2008/09/17

Форексчин андуудад!


Энэ долоо хоногт Олон улсын санхүүгийн зах зээл дээр олон үйл явдал болж өнгөрч байна. АНУ-ын бирж дээр газрын тосны үнэ зургаан сарын дотор анх удаагаа 100 ам.доллараас бууж 1 barrel түүхий нефть 91 ам.доллар боллоо. Үүний зэрэгцээ Цагт 200 километр хүртэл салхилж байгаа Гюстав хар салхи Кубын хойд эргээс Мексикийн цутгалаар дайрч өнгөрөн АНУ-ын Луизиана мужийн Шинэ Орлеан хотод тулж иржээ. Гюстав хар салхи замдаа Мексик болон АНУ-ын түүхий нефтын хэд хэдэн цооногийг газартай тэгшилжээ.

Үүнтэй холбоотойгоор газрын тосны нийлүүлэлт багасч үнийг өсгөнө гэж таамаглаж байсан хэдий ч дэлхийн эдийн засаг удаашралд орж, хар алтны эрэлт буурсанаар үнэ ханшид сүйдтэй өөрчлөлт өгсөнгүй.

Мөн АНУ-ын хэмжээнд дөрөвт бичигддэг “Lehman Brothers” банк даваа гаригт дампуурлаас хамгаалахыг хүссэн байна. Тус компани 60 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, амь тариа хийх хөрөнгө оруулагч олдохгүй байгаа талаар мэдэгдэж байна. Үүнээс болж Японы Nikkei-225 биржийн индекс 4,8 хувиар унажээ. Харин Өмнөд Солонгосын хувьцааны дундаж үнэ 6,2 хувиар, Хонг Конгийн Hang Seng биржийн индекс 6,4 хувиар буурчээ. Түүнчлэн Сингапур, Австрали, Шинэ Зеланд, Тайпей болон Шанхайн индекс ч мөн адил огцом буурсан байна. АНУ-ын Wall Street-ийн хувьд Dow Jones биржийн индекс 4,5 хувиар, Лондонгийн FTSE-100 индекс 4,0 хувиар унасан байна.

Инфляци өсөлт дэлхий даяар явагдаж дэлхийн эдийн засаг удааширч хямрал үргэлжлэх төлөвтэй байна.

Canadian Employment-ийн өөрчлөлт таамаглалын дагуу гарч ирлээ.

Friday -д юу болсон тухай ярилцацгаая,

Canadian Employment-ийн өөрчлөлт таамаглалын дагуу гарч ирлээ.

U.S. Non-Farm Payroll-тай холбоотой сонирхолтой явдал болж мөн үзүүлэлт нь таамаглалаас үл ялиг тааруу гарч ирлээ.

Нэгэн таагүй мэдээ бол их өөрчлөлттэй revision болон ажилгүйдлийн хувь 0.4 ийн deviation-тай байсан явдал юм. Ажилгүйдлийн хувьд 5.7% аас 6.1% хүртлэх өөрчлөлт гарна гэдэг бол итгэхийн аргагүй их юм. USD/JPY 80 pip-ээр буураад улмаар тэр нь retrace хийж эсрэг зүгрүү ханджээ.

Canadian Ivey таамаглаж байснаас доогуур гарч ирсэн бөгөөд USD/CAD харин сайн өсөлттэй байлаа. Эхний 30 минутанд л гэхэд 45 pip-ийн өөрчлөлт харагдаж байсан юм.

Monday-д юу болсон тухай ярилцацгаая:

Шөнийн 4 цаг 30 минутанд UK PPI (Producer Price Index)-ийн сарын мэдээлэл ирнэ. Хэрвээ 0% эсвэл илүү гараад мөн бусад үзүүлэлтүүдийн дэмжлэгийг авч чадвал GBP/USD spike up хийн дараа нь retrace хийх магадлалтай байна. Харин -2.5% ба бусад үзүүлэлтүүдийн дэмжлэгийг авч чадвал GBP/USD spike down хийн дараа нь retrace хийх магадлалтай юм. Энэхүү худалдааг хийхийн тулд spike болж байгаа үед эсрэг арилжаанд оролцож болох юм.

Үдшийн 9 цаг 30 минутанд Australian Retail Sales –ийн мэдээлэл ирнэ. Ер нь бол энэхүү мэдээллийг арилжаанд оруулахад сайн байдаг боловч, сүүлийн үед шинэчлэгдсэн толгой эргүүлэм томъёоноос нь болон байдал өөрчлөгдөхөд хүрсэн юм. Үүний нэг жишээ нь Bloomberg таамаглалаа гаргаж өгөөгүй явдал юм. Тиймээс үнийн төлөв байдлыг харж зах зээл яажшуухан өөрчлөгдөж байгааг харж болох юм. Албан бус мэдээгээр 0.5 хувь гэж гарсан бөгөөд, хэрвээ арилжаанд үнэхээр орохыг хүсвэл 1.0 deviation-тай байхад нь орж болох юм. Зах зээл ямар хэмжээний deviation-д өөрчлөлт үзүүлэх талаар хэн ч мэдэхгүй байгааг анхаараарай.

Monday-д өөр зүйлгүй дээ.

Happy trading Guys!

3 comments:

Anonymous said...

Theory neg banknii forex dealer office-t ajillaj baigaa yum uu? Mongold zaluuchuud forex ih sonirhdog boljee. Wish you luck!

Different Theory said...

Vгvй ээ, vгvй цэвэр хоббигоороо л хааяа арилжаанд ордгийн. Банкны хувьд хамгийн гоё хэсэг нь угаасаа FX office л доо.

Anonymous said...

I love your changes. GOOD LUCK!!!