2009/10/16

Trend breakout Head and Shoulders

Чиглэл эргэхэд үүсдэг үндсэн гол загварыг оруулмаар санагдлаа. Хэрэгтэй хүмүүс нь сонирхож үзнэ биз дээ.

Зарим туршлага багатай худалдаачид тааз/шалан дээр нь арилжаанд орлоо хэмээн андуурч чиглэл дуусаагүй байхад буруу позициуд ихээр нээж алдагдал хүлээдэг. Тэгвэл дараах загвар буруу шийдвэр гаргах магадлалыг бууруулж байдаг. Их элбэг тохиолддог загвар юм.

Зураг дээрээс харахад валютын ханш өсөлтийнхөө төгсгөлд XX' чиглэлийн шугамд Q цэгт тасралт үүсгэсэн байна. Дараа нь тасралт үүссэн чиглэл дэмжих шугамд буцаж, түүнээс дээш гарах оролдлого хийсэн. Тус шугам нь хүчирхэг эсэргүүцэх шугам болж хувирсан учир уг өсөлтийг P цэгт зогсоожээ. Валютын ханшийн үргэлжилсэн уналт чиглэлийн тасралтыг нотолсон байна. CPD (баруун мөр) цэгүүдээр илэрхийлэгдэх эцсийн өсөлт чиглэлийн шугамаас дээш гарахгүй байж ч магадгүй юм. B цэг хүртэл хүзүүний шугам нь эсэргүүцлийн шугам байсан. Нэгэнт эсэргүүцлийн шугамд тасралт үүссэний дараа уг шугам нь хүчирхэг эсэргүүцэх шугам болж хувирсан. Үнэ ханш уг шугамнаас хоёр ч удаа B, C цэгт буцаж ойсон. Томоохон хэмжээний үр дүнд эцсийн эцэст хүзүүний шугамын D цэгт тасралт үүсч, улмаар чиглэлийн эргэлт нотлогдсон. Ач холбогдол өндөртэй дэмжих шугамд тасралт үүссэний дараа залруулга нэгэнт эсэргүүцэх шугам болж хувирсан хүзүүний шугамын E цэгт дахин туршиж үзэх болов уу гэдэг нь тодорхой. Загвар дээр эсэргүүцлийн шугам тэсэж гарсан учир цаашид толгой ба мөр загварын зорилтот үнэ болох F түвшин хүртэл валютын ханш унах өндөр магадлалтай. Зорилтот үнийг хэмжихдээ хүзүүний шугамд тасралт үүссэн цэгээс тооцох нь чухал байдаг. Анхлан суралцаж буй худалдаачид загварын дунд хэсгээс тооцож ноцтой алдаа хийж байдаг.

Happy trading!

No comments: