзүүлэлт бүрээр задлан авч үздэг. Бид санхүүгийн спортоо амжилттай байлгахын тулд яг үүнтэй адил зүйл хийж болох юм. Ингэхдээ юуны түрүүнд үзүүлэлт тус бүрд “оншилгоо” хийж, дараа нь тараарах жоруудыг боловсруулна. Таны орлого дараах бүрэлдэхүүн хэсгүүдээс тогтдог: Чанар, Эрч хүч, Хүртээмж, Өөрийн үнэлэмж болоод шинэ санаа.

Чанар:

Та өөрийн хариуцсан ажилдаа хир сайн бэ? Ер нь эксперт болж чадсан уу? Та мэдлэг болон ажлын чадвараа дээшлүүлэхэд түлхэц үзүүлэхүйц сургагч, зөвлөх мэргэжилтний сүлжээг байгуулж чадсан уу? Танд удирдах чадвар бий юу? Танай салбарын шилдэгтэй харьцуулахад таны чанар хир зэрэг байгаа бол? Эцсийн эцэст та амжилтыг өөртөө шидтэй юм шиг татдаг онцгой чадвартай хүн болж төлөвших ёстой юм. Та өөртөө илүү сайн мэргэжилтний болон хувийн шинж чанар төлөвшүүлэхийн тулд дараачийн 72 цагийн дотор яг юу хийж болохыг бодож үзнэ үү?

Эрч хүч:

Олон хүн энерги, эрч хүчийг дутуу үнэлдэг. Хэрэв та эрүүл чийрэг амьдарч байгаа л бол танд хичнээн эрч хүч хэрэгтэй байна, төдийчинээ эрч хүчтэй байж болдгийг бүхий л оршихуйгаараа мэдэрч чадна. Энэ бол тэр чигээрээ амьдрал юм. Та мэргэжлийнхээ чиглэлд ахихын тулд ямар хэмжээний эрч хүч, энергийг зарцуулахад бэлэн байна вэ? Одоогоор үүнд хир их хүч гаргаж байна? Хийж байгаа зүйлдээ та хир урам зоригтой ханддаг вэ? Гэр бүл, эрүүл мэнддээ болон байнга өсч, суралцахдаа цаг зав гаргаж чаддаг уу? Танд цаашид хэрэг болох хангалттай эрч хүч бий юу?

Хүртээмж:

Энэ нь таны орлогын хамгийн хүчтэй үржүүлэгч гэдэгтэй санал нийлэх үү? Таны бүтээгдэхүүн, үйлчилгээний хүмүүст хүрэх хүртээмж нь ямар вэ? Борис Бэйкер маш хүчтэй, сайн тамирчин төдийгүй түүнийг сая сая хүмүүс үздэг учраас л тэр маш их мөнгө олдог. Хүмүүс таны нэрийг болоод бүтээгдэхүүнийг тань мэддэг болгохын тулд та бүхнийг хийх ёстой. Та сонинд нийтлэл бич, телевизийн “ток шоу” болон ярилцлагад оролц. Өөрийгөө олон нийттэй харилцах сайн дадалтай болго.

Өөрийн үнэлэмж:

Ихэнх тохиолдолд хүмүүс өөрсдийгөө одоо олж байгаагаасаа 2 дахин их ашиг орлоготой байх ёстой гэж боддог. Гэвч өөрсдөө үүндээ итгэдэггүй нь сонин. Өөрийн үнэлэмжинд өөрйигөө дайчлах чадвар, дадал зуршил, итгэл үнэмшил мөн хүний бусад чадварууд хамаарна. Үнэлэмжээ нэмэгдүүлэхийн тулд гол нь туршлагажих хэрэгтэй. Та өөрийн байр суурийг тогтоож чаддаг уу?

Шинэ санаа:

Та бүтээлч хүн мөн үү? Шинэ зүйлд хир нээлттэй ханддаг вэ? Та өөрийн зорилгодоо тэмүүлэхийн хажуугаар энэ зорилгодоо хүрэх шинэ арга замуудыг байнаг туршиж үзэхэд бэлэн үү? Хамгийн сайн, шинэ содон санаанууд ихэвчлэн автомашинаар явж, зугаалж, спортоор хичээллэж байх үед эсвэл бүр хагас зүүрмэглэж байхад ч орж ирдэг. Нэгэнт мартагдсан санаа үүрд алга болох нь олонтаа байдаг учраас биедээ жижг тэмдэглэлийн дэвтэр, эсвэл дуу хураагч байнга авч явах нь ашигтай. Наполеон Хилл: “Миний компани, миний томоохон амжилт бүхэн шинэ санаанаас л эхлэлтэй” гэж хэлсэн байдаг. Ганцхан шинэ санаа сая саяар үнэлгдэж ч болно.

