2007/06/25

Эзэн хичээвэл заяа хичээнэ...

Суудлын бүрээсээ угаалганаас авч яваад олон жилийн өмнө үлгэр дуурайл авч, хүндэлж явсан ахтайгаа таарч сэтгэлийн яриа өрнүүлдэг юм байна. Бага байхад үг, үйлдэл болгоныг нь дуураймаар нэг л гоё ах байдаг байж билээ. Тийм хүмүүс байдаг даа. /цэвэрхэн хувцаслана, пакел нь үргэлж гялтагнаж, бас дээлээ үнэн гоё хөөргөж бүсэлдэг. Би яг л дуурайна, товчхондоо бага насны минь american dream байсан гэх үү дээ/ Бодоод байхад багадаа би хүнд амархан дасдаг байсан юм шиг байгаа юм. :)

Хүүхэд байхад зуныхаа амралтаар өвөөгийндөө хурга, ишигтэй хөөцөлдөж явахдаа цэвэрхээн бор царайтай нүдээрээ инээсэн Анхаа ахын хуурай дүү нь болж билээ. Анхаа ахын амьдрал ахуй нь үнэхээр ядуу тул олон өнчин дүүгээ саахалт айлд зарагдаж, тарваганы махаар л тэжээдэг байсансан. /социализмын үед тарчигтаа тулсан ядуу айл байдаг байсан/ Анх хавх, урхиар тарвага, зурам агнахыг Анхаа ахаар заалгаж, зуны хар халуунд нүх сахиж хамтдаа өдрийг өнгөрөөдөг байж билээ. Заримдаа би гэрээсээ боов, боорцог зөөж , манай хотныхон ч хувцас хунар, идэж уух юмнаасаа илүүчилдэг байсан. Хэдийгээр ядуу амьдралтай ч цэвэрч нямбай, хүн бүр л сайн ханддагсан...

Тэгсэн тэр ах маань 14 жилийн дараа “Хаан бүрээс” компанийн эзэн болж, нутаг орныхоо олон залуучуудын аж амьдралыг өөд татаж явааг хараад өөрийн эрхгүй баярлах, бахархах сэтгэл төрлөө. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэж Гоё шүү!...

2 comments:

Anonymous said...

Yamar goy yum be. Uneheer goy tuuh baina shuu.

Uneheer mundag hun baih n ee. Ter hedii yaduu ch gutlaa gyalalztal tosolj deelee chambai buseldeg baisan ter l zan n ter huniig tiim undurlugt hurgesen baih daa.

Goy. Jinhene er hurga baina daa.

Uram avchlaa. Bi neg moroodloo biyluulne geed mongo huraaj baigaa sanaatai. Manai egch nar namaig shoolood baisan. Tegeheer Anhaa ahaa bi tani shig hussenee zaaval hiine ee.

Ih hisel moroodol l huniig aygaa zuild hotoldog. Tiim biz dee...

Anonymous said...

сайхан тvvх байна шvv