2009/01/16

Цуврал XII. Санхvvгийн хамгаалалт, санхvvгийн аюулгvй байдал ба санхvvгийн эрх чєлєє

Аз жаргалтай байх хоёр арга бий: Эхнийх нь хүслээ хорогдуулах, нөгөөх нь мөнгөө нэмэгдүүлэх юм... Хэрэв чи ухаалаг бол энэ хоёрыг нэгэн зэрэг хийнэ.

Бенжамен Франклин

Хүн бүр өөрийн санхүүгийн мөрөөдлийг дагах эрхтэй. Та ч гэсэн! Гэвч энэ мөрөөдлүүдийг бодит зүйл болгохын тулд бид түүнийг маш тодорхой таньж мэдсэн байх ёстой.

Хэдийд та санхүүгийн хамгаалалт, санхүүгийн аюулгүй байдал, эсвэл санхүүгийн эрх чөлөөнд хүрэх вэ? Эдгээр нь ерөөс ямар утга учиртай болох, өөр хоорондоо хэрхэн ялгагддаг юм бэ? Эдгээр зорилгуудад хүрэх хугадаа хир удаан үргэлжилж, үүнд хичнээн мөнгө шаардагдах бол оо?

Нэгдүгээр төлөвлөгөө: Санхүүгийн хамгаалалт

Та мэдээж зорилгоо зөв тавих тухай ихийг сонссон биз ээ. Магадгүй та үүнийг өөрийн санхүү дээр хэрэгжүүлэх гэж нэг бус удаа бодож байсан байлгүй. Та ийм нэгэн асуултанд хариулна уу: Таны орлогын эх үүсвэрүүд гэнэтхэн түргэн зуур ширгэж, танд өртэй хүмүүсээс нэг нь ч мөнгөө төлөхгүй байна гэж бодъё. Тухайлбал таны компани дампуурсан, та ажилгүй болсон эсвэл бүр өвдсөн байг. Ийм тохиолдолд та хэр удаан амьдарлаа залгуулж чадах вэ? Яг үүний тухай буюу таамаглаагүй шалтгаан, нөхцлийн улмаас та хүнд байдалд орсон ч далд хийсэн мөнгөөрөө цаашид гайгүй амьдрах тухай санхүүгийн хамгаалалтанд яригддаг.

Одоо арга тасарсан үед танд сард хичнээн мөнгө хэрэгтэй болохыг тогтооё. Ямар нэгэн өвчин туссан тохиолдлыг жишээ болгон өөрт хичнээн хэмжээний зайлшгүй зардал гарч болохыг бич. (Жишээ болгох үүднээс мөнгөн дүнг дундажлаж авлаа)

Хувийн:
Зээлийн төлбөр: 500 $

Байрны хөлс: 50 $
Хүнс: 100 $
Ахуйн хэрэглээний зардал: 50 $
Автомашин: 150 $
Даатгалууд: 50 $

Татварын төлбөрүүд: 25 $
Утас: 50 $
Бусад: 150 $
Дүн(сард): 1 125 $

Санхүүгийи хамгаалалт танд хэр удаан хэрэгтэй вэ?
Та удаан өвчилснөөс болоод ажлын байраа алдлаа гэж бодъё. Та дахин эрүүл болж, өөрийн дуртай, зугаатай ажлын байрыг олтол хичнээн cap үргэлжилж болох вэ? Ер нь бол ихэнх хүмүүс бүрэн хамгаалалттай байхын тулд 6-12 сард хүрэлцэхүйд мөнгийг далд хийдэг. Харин таны хувьд дахиад орлоготой болох хүртэл хичнээн хугацаа шаардлагатай гэж бодож байна? 6 cap гэж тооцьё. Та нэг сард шаардлагатай санхүүгийн хамгаалалтаа тогтоосон сараар үржүүлэхэд таны санхүүгийн хамгаалалтанд шаардагдах нийт мөнгөний хэмжээ гарна.

1 125 $ x 6 сар = 6 750 $.

Энэ гарсан тoo бол таны хамгаалантанд шаардлагатай хамгийн доод хэмжээ юм шүү.

Өөрийн эрүүл мэнд болон сэтгэл санааны амгалан байдлын төлөө та зайлшгүй ийм хэмжээний нөөцтэй байх ёстой. Түүгээр ч зогсохгүй тa гэр бүлийнхээ өмнө ингэх үүрэгтэй.

Хэрэв танд дээр тогтоосон хэмжээний мөнгө байгаа бол өөрт тохирсон шинэ ажил төрлийг тэвдэлгүй олох хангалттай цаг гаргаж чадна. Гагцхүү энэ тохиолдолд л та амар тайван хээр гарч, өөрийгөө сэргээж чадна. Янз бүрийн зүйл тохиолдохгүй байсаи ч хамаагүй ийм нөөцтэй байхад та өөрийгөө хамгаалагдсан гэдгийг мэдэрч байх болно. Хамгаалагдах нь хүн бүрийн хэрэгцээ юм. Хичнээн ч эгзэгтэй хүнд байдалд орсон ч бай, та хүчтэний байр сууринаас илүү тайван, зөв шийдвэр гаргаж чадна. Учир нь санхүүгийи хамгаалалт танд ийм хүчтэй байр суурийг бий болгож байдаг.

Хэн ч гэсэн болзошгүй муу тохиолдол, аюул осол, эсхүл хувь заяаны цохилтын өмнө бат итгэлтэй байж чаддаггүй. Гэвч хүн бүр ийм тохиолдлуудтай учрахад бэлтгэлтэй байж чадна. Хувь заяаны болзошгүй цохилт нь таны санхүүг давхар сүйрүүлбэл хир хүнд тусах бол оо? Хэрвээ та наана нь санхүүгийн асуудлаа хөнгөвчилсөн бол гэнэтийн цохилтыг зүрх алдалгүй угтах болно. Хэрэв таны цээжинд жинхэнэ ажил хэрэгч зүрх цохилж байгаа бол та санхүүгийн хамгаалалттай болсон байх ёстой.

Санхүүгийн хамгаалалтаа хир удаан хадгалж байх ёстой вэ?
Санхүүгийн хамгаалалт бол ойрын зорилго юм. Энэ нь таны эхний зорилго болох бөгөөд энэ зорилгодоо та аль болох түргэн хүрэх ёстой. (Хэрэв энд хүрээгүй байгаа бол.) Анхны жижигхэн зорилго их ач холбогдолтой байдгийи 3 үндсэн шалтгаан бий. Эхлээд бүгдээрээ нэгэн жишээ авч үзье:

Ноён Пол Прессер 5'000 $-ийн цалинтай бөгөөд түүнээсээ 4'750-ийг нь хэрэглэдэг. Тэгэхлээр тэр сард 250 $ хэмнэдэг гэсэн үг. Тэрээр өөрийгөө аюулгүй байлгахын тулд 10 сарын санхүүгийи хамгаалалттай болохыг хүсэж байв. Энэ нь түүний хувьд 47'500 $-ийн хэмжээтэй юм. Сарын 250 $-ийн хэмнэлтээр ийм хэнжээний мөнгийг цуглуулахад түүнд 16 жил 10 cap хэрэгтэй. (Хүү тооцоогүй) Санхүүгийн хамгаалалт нь хамгийн эхний жижиг төлөвлөгөө гэдгийг мэдэж байсан учраас Пол Прессер төдөлгүй бүх дур сонирхлоо алдав...

Хайди Хэмстер мөн л 5'000 $-ийн цалинтайн дээр тэрээр 10 сарын санхүүгийн хамгаалалттай болохыг хүсч байв. Энэ нь түүний хувьд жижигхэн зорилго гэдгийг мэдэх ба үүнд нь 35 000 $ хэрэгтэй байлаа. Хоёрдугаарт, тэр цалингийнхаа нилээд хэсгийг хэмнэдэг байсан тул энэхүү жижиг зорилгодоо илүү түргэн буюу 2 жилийи дотор хүржээ!

Санхүүгийн хамгаалалтанд хүрэх жижиг зорилго ямар ач холбогдолтой болох тухай 3 үндэслэлийг хэлье:

1. Хэрэв таны эхний зорилго жижиг бол түүнд илүү түргэн хүрэх боломжтой.
2. Та багахан зүйлээр өөрийгөө болгож чадвал, илүү их гаргаж, санхүүгийн хамгаалалтад төдий чинээ түргэн хүрнэ.
3. Таны эхний зорилго хурууны үзүүрт чинь шүргэх шахам ойр байгаа учраас тa тэснэ.

Төсөв
Ихэнх хүмүүс xaтуу чанга төсөв зохиохдоо маруухан байдаг ч цаг хугацаа өнгөрөх тусам хүн бүрт үүннйг эрхлэх шаарддага улам бүр нэмэгддэг. Нэг талаас та сард хичнээн мөнгө үрдэгээ, нөгөө талаас энэ мөнгийг чухам юунд зарцуулдагийг мэдэж авахад төсөв нэн хэрэгтэй. Ямарч байсан та санхүүгийн хамгаалалттай болоогүй байх үедээ төсөв зохиох талаар зайлшгүй бодох ёстой. Хэрэв та үүнийг нягг нямбай хийвэл гайхалтай үр дүнд хүрнэ. Юуны түрүүнд та төсөв зохиох загвар олж ав. Ингээд түүндээ бүх орлого болон зарлагаа жагсаа. Зүгээр жагсаалт хийх нь ямарч төлөвлөгөө болохгүй ч та эндээс маш үнэтэй мэдээллүүдийг олж авна. Та юуны түрүүнд татвар, автомашин, телефон утас гэсэн хэсгүүдэд хэтэрхий их мөнгө гарч байгааг харах болно.

1. Татвар
Бидний амьдралд гарах зардлын хамгийн том нь татвар. Манай улсад их мөнгө хийж бага татвар төлдөг хүүмүүс нэлээд байдаг. Эдний нэг хэсэг нь алдагдал хуваарилах, нөгөө нэг хэсэг нь хууль ёсны гадаадын хөрөнгө оруулалтгтай компани байгуулах замаар хийгддэг.

Миний зүгээс санал болгоход та хаана ч байсан сайн зөвлөх олж авах хэрэгтэй. Хашир туршлагатай хүмүүс хуулийн хэм хэмжээнд нийцүүлэн татварыг үлэмж хэмжээгээр бууруулж чаддаг. Гэхдээ энэ нь зөвхөн нягтлан бодох бүртгэл хийх хэмжээнд ажил нь хязгаарлагддаг татварын "зөвлөх" биш, таны төлөх татварыг үнэхээр хэмнэж чадах зөвлөгч байх ёстой. Жилийн орлого нь 250-300 мянган $ хүрдэг хүн ийм зөвлөх авахад ямар ч тохиолдолд ашигтай гарна. Аристотель Онасис: "Би бүгдийг яг хийсэн шигээ дахин хийх болно, гэхдээ ганцхан зүйлийг л тусгайлан авч үзэх бөгөөд, би өөртөө улам сайн зөвлөх хайж олох болно" гэсэн юм.

2. Автомашин
Машин бол ямар ч хөрөнгө оруучалт биш. Энэ бол хэрэглээд хуучирдаг л эд. Хэрэв та хүүгийн хүүгийн хүснэгт рүү дахин нэг шагайвал машинаа огт өөрөөр хардаг болно. Хэрэв та дараачийн 10 жилд үргэлж машинаар явахыг бодож байгаа бол таны автомашины одоогийн үнийн зөвхөн тал нь 25 жилийн дараа магадгүй таныг нэгээс хоёр сая доллартай баян хүн болгоно гэдгийг хэлмээр байна. Тэгэхлээр таны автомашины бензин, татвар, даатгал, оношилгоо, засвар үйлчилгээ, хэсэгчилсэн төлбөрт зарцуулах жилийн зардлыг та 20 жилийн турш хэмнэхэд л 100 000 $-тай болж чадна. Үүнтэй холбогдуулан би өөрийн сургагчаас мэдэж авсан нэгэн дүрмийг танд одоо дамжуулан хэлье. Автомашин худалдаж авахдаа 2 сарын дундаж цалингаас илүү мөнгө гаргаж болохгүй. Магадгүй таны толгойд шууд л: "Ийм хямд машин унавал бусад хүмүүс юу гэж хэлэх бол?" гэсэн бодол орж магадгүй. Та юу гэж бодсон байлаа ч, баталгаатай хэлэх зүйл гэвэл энэ нь таны бодож байгаа шиг таны ажил хэрэгт тэгтлээ их нөлөөлөхгүй. Харин таны хувийн чинээлэг aж байдалд маш хүчтэй сөрөг нөлөө үзүүлнэ. Эцсийи эцэст 1-2 саятай болсон байхад урьд өмнө таны унаж байсан машин дунд ангилалынх, эсвэл дээд ангилалынх байна уу, танд аль нь ч ялгаагүй байх болно.

3. Утас
Бид хэтэрхий олон цаг утсаар ярьж өнгөрүүлдэг ба, энэ хэрээр их мөнгө алддаг. Нэлээд хэдэн жилийн өмнө би утасныхаа төлбөрийг хоёр дахин багасгаж чадсан ашигтай дадлыг өөртөө хэвшүүлсэн юм. Би хэн нэгэн рүү утасдахаасаа өмнө түргэн зуур ярианыхаа гол асуудлыг тэмдэглэдэг болсон. Би удаан чалчилгүй яриагаа шууд зорилго руугаа хандуулж, хэрэв миний зорилго биелсэн л бол утсаа тэр дор нь тасалдаг. Та ч гэсэн эдгээр хэрэглээнээсээ гадна өөрийн амьдралд хамгийн их зардал гаргадаг бусад зүйлсээ тодруулж, анхаарлаа тавиарай. (Аялах, Хувцаслах, Спорт, Хобби... гэх мэт.)

Одоо таны төлөвлөх ээлж
Та одоо санхүүгийн хамгаалалтандаа хичнээн мөнге хэрэгтэй гэдгээ мэддэг болсон. Мөн та түүнийг яаж ашиглахаа мэднэ. Түүгээр ч зогсохгүй, таныг санхүүгыйн эхний зорилгодоо хүртэл төсөв хийхэд бэлэн байгаа гэдэгт би итгэж байна. Тэгэхлээр танд төлөвлөгөө хэрэгтэй. Эхлээд та санхуүгийн хамгаалалттай болохын тулд хичнээн мөнгө хэмнэх ёстойгоо шийд:

Би cap бүр 200 $ хэмнэхийг хүсч байна. Ингэснээр би 2.8 жилийн дараа буюу 2011 оны 9 сар гэхэд санхүүгийн хамгаалалттай болсон байна.

Чухал санамж
Та аль болох түргэн санхүүгийн хамгаалалттай бол.
• Та өөрийн эрүүл мэнд, гэр бүл, хүсэл тэмүүллийнхээ төлөө үүнийг зайлшгүй хийх үүрэггэй.
• Энэхүү хамгийн 6aга зорилгод хүрч чадахгүй хүн гэж байх ёсгүй.
• Танд юу ч тохиолдсон хамаагүй та санхүүгийн хувьд хамгаалагдсан хүн.
• Энэ мөнгийг та найдвартай, хүрэхэд хялбар газар хадгал.
• Үүгээрээ та чинээлэг аж байдлын тулгын чулууг тавьж байна.
• Үүний үр дүнд та жинхэнэ эрх чөлөөний хамгийн бага тунг олж авлаа.

Ихийг ол эс бөгөөс бага үр
Та ихийг олох эсвэл бага үрэхийн алийг нь хийхийг илүүд үзэж байна вэ? Үндсэндээ танд энэ хоёр дээр нэмэх нь нэг боломж байна. Үүнийг Бенжамин Франклин маш оновчтой илэрхийлж хэлсэн байдаг:

"Аз жаргалтай байх хоёр зам бий. Бид өөрийн хүслийг багасгана эсвэл нөөцөө нэмэгдүүлнэ. Хоёул зорилгод хүргэх ба үр дүн нь ижил. Хүн бүрт өөртөө хамгийн хялбар дадал зуршлаа төлөвшүүлэх хийгээд өөрийн төлөө шийдвэр гаргах эрх бий. Чи өвчтэй эсвэл ядуу байна уу гэдгээс хамаарахгүйгээр өөрийн хүслийг хязгаарлах нь хэцүү, харин нөөцийг нэмэгдүүлэх нь бүр үүнээс ч хэцүү байх болно. Хэрэв та залуухан, идэвхтэй, бас эрүүл, эрч хүчтэй бол хүслээ хязгаарлахаас илүү нөөцөө нэмэгдүүлэх нь танд хялбар байх болно. Гэвч та хөгшин ч бай залуу ч бай, эсвэл баян ядуу, эрүүл өвчтэй аль нь байх нь хамаагүй, хэрэв та ухаалаг л бол хоёуланг нь зэрэг хийнэ. Хэрэв та бүр маш ухаантай бол нийтийн аз жаргалд хувь нэмрээ оруулахуйц аргаар хоёуланг нь нэгэн зэрэг хийнэ.

"Ядаж санхүүгийн хамгаалалтанд хүртлээ та өөртөө аль хялбар байгааг нь хий. Хоёуланг нь хийвэл бүр сайн. Санхүүгийн хамгаалалттай болвол та замынхаа талд орлоо л гэсэн үг. Үүнээс цааш хийх зүйлүүд нь харьцангуй хялбархан. Эхлэл бүхэн хүнд хэцүү байдаг ба, та үүний тулд өөрийн итгэл үнэмшил дадал зуршлыг өөрчлөх хэрэг ч гарж магадгүй. Эхлэхдээ хялбар байсан зүйл яваандаа хүндэрч,хүнд байсан зүйл хожим нь хялбар болох нь олонтой.

Хэмнэх нь хэцүү биш боловч, цоо шинэ эхлэл гэдэг утгаараа анхандаа танд нэлээд төвөгтэй санагдаж болох юм. Хуримтлалаа ухаалаг хөрөнгө оруулалт болгоход арай хүнд болж ирнэ. Энэ үед та илүү хялбар хөрөнгө оруулалтын төрлүүдийг сонгоорой. Мөн үүнд сайн зөвлөх, сайн найз нөхөд, зөв дадал зуршил тус болно.

Санхүүгийн хамгаалалтанд зориулж бий болгосон капиталыг яах вэ?Мөнгөний тодорхой хэсгийг санхүүгийн хамгаалатад зориулж банкны хадгаламжийн хайрцагт байршуулж болох бөгөөд харин үлдэх хэсгийг нь хэдийд ч гэсэн түргэн гаргаж авч болохуйц газарт байршуулах хэрэгтэй.

Ямар ч тохиолдолд эдгээр мөнгийг маш найдвартай газарт хадгалах учиртай. Эрсдэл бага хүлээх тусам бол олох ашиг төдий чинээ багасдаг болохоор багахан бэрхшээлүүдэд санхүүгийн хамгаалалтынхаа тухай бодож ч болохгүй. Энд юуны түрүүнд таны хамгаалалтын тухай яригдаж байгаа учраас үнэхээр арга тасарсан байдалд ороогүй л бол энэ мөнгөнд гар хүрч огт болохгүй. Арилжаа наймаанд бол бүр ч үгүй. Хөрөнгө оруулалт гэдэг нь жил бүр тодорхой хувийн хүү олоход чиглэгддэг бол арилжаа наймаа нь үүнээс огт өөр шинж чанартай зүйл. Та ямар нэгэн зүйлийг худалдан авч хожим нь өндөр ашигтай эргүүлэн зарах хүртэл энэ нь ямар ч ашиг өгөхгүй. Хувийн байшин эсвэл үнэтэй цаг зэрэг нь ямар ч хөрөнгө оруулалт биш, зөвхөн наймаа юм.

Хоёрдугаар төлөвлөгөө: Санхүүгийн аюулгүй байдалТаны эхний зорилго болох санхүүгийн хамгаалалт нь олон давуу талтай байсан. Та хямралыг гэтлэн давж чадах ба урьдчилан таамаглаж болохгүй бүх хүндрэлд бэлтгэгдээд зогсохгүй сайн хамгаалагдсан мэдрэмж хүртэнэ. Гэвч санхүүгийн хамгаалалт бас нэг шийдвэрлэх сул талтай. Та нөхцөл байдал хүндрэхэд тус мөнгөөр санхүүгийн бат хориглолт хийж чадах хэдий ч таны капитал ашиглагдаад дуусна.

Та хүүгээр нь амьдарч болохуйц хангалттай капитал хуримтлуулсны дараа л жинхэнэ утгаараа аюулгүй байх болно. Та одоо хэдийд ч зайлшгүй төлөх ёстой болдог зардлуудаа жагсаан бичнэ үү. Энд ямар нэгэн том үсрэлт хийх тухай ярих гээгүй, харин одоогийн нөхцөлд аюулгуйн нөхцлийг хангах тухай ярьж байна. Таны мөрөөдлийн биелэл болсон санхүүгийн эрх чөлөөнд хүрэх төлөвлөгөөг бид хожим хийх болно. Танд ямар ч зүйл тохиолдлоо гэсэн мөнгө хаанаас олох вэ гэсэн бодлоор сэтгэлээ зовоохооргүй тийм сайхан амьдралд та хүрэх ёстой.

Энэ үед та өөртөө хэдийнээ мөнгөний машинтай болсон байх болно. Өөрөөр хэлбэл та алтан өндөг гаргаж өгөх галуугаа өсгөж чаджээ гэсэн үг.

Одоо таны cap бүр ирээдүйд зайлшгүй төлөхийг хүсч байгаа зардлыг жагсаая.

1. Зээлийн төлбөр: 500 $
2. Түрээс, байрны төлбөр 100 $

3. Хүнс, ахуйн хэрэглээ: 200 $
4. Автомашин: 200 $

5. Даатгалууд: 50 $
6. Татвар: 50 $
7. Хадгаламжийн төлбөр: 200 $
8. Утас: 70 $

9. Бусад: 50 $
10. Тусгай хуримтлал (Амралт, томоохон зүйл худалдан авах): 300 $
11. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх: 30 $
12. Хандив тусламж: 50 $
Дүн(сард): 1 800 $


Танд хичнээн хэмжээний капитал шаардлагатай вэ?

Та дөнгөж сая гайгүй сайн амьдрахад cap бүр хичнээы мөнгө хэрэгтэй болохыг тооцож гаргалаа. Танд cap бүр шаардлагатай байгаа алтан өндөг хир зэрэг том байхыг та одоо мэддэг болсон. Үүнийг мэдсэнээр таны галуу хир зэрэг том байхыг мэдэж чадна. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан зардлуудыг cap бүр төлөх хангалтгай хүүг өгч чадахуйц томоохон хөрөнгө оруулалт хийх капитал танд хэрэгтэй.

Мөн дараагийн нэг чухал асуулт бол энэ капиталыг хичнээн хувийн хүүтэй хөрөнгө оруулж чадах вэ гэсэн санаа юм. Энэ асуудал дээр бид маш болгоомжтой хандах ёстой ба "зөвхөн" 8% гэж доогуур тогтооё. Эцсийн эцэст энд аюулгүй байдлын тухай яригдаж байна. Танд хэрэгтэй томьёо бол их энгийн.

Cap бүр шаардлагатай мөнгө * 150 = Капиталын хэмжээ

1 800 * 150 = 270 000 $


Жишээ: Сарын бүх зардлаа төлөхийн тулд 1 800 $ шаардагдаж байна. Тэгвэл дээрх томъёоны дагуу бодож үзвэл: 1 800 $ х 150 = 270 000 $. Ингэхлээр cap бүр 1 800 $-той байхын тулд 270 000 $ байх шаардлагатай. Энэ 270 000 $ нь алтан өндөг гаргах ба энэ мөнгөнөөс дахин нэг ч $ авах шаардлагагүй болгоно.

Энэхүү алтан өндгөөр нь тэр бүх тооцоогоо толж чадахаас гадна амралт болоод томоохон эд зүйлс худалдан авах мөнгийг ч төвөггүй хуримтлуулж чадна. Тэгэхлээр 270 000 $-тай болж байж санхүүгийн аюулгүй байдалд хүрэх ба зөвхөн энэ капиталынхаа хүүгээр цаашид амьдарч болох тул онолын хувьд дахин ажил хийх шаардлагагүй болно гэсэн үг.

Та одоо хэсэг хугацаанд хэрэв ийм хэмжээний капиталтай бол юу хийх тухайгаа бодож үз. Танд хялбар байлгах үүднээс бага зэрэг тусламж болгох санаа өгье. Та өөрийгөө дахиад 6 cap амьдрана гэж төсөөл. Тэгвэл та энэ хугацаанд юу хийхийг хүсч байна вэ? Та ямар газар орныг үзэж, ямар хүмүүстэй хамт байж, ямар зүйлийг өөртоө авахыг хүсэх вэ? Мэдээж та 6 сараас хавьгүй урт наслах хэдий ч бас мөнх амьдрахгүй. Танд үнэхээр чухал эдгээр зүйлсийг хийхэд мөнгө л биш, юм бол өөр юу таныг хориглоно вэ? Мөнгөгүй бол ямар харамсалтай байдалд хүрч болохыг та харж байна уу? Наран дорх ганцхан амьдралдаа хүн бүр өөртөө мөрөөдлөө биелүүлэх өртэй. Таны дөнгөж саяхаи бичсэн мөнгөний дүн таны амьдралд шийдвэрлэх дэвшлийг авчрах болно.

Та өөртөө дараах хоёр асуултыг тавина уу.
Энэ мөнгө таны өдөр тутмын амьдралыг хир зэрэг өөрчлөх вэ?
Та одоо хийж байгаа ажлаа цаашид үргэлжлүүлэн хийх үү?

Хэрэв та айдагаа авдартаа хийж аюулгүй байдал олж аваагүй л бол, шаардлагатай хэмжээний капиталаа хамгийн богино хугацаанд бүрдүүлж санхүүгийн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар буурь суурьтай бодож эхэл.

Та өөртөө чинээлэг амьдралыг гардуулах ёстойТа ирэх долоон жилийн дотор өөрийн санхүүгийн байдлыг бүр мөсөн өөрчилж чадахгүй ч бай, багаар бодоход аюулгүй байдлын тодорхой хэсгийг бүрдүүлж чадах нь гарцаагүй. Таны өнөөдөр бэлтгэсэн ирээдүй ирэх долоон жилийг тодорхойлно.

Яагаад хүмүүс өөрийн дур сонирхолтой, баяр цэнгэл өгдөг ажлаа хийж чаддаггүйн гол шалтгаан нь мөнгөний гачигдал билээ. Энэ бол маш харамсалтай бөгөөд хүн өөрийн эрч хүчийг үр ашиггүй зарцуулж буй хэрэг юм. Бид хүслэн болсон ажлаа хамгийн дээд зэргээр хийж чаддаг гэж бодохоор энэ нь бүр эмгэнэлтэй. Өөрөө утга учиртай гэж үздэг, баяр баясгалангаар дүүргэдэг ажлаа хэзээ ч, эсвэл удаан хугацаагаар хийж үзээгүй хүн өөртөө хичнээн их чадавхи нуугдаж байгааг ч мэддэггүй. Харин санхүүгийн аюулгүй байдлыг олж авсан цагт өөрийгеө дур сонирхолтой ажилдаа бүрэн зориулж чадах ба, санхүүгийн эрх чөлөөнд ч мөн сонирхолтой байдлаар илүү түргэн, хялбархан хүрч чадна.

Чухал санамж
• Санхүүгийн хамгаалалтыг хангасан даруйдаа өөрийн мэдэлд байгаа бүх мөнгийг санхүүгийн аюулгүй байдалд хүрэхэд зориул.
• Санхүүгийн аюулгүй байдалтай болсон үед л та өөрийн капиталдаа гар хүрэх шаардлагагүй болно.
• Та хүссэн газраа амьдарч хүссэн зүйлээ хийхийн хажуугаар бүх зардлаа төлж чадна.
• Аюулгүй байдалд хүрсний эцэст та авъяас билэгтээ тохирсон, баяр баясал өгдөг ажилдаа өөрийгөө бүрэн зориулж чадна.
• Хэмнэж чаддаггүй хүн ухаалаг, бодлоготой гэж нэрлэгдэх гавъяагүй. • Танд хоёр боломж байна.
1. Цаг хугацаа таны төлөө ажиллахыг зөвшөөрч, тухалж байгаад 20 жилийн дараа зорилгодоо хүрнэ.
2. Та 7-р цуврал дээр дахин дахин ажиллаж орлогоо олон дахин нэмэгдүүлнэ. Энэ тохиолдолд та зорилгодоо 7 жилийн дараа хүрэх боломжтой.

Дараагийн хүснэгтээр та жилийн 8 хувийн хүүтэй хадгаламжийн үед сарын хэрэглээний зардалд шаардлагатай капиталын хэмжээг тооцож гаргасныг үзнэ үү. (Сард 0,67 хувь болно.) Эдгээр бүх тооцоо, дүнгүүд нь мэдээж, зохих хугацаанд таны хэмнэж чадах эсэхээс бүрэн хамаарна.





















Тавдугаар бүлгээс та мэргэжилтэн болон сонирхогчийн стратеги гэж байдгийг мэддэг болсон. Сонирхогчийн стратегиуд нь зөвхөн богино хугацааны азыг шохоорхдог бол мэргэжилтний стратеги нь урт хугацааны азыг тооцоолдог юм.

Санхүү нь амьдралын бусад салбаруудад үргэлж нөлөөлж байдгийг та мэднэ. Харин сонирхогчид үүнийг бодох сөхөөгүй завгүй явцгаадаг учраас зөвхөн одоо болж байгаа зүйл дээрээ төвлөрч, ирээдүйд амьдарна гэдгээ мартчихсан байдаг. Иймээс тэд бүхий л амьдралынхаа туршид нэг ижил бэрхшээлийг дахин дахин туулж, нэг л циклийг давтсаар байдаг. Ингэснээр тэд ухаалгаар хэмнэж, санхүүгийн асуудлаар дахин толгойгоо өвтгөхгүй байх сайхан боломжоо ашиглалгүй өнгөрөөдөг юм. Харин мэргэжилтнүүд бол огт өөр хүмүүс. Тэд өнөөдрөөр амьдарч, бас ирээдүйгээ бэлтгаж байдаг. Иймээс тэд юуны өмнө өөрсөддөе төлбөр хийдэг бөгөөд, үүгээрээ ч тэд мөнгөний мэргэжилтнүүд болцгоодог юм.

Та өдгөө хүртэл уншсан бол Амьдрал хамгийн шударга болохыг буюу, тэр хэнийг ч уучилдаггүй мөн хэнд ч тал засдаггүй гэдгийг ухаарсан байх ёстой. Иймээс та өөрийн хариуцлагыг ухамсарла, Амьдралаа захир... Та хэзээ ч өөрийн итгэл үнэмшлийг еөрчилж болно. Та шинэ үзэл бодолтой болж, мөрөөдлөө биелүүлэхэд ядах юмгүй.

Гуравдугаар төлөвлөгөө: Санхүүгийн эрх чөлөөМагадгүй та санхүүгийн аюулгуй байдлыг өөрийн дээд зорилго болгоход хангалттай гэж үзэж болох юм. Эсвэл та жинхэнэ эрх чөлөөтэй байхыг илүү хүсч байж ч болно. Энэ тохиолдолд бид түрүүчийн адилаар ажиллаж, таны санхүүгийн эрх чөлөөнд хүрэх төлөвлөгөөг бэлтгэе.

Энд таны мөрөөдлийн тухай яригдаж байна. Ихэнх хүмүүс мөрөөдлийнхөө төлөө юуны түрүүнд юу хийх ёстойгоо мэддэггүй, эргэцүүлж боддоггүйгээс мөрөөдлөө биелүүлж чаддаггүй гэдгийг та мэдэх үү? Таны мөрөөдөл ямар үнэтэй болохыг та мэдэхгүй байна. Одоо яг энэ талаар бид авч үзэх болно.

Та калиталдаа хэзээ ч гар хүрэхгүйҮүнээс өмнө та бүхэнд нэгэн чухал зарчмыг сануулах хэрэгтэй болж байна. Та галуугаа дахиад хэзээ ч заазлахгүй ба түүнээс жижиг хэсгийг ч тасдаж авахгүй. Та капиталдаа дахиад хэзээ ч бүү хүр. Та алтан өндөгнүүдийнхээ тусламжтайгаар мөрөөдлөө биелүүлж чадна. Өөрөөр хэлбэл, таны алтан өндөгнүүд мөрөөдлийг тань төлж чадахуйц том байх ёстой. Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үед та хэрэв байшин худалдан авахыг хүсвэл өөрийи хөрөнгөнөөсөө төлчихөж чадна. Гэвч энэ нь таны хөрөнгийг багасгах тул та үүнийг хүсэхгүй нь мэдээж. Иймээс та ямар ч том зүйлийг лизингийн хэлбэрээр худалдан авч болох ба, үүнд таны сарын хүүгийн орлого хангалттай хүрэлцэнэ.

Таны мөрөөдөл ямар үнэтэй болохыг хэрхэн тооцох вэ?

1. Тэгэхлээр та өөрийн бүх хүслийг жагсааж бич. Та өөрийн хүслүүдийг хир бодитой эсэхийг эргэцүүлэх шаардлагагүй! Учир нь бид таны мөрөөдлүүд юу болох, тэднийг биелүүлэхэд ямар үнэтэй болохыг олж тогтоох л зорилготой.

2. Та тодорхой нэр төрлүүдийг жагсаан бичсэний дараа тэдгээрийг өөрийн болгоход хичлээн мөнгө хэрэгтэй болохыг ойролцоогоор үнэлж бич. 3. Ингэхдээ та галууны мөнгөндөө хэзээ ч дахин хүрэхгүй гэдгээ бодолцож үзэх хэрэгтэй. Иймээс та ямарч том худалдан авалтыг лизингээр хийнэ. (Ийм боломж хаа сайгүй бий.) Одоо та лизингээр худалдаж авах бүх зүйлсийн сарын төлбөр хир их болохыг тооцоолж ол. Танд хялбар болгохын түлд үл хөдлөх херөнгийг 120 хувааж төлж болно, харин бусдыг нь 50 хувааж болно гэдгийг хэлье. Жишээ нь та 2,6 саяар байшин худалдаж авахыг хүсвэл түүнийг 120-д хуваагаад cap бүр 21 666 $-ийг 4-6 хувийн хүүгийн хамт төлж болно. Дээр нь та жил бүр олон газраар аялахыг хүсч үүнд нийт 70'000 $ хэрэгтэй бол та энэ мөнгийг 12 сарын турш cap бүр 5 833 $-ийг далд хийх замаар шаардлагатай байгаа мөнгөө хуримтлуулж болно.

4. Та санхүүгийн эрх чөлөөтэй болсны дараа cap бүр гарах ахуй хэрэглээний зардлаа жагсаан бич. Эдгээрийг ч гэсэн та өөрийн хүүгийн орлогоор төлөх болно. Зардлыг тооцохдоо та санхүүгийн хамгаалалтын төлөвлөгөөнд тусгасан тоогоор баримжаа аваарай.

Одоо та бүгдийг нь нэг дор жагсаагаад танд cap бүр хичнээн хэмжээний хүүгийн орлого шаарлагатай болохыг бодож гарга.










Мөрөөдлүүддээ төлөх cap бүрийн үнэ: 11 333 $

Одоо cap бүрийн ахуйн болон хэрэглээний зардлаа тооцъё:




















Сарын нийт зардал: 8 900 $

Мөрөөдлүүддээ төлөх cap бүрийн үнэ: 11 333 $

Санхүүгийн эрх чөлөөний сарын зардал: 20 233 $


Та одоо сайхан амьдрахад шаардлагатай мөнгөний дүнг мэддэг боллоо. Мөн өөрийн мөрөөдлийн амьдралаа санхүүжүүлэхэд шаардлагатай алтан өндөг хир том байхыг ч мэдэж авлаа. Харин одоо галуу маань хир зэрэг том байхыг тооцоолж олъё.

Энэ нь хангалттай хэмжээний капиталаар хөрөнгө оруулалт хийж таны сая жагсаан бичсэн бүх зардлыг төлж чадахуйц хүүг cap бүр авахад оршиж байна. Бид түрүүчийн адил жилийн 8 хувийн хадгаламжийн хүүгээр тооцъё. (сард 0,67 хувь) Ингэхлээр та сард хэрэгтэй байгаа мөнгөнийхээ дүнг 150 дахин үржүүлнэ. .

Санхүүгийн эрх чөлөөний сарын зардал * 150 = Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд шаардагдах капитал20 233 $ * 150 = 3 034 950 $


Та сая өөрийн бүх хүслийг биелүүлэхэд шаардагдах мөнгөний хэмжээг мэдэж авлаа. Одоо зөвхөн энэ зорилгод хүрэхийн тулд мөнгөөрөө яаж хамгийн зөв хөрөнгө оруулалт хийх тухай бодох л үлдэж.

Таны хөрөнгө оруулалтын стратеги

Та одоо нэг нь нөгөө дээрээ тулгуурласан 3 янзын санхүүгийн төлөвлөгөөтэй болсон байгаа. Төлөвлөгөө бүрт өөр өөр хөрөнгө оруулалтын стратеги хэрэгтэй.

Санхүүгийн хамгаалалтыг ямар ч эрсдэлд оруулж болохгүй

Та санхүүгийи хамгаалалтанд хүртэл ямар ч эрсдэл хийж болохгүй. Та мөнгөө хамгийн эрсдэл багатай газрыг сонгож байршуулах ёстой. Тэгэхээр эрсдэлийг тараах гэдэг зарчмыг маш сайн анхаарах ёстой болж байна. Таны бүх мөнгө 1 000 $ байсан ч хамаагүй хэзээ ч бүх мөнгөө нэг газарт бүү байршуул. Нөгөө талаас эрсдэлийг тараах нь илүү их ашиг олох боломжийг давхар нэмэгдүүлж байдаг. Дашрамд хэлэхэд баталгаатай хөрөнгө оруулалтын тоонд амьдралын даатгалууд ордог.

Гэвч эдгээр нь хүү багатай учраас мөнгөнийхөө 10-20 хувиас илүүг үүнд хөрөнгө оруулах хэрэггүй. Мөн олон жилийн турш шалгагдаж ирсэн томоохон сангуудад мөнгөө байршуулах нь зүйтэй. Эхний үед та зөвхөн консерватив хувьцааны сангууд болон холимог сангуудаар л хязгаарлах хэрэгтэй. Таны санхүүгийн хамгаалалтын хувьд аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдана гэдэг байр суурийг хадгалах ёстой.

Иймээс та бага хүүтэй газрыг сонгож мөнгөнийхөө зарим хэсгийг банкны хадгаламжинд хадгал.

Санхүүгийн аюулгүй байдал 40-40-20 зарчим

Санхүүгийн аюулгүй байдалд хүрэхийн тулд та мөнгөө өмнөхөөс арай өөрөөр хуваарилах хэрэгтэй болно. Таны мөнгөний нилээд хэсэг нь эрсдэл багатай газар үлдэх ба харин 40 хувиар нь та сулхан эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийж болно. Энэ мөнгийг та нилээд урт хугацаанд хөндөлгүй орхих бөгөөд дундаж ханшны нөлөөгөөр эрсдэл нь үлэмж багасна. Харин үлдэх 20 хувиар нь нилээд өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрнө.

Жишээлбэл үүнд: шинээр хөгжиж байгаа зах зээл, улс орнуудтай ажилладаг тусгай сангуудыг оруулж байна. Энд ч гэсэн цаг хугацаа болон дундаж ханшны нөлөөгөөр эрсдэл нь эрс багасдаг. Нөгоө талаас та эндээс ердийн биш, өндөр ашиг олох боломжтой юм.

Хамгийн чухал нь та санхүүгийн аюулгүй байдалд оруулж байгаа мөнгөө өндөр эрсдэлтэй, эсвэл арилжаа наймааны салбарт хэзээ ч оруулж болохгүй. Та энэ мөнгийг огт хорогдохооргүй, мөн хэзээ ч аюулд учрахааргүйгээр байршуулах хэрэгтэй.

Санхүүгийн эрх чөлөөнд 50 хувийн дундаж, 50 хувийн өндөр эрсдэл боломжтой

Санхүүгийн аюулгүй байдалд хүрсний дараа та мөнгөнийхөө тодорхой хэсгийг санхүүгийн эрх чөлөөг олж авахад зориулан хөрөнгө оруулна. Одоо та арай өндөр эрсдэлийг хийж болно. Та багаар бодоход 20-30 хувийн хүү өгөх хөрөнгө оруулалтыг эрж олох хэрэттэй. Таны аль нэг хөрөнгө оруулалт алдагдалд орсон ч бай өөр бусад өндөр ашигтай хөрөнгө оруулалт нь түүнийг нөхөх болно.

Ийм хөрөнгө оруулалтын тоонд сүүлийн жилүүдэд дунджаар 30-аас илүү хувийн ашигтай өсч байгаа уламжлалаар баялаг, олны танил сангуудыг оруулж болно. Бүх зүйл таны эсрэг бослоо ч гэсэн та зөвхөн санхүүгийн аюулгүй байдлаас илүү гарсан капиталыг эрсдэлд оруулж байгаа тул санаа зовох зүйлгүй. Үүнийг бүхэлд нь авч үзэх юм бол нэг нэгнээсээ дүүжилсэн 3 хувингаар дүрсэлж болох юм.











Тайлбар: Та эхний хувинг дүүргэсний дараа хоёр дахь хувинд хийж эхлэх ба хоёр дахь хувингаас дүүрч хальсан хэсэг (таны санхүүгийн аюулгүй байдлаас илүү гарсан мөнгө) гурав дахь хувин руу цутган орно. Ингэснээр та өөрийн санхүүгийн аюулгүй байдлыг эрсдэлд хэзээ ч оруулахгүй.

Хэрэв та хөрөнгө оруулалтын ийм философийг дагах юм бол хэзээ ч хазгай гишгэхгүй. Та үргэлж баталгаатай талд байх ба, мөрөөдлөө биелүүлэх боломжтой байна.

