2008/10/15

Хvн хvндээ хайртай явъя

Хүний амьдралыг залуу нас, өтөл нас, ариусал нас буюу буяны нас хэмээн 3 үед хуваадаг гэж би сонссон. Damn... хэт их далийх дэмий юм аа... дахиад л шал мэдрэмжгүй юм бичээд уналаа. Энэ дууны тухайд ер нь бол өмнөхтэй төстэй дуу л даа. Миний дуртай дуу байгаа юм. Нэг удаа Архангай аймгийн Өгий нуурын эрэг дээр түүдэг гал тойрч суусан бидний хэдэн нөхөд энэхүү дууг дуулж билээ. Тэгэхэд л миний чих энэ дууг мартахааргүйгээр хүлээгээд авчихсан шиг байгаа юм. Миний хайрладаг бас намайг хайрлаж явдаг бүх хүмүүст энэ дууг зориулъя. ☺


ХҮН ХҮНДЭЭ ХАЙРТАЙ ЯВЪЯ

Энэхэн хорвоо бүхлээрээ
Эгэл хүний өлгий билээ
Эгэл хүн нь олуулаа
Энэхэн хорвоод эзэн нь билээ

Пр:
Хүн ганцхан эзэн нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм.

Хорвоо дэлхий аяараа
Хүний сэтгэлийн дуутай билээ
Хүний сэтгэлийн дуутайдаа
Хорвоо дэлхий уйдаагүй билээ

Пр:
Хүн ганцхан дуучин нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм.

Хөвчин дэлхий энгээрээ
Хүрч гаршгүй оргил билээ
Хүрч гаршгүй оргилууд нь
Хүний ухаант оюун билээ

Пр:
Хүн ганцхан оргил нь болохоороо
Хүн хүндээ хайртай байдаг юм.

1 comment:

Bayasum said...

үнэхээр гоё дуу.. Баярлалаа