Та өөрийн орлогыг ажил олгогч, эсвэл зах зээлийн эрхшээлд дур зоргоор нь орхиж болохгүй. Томъёоллын чухам аль хэсэгт таны хамгийн том сул тал оршиж байгааг тодорхойлж, түүндээ тохирох шийдлийг эрж хайх хэрэгтэй. Үүний хажуугаар хамгийн хүчтэй хөшүүрэг бол хүртээмж гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Хэрэв та амжилтыг бий болгогч таван чиглэл тус бүрт тасралтгүй ажиллаж чадвал жилийн дотор таны орлого хамгийн багадаа 20%, магадгүй 100% өсч болно гэдгийг би амлаж байна.

Орлого бүтээдэг үйл ажиллагаан дээрээ төвлөр:

Энэ бол маш энгийн зүйл. Та орлого авчирдаг ажлууддаа л өөрийгөө зориул. Бусдын бараг хийж чаддаггүй зүйлийг хир сайн хийдгээс таны орлогын хэмжээ хүчтэй хамаардаг гэдгийг мартаж болохгүй. Энд бас хаана ч байхгүй түргэн зарчим бас хамаардаг. Бусад хүмүүсийн хийж чаддаг ажил болгоныг тэдэнд өг. Ингээд илүү гарсан цагаа орлого авчирдаг ажилдаа зарцуул. Яг энэ үед та өөрийн туслахуудад төлөх ёстой цалингаас илүү мөнгө олж байгаа нөхцөлд таны тооцоо зөв явагдаж байна гэсэн үг.

Эцэст нь, орлого бол баялаг биш:

Олон хүмүүс баялаг гэж юу болохыг мэддэггүй. Овоо гайгүй мөнгө олох нь баялагт хүрлээ гэсэн үг биш. Бүр эртний Валилончууд “Чиний зайлшгүй гэж нэрлээд байгаа зарлагууд чинь хэзээд өссөөр байх болно. Хаа хүртэл өсөхийг чиний орлого тодорхойлно” гэж хэлдэг байжээ. Таны орлого бус таны хэмнэж чадсан мөнгө л таныг баян болгоно. Хэмнэнэ гэдэг нь өөрөө илжиг байх эсвэл илжигтэй байх хоёрын ялгаа юм. Таны капитал чинь таныг ажил хийх шаардлагагүй болгосон үед л та баян болно. Энэ үед мөнгө өөрөө таны төлөө ажиллах болно. Хүүгээр нь амьдарч болохуйц хэмжээний капитал хуримтлуулах хүртэл орлогоо нэмэгдүүлэхийг бүү зогсоо.

1 comment:

Anonymous said...

ene blogt anh udaa orj uzlee,ehnees avhuulaad unshlaa . Goyo blog bna tsaash ni bicheed bgaarai .
Bi bagaasaa l yaj bayajih talaar boddog bsan l daa. Namaig 8-dugaar angid bhaas avhuulaad yaj bayajih ve gesen nomuud mash olnoor orchuulagdaj garch bsan ter bolgoniig ni bugdiig ni l unshina bugd l ijilhen bdag bsan neg l ih zarchimuud tiim nomnuud unshaad hezee ch bayajihgvi ni oilgomjtoi . Tegseer bgad 10 jilee togsch ih surguulid oroh boldiin bn , minii omno tulgarsan asuudal bol ediin zasgaar surah esvel engineereer surah(humuus bugd l engineereer suraad business hiij bolno ,ediin zasgiig surgaltand yavaad medej boldog uhaanii yum yarij bsan) bsan tsagiig ni tulgasaar bgad engineeriin angid orchihvoo, harin odoo engineeriin surguuliasaa garchaad bj bna kk .
Minii asuumar bga zuil bol :
1. Hudaldaachin gej horongiin birj deer toglodog humuusiig heleed bnuu?
2. Olon ulsiin valutiin zah zeel deer toglodog bolhiin tuld mongold ene talaar medeelel olj avchmaar gazar surgalt bii yu ?
3. Ene talaar surahiin tuld yamar mergejileer surah yostoi yum be?

BTW ene Cry on My Shoulder ged goyo duu bna shu . uul ni gangsta rap l sonsdog yumsan ingeed pop-d orchih gej keke . ene blog ruu bnga orj irj bnaa .