2008/01/13

Хайку ба миний бодол


Нилээд хэдэн жилийн өмнө Японд сурдаг найз минь амралтаараа нутагтаа ирээд Японы үндэсний сэхээтэнгүүдийн гоо сайханы дээд таашаал гэж энэ дээ гэж хайку шүлгийн тухай өөрийн орчуулсан хайкугаа мөн түүнээс үүдсэн ойлголтуудаа надаа тайлбарлаж өгөөд энэ чиглэлээр шүлэг бичихнийг зөвлөсөн юм .Харин тэр үед миний дотор үндэстний хэнээрхэл минь далай шиг буцалж байсан учир дэлхийн ууган үндэстэн Монгол хүн болж төрчихөөд тэр Япон шүлэг бичээд сууна гэдэг утгагүй бөгөөд дэмий хэрэг Монгол гэж агуу соёл байна гэж хэлээд найзынхаа урамыг хугалж байсан юм. Харин цаг хугацааны эргэлтэнд бодож суухад Монгол хүн өөрсдийн соёлоо бахархан суухын дэргэдүүр бас баяжуулан хойч үедээ хүлээлгэн өгөх нь бидний үүрэг юм . гэж ухвар бодолдоо тунгаан суунам . Энэ цаг үед минь манай Монголчууд минь манай нийгэм , бүх салбарууд минь , дэлхийн хөгжилөөс 200 жилээр хоцорч яваа минь маргахын аргагүй үнэн юм. Ялангуяа манай соёлыг дэлхий музейн үзмэр шиг харж суудаг болжээ. Энэхүү бичлэгийг минь зарим нэг хүн үзээд намайг Монгол соёлоо дорд үзлээ гэж хэлж магадгүй юм.

Би ч эх соёлдоо хайртай харин Монгол соёл минь улам дэлгэрэн баяжин дэлхийг байлдан дагуулаасай гэж хүснэм. Тийм дээ ч залуус минь гадагшаа гараад олон сайхан зүйл сурч мэдээсэй уламжилалт бодлого арга барил дээрээ дэлхийгээс суралцан зүйлсээ нэмэн шинэ Монгол маягын хувилбар гарц олоосой гэж хүснэм. Би ч юунаас ч дутах уу , үндэсний хэнээрхэлээ хойш тавьж дэлхийн утга зохиол , хайку судлан энэ чиглэлээр бичихийг хүсээд өөртөө нэгэн үг хэлээд алхаж байна .

Сайн хөгжимийн зохиолч болохын тулд сайн хөгжимчин болох хэрэгтэй гээд сурж мэдэхийг хүсэгчидэд эрдэнэ мэт сайхан үг шүү гэж сануулаад өөрийн хэдэн хайкугаа толилуульяа.

Тэнгэр инээмсэглээд
Шувуудын барааг залгив
Намар сэрнэ
--------------------------------
Цагаахан цасан доороос
Гоо гуниг өндийнө
Хавар болчихож
--------------------------------
Мөсний зулайг
Гараараа илэхэд
Сэтгэл даарна
--------------------------------
Харанхуй дундаас
Хэн нэгэн хашгирхад
Залуу нас минь сэрлээ
--------------------------------
Нүдэн дотор чинь
Ганц хун уйлна
Чи даанч мэдэхгүй
--------------------------------
Энд юу ч алга
Ядаж нулимас ч алга
Цаг хугацаа бүгдийг арчихаж ...
--------------------------------

1 comment:

Different Theory said...

Хай... бичлэг нэмсэнд данке, Бямбажаргал. Бичлэгийг чинь Модернизм сэдэвт оруулчихлаа, Sorry. Зохион байгуулалтын хувьд арай дээр санагдаад, мэдээж 4000 жилийн настай зvйлийг тухайн сэдэвт хамруулах нь учир дутагдалтай байж мэдэх...

Монголд Хайкуг саяхнаас л цєєнхийн хvрээнд сонирхож эхэлж байгаа гээд хэлчихэж болох байхаа. Тэгсэн саяхан байхаа нэгэн эмч мэргэжилтэй нєхєр Басё, Мишимору нарын Хайкуг бvр орчуулаад хэд хэдэн ном болгоод хэвлvvлчихсэн байгаа харагдана лээ.
Утга уянга, урлаг уран сайхны нєхдvvд нь ажлаа хиймээр юм гсн...

Хайку гэснээс

Єнєєдєр ч танигдахгvй
Єчигдєртєє шингээд
Єє, энэ чинь намрын сар уу даа!

гэж далийвал яаж бна? Хэхэ