2008/10/22

Эхний саяыг бvтээх хамгийн хэцvv

Forbes сэтгүүл:
Тэрбумтан Алвин Халл

Хувийн санхүүгийн талаарх лекцүүдийнхээ нэгийг дуусгасны дараа цугласан олны дундаас нэгэн залуу маш нухацтайгаар “Би 55 настайдаа үнэхээр саятан болох боломжтой юу?” гэж надаас асууж билээ. Ийм төрлийн асуулт надтай үргэлж тааралдаж байдаг болохоор би түүнд: “Хариулт нь: Тиймээ болно”, “Та 25, 30 эсвэл 35 тай байсан ч үүнд хүрэх боломжтой. Харин гол нь хэдий орой эхэлнэ, төдий чинээ хэцүү байх болно” гэж хариулсан. Энэ бол мэдээж маш чухал асуулт юм. Хэрэв та саятан болохыг өөрийнхөө хамгийн том зорилгоо болгож, түүнийгээ биелүүлэхийн тулд бүхий л зүйлийг хийхэд бэлэн байвал -Тиймээ та хийж чадна.” Гэж хариулж билээ.



Гайхаж байна уу? Саятан болох нь үүнийг өөрийн зорилгоо болгосон хэнд ч хүрч болохуйц оргил юм. Мэдээж сая фунт стерлинг урьд үеийнх шигээ үнэ цэнэтэй, хүчтэй байхаа больсон. Магадгүй дансандаа энэ хэмжээний мөнгөтэй байх нь таньд ажлаасаа гарах шалтгаан болж чадахгүй байж болох боловч санхүүгийн хямралын үед өрөөндөө тайван сууж, ямар ч сонголтгүй болж, сэтгэл санааны гүн хямралд орсон бусад хүмүүсээс илүү тайван бодох, зөв дүгнэж шийдвэр гаргах боломжийг өгөх хамгаалалтын торыг бий болгоход хангалттай хэмжээний хөрөнгө юм.

Тиймээ саятан байх нь маш сайн хэрэг. Алвины саятан болох талаарх энэхүү яриаг дараах сэдэв байнга дагалдаж байдаг:

Хүмүүсийг саятан болохыг нь юу зогсоодог вэ? Саятан болохын тулд хэд хэдэн чухал шийдвэр гаргах хэрэгтэй болдог ба эдгээр нь ихэнхи хүмүүсийн хувьд томоохон бэрхшээлүүдийг бий болгож байдаг. Хүмүүсийн ямар ажил эрхэлдгээс үл хамааран харин тэдний амьдралыг үзэх үзэл болон мөнгөний талаарх хийсвэр, бодит бус, ташаа ойлголтуудтай нь уялдан эдгээр бэрхшээлүүд гарч ирж байдаг.

Хамгийн эхний ташаа ойлголт бол “Би мөнгөнд санаа зовох хэрэггүй” гэсэн сэтгэлгээ юм. Олон хүн амьдралдаа ямар нэгэн хязгаарлалтгүй ялангуяа санхүүгийн хязгаарлалтгүй сайхан амьдрахыг эрмэлздэг. Гэвч энэ нь тэдний тооцоогүй зарцуулалт, чанаргүй хөрөнгө оруулалт, хуримтлалгүй байх зэрэг асуудлуудыг агуулсан санхүүгийнх нь бодит байдалтай зөрчилддөг байна.

Хоёр дахь ташаа ойлголт нь “Би маргааш ч үхэж магадгүй учир яагаад өнөөдөр мөнгө хураах ёстой гэж?” гэсэн хувь заяаны тухай буруу ойлголт байдаг. Хэдийгээр эрс шийдэмгий сонсогдож болох боловч амьдралаас хол тасархай, зөвхөн өөрийгөө хуурч байгаа хэрэг юм. Үнэндээ та маргааш мэдээж үхэхгүй бөгөөд харин төлбөрөө төлөх хугацаа л дуусч магадгүй. Ирээдүйн саятнууд энэ үнэнийг мэддэг.

Харин 3 дахь ташаа ойлголт бол худалдаж авах боломжтой байгаа бүхнийг авах буюу “Би үүнийг л авчихвал жаргалтай болно” гэсэн синдром юм. Ийм төрлийн эмчилгээний арга нь зөвхөн түр зуур үйлчлэх бөгөөд цааш үргэлжилвэл өөрийнх нь жинхэнэ сэтгэл ханамж авах боломжуудыг хааж байдаг. Өөрөөр хэлбэл тухайн үеийн бага зэргийн сэтгэл ханамжгүй байдал нь таны амьдралыг бүтнээр нь сүйтгэж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Одооноос өөрийн “Саяыг” хуримтуулж эхэл -хуримтлалдаа нэмж байгаа мөнгөний хэмжээгээ анхаар. Саятны сэтгэхүй Саятан болох анхны алхам бол өөрийн санхүүгийн бие даасан байдлыг хадгалах. Өөрийн мөнгөө аз жаргалыг бий болгохын тулд хадгалахын оронд зиндаархаж илүү харагдахын тулд үрэхээс татгалз.

Жишээ нь, нэг сайн найз тань гайхалтай амралтын төлөвлөгөө зохиогоод таныг хамт явахыг санал болгож болох юм. Магадгүй түүнтэй хамт таван одтой зочид буудалд байрлаж, тансаг зоог, өрөөний үйлчилгээгээр үйлчлүүлснийхээ төлөө та гэртээ ямарч мөнгөгүй харих ёстой болж таарна. Үүний оронд илүү бодитой сонголт буюу жишээлбэл гэр бүлийн том матрас, өглөөний цайг сонгох зоригтой байх хэрэгтэй. Энэ сонголт нь таны бодит хэрэгцээг хангаж чадах бөгөөд мөн дараа сард төлбөрөө төлөхөд хүрэлцэхүйц мөнгөтэй үлдээх юм.

Хоёрт, санхүүгийн аюулгүй байдал бол таныг саятан болоход зайлшгүй чухал зүйл болно. Хэрэв таны санхүүгийн байдал тогтвортой байвал та саятан болж чадна. Миний олон жил нөхөрлөсөн найз маань өөрийн хийж чадах ажлаа хийгээд гол нь системтэйгээр хуримтлалаа өсгөснөөр одоо өөрийн сая фунт стерлинг олох зорилгодоо хүрэхэд маш ойрхон болоод байгаа билээ. Тэрээр кареэрийнхээ ихэнх хэсэгт тийм ч их мөнгө олдоггүй байсан ч үүнийг хийж чадсан юм.

Гуравт, та мөнгийг хайрлах хэрэгтэй, түүгээр худалдан авч болох зүйлсийг бус гагцхүү мөнгийг өөрийг нь хайрлах хэрэгтэй. Магадгүй энэ нь тийм ч сайхан сонсогдохгүй байж болох ч үнэн юм. Миний мэдэх саятан болж чадсан бүх хүмүүс мөнгө хуримтлуулахыг амьдралынхаа зорилго болгосон байдаг. Мөн тэд хэзээ ч бууж өгч байгаагүй. Гэхдээ тэднийг харамч, хорголоо тоолсон хүмүүс гэж ойлгож болохгүй, үнэндээ тэдний хэн нь ч ийм араншинтай биш юм. Харин тэд мөнгө зарцуулахдаа сайн бодлоготой байж чаддаг ба худалдан авалт хийхдээ маш сайн бодож мөн өөрийн шуналаа даран биеэ барьж чаддагаас эцсийн бүлэгтээ дансандаа хангалттай мөнгөтэй үлддэгт л оршино.

Өөрийн“сая”-ыг хуримтлуулах “нууц биш нууц”алхмууд Хэрэв та миний дээр дурьсантай адил сэтгэхүйтэй хүн бол та саятан болоход маш амархан байх болно.

Гагцхүү дараах нууц биш нууц алхмуудын дагуу ажиллахад л хангалттай.

1. Зорилгодоо хүрэхдээ хэдэн настай байхаа тооцоол Бодитой ханд. 45 настайдаа өөрийнхөө бизнесийг амжилттай хийж байхын оронд бусдын төлөө ажиллаад тэтгэвэртээ гарах нь тийм ч сайхан хэрэг биш. Өөртөө сайн тунгаасан цагийн хязгаар тогтоо, хүрэхэд маш хэцүү биш ч бас залхахааргүй байх хэрэгтэй.

2. Өөрийн ашиг сонирхлынхоо төлөө ажилла Эхлээд хувийн хадгаламж эсвэл энгийн хадгаламжийн аль нь илүү хурдан таны мөнгийг өсгөх рүү нь хөрөнгөө шилжүүл. Хугацаа өнгөрөх тусам буюу таны хадгаламжийн хэмжээ ихсэхэд капиталын хадгалалтыг өсгөлтийн давхар зорилгоор хөрөнгөнийхөө тодорхой хэсгийг бусад хадгаламжийн хэлбэр буюу хувьцааны зах зээл, бонд үнэт цаасны хослол зэрэгт шилжүүл. Үр дүнд нь таны мөнгө энгийн уламжлалт хадгаламжинд байснаас илүү хурдан өсөх болно.

