Америкийн дамруурал үргэлжилсээр... Ганцхан сарын дотор АНУ-ын хамгийн том 2 банк /"Lehman Brothers", "Washington Mutual"/, Үл хөдлөх хөрөнгийн бас л хамгийн том 2 компани болох /"Fannie Mae, Freddie Maс/ Даатгалын номер нэг "AIG" компани, American International Group, Merrill зэрэг санхүүгийн олон компаниуд дампуурлаа зарлаад байна. Тухайн үед "AIG" амь тариа болгож 42 тэрбум доллар зээлэхийг Fed-ээс гуйж байсан ч тун удахгүй дампуурч 83 тэрбум доллароор Засгийн газар нь худалдаж авсан билээ.
Хамгийн сүүлд АНУ-ын 100 жилийн түүхтэй Washington Mutual Bank дампуурч үүд хаалгаа барьлаа. Washington Mutual Inc-ийг-г хаасан нь банкны хамгийн том сүйрэл болж байгаа ба уг банкны хөрөнгийг Japan Morgan Chase & Co 1.9 тэрбум доллароор авлаа. Энэхүү үйл явдал бол АНУ-ын засгийн газраас барьцаалалтын зээлээс болж уналтад орсон банкны салбарыг цэвэрлэхээр хийсэн хамгийн сүүлийн арга хэмжээ байв. Санхүүгийн бүх системийг аврах ажиллагаанд оруулах гэж буй $700 тэрбум долларын найдваргүй зээлд төлөх эсэх хэлэлцээр үргэлжилсээр байна.
Washington Mutual нь АНУ-даа хамгийн том хадгаламж, зэээлийн үйл ажиллагааг явуулдаг ба хэт өсөж буй барьцаалалтын зээлийн алдагдалаас болоод хүндрэлд орсон байсан юм байна. Washington Mutual- ийг Хадгаламжийн даатгалын компани авч байгаа ба тэд хадгаламж эзэмшигч нарт айх зүйл ер байхгүй гэдгийг мэдэгдсэн байна.
Washington Mutual нь бараг 307 тэрбум долларын хөрөнгө, 188 тэрбум долларын хадгаламжтай. Washington Mutual-ийн энэ сүйрэл АНУ-ын санхүүгийн зах зээл дэх том хүндрэлийг авчирч, хувь нийлүүлэгчидийн хөрөнгөнөөс хэдэн тэрбум долларыг авч хаяж буй хэрэг болох юм.
Washington Mutual нь 2,239 салбар нэгжүүд, 43,198 ажилчидтай. Тэгэхээр хэдэн хүн ажлаа алдах нь бас л тодорхойгүй байна. Энэ ажилгүйдэл нь эргээд л эдийн засаг муугаар нөлөөлөх нь ойлгомжтой юм.
Европын эдийн засаг мөн адил суларсаар л байна. Энэ мэтээр үргэлжилж Англид компаниуд дампуураад эхэлвэл дэлхийн эдийн засаг хүнд байдалд ороход ойрхон боллоо.
PS: 2008 оны 9 дүгээр сар АНУ-ын түүхэнд хараар бичигдэн үлдэх нь тодорхой юм. Ер нь 9 сар АНУ-д хатуу байдаг бололтой.
No comments:
Post a Comment