Өглөө машинд сонссон дуугаа бүх л өдрийн турш амандаа аялдаг нь ганц миний зан биш байх аа... Надтай ийм хүмүүс зөндөө л таарч байсан. Миний хувьд "Хурд"-ын энэ дууг өдөржингөө сонслоо. Хэдэн удаа ч нахчихав даа мэдкүү. Ангийнхныгаа бодож асар нялхарсан өдөр болж өнгөрч байх шиг байна.
Нар угтаж гүйсэн үе тэнгийн найзууд минь
Насан туршдаа нэг ангийнхан...
гэдэг хэсэг нь хамгийн гоё юмаа... :) За тэгээд энэхүү дууг 1997 онд Төв аймгийн Зуунмод хотын 2-р 10 жилийн 10a ангийг төгссөн бүх андууддаа зориулчихъя.
PS: Хурд-ын хэд тансар хэлэн сурагч форм өмсчихсөн чинь бас л далий харагдаж байна шүү.
No comments:
Post a Comment