2008/10/02

Дэлхий ганхаж байна..


АНУ-ын Ерєнхийлєгч, Засгийн газрын санаачилсан 700 тэрбум ам.долларын хуулийн тєслийг парламентын Тєлєєлєгчдийн танхим дэмжээгvйгээс шалтгаалаад дэлхийн хєрєнгийн биржvvд мягмар гаригт хvчтэй донсоллоо. "Lehman Brothers" банк дампуурсны дараа 504 нэгжээр унаж байсан Уолл-Стритийн "Dow Jones" индекс даваа гаригт бvр -778 нэгж буюу долоон хувиар унаж, рекорд тогтоов. 2001 оны 9 сарын 11 ний дараа Маркет онгойхдоо нэг өдрийн дотор -684.81 унаж байсан юм байна. АНУ-ын хууль тогтоогчдын шийдвэр Азийн зах зээлд шууд нєлєєлж, мягмар гаригийн єглєє Японы "Nikkei" индекс таван хувиар буюу 580 нэгжээр буурчээ.

Австрали, Шинэ Зеланд, Парис, Лондон хєрєнгийн биржийн индекс ч 4-5 хувиар унажээ. Австрали, Их Британийн Ерєнхий сайд нар энэ явдлын дараа утсаар холбогдож, АНУ-ын хууль тогтоогчдыг гаргасан шийдвэрээ эргэн харахыг уриалахаар ярьж тохирчээ.

Зурган дээр Хувьцаа аралжаалагчид Сенаторуудыг санал өгөж байгааг анхааралтай харж байгаа нь... Тєлєєлєгчдийн танхимын гишvvдийн 228 нь хууль батлахаас татгалзаж, 205 нь дэмжжээ. Ж.Бушийн засаг захиргаа санаачилж, Конгресс дахь Бvгд найрамдах нам, Ардчилсан намын тєлєєлєгчид долоо хоног хэлэлцээд дэмжихээр болсон хуулийн тєсєл танхимын хуралдаанаар унасанд эрх баригч намууд бие биеэ буруутгаж байна. Гэхдээ энэ хуулинд Ж.Бушийн Бvгд найрамдах намын гишvvд єєрсдєє таагvй хандаж байгаагаас дэмжлэг хvлээж чадаагvй юм.

Түүх сөхвөл...

Great Depression-ээс хойш үзэгдээгүй хамгийн аймшигт санхүүгийн хямрал АНУ-ийн өмнө тулгараад байна. Өнөөдрийн энэхүү байдлыг тайлбарлахын тулд өнгөрснийг эргэн нэг харах нь зүйтэй. Та Great Depression буюу 1930-аад оны Их Уналтын тухай сонсож байсан уу? 1929 оны 10-р сарын 29 ний Black Tuesday буюу Хар Мягмар гаригт биржийн зах зээл сүйрсэн ба улмаар Great Depression болох нэгэн том шалтгаан болсон юм.

Энэхүү түүхэн хямрал нь орчин үеийн хөгжилтэй орнуудад тохиолдсон хамгийн гамшигт санхүүгийн хямрал байлаа. 1929 оны сүүлээр анх АНУ-д эхлээд улмаар дэлхий даяар тарж 1940 он хүртэл үргэлжилсэн байна. Банк, санхүүгийн байгууллагууд шил дараалан дампуурч зөвхөн Америкт л гэхэд 15 сая хүн ажилгүйдэлд орсон юм. Хүн төрөлхтөн алдаанаасаа байнга суралцаж байх хэрэгтэй гэж бишгүйдээ л ярьж ирсэн. Харин үнэхээр тэгж чадаж байн уу? Great Depression болоход олон зүйл шалтгаалсан байдаг. Нэгэн томоохон нөлөөлсөн хүчин зүйл бол яах аргагүй өрийн асуудал юм. Сүүлийн үеийн мэдээнд бишгүйдээ л яригдаж буй нэгэн томоохон асуудал байгааг анзаарсан уу? 1920 оны үед Америкийн дийлэнх хэрэглэгч болон бизнес эрхлэгч нарын бүхий л зүйл зээлэн дээр тогтож байлаа.

Хэрэгцээний өсөлтийг даган үйлдвэрлэл ихсэж улмаар богино хугацааны өсөлт бий болсон. Харин энэ процесс хэрэглэгчийн болон худалдааны өрийг үүсгэсэн юм. Тэгээд үнийн дифляци болоход өрөнд орцгоосон улс хэрэглээгээ эрс багасгасны улмаар зах зээлд эрэлтийн харьцаа хэрэгцээнээс эрс багасч тэнцвэрийг алдуулснаар бизнесүүд болон барилгын ажлууд дампуурч эхэлсэн байна. Цаашид юу болсон нь ойлгомжтой, ажилгүйдлийн хэмжээ 1933 он гэхэд 25% хүрчээ. Тэрхүү төлөгдөх боломжгүй болсон өрийг санхүүжүүлж байсан банкууд бизнесээс гарч эхэлсэн байна. Сүйрлийн ирмэгт ирсэн банкнуудаас хэрэглэгч нар их хэмжээгээр хөрөнгөө татацгаахыг оролдож, улмаар төлбөрийн чадваргүй болсон банкууд бүр хаалгаа хаацгаасан юм. Энэхүү их үймээн сандралын үед хэрэглэгчийг хамгаалсан тогтсон хууль дүрэм ч байсангүй. Маш олон иргэд Great Depression-ийн хар саварт байдаг бүх хөрөнгөө алдацгааж байв.

Түүх дахин давтагдаж байх чинь энэ үү?

700 биллион хөтөлбөрийнийн гол зорилго нь төлөгдөх боломжгүй болсон өрийг банк санхүүгийн байгууллагуудаас авч төрийн мэдэлд авах бөгөөд улмаар банкнуудыг дампуурлаас аврах юм байна. 1930 оноос хойш анх удаа төр зах зээлий салбарт нөлөөтэйгөөр оролцож байгаа хэрэг юм. Эдийн засгийн болон санхүүгйи тэнцвэртэй байдлыг бий болгохын тулд холийн хараатайгаар хэдий үнэтэй ч байсан хамааргүй энэхүү 700 Биллион хөтөлбөрийг дэмжих нь зүйтэй.

No comments: