Нөгөө талаас Дэлхийн эдийн засгийн хөгжил удааширсаар байна, цаашлаад АНУ-ийн санхүүгийн хямралтай холбогдон тус улсын шатахууны эрэлт үлэмж хэмжээгээр буурах төлөв ажиглагдаж эхэллээ. OPEC түүхий нефтийн нийлүүлэлтийг багасгаад байхад л үнэ нь унасаар байна. Хэрэв нийлүүлэлтийг нь багасгаагүй байсан бол шатахууны үнэ хог болтлоо унах байсан юм байна л даа. Энэ нөхцөл байдлын үед алтны үнэ чангарах нь ойлгомжтой юм. Одоо л алт дардаг газар юм биш үү :)
Бас нэг сонирхол татсан асуудал бол Европын эдийн засгийн хямрал гүнзгийрч байгаа бололтой. Үүний нэг илрэл нь Францын ерөнхий сайд Европын холбооны хэд хэдэн орны ерөнхий сайд нарыг дуудаж уулзсан явдал юм. Уулзалтын үеэр Европын эдийн засагт дэмжлэг үзүүлэх зорилгоор 1 тэрбум еврог гаргах тухай ярилцсан бололтой. Энэ байдлаас дүгнэхэд удахгүй Евро унах магадлалтай болж ирлээ.
Монголын Хөрөнгийн зах дээр ч нааштай зүйл ажиглагдахгүй байна. Хөрөнгийн биржийн индекс гэхэд л өмнөх онуудынхтай харьцуулахад асар буурсан үзүүлэлттэй гарсан. "Анод банк", "Зоос банк", "Багануур", "Шивээ овоо" гээд дурдаад байх юм бол бүхий л ХК-дын хувьцааны үнэ унасаар л байна. "Анод банк"-ны хувьцаа гэхэд л нэрлэсэн үнэ буюу 1080 төгрөгөөсөө доошоо орж 750 төгрөг болтлоо уналаа. Энэ зах зээлд итгэл үзүүлж хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс цөөрсөөр л байна... Хэдэн брокер, диллерийн компаний хувийн тоглолт гэлтэй. Дээр нь ЗГ-аас Төсвийн хатуу бодлого, МБ-наас мөнгөний хумих бодлого авч хэрэгжүүлэх болсон тухай заралсан нь энэ зах зээлд ч нөлөөллөө. Банкны системд ч мөн ялгаагүй хадгаламж эзэмшигчид өмнөх онуудад байгаагүйгээр мөнгөө татсан дүн гарлаа. Зээл гаргалт ч үлэмж багассан нь та бүхний амьдралд мэдрэгдэж байгаа биз ээ. Өнгөрдөг УИХ-ын сонгууль эдийн засаг дахь мөнгийг хүүлчихсэн бололтой. Эдийн засагт мөнгө хэрэгтэй байна.
No comments:
Post a Comment