2009/01/19

Цуврал XIII. Сургагчид ба мэргэжилтнvvдийн сvлжээ

Сая сая хүмүүс нэг байрандаа л үлддэг. Энэ бол тэдний өөрсдийн шийдэр. Хэрэв та ядуу хүмүүстэй харьцаад байвал өөрөө ч бас ядуу болно. Харин дараа нь үлдсэн амьдралынхаа турш энэ тухай харамссаар өнгөрүүлнэ.

Ричард Д'Во

Энэ номыг нэг уншсанаар хэн ч шууд чинээлэг болчихгүй. Та болж өгвөл маш түргэн ажил хэрэг болгох хэрэгтэй. Тэгэхдээ юуны өмнө таныг амжилтанд хүрэхийг албадаж, шавдуулж, эрчилж байдаг тийм орчин нөхцлийг өөртөө бүрдүүлэх нь чухал. Гэвч одор тутмын амьдрал хүмүүсийг энэ зорилгоос нь дэндүү хурдан буулгаж авдаг нь харамсалтай. Бэрхшээл нь өсөх боломж юм гэдгийг мэдэх нэг хэрэг, харин бэрхшээл үнэхээр гараад ирэх үед юу хийх нь огт өөр асуудал болж хувирдаг. Ихэнх хүмүүс бэрхшээл рүү зохимжгүй мөчид илүү их өвтгөх талаас нь бардамнан хүрч очдог. Ингээд бэрхшээлүүд хэд давтагдахад л тэд орь дуу тавьж, өнөөх үнэтэй үгс аль хэдийнэ мартагддаг.

Хүнийг тодорхойлох орчин тойрон

Таны санаа зорилгыг дахин дахин сануулж байдаг тийм л орчин танд хэрэгтэй. Энэ хүсүүштэй орчин нь яг одоо таныг хүрээлж байгаа хүмүүсээс бүрдэх албагүй гэдгийг та хэдийнэ гадарлаа биз дээ.

"Хүнийг танъя гэвэл нөхрийг нь шинж" гэсэн сургаал үгийг та мэднэ. Бид өөрсдийгөө ихэвчлэн хэт үнэлэх хандлагатай байдаг. Өөрсдийгөө хэний ч нөлөөнд автагдахааргүй хүчирхэг, хангалттай бие даасан бодолтой догь хүн гэж санадаг. Бид балчир байхаасаа эхлээд бусдыг дуурайж өөрт байгаа чадвар, дадал зуршил болгоноо олж авсан гэдгийг ухамсарладаггүй, тэр байтугай анхаардаг ч үгүй. Яг үүнтэй адилаар, бидний амьдралд найз нөхдийн нөлөө ямар хүчтэй байдгийг огтхон ч ухамсарладаггүй.

Та өөрийгөө ямар нэг ширээн дээр гараад зогсож байна гэж бод. Ингээд ширээний өмнө зогсож байгаа өөрөөс чинь бие сул хүнтэй хүчээ сорих гээд үз. Та тэр хүнийг ширээн дээр татаж гаргах гэж харин тэр хүн таныг ширээнээс татаж буулгах гэж оролдоно. Аль нь дийлэх вэ? Физикийн хуулиар бол юмыг дээш өргөхөөс доош унагаах нь хамаагүй хялбар байдаг. Таны энэ тэмцэл жаахан удаан үргэлжилбэл та ялж чадахгүй. Нөгөө хүн зөвхөн танаас дүүжлэгдээд таны хүч барагдахыг хүлээхэд л хангалттай. Эндээс та маш энгийн дүгнэлт гаргаж болно. Таныг ядуу хүмүүс хүрээлж байвал та хаашаа ч хөдөлж чадахгүй. Харин та баян хүмүүсээр хүрээлүүлбэл тэдэн шиг л баян болно. Бидний амьдрал бусад хүмүүст үргэлж нөлөөлж байдаг бөгөөд, бид нэг бол бусдад үлгэр жишээ болно, эсхүл аюулын дохио болж үйлчилнэ. Алийг нь сонгохоо өөрөө мэд!

Танд онцгой тус хүргэх гурван бүлэг хүмүүс

Танд үлгэр жишээ болчихоор буюу түүний амжилтыг харан дүн шинжилгээ хийж, араас замнаж болохуйц хүмүүс хэрэггэй. Өөрөөр хэлбэл үлгэр дуурайл болох xүн. Амжилттай яваа хүмүүс бүгд л ийм үлгэр жишээ авч байсныг мэдэхэд илүүдэхгүй. Амжилтыг "хуулбарлахад" хэрэглэдэг энэ арга техникийг бид төгс загварчлал гэж нэрлэдэг ба энэхүү нэр томъёо нь спортоос гаралтай юм. Үлгэр дууриал болох хүнийг олоход тун амархан бөгөөд, таны ажиллаж байгаа салбарт хэн хамгийн шилдэг нь вэ гэдгийг харахад л гүйцээ. Энэ хүний тухай бүх мэдээллүүдийг, тэр тусмаа түүний бичсэн ном зохиол, нийтлэлүүдийг цуглуул. Дараа нь түүний утасны дугаарыг олж түүнтэй уулзалт тохир. Энэ нь таны бодож байгаагаас хамаагүй амархан. Танд багаар бодоход нэг сургагч, эсвэл нэг зөвлөгч заавал хэрэгтэй. Ер бусын амжилтанд хүрсэн хүмүүсийн 99 хувь нь ямар нэгэн сургагчтай байжээ. Энэ бүлэгт би та бүхэнд сургагч таны амьдралыг хэрхэн өөрчилж чадах тухай тайлбарлахыг хүслээ.

Миний сүүлчийн сургагч л гэхэд тэрбумтан хүн байсан ба, ердийн байдлаар 10 жилд сурах зүйлийг би түүнээс ердөө 6 сарын дотор сурч авсан юм. Сургагчийн ач холбогдлыг би өмнө нь 4-р бүлэгт маш тодорхой бичсэн. Харин энэ бүлэгт та тэдэнтэй болоод, тэд тантай хэрхэн ажиллах тухай мэдэж авцгаана. Бас танд мэргэжилтнүүд буюу тантай хамт урагшилж байдаг хүмүүсийн орчин хэрэгтэй. Хариуцлагын үзэл санааг гүнзгий ойлгосон мөн таны ажилладаг салбарт аварга болцгоосон тийм л мэргэжилтнүүдийн сүлжээ танд хэрэгтэй. Энэ бүлгээс та дээрх мэргэжилтнүүдийн сүлжээг хэрхэн байгуулдаг тухай мэдэж авна.

Зөвхөн өөрөөсөө илүү хүмүүсээс үг сонс

Тэгэхлээр таны байх орчин бол үлгэр дууриалал үзүүлэх сургагч, мэргэжилтнүүдийн сүлжээнээс бүтэх ёстой болж байна. Тэгвэл таныг хүрээлэн байгаа бусад хүмүүсийг яах вэ? Энд би гагцхүү танаас илүү амжилт гаргаж чадаагүй хүмүүсийн нөлөөнд автагдахгүй байх талаар ярьж байгаа юм шүү. Эдгээр хүмүүс таныг зорилгодоо хүрэхэд тань хэтэрхий их саатуулж болзошгүй учраас тэдний зүгээс таны төлөвлөгөө, шинэ санааны эсрэг хэлсэн үгийг ямагт үл тоох хэрэгтэй. Амжилтанд тэмүүлэгч хүмүүс дараах шинж чанар, шаардлагыг анхаарна уу.

• Хүн өөрөө чадаагүй байж бусдад зөвлөгөө өгөх ямар ч эрхгүй. Мөн та тэдний үгийг сонсож яавч болохгүй.
• Хэрэв та амжилт олсон хүмүүсээр хүрээлүүлж чадсан бол амжилт өөрөө тань дээр ирнэ.
• Баян болохын тулд та эхлээд баялагтай зөв харьцаж сурах хэрэгтэй. Хэрэв та чинээлэг хүмүүсийн хүрээлэлд байвал үүнийг сурахад амархан. • "Эрх баригчдын оюун ухааныг хэмжих хамгийн сайн арга бол түүнийг тойрон хүрээлэгчдийг харах явдал юм." (Николь Мачивел)
• Чамд хэрэг болохоос хамаагүй өмнө сайн зөвлөлийг хайж эхэл.
• Бусад хүмүүсийн ярьж байгаа зүйлүүд нь танд огтхон ч ач холбогдолгүй байдаг бол энэ нь таныг саатуулж дөнгөхгүй.
• Та тэдэнтэй адилхан болохыг хүсдэг хүмүүсээс л асууж бай.

Магадгүй та эдгээр хэллэгүүд нь хэтэрхий эрс шулуун байна гэж бодож байгаа байх. Тэгвэл таны гэр бүл болон тэднийхээ өмнө хүлээх хариуцлага, тэдэнд хэрэгтэй байгаа тусламж, хайр халамж юу болох вэ? Мэдээж танаас тусламж үгүйлж, танд найдаж байгаа хүмүүс байж л таарна. Та санаа тавьдаг тэдгээр хүмүүстээ туслахын тулд юуны өмнө өөрөө хариуцлагатай байх ёстой. Та туслах ёстой хүмүүстэйгээ болон амжилттай яваа хүмүүстэй харьцах үзэл санааны эсрэг тэсрэг талуудыг таньж мэдэх хэрэггэй. Тиймээ, энд эсрэг тэсрэг тал бий. Байгаль дээр мөн өдөр шөнө, өвөл зун, бүрхэг цэлмэг гэдэг шиг эсрэг тэсрэг зүйлүүд байдаг ч, эсрэг тэсрэгүүд нь чухамдаа нэгдэж байж л нэгэн бүхэл зүйлийг нөхцөлдүүлдэг. Эсрэг тэсрэг нь салангид байх бус, харин нэг нь нөгөөгөө гүйцээж байх учиртай юм. Та амьдралаа хэр амжилттай жолоодож чадна, бусдад төдий чинээ сайн тусалж чадна. Эцсийн эцэст өөрийн олж авсан баялаг болоод амжилтаа түүгээр дутагдаж буй хүмуустэй хуваалцах шиг сайхан зүйл үгүй. Гэхдээ та "хөшүүрэг"-үүдийг хооронд нь сольж болохгүй. Өөрөөр хэлбэл, та хүнд үнэхээр туслах гэж байгаа бол тусламж хүргэх гэж буй хүнээсээ зөвлөгеө сонсох ёсгүй.

Миний сургагч тэрбумтан

Би бүтэн жил ажилласныхаа дараа өөртөө ажлын завсарлага авдаг ба энэ хугацааг ажлын жирийн өдрүүд хэтэрхий богинодох чухал сэдвүүдэд зориулдаг. Би хэдий чинээ тайван байдалд байна төдий чинээ хүчтэйгээр өөрийн хүсэл тэмүүлэл, урам зоригийг мэдэрч, шинэ шинэ үүрэг даалгаварыг эрж олох зоримог хүсэл төрдөг. Эцсийн эцэст энэхүү үүрэг даалгавар маань бусад хүмүүст мөнгөний тухай ойлголтыг илүү ойртуулахад туслах явдал юм байна гэдгийг би олж мэдсэн. Би өөрийн дотоод дуудлагаа аль болох үр дүнтэй аргаар олонд хүртээх боломжийг хайх ёстой болов. Гэхдээ би бусдад туслахын тулд илүү өндөр түвшинд хүрч өсөх ёстой байлаа. Ингээд би өөрт тохирсон сургагчийг хайж эхэлсэн юм. Сэтгэл татам зан чанартай хүмүүстэй танилцах боломж ихэвчлэн семинарт оролцох үед гардаг. Нэг удаа би Лондонд нэгэн тэрбумтны илтгэл тавьсан арга хэмжээнд оролцсон юм.

Тэрээр 1000 хүрэхгүй долларын капиталтайгаар газрын тосны компани байгуулж 8 жилийн дотор 800 сая долларын капитал болгож өсгөсөн хүн байлаа. Тэр Английн бизнес эрхлэгчдийн өмнө хүн яаж өөрийн санаа зорилгыг бусдын тусламж, бусдын мөнгийг ашиглан томоохон ажил хэрэг болгох тухай ярьж байв. Тэрээр нэг удаа 1 баррель газрын тосны үнэ 40 доллараас 8 доллар болтол унах үед газрын тосны компанидаа тэрбум долларын зээл авчээ. Энэ үеэс эхлэн тэр өөрийн арга барилыг олон дахин янз бүрийн салбаруудад амжилттай хэрэглэсээр иржээ. Түүний илтгэлийг сонсж байхдаа би түүнийг өөрийн сургагчаа болгохоор шиийдсэн юм. Үдийн цайны завсарлагаанаар түүнтэй хамт хооллохоор явангаа сүүлд утсаар ярихаар тохиролцов. Ингээд тохирсон хугацаа болох үед би түүнрүү утасдсан боловч ярьж чадсангүй. Би түүнрүү дахин дахин залгасан хэдий ч нэг бол түүний автомат хариулагч нь, эсвэл нарийн бичгийн дарга нь утас авч байв. Найм дахь удаагаа залгасны эцэст түүнтэй биечлэн яриуллаа. Тэрээр намайг өөрийн Шотланд дахь шилтгээндээ 2 хонохыг урьж, ням гаригийн орой 18 цагт ирэхийг хүсэв. Ингээд намайг шилтгээнд нь очиход хувийн нарийн бичгийи дарга нь өрөөнд хүргэж өгөв. Үүнээс 2 цагийн дараа би түүнтэй биечлэн мэндчилсэн юм. Тэрээр их л бухимдуу байсан бөгөөд, үүнийгээ яагаад ч нууж чадахгүй байв. Би халуун дулаан мэндчилгээний оронд: "Яагаад би ням гаригийн оройг тантай хамт үрэх ёстой вэ?" гэсэн үг сонсов. Миний эхний урам зориг шууд мөхөх ёстой боллоо. Гэвч би энд маш тодорхой учир шалтгаанаар ирсэн тул энэ хүн яагаад ингэж авирлаж байгааг тааварлахыг оролдов. Харин энэ нь намайг үндсэндээ шалгах гэсэн оролдлого байсныг би мэдсэн юм. Магадгүй тэр намайг хир их тууштай болохыг шалгах гэсэн байх. Тиймээ, үнэхээр тэр үед надад маш их тууштай, тэвчээртэй загнахын дээр "ширэн нүүр"-тэй байх хэрэгтэй болсон. Тэрээр тун эмзэглэхээр асуулт тавъж намайг хэсэг хугацаанд гомдоосон. Үүний дараа тэр чухам яагаад намайг өөрийнхөө амьдралыг сүүлийн жилүүдэд дэмий өнгөрөөснийг мэдэхийг хүсэв. Сүүлд нь тэр өөрийн амьдралаас зарим нэг зүйлийг надад ярьж өгсөн юм. Ингээд үүрийн гурван цаг хагасын үед тэр гэнэт над руу хуруугаараа зангаж:

"Окей Бодо, надад хэдхэн үгээр чи миний төлөө юу хийж чадах болон чи надаас яг юу хүсч байгаагаа хэл! Чамд яг 10 минутын хугацаа өгье. Хэрэв чи намайг итгүүлж чадвал сайн, эс бол чи эндээ хоноод маргааш өглөө ямар ч чимээ анир гаргалгүй миний шилтгээнийг орхиорой" гэж тулгаж билээ.

Би түүнд итгүүлж чадсан бөгөөд, бид хамтдаа нэгэн компани байгуулсан юм. Хэрэв би юу хүсч байгаагаа маш тодорхой мэдээгүй байсансан бол хэзээ ч ийм үр дүнд хүрэхгүй байх байсан. Нөгөөтэйгүүр, би өмнө нь өөрийн зорилгыг тодорхой бичиж, нүдэндээ үзэгдтэл дүрсэлж авсан учир энэ биелэх нь гарцаагүй байсан. Ингээд дараагийн 6 сарын турш амьдралдаа урьд нь сонсож байгаагүй дээд санхүүд суралцав. Би зөвхөн өөрийнхөө үүрэг даалгаврыг биелүүлэхийг хүсч байсан учраас үүнээс хойш нэг их удалгүй бидний зам салсан юм. Мөнгөний ухаанд намайг сургасан амжилт дүүрэн тэдгээр олон хүмүүст би гүнээ талархаж явдаг. Надад хэмнэх хуримтлуулах болон амжилтын үндсэн зарчмуудыг зааж, тулгын чулууг минь тавьсан хүн бол миний анхны сургагч.

Түүнтэй танилцахаас өмнө миний жилийн орлого 100 000 $ хүрэх төдий л байсан бол түүний удирдлаган дор хоёр жил хагас ажиллахад би анх удаагаа сард 100 000 $ олж билээ. Миний төлөө түүний хийсэн бүгдийнх нь төлөө би цаг үргэлж талархаж явдаг.

Зөвлөгчийг яаж олох болон түүнтэй хэрхэн харьцах вэ?

Амжилт дүүрэн яваа хүмүүсийн 99 хувь нь сургагчтай байсан гэдэг. Миний сүүлийн сургагчийг аваад үзье. Тэр газрын тосны талаар өчүүхэн мэдлэгтэй байж найман жилийн дотор 800 сая долларын үнэтэй фирмийг байгуулж, худалдаж чадсан гэдэгт та итгэхэд бэрх байна уу? Магадгүй та учрыг нь таамаглаж байгаа байх. Тиймээ, тэрээр гарамгай зөвлөхүүдтэй байсан. Тэр Онасис Шипинг Лайнс фирмийн удирдах зөвлөлийн дарга Констатин Гратсоноос суралцсан юм. Та нэг ч бай эсвэл олон хүмүүсийн ч байг хамаагүй тэдний амьдралын туршлага, амжилтыг нь маш богино хугацаанд өөртөө юүлэхийг хүсч байгаа бол таныг сургах хэн нэгэн гарцаагүй хэрэгтэй. Энэ ажлыг хөнгөлж өгөхийн тулд, би та бүхэнд хэрхэн зөвлөгч олох болон тэдэнтэй яаж ажиллах тухай 17 практик зөвлөмжийг өгье.

1. Яагаад танд зөвлөгч хэрэгтэй болсон шалтгааныг бич

Танд танаас үлэмж давуу амжилттай, эсхүл таны хайж байгаа чадварыг төгс эзэмшсэн хэн нэгэн хэрэгтэй. Энэ хүнийг та хичээнгүйлэн хай. Энэ хүнд та итгэж, түүнтэй идэвхтэй хамтран ажиллаж чадах эсэхээ өөрөөсөө асуу. Суралцана гэдэг нь бүрэн итгэлээ өгнө гэдэгтэй нэгэн ижил тул, танд их хүнд байж болно. Гэвч эрсдэл хийлгүйгээр юу ч хожиж болдоггүй гэдгийг бод. Хэрэв та бүтээлч, зүтгэлтэй бол ийм хүнтэй холбоо тогтоох нь ашгаа өгнө. Хамгийн сайн сургагч нь зөвхөн авьяаслаг сурагчдыг сонгодог гэдгийг бодолцоорой. Нөгөө талаас энэ нь бас хамгийн сайн сурагчид л хамгийн сайн сургагчийг олдог гэсэн үг. Таны орчин тойронд дэлхийн шилдэг зөвлөгчид байхгүй ч гэсэн та битгий бууж өг. Сайн зөвлөгчийг олох хүртэл та хамгийн дээд зэргээр өөрийгөө мэргэшүүлсэн байх хэрэгтэй. Та шоуны түрүүнд бусдад жишээ болгон үзүүлэх амжилт юмуу эсвэл маш үнэмшилтэй танилцуулгатай болж ав. Энэ хоёр хоёулаа байвал бүр маш сайн. Хэрэв та өөрөө сайжраад байвал та улам сайн сургагч, зөвлөхтэй болно.

2. Та сургагчийнхаа төлөө юу хийж чадахаа бод

Бүхнийг шийдэх нэг асуултанд та хариулт олох ёстой. Та сургагчдаа яаж ашиг авчрах вэ? Та сургагчийнхаа төлөө юу хийж чадах вэ? Эндээс таны бүтээлч чанар харагдах ёстой. Хүн бүр давуу талтай байдаг ба үүнийгээ бусдын төлөө зориулж болно. Гэхдээ юуны өмнө та өөрийн давуу талыг ухамсарладаг байх ёстой. Үүний тулд та амжилтын тэмдэглэлээ өдөр бүр хөтөл.

3. Танд хангалттай учир шалтгаан болоод урам зориг хэрэгтэй

Та өөрийн санаа бодлыг урам зоригтой, хүсэл тэмүүлэл дүүрэн танилцуулах хэрэгтэй. Таны юу гэж хэлэх чинь тийм ч чухал биш. Гагцхүү та зорилгодоо хэрхэн хүрэхийг хүсч байгаа болон сургагчийн нөлөөгөөр олон зүйл сайн тал руу өөрчлөгдөнө гэдгийг түүнд ойлгуулах ёстой юм. Сургагч таныг санаагаа дээд зэргээр яажшуухан хэрэгжүүлэх гэж байгааг мэдэхийг хүснэ. Гэхдээ үүний цаана тэрээр хамгийн гол нь таны шийдэмгий байдлыг болон яагаад үүнийг хийх гээд байгаа шалтгааныг мэдэхийг хүсдэг бөгөөд, энэ бүгдээс тэр таны санаа зөв эсэхийг, мөн та хэзээ ч бууж өгөхгүй гэсэн нотолгоо олохыг хичээнэ. Мөн тэрээр шаардлагатай бүхнийг хийхэд та үнэхээр бэлэн байгаа эсэхийг тандаж, өөрийг тань ийм амжилтанд хүргэсэн таны хурц ухааныг олж харахыг хүснэ. Эцсийн дүнд, таны хэрхэн ярьж байгаа байдал энэ бүхний нотолгоо болно.

4. Тууштай гэдгээ харуул

Нөхцөл байдлаас шалтгаалан та сургагчийнхаа сэтгэлд хүртэл олон cap болж магадгүй. Заримдаа дөнгөж эхний уулзалтыг тохирохын тулд хэдэн cap хөөцөлдөх хэрэг ч гарч болно. Гэвч та бууж өгөлгүй, овсгоотой эелдэг аргаар үргэлжлүүлэн түүн рүү утасдаж, захиа бичиж чадвал та сургагчаа өөрийн болгож чадна. (Бэлэг явуулж ч болно.)

5. Өндөр мэргэшсэн сургагчид эхлээд таныг сорих болно

Шотланд дахь шилтгээнд болсон миний "мэндчилгээ"-ний талаар та бүхэн санаж байгаа байх. Тэр бол сорилт байсан. Магадгүй та сургагчаа эелдэг бус, сэтгэлгүй хүн гэж бодож магадгүй. Тэр энэ хөрөнгө оруулалтыг хийх эсэхээ шийдээгүй байж чухам яагаад өөрийн үнэт цагийг үрэх ёстой юм бэ? Ямартай ч тэр эхний сүйрэл гарч иртэл хүлээж чадахгүй. Тэр таныг сургаж эхлэхээс өмнө таны зан чанарыг сорьж мэдэхийг хүснэ. Иймээс тэр таныг зохиомлоор хүнд байдалд оруулна. Хүнд байдалд оруулахаас өөрөөр хэзээ ч хүнийг тэгэж сайн таних бололцоогүй юм. Та гагцхүү маш өндөр зорилготой байж гэмээнэ шилдэг сургагчад сонирхол төрүүлж чадах ба, танд тууштай байдал, эр зориг, өөртөө итгэх итгэл хэрэггэйн дээр, шаардлагатай бүхнийг хийхэд бэлэн байх ёстой. Сургагч үүнийг л нотлохыг хүсч таныг сорьдог.

6. Сургагч таны давуу талыг дэмжихээс бус таны бэрхшээлийг шийдэж өгөхгүй. Сургагчтай тогтоосон харилцаагаа өөрийнхөө бэрхшээлээр бүү хүндрүүлээрэй. Та нарын харилцааг зугаатай байлгах талаар хичээгээрэй. Та өөрийн давуу талыг сайжруулахын тулд сургагчтай цуг байвал энэ цагийг илүү үр дүнтэй ашиглаж чадна. Бэрхшээл нь хүн бүрийн амьдралын нэг бүрэлдэхүүн хэсэг учраас тэр таныг бэрхшээлтэй тулгараад буйг мэдэрч байгаагийн дээр таныг ямар нэгэн онцгой зүйлд хүрнэ гэдгийг ч мэдэж байгаа. Иймд та хувийн бэрхшээлүүдээ бие даан шийдэж чадах чадвартай гэдгээ түүнд нотлон харуул. Та өөрсдийн төсөлдөө эргэлзэж буйг хэзээ ч түүнд үзүүлж болохгүй. Хэрэв та итгэлгүй хөдөлж байгаа л харагдвал таны сургагч уг төсөлд буруу хүнийг сонгосон байна гэж бодоход хүргэнэ. Хэрэв та төсөлтэйгөө холбогдсон асуудлыг хэлэлцэхийг хүсч байгаа бол та түүнд үргэлж хэд хэдэн шийдлийг санал болгож бай. Тэгээд аль нь хамгийн сайн хувилбар болохыг асуу

7. Сургагчтайгаа тогтоосон харилцаагаа байнга халамжил

Та сургагчдаа компанийхаа тодорхой хэсгийг хамтран эзэмших санал тавь. Ингэж өөрийн компанийхаа хэсгийг өгөх болсон нь танд мэдээж амаргүй байх болно. Гэхдээ магадгүй ийм сэтгэлгээ танд тус болж болох юм. 50 мянгыг 100 хувь эзэмшихээс, 10 саяын 50 хувийг эзэмших нь илүү дээр. Тогтоосон харилцаа нь таны сургагчдаа хандах хандлага ямар байгаагаас үл хамаарна. Харин ажил хэргийн сайн түншлэл тогтоож чадвал энэ харилцаа нь ямар ч байсан илүү зузаарах болно. Мөн нөгөө талаас нэр хүндтэй хүнтэй түнш байх нь олон давуу талыг авчирдаг. Та өөрийн сургагчтайгаа дотно түнш болсноор амьдралынхаа үнэ цэнийг шууд асар өндөрт хүргэнэ. Танай компаний дугтуйн дээр байх чихэнд чимэгтэй нэр гайхамшигтай байдлаар таны өмнө хаалтгай байсан бүх хаалгыг нээх бөгөөд, таны өмнө ямарч банкны хаалга үргэлж нээлттэй байх болно. Учир нь та олны танил болж, нэр хүндийг олсон нь бүгдэд гарцаагүй итгэл төрүүлнэ.

8. Сургагчийнхаа цагийг эрхэмлэ

Таны сургагчийн цаг таныхаас хавьгүй үнэ цэнэтэй болохоор, та түүнтэй ярилцаж эхлэхээсээ өмнө түүнд хангалттай цаг байгаа эсэхийг мэдэж бай. Мөн танд хичнээн цаг хэрэггэй байгааг ч түүнд хэлж бай. Уулзалт таны бодлоор хэр удаан үргэлжлэхийг нарийн тооцож, төлөвлөгөөний дагуу цагийн хуваарийг ягштал баримталж бай. Түүнд аль болох олон удаа цаг зав гаргасанд нь таларх. Магадгүй тэрээр танаас хавьгүй илүүгээр цагийг үнэлдэг байж болох юм. Хамгийн гол нь түүний цаг таныхаас үнэтэй гэдгийг үргэлж сана.

9. Юу асуух гэж байгаагаа cайн бод

Юуны түрүүнд та өөрийнхеө асуултанд өөрөө хариулж чадах эсэхийг өөрөөсөө үргэлж асууж бай. Дараа нь таны сургагч юу гэж хариулах байсан бол гэж асуу. Ихэнх тохиолдолд асуудал ингээд шийдэгддэг ба та сургагчаа ашиглах ямар ч шаардлагагүй болдог. Энэ явцад та өөреө өөртөо сургагч болно. Эцсийн дүнд энэ нь таны тэмүүлж байгаа үр дүн юм. Та асуудал бүрт санал болгох доод тал нь гурван шийдлийг танилцуулж хэвш.

10. Та өөрийгөө бүх зүйлд нээлттэй, илнн далангүй гэж харуул

Та нээлттэйгээр, ямар ч эргэлзсэн байдал үзүүлэлгүйгээр түүнийг сонс. Сургагчдаа болон түүний үзэл санаанд бүрэн итгэ. Итгэлгүй бол сургалт үр дүнгээ өгөхгүй. Таны сургагчийн бодол санаа, үйл хөдлөл танд эргэлзээ төрүүлэхүйц, логикгүй санагдаж болно. Гэвч та түүний яг ингэж боддог арга нь түүнийг ийм их амжилтанд хүргэсэн гэдгийг мартаж болохгүй. Иймээс та боломж бүрийг ашиглан ажил хэрэг болгоход суралц. Таны сургагч яаж бодож байгааг сур. Та хэдий чинээ түргэн үүнийг өөрийн болгоно, сургагч та хоёрын харьцаа тодий чинээ хурдан түншлэл болж хувирна.

11. Сургагчийнхаа сэтгэлийг тат

Сургагчдаа аль болох олон удаа бэлэг барьж бай. Талархлын захидал, факс илгээж, түүнтэй хийсэн ярилцлага, уулзалтууд ямар үнэ цэнэтэй байсныг мэдэгдэж бай. Сургагчийн дотно харьцааг олж авах эсэх нь зөвхөн танаас л хамаарна. Үүнийг боломжтой болгох нь таны л хариуцлага. Харилцаагаа яг өөрийн хүссэнээр хөгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Хэрэв сургагчтайгаа хоол идэхээр явсан бол тооцоог үргэлж та хийж бай. Олон хүмүүс үүнийг сургагч надаас илүү мөнгөтэй гэсэн үндэслэлээр хийдэггүй. Гэвч хэрэв та ингэвэл та сургагчийнхаа цагийг хэр үнэлж байгаагаа харуулах болно. Өгөх бэлэгний хувьд гэвэл та ихээхэн овсгоотой байх ёстой. Сургагчийнхаа дур сонирхолыг ажиглаж, түүний дуртай зүйлсийг нь олж мэд. Та маш ховор чамин зүйлүүдийг олохыг хичээ. Таны сургагч их мөнгөтэй ч гэсэн ховор сонин зүйлүүдийг үзээд явж байх цаг хугацаа түүнд байдаггүй.

12. Сургагчаас ирүүлсэн мэдээлэлд даруй хариу өгч бай

Та утасныхаа автомат хариулагч дээр хэн нэгний үлдээсэн чухал мэдээг ирсэн эсэхийг нь мэдэлгүй удаах тохиолдол хир олон гарч байсан бэ? Хэрэв та факс илгээсэн бол хаягласан хүн чинь таны мэдээг яг уншсан гэдгийг мэдэхэд хэцүү. Иймээс та аливаа мэдээнд маш түргэн хариу өгч бай. Та өөрийн хариу өгөх хурдaap сургагчийнхаа гайхлыг төрүүлж бай. Таны зүгээс мэдээлээд байх онцын зүйл үндсэндээ байхгүй байсан ч гэсэн заавал хариу өг. Жишээ нь: Та сургагчтайгаа даваа гаригийн 10 цагаас албан өрөөнд нь уулзахаар санал болгосон гэж бодъё. Тэгтэл таны сургагч факсаар товыг зөвшөөрч байгаагаа болон уулзахдаа баяртай байгаагаа факсаар мэдэгдсэн байг. Харин одоо та түүнд хариу өгөх ёстой ба уулзалтыг зөвшөөрсөнд нь таларх.

13. Сургагчдаа хариу мэдэгдэл өгч бай

Сургагч мэдээж өөрийн өгсөн зөвлөгөө танд хэрхэн нөлөөлж байгааг мэдэхийг хүснэ. Иймээс та өөрийн одоогийн байдлын талаар тогтмол мэдээлж бай. Та түүнд аль болох олон удаа хариу мэдэгдэл өгч бай. Ингэснээр түүнд дахиад танд илүү ихээр туслах урам орно. Хэрэв ямар нэгэн юм болж бүтэхгүй байгаа бол түүний тухай ч мөн мэдээлж байх хэрэгтэй. Учир нь тэр ч бас та үнэхээр бүх зүйлийг хэрэгжүүлж чадаж байгаад итгэлтэй байхыг хүсч байгаа. Мөн та үе үе өөрийн зорилгодоо итгэж байгаа тухайгаа мэдэгдэж байх хэрэгтэй. Та өөрийн урам зоригийг дахин дахин харуулж, түүнийг ялагч дээр бооцоогоо тавьсан шүү гэдгийг сануулж бай.

14. Аижилттай яваадаа түүнд талархаж байгаагаа илэрхийл

Талархсанаа илэрхийлэх хамгийн сайн арга бол түүний итгэлийг даван гарч, үнэмшихийн аргагүй амжилтанд хүрэх явдал юм. Сургагчийнхаа болоод мөн өөрийнхөө хэтэвчийг мөнгөөр түнтийлгэхийг хичээ. Түүний боломжтой гэж үзэж байснаас илүү амжилттай, түргэн шаламгай байж түүний гайхлыг төрүүл.

15. Сургагчаасаа үлгэр авахын зэрэгцээ өөртөө үнэнч бай

Сурна гэдэг нь нэг талаас сургагчтайгаа уралдана гэсэн үг юм. Та маш хянамгай, бас чөлөөтэй бай. Сургагчтайгаа ярьж, хөөрөлдөж бай. Үүний зэрэгцээ сархинцаг мэт бүгдийг сорон ав. Тэр тантай хамтарч ажиллаж байхад зугаатай байлгахыг хичээ. Тэр өөрийн хийж байгаа ажилдаа дур сонирхолтой байсан учраас баян болсон гэдгийг бүү мартаарай. Сургагчдаа аль болох их магтаал хүндэтгэл үзүүл. Гэхдээ тал засч, бялдуучилж болохгүй ба, таны магтаал зүрхнээс чинь гарах ёстой. Таны сургагч өөрийгөө сайн гэдгийг тэртэй тэргүй мэдэх учраас түүнийг магтах хэрэггүй гэж бүү бод. Надад итээрэй. Тэрээр чин сэтгэлээсээ хэлсэн магтаалыг хэзээд сонсох дуртай байх болно. Та өөрийн сургагчаас үлгар дуурайлал ав. Хэрэв та өөрийгөө сургагчтайгаа адилхан явж, ярьж, хувцаслаж байгааг мэдэрвэл тун сайн хэрэг. Ингэх нь танд түүн шиг бодож сэтгэхэд тань тусална. Ямарваа хүн хэн нэгний ярианы өнгө, үйл хедлөлийг авна, тэр мөн түүн шиг мэдрэмжтэй болдог. Үлгэр дуурайлал авснаар та хожим нь өөрийн хөл дээр бат зогсч сурна. Энэ бүхний зэрэгцээ та өөртөө үнэнч байхыг хэзээ ч мартаж болохгүй. Хэзээ ч бүү өөрийгөө мэхэл.

16. Эмзэг цэгийг бүү хай

Таны сургагч төгс хүн гэж хэн ч танд хэлээгүй. Сурагч нь багшдаа хэтэрхий өндөр шаардлага тавьж байснаас болж бүтэлгүйтсэн олон тохиолдлыг мэднэ. Та сургагчаасаа ямар ч төгс төгөлдөр зүйлийг хүлээж болохгүй. Та тийм зүйлийг олох ч үгүй. Хүнийг давуу талтайн дээр мөн алдаа дутагдалтай гэдгээр нь хүлээн ав. Сургагчийнхаа сул талууд дээр бус гагцхүү давуу талууд дээр төвлөр. Эцсийн эцэст та түүнээс сурахыг хүсч байгаа болохоос бус түүний хөшөөг түлхэн унагаах гээгүй. Тэр таны давуу талуудыг хөгжүүлж чадна гэдэг нь л шийдвэрлэх ач холбогдолтой. Олон амжилтын эзэд сургагчийнхаа ач тусын үнэн байдлыг гуйвуулах хандлагатай байдаг. Гэвч та зөвхөн түүнээс суралцаж байгаа болохоос бус таны зөв гэдийг нотлох гээгүй. Ихэнх амжилттай яваа хүмүүс үзэл бодлоо ямар хурдан өөрчилж байдгийг хараад та гайхах болно. Өчигдөр л тэд A хувилбарыг хамгийн сайн сонголт гэж байсан бол өнөөдөр Б хувилбарыг ч гэж байж магадгүй. Сайн сургагч амжилтанд хүргэхгүй байгаа аргыг илүү бага хэрэглэдгээрээ бусад хумүүсээс ялгаатай. Үр дүнгээ өгөхгүй байгаа аргыг тэд шууд сольдог. Үүнийг хэлсэндээ хүрдэггүй гэх бус амжилт өөд тэмүүлэх уян хатан байдал гэж нэрлүүштэй. Нөгөө талаас амжилттай яваа хүмүүс нь амжилтыг удаан хугацааны турш баталгаатай байлгах системийг баримталдгаараа бусдаас давуу байдаг. Энэ бүгдийн дундаас та өөрийн замыг олох ёстой. Эцсийн эцэст таны амьдралын төлеө та өөрөө л хариуцлага хүлээнэ.

17. Авсан зүйлээ буцааж өгч бай

Сургагч танд тусалсан шиг та бусдад туслахдаа, өөрөө эхлээд төгс төгөлдөрийг бий болгож, туйлын амжилтанд хүрэх гэж хүлээзнэх шаардлагагүй. Сайн сурагчид ихэвчлэн сайн сургагч болдог. Хэрэв сургагчийн зарчим таныг амжилтанд хүргэсэн бол амжилтынхаа төлөө та хэнд талархахаа хэзээ ч бүү март. Та бусдыг сургаж өрөө төл.

Сургалт хэр удаан үргэлжлэх ёстой вэ

Цаг хугацааны явцад сургагч-сурагч харилцаа улам гунзгийрч аяндаа нөхөрлөл болон хувирдаг. Хэзээ нэгэн цагт танд ч гэсэн тэгш эрхтэй түнш байх хүсэл төрөх нь мэдээж. Ямар ч байсан сургагч-сурагчийн харилцаа үргэлжилж байхад чадах чинээгээрээ сурч авах хэрэгтэй. Энэ бол сурч өсөх хамгийн сайн арга юм. Хэзээ нэгэн цагт сургагч чинь таныг бие даан ажиллахыг шаардах болно. Энэ үед та сургагчаа мэргэжилтнүүдийн сүлжээгээр орлуулах ёстой.

Мэргэжилтнүүдийн сүлжээг хэрхэн байгуулах вэ?

Хэдэн жилийн өмнөөс би cap бүр хэн нэгэн амжилттай яваа хүнтэй танилцдаг зуршилтай болсон. Үүгээр зогсохгүй эдгээр хүмүүсийн ихэнхтэй нь холбоотой байх болсон бөгөөд, тэд бүгд өөр өөрийн салбартаа экспертүүд юм. Заримдаа шууд л үйл ажиллагаа огтлолцох боломж үүснэ. Мөн зарим тохиолдолд энэ нь харилцан бие биенээ дэмжсэн ярилцлага болон хөгждөг. Ийм харилцааг яаж "амьд, сэргэг" байлгах тухай маш энгийн зөвлөмж өгье. Уулзалт бүрийн өмнө нөгөө хүнд та ямар давуу талтай байж болохыг бодож бай. Та санаатайгаар сэмхэн түүний "өлмий дээр гишгэ". Түүний оронд байсан бол та юу хийх вэ? Таны ямар боломж, эсвэл холбоо сүлбээ чинь түүнд хэрэг болох вэ? Хэрэв нөгөө хүн яг тан шиг үйлдэл хийвэл ийм уулзалт маш бүтээлч болж чаддаг.

Амжилтыг хүлээж байдаг хүмүүсээр өөрийгөөө хүрээлүүл

Нэгэн удаа би амжилттай яваа барилгын компаниудын хүлээн авалтанд оролцсон юм. Миний санахад тэнд уригдсан бүх зочид бизнес эрхлэгчид төдийгүй еөр өөрийн салбарт онцгой амжилттай яваа хүмүүс байлаа. Тэдний заримтай нь би хэдийнэ танил байсан юм. Тэнд бидний хэсэг хүмүүс хамтдаа зогсож байтал бас нэгэн танил маань бидэнтэй ирж нийлэв. Тэрээр биднээс арай ахимагдуу насны хүн байсан бөгөөд, урьдынхаасаа нилээд таргалж, үзэхийн аргагүй болсон байв. Учир нь энэ хүн олон жилийн өмнө эрүүл мэндийн манаач шиг хүн байсан ба, хүн бүрийг өөрийнхөө хүрээнд оруулахыг зорьдог байсан тул энэ нь бидэнд тун содон тусдаг байж билээ. Бидний дундаас хэн нэгэн нь түүний биеийн жингийн талаар яриа гаргав.

Тэрээр энэ талаар хариулахдаа: "Миний эхнэр үргэлж маш амттай хоол хийдэг болохоор би яаж ч чадахгүй юм. Эхэн үед би өөрийгөө нилээд барьж, түүнээс махгүй зөвхөн ногоогоор хоол хийж өгөхийг хүсдэг байв. Гэтэл нэг мэдэхнээ би энэ эсэргүүцлээ орхисон байсан" гэв. Энэ ярианаас бид, өөрсдийн гэр бүлийнхэн маань гайгүй ухаалаг хүмүүс байгаад баярлах ёстой болов. Ингээд цаашаа давгүй енгөрч болох байсан хэдий ч, тэрээр бидэнтэй холбоотой байхаа хэдийнэ больсон нэгэн байсан учраас манай группээс мөн хэн нэг нь: "Иймэрхүү дорой нэгэнтэй би ярилцаж чадахгүй. Чи тэгээд авгайгаараа амьдралаа мэдүүлчихээд өөрийгөө аргагүй байдалд орсон гэж хэлэх гээд байгаа юм биш биз? Чамд дахиад хоол идэх дур байгаа эсэхээ надад хэлээтэх. Битгий буруугаа бусад руу чихээд бай. Би хувьдаа чамаас үүнээс хавьгүй илүү зүйлийг хүлээж байсан." гэж билээ.

Бид өөрсдийн эргэн тойронд биднээс илүү ихийг хүлээж байдаг хүмүүсийг байлгах хэрэгтэй. Эдгээр хүмүүс нь биднээс өөрсөддөө шударга хандахыг албадаж, бидний сайн чанарыг хөгжүүлж байдаг.

Төгс загварчлал

Та хэн нэгнээс үлгэр дуурайл авахын өмнө түүнийг тал бүрээс нь судалж дүгнэх хэрэгтэй. Та түүний үлгэр жишээг хэсэг тус бүрээр нь задалж үзэх хэрэгтэй бөгөөд мэдээж түүний ойр орчныг ажиглах нь зүйтэй. Та түүний телевизийн ярилцлагыг аваад дүн шинжилгээ хийж болно. Мөн түүний ярианы өнгө, хөдөлгөөн, ярих загвар болон илтгэх чадвар, сэтгэх маяг, мэдрэмжтэйгээ харьцах байдал, бусдыг итгүүлэх авьяас зэргийг хожим нь өөрийн болгохын тулд нарийн шинжилж болно. Бид ихэвчлэн ухамсаргүйгээр дуурайх үйл явцаар дамжин суралцдаг. Бид өөрсдийгөө хүрээлэн байгаа хүмүүсийг дуурайн ярьж, хожим нь явж сурсан билээ. Бид тэдний итгэл үнэмшил, зарчмуудыг өвлөсний дээр, тэдний ярианы өнгө, идэх зуршил, амьсгалах хэлбэр гээд бусад олон зүйлийг ч шууд хуулбарлан авсан. Иймээс та үлгэр дууриал болгох хүнээ сонгосон бол хамаагүй гадаад байдлаас нь эхлээд түүнийг дуурайж эхэл, тэгж байж та өөртөө зөв, сайн дадал зуршил суулгана. Амьдралаа өөрчлөнө гэдэг нь энэ бүхнийг ухамсарлан таньж, ирээдүйд хийх өөрчлөлтүүдээ бүрэн ухамсартайгаар гүйцэтгэхийг хэлнэ. Эрийн цээнд хүрнэ гэдэг нь энэ бүх үйл явцыг өөрөө удирдахаас өөр юу ч биш. Та өөртөө нөлөөлөх xүнийг өөрөө хайж ол. Та хэн болохыг хүснэ, тэр хүнээ дуурай. Түүний хийж байгаа зүйлийг та хуулбарлан хий. Yүнийг бүрэн ухамсарлаад даруй гүйцэтгэ. Таны үлгэр болгож авах хүн мөнгөний талаар ямар итгэл үнэмшилтэй болохыг олж мэд. Тэр мөнгө, өмч хөрөнгийн талаар ямар бодолтой байдгийг мэд. Тэрээр өдөр хоногоо хэрхэн зохион байгуулдаг вэ? Мөн тэр орлогоо нэмэгдүүлэхийн тулд юу хийж, хэнтэй нөхөрлөж байна? Тэрээр ажлын ямар дадал зуршилтай вэ? Та өөрийгөө хэзээ ч бусад хүмүүсээс илүү амжилттай байж чадахгүй гэж бүү бод. Олон хүмүүс үүнээс шалтгаалж хэзээ ч их орлого олж чаддаггүй. Тэд маш их орлоготой хүний дэргэд зогсож, түүний хэрхэн ажиллаж байгааг хэзээ ч харж байгаагүй учраас тэгж боддог юм. АНУ-ын 1993 оны шилдэг бизнес эрхлэгчээр тодорсон Элла Уильямс энэ тухай:

"Та өөрийн боссдоо хэдий чинээ дөхөж очно, төдий чинээ та өөрийн ажлаа дээд зэргээр гүйцэттэж чадахаа мэднэ" гэж зүгээр ч нэг хэлээгүй юм шуү.

Төгс загварчлал гэдэг нь та өөрийн сурах үйл явцыг ухамсартайгаар жолоодно гэсэн үг. Ингэснээр таны ирээдүйг цогцлоон байгуулагч нь та өөрөө болж чадна.

Практик дээр хэрэгжүүлэх түлхүүр

Нэгдүгээр цувралаас та чинээлэг болохын тулд юу шаардлагатай болохыг мэдэж авсан. Дараа нь тавдугаар цувралаас санхүүийн эрх чөлөөнд хүрэхийн тулд итгэл үнэмшилтэйгээ хэрхэн ажиллах ёстойг мэдэж авсан. Сахилга баттай байснаараа та өөрийн шинэ хандлагыг бодитой биелүүлэх болно. Шинэ олж авсан дадал зуршил нь таны шинэ сэтгэлгээ, шинэ хандлагыг байнга идэвхжүүлнэ. Дадал зуршил нь таныг хамгийн чухал, хэрэгтэй зүйлүүдийг автоматаар зүдрэлгүй хийдэг болгоно. Харин эдгээр дадал зуршилд хүрэх түлхүүр нь та өөрийгөө дан зөв хүмүүсээр хүрээлүүлэх явдал юм. Сургагчид, үлгэр дуурайлал болон мэргэжилтнүүдийн сүлжээ гэсэн гурван шийдвэрлэх туслах хүчин нь таныг шаардлагатай сахилга бат болон сайн дадал зуршлаар тэтгэнэ. Өөрийгөө захирч чаддаг хүн үнэхээр хүчирхэг байдаг. Күнзийн хэлснээр бусдыг дийлдэг хүнийг хүчтэн, өөрийгөө дийлдэг хүнийг ухаантан гэдэг.

Бүлгийн гол үзэл санаа

• Таныг амжилтанд хүрэхийг албадаж байдаг тийм нөхцлийг та өөртөө бүрдүүлэх ёстой.
• Өөртөө нөлөөлүүлэхийг хүсч байгаа хүнээ та өөрөө хайж ол. Зөвхөн өөрөөс тань илүү амжилттай яваа хүмүүсийн үгийг л сонс.
• Хэрэв таныг амжилт дүүрэн хүмүүс хүрээлж байгаа бол та ч мөн амжилтанд хүрнэ.
• Мэргэжилтнүүдийн сүлжээг байгуулахын тулд та бусдад ямар давуу талыг үзүүлж чадахаа үргэлж бодож бай.
• Биднийг хамгийн шилдэг нь болоход туслах хүмүүсийн хүрээлэл бидэнд хэрэгтэй.

No comments: