"Дулаахан намар"
Үг Д.Саманд: Ая: Б.Пүрэвсүрэн
Нар үнэртсэн дээлэнд нь шургахад
Гэр найгсан салхи тогтоод
Үүлэн дээгүүр оддын дунд
Үлгэрийн хүлгээр нисэж зүүдлээд
Пр:
Аавтайгаа хамт үдсэн тэр намар
Намар намраас сайхан намар
Сар хөвсөн цайны аагинд
Үе чангаран хадуур хурцлаад
Тулганы галын майхан гэрэлд
Тохомын хөлсөө морьд нь шилгээгээд
Пр:
Аавтайгаа хамт үдсэн тэр намар
Намар намраас сайхан намар
Аавын ухаан залгасан хүү
Ангир ээждээ уул юм гэнэ лээ
Нартын жам хэцүүг яаана
Навчис унахаар даарах юм даа
Пр:
Намар намраас азтай намар
Намар намраас дулаахан намар
1 comment:
Энэ дууг сонсох болгонд л огшиод байх юм. Амьдралыг таньсан хvнээс л энэ vгс гардаг бизээ.
Яагаад ч юм миний vр хvvхдvvд "Тулганы галын майхан гэрэлд
Тохомын хєлсєє морьд нь шилгээх" тэр сайхан монгол мэдрэмжийг мэдрэлгvй єсєж, том болно гэхээр гунигтай л санагдах юм даа.
Post a Comment