2009/10/03

АНУ-ын банк санхvvгийн системийн талаар гарсан сvvлийн vеийн мэдээ


АНУ-ын банкууд санхүүгийн хүнд байдлаасаа гаран хөрөнгө оруулалтуудыг хийж эхэлцгээж байна.

NEW YORK – Жилийн өмнө АНУ-ын санхүүгийн зах зээл бүтэн нурж унахад бэлэн байсан боловч өнөөдөр тэдгээр банкууд тогтворжиж илүү эрсдэлтэй хөрөнгө оруулалтуудыг хийж эхэлсэн байна.

Goldman Sachs, JPMorgan Chase ба бусад — эдгээр банкнууд АНУ-ын төв банкнаас хэдэн тэрбумаар нь тусламж авч байсан бөгөөд, одоогоор санхүүгийн хямралтай үед орж чадахгүй байсан эрсдэл өндөртэй гэдэг зах зээлүүд болох бонд, түүхий эд, болон бусад санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг авч эхэллээ.

Гэвч энэхүү үйл ажиллагааг “Wall Street санхүүгийн хямралд орж байсан аргачлалаараа дахин мөнгө олж эхэлж байна” гэж томоохон шинжээчид, засгийн газрын албан тушаалтнууд шүүмжилж байна. Мөн тэд:

• Тэдний зан төлөвт ямар нэг өөрчлөлт гарсан зүйл ажиглагдахгүй байна. Бид тэдэнд тусламж өгөхдөө хэрэглэгчидэд санал болгож буй бүтээгдэхүүнүүдийг хянаж, үйл ажиллагаагаа тайлагнаж байхаар тохирсон.

• Lehman Brothers-ын амжилтгүй нэгдэл, тэдний дампуурал нь засгийн газар бусад томоохон банкнуудыг аврах шалтгаан болж байсан боловч тэдний санхүүгийн зах зээл дээр үзүүлэх нөлөөлөл илүү их болж байна. Ийм нөхцөлд банкууд эрсдэлтэй алхамууд хийж байгаа нь ирээдүйд өөрсдийн хөрөнгөөс давсан алдагдал хүлээх боломжийг бүрдүүлж байна.

Өнгөрсөн жил АНУ-н засгийн газрын авч хэрэгжүүлсэн алхам бол санхүүгийн зах зээлийн уналтыг ямар ч үнээр байсан хамаагүй тогтоон барих, хувийн хэвшлийнхэнд илүү их эрсдэл хүлээлгэх магадлалтай арга хэмжээнүүдийг авч байсан юм.

Цагаан Ордны Үндэсний Эдийн Засгийн зөвлөх Lawrence Summers хэлэхдээ санхүүгийн зах зээлийг урт хугацаанд нь тогтвортой, аюулгүй байлгахын тулд хурдан хугацаанд хуулийн заалт дүрмүүдийг шинэчлэн тогтоох шаардлагатай байна гэжээ.

“Бид ганц өнгөрсөн бүхний сургамжууд дээр үндэслэн ирээдүйн бий болж болох эрсдлүүдээс найдвартай хамгаалагдана гэж бодож болохгүй” гэж Summers мөн нэмж хэлэв.

Богино хугацаанд буюу удахгүй дахин санхүүгийн хямралд орно гэдгийг хэн ч тааж хэлж чадахгүй боловч 2008 оны хямрал түр мартагдан иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

“Банкнуудын үйл ажиллагаанаас өмнө нь хямралд болоход хүргэж байсан үйл ажиллагаанууд дахин харагдаж байгаа нь цаашид томоохон хямралд хүргэж болзошгүй” гэж Олон Улсын Валютын Сангийн ерөнхий эдийн засагч Simon Johnson хэлжээ.

Эрсдэлтэй алхам хийж байгаа нь сайн. Банк хөрөнгө оруулалт хийж эхэлнэ гэдэг бол байшин авах гэж байгаа хүмүүст зээл олгож энэ нь цаашлаад хэрэглэгчийн худалдан авалт, ажлын байруудыг бий болгосноор эдийн засгийн өсөлтийг авчрах болно.

Харин асуудал юунд байна вэ гэвэл банк ашиг хөөж эрсдэлтэй алхам хийж байгаад юм. Орон сууцны салбарт бий болсон хөөсний хувьд бол банк хэт хялбархан зээл олгож эхлэх нь буцаан төлөлтийг анхаарахгүйгээр найдваргүй зээлийн тоог өсгөж санхүүгийн зах зээлийн эрүүл байдалд сөрөгөөр нөлөөлөх боломжтой болдог.

Учир нь том банкнууд эрсдэлтэй алхам хийх нь бие биенийхээ эсрэг бооцоог тавьж буй хэрэг бөгөөд хэрэв нэг нь эвгүй байдалд орвол бүгд дагаад хямраж болзошгүй байдалд хүргэдэг.

4-6-аар сарыг хүртлэх мэдээллээс том банкнууд бүгд арилжааны дилерүүдээс ихэнхи орлогоо олж байсан байна.

2008 оны 4-р улиралд санхүүгийн хямрал болж байхад том, жижиг банкнууд бүгд эрсдлээс эмээдэг байлаа. “Голдман” банкны хувьд арилжаагаа бүрэн зогсоосон байв. 2009 оны 2-р улиралаас эхэлж арилжааны орлого 50% хүртэл өссөн байсан ба хямралаас 2 жилийн өмнөх түвшинтэй ижил байлаа. JP Morgan-ын хувьд ижилхэн хэв шинж ажиглагдаж байв.

2-р улиралд 5 том банкны нэг өдрийн дундаж алдагдал 1 тэрбум ам доллар байсан бөгөөд 2 жилийн өмнөхөөс 76%-иар нэмэгдсэн байв.

Засгийн газар банкнуудын энэ араншинг зүгээр хараад сууж байгаагүй байна. Тэр үед Обома, болон Бушын засгийн газрууд төв банкны тусламжтайгаар триллион орчин ам долларын тусламжуудыг өгч санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг эрхэмлэж байв.

Одоогийн байдлаар Bank of America ба Wells Fargo нар нийт орон сууцны зээлийн 41%-ийг гаргаж байгаа бөгөөд энэ жилийн эхний хагаст нийт 284 тэрбум ам долларын зээл олгож өнгөрсөн жилийнхээс 124 тэрбумаар нэмсэн байна.

“Банкнууд өмнөх байснаасаа илүү хүчтэй болсон,” гэж МIT-ын их сургуулийн менежментийн профессор Johnson хэлж байна. “Тэдний зах зээлд эзлэх хувь асар ихээр нэмэгдэж, түүнчлэн Вашингтонд их холбоо сүлбээтэй болсон.”

Wall Street-ын сэргэлт нэмэгдэж S&P 500-ын индекс 3-р сарын 9-нөөс хойш 12 жилийн доод түвшингээс өсөж 54% болтлоо нэмэгдсэн юм.

Хувийн хөрөнгө оруулалтын сангууд 2008 оны уналтаас хойш дахин орлого олж эхэлсэн бөгөөд хамгийн том 1000 сангийн дундаж орлого 7-р сар хүртэл 11.9% болтлоо нэмэгдсэн байна. Эдгээр пүүсүүд 2008 онд дундажаар 22%-ийн хөрөнгөө алдаад байсан юм.

Timothy Brog, Нью Ёоркын томоохон хөрөнгө оруулалтын сангийн менежерээс асуухад “Системд өөрчлөлт гарсан уу? гэхэд Мэдээж үгүй.” гэж хариулж байв.

No comments: