2008/03/03

Зvрхийг чинь vмхлэе !!!


Сэтгэл нэг л .....

чиний үнссэн баруун талын хацарыг би угаахыг хүссэнгүй ээ... үнгэж үнсээгүй, үнэрлэж үнссэн чиний уруулын хээ одоо ч гэсэн тодхон байх шиг.

яахав дээ.. би сэтгэлдээ чиний хээг үлдээх гэсийм.... яахав дээ.. би хацар дээрээ чиний уруулыг байна гэж төсөөлөх гэсийм оо.... хүйтэн өглөөний жаварт халуу шатан гүйж чадах миний халуун залуу нас чамайг хааш нь ч явуулахгүй гэж хөл доор чинь бөхийж чадна аа... дурлал хүчтэй, тэрхүү хүсэл шунал нь хүнийг амиа хичээсэн бэртэгчин нэгэн болгох ч тохиолдол байх.....

сэтгэл дотор хардалт шатаж, чамайг гэсэн болгоныг би нугачин дармаар, үсдэж унагаамаар..... яадагийм бэ... чи энэхэн хорвоогийн дайтад яаг энэ мөчид зөвхөн минийх эээ....

сэтгэл зүрх, сүнс сүлд, нэр төр, үзэл бодол, байж болох зүйлийг чинь зөвхөн өөртөө л шингээмээр байна... чи надад шингэээээч... яаг л ангасан газарт ус асгасан шиг чамаас юу ч үлдэлгүй шингээч....

чамайг бодож, чамайг сэтгэлдээ хэтэрхий шингээж үдсэн өдөр хоногууд тэнэглэл, мансуурлын өдөр хоногууд уу... санаанд юу ч алга... миний сэтгэлээс гарах гачлант дуу л байх шиг... энэ гачаалын дуу чамд хүрэх болов уу ... энэ салхи хүргэх бол чиний зүрхийг зүсэн хүрээсэй... зүрх чинь миний л төлөө урагдан тасраасай.....

Урагдсан зүрхийг чинь үмхлэх хүсэл надад байна..... Салхи чи Хүчтэй салхилаач.

ёоо миний солиорол бас дурлалын үеийн нэг ийм бичлэг байхымаа.... хахаха.. би ч далд хүсэлдээ Cадист Cанаатай лайтай хүүхэн юм шиг байна шүү..... миний бичлэгээс би үнэртэх нь зөв биз дээ.....

2 comments:

Anonymous said...

Saihan sanaa= Theory

Different Theory said...

Хэ хэ, Saihan sanaa = Theory гэж наасан. Тэгэхээр энэ комментийг намайг асар мэддэг нэгэн vлдээсэн болж таарахнээ дээ.. Гэснээс, Saihansanaa is my favorite member, So what???

Дурлалын хувьд садистлаг болж ирэх тусмаа л күүүүл юм шиг байна лээ шд гэж... Хэхэхэ. Ямартай ч Санаа самганы садист вкус хачин их таалагддаг шvv гсн...