3. Өөрийн хадгалах хэрэгтэй байгаа хэмжээгээ тогтоо Энэ бол маш амархан. Маш олон институтын болон олон нийтийн санхүүгийн вэб сайтууд, программ хангамжийн нийлүүлэгчид хүмүүст хадгаламжаа үргэлж өсгөж байх хичнээн олон янзын хадгаламжийн тооцоонууд байдаг талаар мэдээлэл өгч байдаг. Зарим нь сар болгон, долоо хоног бүрийн ялгаатай байдаг системтэй тооцоолуурууд байна. Хэрвээ таны орлого нэмэгдэх хэрээр хуримтлуулах мөнгөний хэмжээгээ ихэсгэвэл тэр хэмжээгээр хурдан саятан болох зорилгодоо хүрэх юм.

4. Хадгаламжийнхаа тодорхой хэсгийг өмч худалдан авахад зарцуул. Ихэнх хүмүүс өмч бол хадгаламжийн бодит хэлбэр гэж үздэг. Бүх төрлийн барьцаат зээл нь бага хэмжээний мөнгийг хуримтлуулж үнэ цэний нь өсгөхөд маш үр өгөөжтэй байдаг. Мөн өмч хөрөнгө худалдаж авах нь таны хөрөнгө оруулалтын олон талт байдлыг бий болгож ингэснээр алдагдал хүлээж болох эрсдлийг бууруулах болно. Нэг зүйлийг сануулж хэлэхэд та өмч хөрөнгө худалдаж авч байгаа үедээ энгийн хадгаламж болон хөрөнгө оруулалтын бусад хэлбэрт хэдий бага хэмжээгээр ч гэсэн мөнгөө үргэжлүүлэн оруулж байх хэрэгтэй.

5. Өөрийн хуримтлалдаа өдөр тутмын амьдралын хэв маягтаа зохицуулах. Ихэнх хүмүүст энэ бол саятан болох алхмуудын хамгийн хэцүү алхам нь байдаг. Энэ нь 2 том шалтгаантай.

Эхнийх нь, хүмүүс тухайн үед олж байгаа орлогын нийт хэмжээг санхүүгийн амжилтын гол хэмжүүр гэж үзэх хандлагатай байдаг. Үр дүн нь тэдний санаандгүй болон санаатайгаар гаргаж буй зардлууд орлогын хэмжээг ихээр бууруулдаг байна.

Хоёрт нь, тэд хэрвээ энэ мөнгөө хадгалахгүй үрэх болвол юу авч болох тухай бодох. Ингэж бодох тусам сэтгэл хөдлөл улам нэмэгддэг бөгөөд хүсээгүй үр дүнд хүргэж болох юм. Үүнээс зайлс хийж, ирээдүйд дансандаа өөрийн “сая”-тай болох зорилгодоо санаагаа төвлөрүүл.

Зорилгодоо хүрч чадвал та илүү чөлөөтэй мөнгө үрэх боломжтой болно. Таныг юу ч зогсоох ёсгүй. Магадгүй саятан болох зам таны өмнө нь бодож байсантай чинь адилгүй тийм ч дардан байхгүй болов уу. Та үүнийг бий болгох нь маш хэцүү ажил юм гэж дүгнэж болох юм. Гэвч, саятан болох хүртлээ хувийн дээд амжилтууддаа сэтгэл ханалгүй зогсолтгүй ажиллах хэрэгтэй. Жишээлбэл, та банкинд 500 000 фунт стирлингтэй болох нь хэдий амархан илүү хурдан санхүүгийн тогтвортой аюулгүй байдалд авчирна гэж бодож болох юм. Гэвч бодит байдал дээр бидний зорилго бол нэг сая!

Сүүлийн үг: Хэрвээ та үнэхээр өөрийнхөө санхүүгийн зорилгоо сайн тодорхойлж түүндээ хүрэхээр сэтгэл шулуудсан бол энэ ертөнц дээр таныг зогсоож чадах тийм саад тотгор гэж байхгүй болохоор үүнийг яагаад өнөөдрөөс эхэлж болохгүй гэж?!

PS: Болороо, Сайхан үгс чулуудсанд баярлалаа. Би баахан оногдлоо. Чи ч гэсэн эдгээрийг эхлүүлж болно шүү дээ.

No comments: