Хүнд шөнө болж өнгөрч байна. Сая маш том алдагдал хүлээлээ. Мэдээж дүрмээ зөрчсөнөөс... Зах зээл тодорхойгүй, эрсдэлтэй байгаа энэ үеүүдэд гарцаагүй арилжаанд л ороорой гэж сануулъя!
Валют арилжааны зах зээлд бичигдээгүй хэд хэдэн дүрэм үйлчилсээр ирсэн. Дүрмийг зөрчсөн хэнийг ч энэ зах зээл хайр найргүй шахан гаргаж байдаг. Магадгүй Форексийн зах зээл энэ харгис шинж чанараараа бусад захаас ялгардаг.
Чи энэ зах дээрээс мөнгөө 100%, 1000% хувь өсгөж авахад тийм ч хэцүү зүйл биш. Гэхдээ энэ бол маш их эрсдэлтэй юм. Хоромын дотор чи саятан, хоромын дотор чи гуйлагчин, хоромын дотор амьдрал чинь диваажин, хоромын дотор амьдрал чинь там болж болно... Мэдлэг бас туршлаггүйгээр нүдээ аниад энэ зах зээлд шууд явж орно гэсэн ямар ч ойлголт байхгүй. Энэ нь амиа хорлож байгаагаас өөрцгүй зүйл болно.
Тиймээс худалдаачин болохоор шийдсэн хүмүүст хэрэг болох болов уу гэдэг үүднээс туршлага дээрээсээ үндэслэн дараах алтан дүрмүүдийг хэзээ ч зөрчихгүй байхыг анхааруулж байна.
Эхлэхийн өмнө Чи үнэхээр худалдаачин болох уу? эсвэл үгүй юу? гэдэгээ шийдэх хэрэгтэй. Хэрэв ҮГҮЙ гэвэл тайван сайхан амьдралдаа буцаад харьж болно. Өдрийн 8 цагийн ажлаа хийнэ, амьдралд авч байгаа цалин хүрэлцэхгүй байгаа ч бүх зүйл аз жаргалтай хуучнаараа үргэлжилнэ. Харин ТИЙМ гэж сонговол буцаад хуучин амьдралдаа хэзээ ч очихгүйгээр таны худалдаачны амьдрал эхэлнэ. Өдөр, шөнө хэмээх ямар ч зааг үгүй болно.
Нэгдүгээр дүрэм:
Хэрэв чи мөнгө олох гэж асар их хөдөлмөрлөсөн бол хэзээ ч бүү валют арилжаанд хөрөнгө оруулалт хийгээрэй! Зөвхөн өөрийнхөө алдаж болохуйц хэмжээнд л хөрөнгө оруулалт хий. Зээл авч хэзээ ч бүү арилжаанд ор, хүний мөнгөөр хэзээ ч бүү арилжаанд ороорой. Өөрийнхөө амжиргааг залгуулж байгаа мөнгөөр хэзээ ч бүү арилжаа хийгээрэй.
Хоёрдугаар дүрэм:
Харанхуйгаар хэзээ ч бүү зах зээлийн хөөрлийг даг. Энэ бол маш хор хөнөөлтэй алхамуудын нэг болж байдаг. Хүлээцтэй байж сур. Зүгээр л ажигла
Гуравдугаар дүрэм:
Чиглэлийг дага энэ бол чиний найз. Хэзээ ч чиглэлийн эсрэг бүү арилжаа хий. The trend is your friend!
Дөрөвдүгээр дүрэм:
Нэг өдөрт 50-100 pip-ийн ашиг олоход л хангалттай. (0.1 lot-оор арилжаа хийж байгаа бол 50-100 $ гэсэн үг) Хэрэв зорилго чинь биелэсэн бол компьютерээ шууд унтраагаад сайхан амьдрал руугаа эргэж орох хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх маш хэцүү, гэхдээ хэрэгжүүлэх боломжтой.
Тавдугаар дүрэм:
Stop loss заавал тавьж бай. Stop loss-той үнэн ч байж, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй! Хэрэв та стоп лоссоо байнга өөрчилдөг бол илүү хүнд цохилтонд урт хугацаандаа орно гэсэн үг. Хэрэв алдагдал чинь -200 $-т хүрсэн бол зоригтойгоор арилжаагаа хааж сур! Эргэж надад ашиг авчирна гэж бүү найд. Алдагдалыг доод түвшинд хааж, ашгийг дээд түвшинд хүртэл хадгалж сур.
Зуравдугаар дүрэм:
Итгэл зориггүй байгаа бол хэзээ ч бүү арилжаанд оролц! Маш том алдагдал хүлээсний дараа худалдаачдад айдас бий болдог. Айдас, шунал хоёр бол арилжаанд оролцож байгаа хүний хамгийн том дайсан байдаг. Айдас бол ашигт шууд нөлөөлж байдаг, шунал бол алдагдалд шууд нөлөөлдөг. Үүнийг хэзээ ч бүү март!
Долдугаар дүрэм:
Нэг арилжаанд нийт мөнгөний 1-5 хувийг л алдана гэж тооцож ор. Дараалж 20 алдахгүй гэсэн магадлал дээр тоглоно гэсэн үг. Дараалж 10 алдах тохиолдол энэ зах дээр байж болох л зүйл. Ашиг олох магадлал энэ зах дээр 50:50 хувь. Маржины 10 хувийг л ашигла.
Наймдугаар дүрэм:
Арилжааны зорилго, тактикгүйгээр хэзээ ч бүү арилжаанд ороорой. Хэт их битгий худалдаа хий. Тооцоолсоноос хэт их маржин шаардагдах болно. Ингэснээр тооцоолол алдагдаж арилжааны паникад орно.
Есдүгээр дүрэм:
Мэдлэг бол хүч, тиймээс орчин үеийн бүх л мэдээллийг олж уншдаг, мэддэг байх ёстой. Энэ зах зээл бол тайван байдалтай байдаг бус асар их хөдөлгөөнд захирагдаж байдаг.
Аравдугаар дүрэм:
Хэт хянамгай, хэт нарийлан арилжаа хийх нь ихэнхи тохиолдолд таны стоп лоссыг итэвхижүүлж арилжаа бүртээ алдагдал хүлээх болно. Тиймээс боломжтой стоп лосс тогтоож байх нь илүү ашигтай байдаг.
Арван нэгдүгээр дүрэм:
Өөрөө өөртөө ажилла, өөрөө шинжил, өөрөө худалдаагаа хийж өөртөө ашгаа ав. Өөрийнхөөрөө мэдээг тайлж унш, бусдын тайлж уншсан зүйл буруу байж болно. Бусдын зөвлөснөөр ажиллах нь таныг самгардуулан алдагдал хүлээхэд хүргэдэг.
Арван хоёрдугаар дүрэм:
Итэвхитэй цагуудаар бүү арилжаа хий, ихэнхи томоохон худалдаачид, байгууллагууд мэдээний бус цагаар арилжаа хийдэг, ингэх нь тэдний эрсдлийг бууруулж байдаг.
Арван гуравдугаар дүрэм:
Хэрэв та алдсан бол зах зээлд бус өөрөө өөртөө, сэтгэл зүйдээ ялагдсан гэдгийг бүү март.
Арван дөрөвдүгээр дүрэм:
Боловсруулсан стратеги таа үнэнч бай. Урт хугацаанд та ашиг олж байх ёстой гэдгийг анхаар.
Арван тавдугаар дүрэм:
Хэрэв та стопоо 20-оор, ашгаа 50 тавьсан бол та ашиг авах магадлал 33%-тай байна гэсэн үг. Тиймээс зах зээлийн эрсдлийн магадлал дээр тогло.
Арван зуравдугаар дүрэм:
Хэрэв та худалдаа хийсэн байгаа бол хийгээгүй мэтээр бод. Ингэх нь та өөрийгөө сэтгэл зүйн хөөрлөөс хамгаалах нэг сайн арга болдог. Ингэж сэтгэхийн тулд дотоод сэтгэлдээ тайван байж, сэтгэлээ бүү хөдөлгө. Арилжаа хийсэн тохиолдолд таниас юу ч хамаарахгүй гэдгийг сана
Сүүлчийн буюу Арван долдугаар дүрэм:
Арилжаанд байх хугацаандаа эхнэр эсвэл найз охин хэн байдаг тэр бүгдээ март. Найз охинтой бол энэ хугацаанд шууд сал. Арилжааны сэтгэл зүйн судалгааны төслөөр батлагдсан зүйл юм.
PS: Эцэст нь хэлэхэд хэрэгтэй хүндээ энэ бүх дүрэм асар чухал боловч хэрэггүй хүндээ бол үнэндээ цаг үрсэн ажил юм. За ямартай ч алдаж, онож байсан зарим туршлагаасаа үнэгүй цацлаа шүү гсн :). Хөөх, үүр цайх гэж байдаг, маргааш амралтын өдөр юм даа. Goodnight
2 comments:
Нэмж хэлэхэд:
Би тийм зvйл, ийм хувцас худалдаж авна гэсэн зорилготойгоор хэзээ ч бvv валют арилжаанд ороорой.
Би нэг удаа Iphone худалдаж авах 600 $-ийг ганцхан єдрийн дотор олох зорилго тавиад арилжаанд орсон юм. Харин би бvтэн 6 жилийн цалинтайгаа тэнцэх хэмжээний мєнгийг vндсэндээ 7-хон хоногийн дотор алдсан юм. Маш хvнд цохилтонд урт хугацаанд орсон.
Алдсан мєнгєє олохын тулд маш их цагийг би зєвхєн энэ зах зээлийг судлахад зарцуулсан. Шагналд нь мєнгийг олдог болсон ч, хамгийн чухал нь энэ захад мєрдєх ёстой мэдлэг, дvрмvvдийг єєрийн болгож авсан явдал л хамгийн чухал нь байсан юм.
Ямартай ч залуусаа агуй их мєрєєдєлтэй байгаарай, зорилгоосоо хэзээ ч бvv няцаарай.
Хvн юу тєсєєлж чадна тvvндээ л хvрч чаддаг.
Goodluck
Nemj neg zuil helehed, olz bolon aldagdaldaa zugeer l zuraas tavij hyazgaarlah heregtei heregtei. Ingeh ni gamblers mind cycled orohgui baihad tusalna. Gamblers mind ni ih engiin. Chi poker togloj baigaad neg aldana. Daraachiin udaa bet-ee 2dahin usgunu, uchir ni chi hojvol aldagdlaa nuhnu. Gevch chi ahiaad hojigdono. Ahiaad bet*ee 2 dahin usgunu ahiaad aldana geh metchilen hediiger chi neg l hojihod umnuh buh aldagdlaa neg dor erguulj olno gej bodoh bolovch chi aldsaar l baih bolno. Ene ni etsestee suireld hurgene.Tiimee, tiimees zugeer l aldsan l bol aldsan its stupid to put a good money after bad money, So, Just forget the sunk cost,it will be never recovered.
Post a Comment