Зорилгодоо хүрэх шийдвэр гаргах нь замын тал юмОдоо жинхэнэ таны шийдвэрлэх алхам хийх цаг ирлээ. Ухамсартайгаар шийдвэрээ гарга. Та үнэхээр санхүүгийн эрх чөлөөг хүсч байна уу? Та үүнийг өөртөө үүрэг болгохыг зөвшөөрч байна уу? Үүннйг хэрхэн "Би ёстой!" болгох, яаж нүдэндээ үзэгдтэл төсөөлж сурахад шаардлагатай бүх заавар дүрмийг та хэдийнэ авсан байгаа. Иймээс та яг одоо ухамсартайгаар шийдвэр гаргахаас нааш үргэлжлүүлэн унших хэрэггүй.

Одоо та мэдэх бүхнээ үнэхээр хэрэгжүүлнэ гэдгийг энэ шийдвэр шийдэх ба ингэх нь зайлшгүй чухал юм. Та юуны түрүүнд өөрийи итгэл үнэмшлээс эхлэх ёстойгоо мэдэж байгаа. Зорилгодоо хүрэхгүй бол маш их зовлонтой холбон төсөөлж, харин хүрвэл маш их баяр хөөрөөр бялхах мэтээр төсөөлж байх хэрэгтэй. Яагаад та заавал ийм амьдралд хүрэх ёстой гэдэг шалтгаануудыг маш тодорхой болго. Та өөрийгөө өдөр бүр хөвчилж, байгаа бүх чадвараа дайчлах ёстой. Үүний хажуугаар та тасралтгүй сурч, өсч байх ёстой. Та өөрийгөө 110 хувь дайчлах ёстой. Та өөрийгөө байж чадах хамгийн шилдэг нь болгохын тулд бүх хүч чадлыг шавхах ёстой. Та үнэхээр үүнийг хүсч байгаа гэж үү? Азтай баян болохын тулд хүн болгоны төлөх учиртай энэ үнийг та төлөхөд үнэхээр бэлэн байна уу? Хэрэв та одоо нэгэнт шийдсэн бол: "Би хэзээ ч дахии өчүүхэн зүйлээр сэтгэлээ хуурахгүй, би хамгийн шилдэг нь болж чадахаа амлаж байна. Энэ минний үүрэг байх болно" гэж амла.

Энэ үзэл санааг би анх удаа сонсоод итгэж ядаж байсан боловч, үнэхээр үнэн болохыг нь өөрийн амьдралаар нотолсон. Хэрэв та зорилгодоо хүрэх шийдвэр гаргаж, зохих төлөвлөгөөг бичгээр хийсэн бол та замынхаа 50%-д хүрчээ.

Ингэж хэлэх 4 шалтгаан байна:

1. Зорилго таны боломжийг ашиглах чадварыг нэмэгдүүлнэ.
Та үүрэг хариуцлагатай болсноор таны амьдралд тааралдаж байгаа хүн бүрийг өөр нүдээр харж эхэлнэ. Мөч, тохиолдол бүхэн танд утга учиртай болно. Та үргэлж өөрөөсөө: "Энэ миний зорилгод ямар тустай вэ?, Би үүнийг яаж шууд ажил хэрэг болгох вэ?" гэж асуудаг болно. Зорилгоо хэдий чинээ нарийн томъёолж, үүрэг хариуцлагаа хүчтэй ухамсарлаж чадна, дараах шийдвэрлэх асуултууд танд төдий чинээ ач тусаа өгнө: Энэ надад ямар хамаатай вэ? Би ямар арга хэмжээ авах вэ?

2. Зорилго таныг шийдэлд чиглэсэн хандлагатай болгоно

Ихэнх хүмүүс бэрхшээлээ бодсоор хамаг цагаа үрдэг. Тодорхой зорилготой хүнд үүнийг бодох ямар ч зав байхгүй. Тэд зорилгодоо улам ойртохыг хүсч, тохирох шийдэл болон арга замуудыг тасралтгүй эрэлхийлж байдаг. Тэд зорилго дээрээ төвлөрдөг. Xүн зорилго дээрээ хараагаа чиглүүлж байгаа үед түүнд ямар ч айдас эргэлзээ төрдөггүй.

3. Зорилго таныг ялахын тулд тоглодог болгоно

Ялахын тулд тоглох, ялагдахгүйн төлөө тоглох хоёрын хооронд том ялгаа бий. Та хэн нэгэнтэй танилцмагц тэр алдахгүйг хүсч байна уу, эсвэл хожихыг хүсч байна уу гэдгийг шууд мэдэрдэг болно. Үүнийг түүний нүднээс ажиж, хөдөлгөөнөөс нь уншиж, үгнийх нь завсраас сонсож чадна. Том зорилго нь биднийг зохисгүй өчүүхэн зан гаргахыг зөвшөөрөхгүй. Бид өөрийн хүч чадлыг бүрэн дайчлах ёстой. Бид ялахын тулд амьдрах ёстой.

4. Зорилготой байхад бүх зүйл чухал байдаг

Зорилгогүй хүмүүс муу зүйлийг багахан үйлдчихэд надад нэг их хор хүргэхгүй гэсэн уриагаар амьдардаг. Харин зорилготой хүнд жижиг гэлтгүй бүх зүйл чухал байдаг. Зорилготой байх мөчид бүх зүйл чухал байдаг. Амьдрал дээр саармаг нөлөө гэж хэзээ ч байдаггүй. Таны хийж байгаа үйлдэл бүхэн таныг зорилгод чинь нэг бол ойртуулж, нэг бол холдуулж байдаг. Ухамсартай шийдвэр нь урьдчилсан бодит байдал юм.

Хэрэв: "Би үүнийг сүүлд шийдэж болно" гэж хэлсэн хүн өөрийгөө л мэхэлж байдаг. Хэрэв та одоо ямар ч шийдвэр гаргахгүй бол та өөрийгөө бүрмөсөн шийтгэлээ л гэсэн үг. Та бүгдийг хуучнаар нь үлдээж юуг ч өөрчлөхгүй байхаар шийджээ. Та өөрийн зорилгоос улам холдохоор щийдсэн байна. Иймээс яг одоо шийдвэрээ гарга.

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хэцүү юу?

Та энэ асуултын хариуг мэднэ гэж бодож байна. Тиймээ энэ бол хэцүү. Гэвч түүнд хүрэхгүй байх нь үүнээс ч илүү хэцүү. Өөрийгөе хөвчлөх хэцүү боловч зугуухан үхэх нь түүнээс ч хэцүү. Юу бүтээж чадахаа мэдэлгүй энэ ертөнц дээр амьдрах нь сайн зүйл яавч биш бөгөөд, бид зөвхөн бүх хүчээ дайчлан байх үедээ амьдрал жинхэнэ утга учиртай болохыг мэдэрч байдаг. Ингэж байж л бид эрхэм зорилгоо биелүүлж амьдралаа утга учиртай болгоно. Энэ бүхэн амархан гэж хэлэхийг би хүсэхгүй байна. Хэрэв бид дүүрэн амьдралаар амьдрахыг хүсч байгаа бол бидэнд өөр сонголт байхгүй гэдгийг л хэлэх байна.

Хайнц Көрнер өөрийн Еханес гэдэг номонд бичихдээ: "Хүн бүр өөрийн дотоод гүндээ намагаа орхиж наранд гарч амьдрах далд боломжийг мэдэрч байдаг. Гэвч нарнаас, эрх чөлөөнөөс, боломжоос айх айдас биднийг дассан орчинд маань дагтаршуулж байна. Мөн энэ айдас нь биднийг өмхий үнэр, барьцалдсан давчуу орчин, харанхуй мунхаг, шавар шавхайг хүлээн авч болохуйц харагдуулдаг. Бид цаг хугацаа өнгөрөх тусам энэ намганд улам бүр шигдсээр, түүнээс гарахад маш хүнд болно.

Тиймээ, ингэж олонх хүмүүс өөрсдийгөө болон үр хүүхдээ "булшилдаг" юм. Харин үүнийг сайн мэддэг хүмүүс наранд хүрэх хамгийн зөв замыг олохын тулд ямар ч эрсдэл, үүрэг хариуцлагыг хүлээн авахад бэлэн байдаг" гэж бичжээ.

Хүмүүсийг хооронд нь ялгаж эцэст нь ялгаруулж байдаг зүйл бол тэдний сэтгэл ханамж, тав тух юм. Бид хэзээ ч сэтгэл ханамжийг гаргуунд хаях ёсгүй. Хүн бүр зөвхөн мөрөөдөөд байвал сайхан ертөнц хэзээ ч бий болохгүй, харин тэд еөрсдийн боломжийн хэрээр хөдөлж, арга хэмжээ авч эхлэх юм бол бидний мөрөөдсөн бухэн биелж эхэлнэ. Би энд оролдож үзэх, эсвэл ямар нэгэн юм болно гэж найдах тухай бус, харин та бүхний өөрийн авьяас чадварын хирээр хариуцлага хүлээж өөрсдийн мөрөөдлийг биелүүлэх тухай ярьж байна.

Намаггүй ертөнцийг ярьж, мөрөөдөж cyyх биш харин түүнийг бодит зүйл болгох нь бидний үүрэг даалгавар билээ. Бид хэлсэнээ хийж мөрөөдлөө биелүүлэх чин сэттэлтэй хүмүүс!

Айдас бол хамгийн муу зөвлөгч

Ихэнх хүмүүсийг мөрөөдлөөрөө амьдрая гэхэд юу саатуулан барьж байдгийг та мэдэх үү? Айдас. Алдаанаас айх, Нэр хугарах, бусдын болон өөрийнхөө итгэлийг алдах, буруу шийдвэр гаргахаас айцгаадаг. Айдсыг хэзээ ч өөрийн зөвлөгчөө болгож болохгүй. Ингэвэл тантай ямар ч бүтэлгүйтэл учрахгүй. Тиймээ та зөв уншлаа. Ямар ч бүтэлгүйтэл байхгүй.

Миний семинарт сууж байсан хүмүүсийн 70 хувь нь бүтэлгүйтлийг өөрийн хамгийн том саад тотгор гэж үздэг байсан. Тэгвэл дэлхий дээрх том амжилтууд нь эхэндээ бараг бүгд л бүтэл муутай байдлаас төрөн гарсан гэдийг бараг бодох ч шаардлагагүйгээр хэлж чадна. Гэтэл үй олон хүмүүс одоог хүртэл ялан дийлэгч болж ертөнцийг байлдан дагуулахаас татгалзсаар байна. Хэрэв та өөрийгөө тэдэнтэй адилхан гэж үзэж байгаа бол өөрийн бүтэлгүйтэл болон алдааг үзэх хандлагыг өөрчлөх хэрэгтэй.

Алдаа тустай

Бид алдаанаас огтхон ч эмээлгүйгээр ажиллах учиртай. Бид ямар ч алдаа хийдэггүй бус, харин бууж өгдөггүй хүмүүс байх ёстой. Хэрэв та том амжилтанд хүрсэн хүмүүснйн түүхийг судлаваас, маш олон алдааны түүхийг олж үзэх болно. Томас Эдисон бидний сайн мэдэх анхны чийдэнг зохион бүтээсэн хүн. Түүнийг ойролцоогоор 9 000 удаагийн бүтэлгүй туршилт хийсннй дараа найзууд нь: "Чи үнэхээр 10 000 удаа бүтэлгүйтмээр байгаа юм уу?" гэж асуухад тэрээр,

"Би огт бүтэлгүйтээгүй. Туршилт бүр намайг нээлтэнд улам бүр ойртуулж, би чийдэн хийх шинэ арга сурсаар л байна.." гэж хариулжээ. Хүмүүс бууж өгсөн хэн нэгнийг бүтэлгүй амьтан гэж санадаг бол цөхрөлтгүй нэгнийг "аймаар" хүн гэж санамжиндаа авдаг.

Тэгэхлээр алдаагаа багасгах нь гол бус, харин юунд ч саатахгүй байх нь чухал. Бусад хүмүүс таныг түрхэн зуур саатуулж чадах бол, харин та өөрийгөө үүрд зогсоож чадна.

Юу ч хийдэггүй хүн ямар ч алдаа гаргадаггүй

Миний сүүлчийн зөвлөгч багш: "Хэрэв чи алдаа байнга хийдэггүй бол энэ нь чиний биеэ дайчилж, хангалттай эрсдэл хийхгүй байгаагийн дохио болно." гэж үздэг байсан. Сургагчид бидний бүх "шүүс"-ийг шахаж чаддаг. Тэд бидэнд эрсдэл хийхгүй байснаар юунд ч хүрэлгүй хоосон хоцрохыг ухааруулж, биднийг эрсдэл хийхэд зоригжуулан дэмждэг. Амжилтанд хүрэх зам алдааг дайран өнгөрдөг жамтай. Хэрэв бид алдаанаас эмээлгүй урагш явбал амьдрал биднийг угтан өөрийн элбэг дэлбэгээ дэлгэнэ. Тэгэхэд бид амьдралд хувь тавилан гэж үнэхээр байдагийг мэдэрнэ. Бидний туулж амьдарсан бүхэн өөрийн гэсэн утга учиртай бөгөөд, бидний туршлага тэр чигээрээ адал явдал байдгийг бид ухаарах ёстой. Бидний дайрч өнгөрсөн алдаа бүхэн бидэнд тусална.

Мөн бидний өнгөрсөн үед танилцсан хүн бүр биднийг шинэ хүмүүс, шинэ боломжууд руу хөтөлж байдаг бөгөед, түүний холбоо хэлхээсийг таньж мэдэх нь гагцхүү биднээс шалтгаалдаг. Энэ нь ямар ч болзошгүй айдас хүйдсийн дундуур чөлөөтэй зорчиж сурахыг биднээс шаардаж байдаг билээ. Та бид ийм байсны шагналд өөрийн бүх итгэл найдварыг давж чадна. Таныг шийдвэрээ гаргасан бол дараагийн бүлгээс дахин яаж унахгүй байх тухай мэдэж аваарай. Өөрийгөө оновчтой хамгаалахын тулд яаж тохирсон орчин бүрдүүлэхийг эндээс харах болно.

No comments: