2009/01/14

Шинэ жил


Шинэ жилээр нийслэл салат хийж, шампанск буудуулж, мандарин идэж, хуучин оноо ёс төртэйгээр үдлээ. Байгууллагын, клубын, гэр бүлийн, найз нөхдийн гээд party-нууд ар араасаа үргэлжиллээ. Баярын амралт олон хоног таарсаных нутагтаа очиж аав ээждээ эрхэлж бас 3 хонолоо. Миний хувьд 2008 он юм юмны эхлэл болсон сайхан жил байлаа. 2009 он амжилт, бүтээлийн жил байх болтугай. Балай авах юм шүү!

Гэснээс бага байхад шинэ жилээр Орос, Монголын ТВ-ууд “Ирония судьбы, Или с лёгким паром!” киног заавал гаргадаг байж билээ. Сая ч гэсэн ялгаагүй, ууранд орох дуртай бүтэлгүй нөхрийн түүх хоёр гурван сувгаар нэгэн зэрэг гарч, мань мэтийн хобби хөдөлж, гарах тоолонд нь үзлээ. Коммунизмын үед бүгд нэгэн хэвэнд цутгасан байранд, нэгэн хэвэнд цутгасан тавилгатай, нэгэн хэвийн амьдралаар аж төрдөг байсныг үүн шиг сайн ёжилсон кино үгүй байх, яаж цензураар оруулсан юм гэмээр...

Өнгөрсөн жил “Ночной дозор”, “Wanted”-ын найруулагч нөхөр “Ирония судьбы”-гийн үргэлжлэлийг “Ирония судьбы: Продолжение” гэх маш “оригинал” нэртэйгээр хийсэн сураг сонсдов, даанч тэрийг нь зурагтаар гаргасангүй. Гэхдээ бодоод байх нь ээ, 80 оноос хойшх нөхдүүдэд “Ирония судьбы”-гаас илүүтэй “Home alone” хамгийн “шинэ жил”-сэг кино байж магадгүй юм.

“Ирония судьбы” гэснээс нөхдүүдтэй хамгийн паянтай шинэ жилийнхээ талаар ярилцаж баахан инээлдэх юмсан. Ихэвчлэн кадр тасарсан, тасарч унасан эсвэл таксинд он гаргасан гэх мэт түүхүүд зонхилох байх шүү. Ноднин л гэхэд миний хувьд он гарах гэж байхад үлгэрийн шиг мянганы замаар Dj.Tiesto сонсчихсон сандарч явлаа шд ээ. Шинэ оныг ганцаараа гаргасан хүн 80 байдаг байх даа. Ер нь нэг бодлын аливаа баяраар ганцаараа байх гоё ч юм шиг, бясалгаж энэ тэр...

Оройтоогүй байгаа дээрээ яаралтай шинэ жилийн ямар нэг уламжлалтай болох хэрэгтэй байна, ямар саунад суултай биш... Санаа оноо юу байна гээл үү? Хахаха

Видео клипыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. Эсвэл видео клип дээр дараад баруун доод буланд байрлах YOUTUBE гэсэн бичиг дээр дарж үзэх юм байна шүү. Мосфильмээс ямар нэг хаалт хийсэн бололтой юм аа.








1 comment:

Different Theory said...

Сувдаа-гийн орчуулснаар vгийг нь оруулчихъя. Thx Suvdic

Я спросил у ясеня

Я спросил у ясеня - "Где моя любимая?"
Ясень не ответил мне, качая головой

Я спросил у тополя - "Где моя любимая?"
Тополь забросал меня осеннею листвой

Я спросил у осени - "Где моя любимая?"
Осень мне ответила проливным дождём

У дождя я спрашивал - "Где моя любимая?"
Долго дождик слёзы лил за моим окном

Я спросил у месяца - "Где моя любимая?"
Месяц скрылся в облаке, не ответил мне

Я спросил у облака - "Где моя любимая?"
Облако растаяло в небесной синеве

"Друг ты мой единственный, где моя любимая?
Ты скажи где скрылася. Знаешь где она?"
Друг ответил преданный, друг ответил искренний
"Была тебе любимая. Была тебе любимая
Была тебе любимая, а стала мне жена"

Я спросил у ясеня
Я спросил у тополя
Я спросил у осени...

Яшин модноос асуулаа

Би Яшин модноос «миний хайрт хаана байна вэ» гэж асуулаа
Гэвч тэр толгойгоо сэгсрээд надад хариулсангvй

Би Улиангар модноос «миний хайрт хаана байна вэ» гэж асуулаа
Улиангар мод намайг намрын навчаар дарав

Намраас би «миний хайрт хаана байна вэ» гэж асуулаа
Намар надад бороогоор хариуллаа

Борооноос би «миний хайрт хаана байна вэ» гэж асуулаа
Шиврээ бороо миний цонхны цаанаас уйлав

Сарнаас би «миний хайрт хаана байна вэ» гэж асуулаа
Хариулахгvй vvлний цаана нугдав

Vvлнээс би «миний хайрт хаана байна вэ» гэж асуулаа
Vvл тэнгэрт уусан алга болов

«Ганц миний найз чи хариулаад єгєєч?
Миний хайрт хаана байна вэ?
Хаана нуугдсан бэ?
Хаана байгааг мэдэж байна уу?»

Шударга найз минь надад хариулав
Vнэнч найз минь надад хариулав
«Хайртай хvн чамд байсан.
Хайртай хvн чамд байсан
Хайртай хvн чамд байсан»

Харин тэр одоо миний эхнэр болсон.

Яшинаас би асууллаа
Улиангараас би асуулла
Намраас би асууллаа