2008/11/05

Цуврал III - Сая доллар гайхамшиг гэж vv?

Ихэнх хүмүүс нэг жилд хийж чадах зүйлээ хэт үнэлдэг атлаа 10 жилд хийж чадах зүйлээ ямагт дутуу үнэлдэг

Жиим Роон.



Эрмэлзлийн хүч
Та одооныхоо орлогыг 2 эсвэл 3 дахин өсгөх нь боломжтой гэж бодож байгаа байх. Харин 6, 7 эсвэл 20 дахин өсгөж чадна гэвэл энэ нь жинхэнэ гайхамшиг мэт сонсогдож магадгүй. Гайхамшгийг бүтээхийн тулд эрсдэл хүлээхэд бэлэн бай! Өөрийн үнэлэмж багатай хүмүүс ямар ч эрсдэлгүй байхад ч өөрсдийгөө хамгаалсаар байдаг.

Хэрэв та ямар нэгэн алхам хийхийн өмнө ямарч айдас төрөхгүй байгаа бол энэ нь таны хийхээр төлөвлөж байгаа алхам танд нэг размераар багадаж байгааг илтгэнэ. Та нэг бол боломжууд дотроос эрсдэлийг олж харж чадна, эсвэл эрсдэл дотроос боломжийг харч бас чадна. Амьдралдаа аливаа нэг зүйлийг өөрчлөхийг хүсвэл бид өөрсдийгөө өөрчлөх хэрэгтэй болдог. Үүний тулд бид ямар нэгэн байдлаар дассан орчноосоо салах болдог тул өөрчлөлт бүхэн эрсдэлийг дагуулна. Аливаа өөрчлөлт явагдах ерөнхий таван түвшинтэй байдаг.

- Үйлдэх
Та өөрийн байдалдаа сэтгэл дундуур байгаагаа мэдэрч түүнийгээ өөрчлөхийн тулд ямар нэгэн зүйл хийж эхэлнэ.

- Арга техник
Таны хүссэн үр дүн гарахгүй байна. Энэ үед та дан зүтгэлээр амжилтанд хүрэхгүй гэдгийг ойлгоно. Үйл ажиллагаагаа үр дүнтэй явуулахыг хүсч “Би үр дүнгээ яаж сайжруулах вэ? Би өөрийн ажлыг муйхар хүчээр бус харин ухаалгаар яаж зөв удирдан зохион байгуулах вэ?” гэдгийг бодож олно.

- Хувийн зан чанарын хөгжил
Арга техникүүд нь таньд бага зэрэг тус болох боловч та өөрийгөө амжилттай яваа хүмүүстэй харьцуулж, тэд зорилгодоо илүү хялбархан хүрч байгааг анзаарна. Та ч гэсэн тэдэн шиг нөлөө бүхий найз нартай болж, ямар ч хаалтыг төвөггүй нээхийг хүснэ. Ингээд та тэдэн шиг байхаар шийднэ.

- Ертөнцийг үзэх үзэл
Та өөртэйгөө болон бусадтай ажиллаж байх явцдаа ертөнц болоод амьдралын утга учрын талаар эргэцүүлэх болно. Ер нь олонх хүний нүдэнд ертөнц нг нь нөгөөтэй тэмцэлдэж байдаг ширэнгэ ой болж харагдахаас хэтэрдэггүй юм шүү. Ингэснээр та туйлын бодит байдал гэж байдгүйг мэдэх болно. Гагцхүү танд харагдаж байгаа бодит байдал гэж бий.

- Өөрийн адитгал
Хамгийн хүчтэй өөрчлөлт буюу бид өөрсдийн адилтгалыг олох ёстой юм. Өөрөөсөө хэн болохыг хүсэж байгаагаа асуу, Өөрийгөө ямар түвшний хүн байлгамаар байна тэр түвшинд өөрийгөө авч яв.

Энэ өөрчлөлтийг хийхэд бидэнд тусалж байдаг хэд хэдэн хүчин зүйлийн нэг бол ном юм. Хүн өөрийн уншсан номны хэмжээгээр тодорхойлогддог гэсэн үг байдаг. Бид өөрсдийн мэдлэг боловсролд төлж байгаа үнэ нь өөрсдийн хэнэггүй, хайхрамжгүй байсныхаа төлөө төлдөг үнэтэй харьцуулахад өчүүхэн зүйл юм. Иймд ямар ч өндөр үнэ намайг ухраадаггүй. Би заримдаа 30 000 маркын үнэтэй семинарт ч оролцож байлаа. Аль ч тохиолдолд би семинарын дараах 2 сарын дотор түүнд төлсөн зардлаасаа илүү орлогыг нэмж олдог байсан.

Мөн бидэнд гайхамшгийг бүтээхийн тулд маш их аз хэрэгтэй. Гэхдээ аз гэж юу юм бэ? Франк Синатра нэг шөнийн дотор од болсон хүн. Тэрээр нэгэн үдэш телевизд дуулсныг улс даяар бахдан хүлээн авсан юм. “Ямар гайхалтай аз түүнд тохиогоо вэ?” гэсэн хүмүүсийн ярианд хариу болгон тэрээр “Нэгдүгээрт, би тэр оройг нойрмоглоод өнгөрөөчихөөгүй. Хоёрдугаарт, би тэр орой дуулахын тулд 10 жил бэлтгэсэн юм” гэжээ.

Азыг нарийн авч үзэх юм бол ихэнхдээ олон жил бэлтгэсний үр дүнгээс өөр юу ч биш байдаг. Аз гэдэг нь дараах хэсгүүдээс бүрддэг:

Капиталыг хуримтлуулах
Боломжийг таних
Түргэн шийдвэр гаргаж, боломжийг цаг алдалгүй шүүрэн авах.

Бид хир азтай байх нь бидний хариуцлагаас хамаарна. Бас бидний амьдралдаа хир олон гайхамшгийг бүтээх нь мөн л бидний харицлагаас шалтгаалдаг.

No comments: