2008/08/06

Нэгэн захидал


Сайн байна уу? би чамд захиа бичиж сууна, магадгүй чамд санаандгүй хүрэх энэ захидал надад бол оройтсон байж мэдэх юм. Бодлоосоо бодлоо нөхөж, шаналлаасаа шаналал хариулж чадахгүй болохоор би бичиж сууна.

Хэдийгээр энэ захидал чамд юу болон очихыг мэдэхгүй ч санах сэтгэлийн минь гүнд бөхөлгүйгээр гийх, уйтгар гуниг бялахсан жаргалаа би чамтай хуваалцмаар байна. Хүсэл минь хөг болон очиж, хайр болон уянгалах үгүйг би мэдэхгүй ч хүрэхгүй газрын алсад нэгэнт зочилсон бодлоо бичихгүй байж бас чадахгүй нь ээ.

Би чамд юу бичих гэсэн юм гэж үү, буцааж болохгүй цаг хугацааны нандин дурсамж болоод байгаа учирлыг гэж үү, үгүй ээ хундганд дүүрсэн жаргалыг бялхуулах байсан үгийг оройтсон ч гэсэн одоо чамд бичих гэсэн юм, сэтгэлдээ нууж явсан бүхнээ хүүрнэж, зүрхэнд минь ороод байгаа гунигийн бороог цэлмүүлэх гэсэн юм.

Шархалсан газрыг идгээж болдог ч, чамд дундуур үлдээсэн бүхнээ, уучлал гуйж нөхөхөд оройтсон байж мэдэх ч гэлээ, уян зөөлөн сэтгэл чинь амьдралыг минь тэтгэж чиний л хайраар дайлуулж явсан болохоор, эндүү ч гэсэн хамаагүй ээ, бичих гэсэн үгээ бичмээр байна, хайр халамж сэтгэлийн дэмээр чи намайг хэзээ ч дутааж байгаагүй, гэтэл би чадсан уу, үгүй ээ чадаагүй, яагаад би чадаагүй юм бэ, яагаад хайртай байсан шигээ үнэ цэнийг нь амтлуулж чадаагүй юм бэ, яагаад гэвэл би өөрийнхөө жаргалаар бусдын сайхан амьдралыг гишгэлж чадаагүй чи мэднэ, бид хоёрын жаргал өөр өөрийгөө ирж олдог байсан, гэвч оройтсон зуурдын байхаас хэтэрч болохооргүй жаргал байсан шүү дээ, гэтэл би чам шиг л залуутай учрахыг хүсдэг байсан, сэтгэл минь чамайг олж амьдрал минь гэрэл гэгээгээр дүүрч, буруу бүхэн өөрөө өмнө минь сөхөрч байсан.

Би яах ёстой байсан гэж, өгсөж яваа амьдралыг чинь өөрийнхөө жаргалын төлөө үгүй хийх байсан гэж үү, үгүй ээ би чадахгүй байсан, одоо ч чадахгүй, яагаад гэвэл би чамд л хайртай болохоор, хайртай гэдэг үгний үнэ цэнийг хийсвэр зүйлээр сэтгэлд чинь үлдээх хүсэл байгаагүй, тийм ч учраас энэ захидлаар би чамд хэлэх ёстой байсан тэр нандин үгийг хэлж бас яагаад хэлээгүйгээ чамд хүргэн уучлалт гуйх гэсэн юм, бас баярлалаа гэдэг бяцхан үгийг хэлмээргүй байна, бүх л амьдралын мөч болгонд минь дурсагдахаар сайхан хайрыг чи минь надад бэлгэлсэн шүү дээ, ганцхан чи тиймээ. Би чамд хайртай, дэндүү их хайртай болохоор чи минь үргэлж инээмсэглэн бусдад хайр бэлгэлж амьдрах ёстой. Тунгалаг өглөө шиг инээмсэглэл чинь жаргалынх байгаасай гэж би хүсэж байна.

Чи минь санаж байна уу? бид хоёрт санан дурсах олон сайхан мөчүүд цаг хугацааны бэрхийг умартан мартагдахааргүй үлдсэн. Сайхан амьдралыг цэлмэг тэнгэртэй зүйрлэн боддог бол би тэр мөчүүдийг зэрлэггүй алаглах цэцэгстэй зүйрлэнэ.

Одоо эргэн санах тусам чамайгаа хайрлаж, чамайгаа бас харамлах юм. Амьдрал хатуу байдаг ч гэлээ бас буруутган чичиж болохооргүй орон зайд хүргэж болдог юм байна. Хамаагүй ээ шаналал, баяр баясгалан, гуниг юу байсан ч хамаагүй, би чамд хайртай байсан даа хэзээ ч харамсахгүй, хайр хэмээх энэ дөрөвхөн үсэг хэн хэний минь сэтгэлд гандахааргүй цэцэг дэлбээлүүлсэн бол одоо түүнийгээ “найз” хэмээх дөрвөн үсэгт нандигнаж явъя, надад үүнээс илүүг хүсэх зүйл алга аа. Хайрт минь хамгийн сүүлчийн удаа энэ үгийг чамд хэлээд захидлаа өндөрлөе.

Хайр сэтгэл мөнхөд юм бол
Хайраа цаасаар дамжуулан бичиглэлээ
(М-ээс У-д)

6 comments:

Anonymous said...

Сэтгэлийн гvнээс нулимс дуслахуйд баярлах, гуних хосолчухуй...

Anonymous said...

I really like ur blog knowledge with kindness.

Different Theory said...

Thanks for Anonymous, The time is so fast. It was written 11 years ago. Damn... Kkkkk

Unknown said...

Тэр сайхан цэцгийг тийм сайхан сэтгэл л үүрд гундаахгүй... Гэвч хэрэглээ нь дуусахаар дуусдаг тийм хямдхан сэтгэл бол гундааж л орхино... хэрэв гундаахгүйг хүсвэл өөрийгөө нээх л хэрэгтэй... Хямд сэтгэлээр үнэтэй зүйл мэдэрнэ гэж байхгүй... гэхдээ хэрэв сэтгэл үнэн бол зүрх тэмүүлэх нь зогсохгүй... S.O

Unknown said...

Сайхан зүйлд тэмүүлэх чинь хүнийг улам сайхан болгодог юмаа... S.O

Anonymous said...

That's right