2016/08/24

Мөнгөн шөнөөр

Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдоно
Тэнгэрийн гэрэлт хаалгыг аяархан татахаар зорино
Тэрлэгээ тайлах шиг тавиланг аргадаж тайтгаруулсаар одно
Надтай зөрж ирэх нялх энхрийхэн бүхэнд
Нарны галтай бийрээр хайр тэрлэж үлдээнэ
Эхлэл нь замхравч төгсгөл нь эхэлдэг орчлон юм
Ээж нь охиндоо эргэж төрдөг хорвоо юм
Дуу нь намдавч цуурай нь шуранхайлдаг ертөнц юм
Дурдатгалын шидэт гүүрээр ирээдүйд зорчих тавилан юм
Охины минь нууцлаг инээмсэглэл болор одны дохио мөнийг
Оньсого таах хүү минь өндөр заяаны оньсого мөнийг
Одож байхдаа мэдрэх ямархан бол гэж санахаар
Онцын сонин тэр аялал зүрхэн дотор нүргэлнэ
Зүсэрч буй бороон дундуур одоохондоо би зүсэрч л явна
Зөнгийн бүрээ хангинан дуурсахаар аялалын цаг дохиолсныг мэдэрнэ
Бударч буй цасан дундуур одоохондоо би бударч л явна
Бурханы мэлмий ирмээд гэрэлтэхээр жингийн сүйх ирчихсэнийг ойлгоно
Өөрийн биеийг тэрлэг шигээ тайлж орхиод
Өнгө бүхнийг багтаасан цагаан зурвасыг дагаад
Холын хол аялалд одохын тэр цагт минь
Хорвоо дээр нэг л оньсого нууц хэвээрээ үлдэнэ дээ
Алтан ишийг нь ороогоод хортой могой ургачихсан ч
Арааны шүлс асгармаар амтат тошлой ургаж байна
Амьд явна аа гэдэг юутай нандин агуулга мөнийг
Амжиж мэдрэхээр би одоохондоо алхаж л явна
Нүднээсээ дотогш харах гээд лааны гэрэлд сүүмийж суулаа
Нүцгэрч буй модны дотор цагариг эргүүлээд жиндэж суулаа
Хайртай гээд хэлж зүрхлэлгүй харамласхийгээд ганхаж суулаа
Халуун бодлынхоо цөмд өөрийгөө аргамжаад бөртийж суулаа
Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар чиг бодогдоно.
Б.Баттулга

2015/06/06

In feeling


Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаан давихах нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржигон эмээлээн аваад орж ирэх нь сайхан....


ДАНЗАНГИЙН НЯМСҮРЭН

2014/05/09

Happy trading!


I am coming back in Forex market... Kkk. Завсарлага арай л удаан авсан байх юм. 2-догч амьдралдаа тавтай морил гэж.

Суурь болон техник шинжилгээ дээр санал бодлоо солилцох залуус доорх хаягт нэгдэцгээе! LETS BETTER TOGETHER  

1. http://www.facebook.com/differenttheory
2. http://twitter.com/Differenttheory

2014/04/16

Love...


Love... It's a garden
If you can't smell the fragrance
Don't come into the garden of Love
Rumi

2014/01/22

In feeling...


Шүүдэр туучиж
Өвөөдөө
Чөдрийн морь
Дөхүүлмээр...

Шөнөжин
Хуруудаж хоноод
Үүрээр
Үнээ ивэлгэж
Эмээдээ
Нэмэр болмоор...


Д.Даваасүрэн

2013/07/07

Хөөрхөн Халиун


“Хөөрхөн халиун ДОЛГИОН шүү
Хөлд нь сууж бариарай”
 
Ардын дуу цусанд минь, эсэнд минь байгаа юм болохоор, сонссон даруй нүх сүв бүгдээр минь нэвчин дотогшилж, бодол ухааныг минь тэтгэнэм... 

Энэ л мөрүүд төрөн гарсан тэр цаг үеийн монгол ахуй өнөөдөр алга гэхэд хилсдээд, гүжирдсэн болох биз... Цус минь мартаагүй, мартах ч үгүй олон, олон үнэт зүйлсийг бид мартаж, өнөөдөр ахуйд нь амьдрахгүй, ахуйг нь үгүй хийсний үрээр үгүйсгэж, үл тооно...

...Үргэмтгий, цочимтгой зантай халиун морь, Тэр нүд ам... чих толгой... гэж үгүй ээ мөн уран сайхан амьтан аа... Тиймдээ ч ХӨӨРХӨН ХАЛИУН хэмээн нэрийдсэн хэрэг дээ гэх бодол тархинд хөвөрнө... 

Бидний мартсан тэр олон, олон үнэт зүйлсийн нэг нь агт морины зан аашны тухай ойлголт, мэдлэг хомс болсныг дээрх хоёр мөрөнд буй "ДОЛГИОН" гэх үг гэрчилнэ.

Дууны үгийг цахим ертөнцөд шивж, эхийг нь бэлтгэсэн хотын, тэр дундаа адуу малаас баахан хөндий охид бүсгүйчүүд алдсан байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэнгээ үүнийг бичиглэж сууна.

“Долгион” гэвэл орчин цагийн монгол хэлнээ “усны мандал дээгүүр атриатан гарах давалгаа”, мөн “физикийн тодорхой орчинд үүссэн хөдөлгөөний эрчим хүчний хэлбэлзэл, тархалт” гэх утга зааж байна.

Хөөрхөн ч бай, муухай ч бай амьд амьтан физикийн ухааны үүднээс хөдөлгөөний эрчим хүчний тодорхой орчин мөн. Тиймээс “хөөрхөн халиун долгион шүү” гэчихэд болохгүй газар үгүй ч юм шиг санагдаж байж мэднэ.

2011/10/17

Намрын дунд сарын шинийн 17

 

Өнөөдөр намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр. Энэ өдөр Монгол оронд тэр дундаа хөдөө ахуйд олон өнгийн хөг аялгуу сүлэлдсэн нэгэн өдөр зуларч буй... 

Энэ өдөр айраг, найрын отго өдөр... Энэ өдөр хос хоёрын эхний өдөр...

Гүүний сүүл хөл дундуураа уруудах намар оройн өдрүүдийг гэгэлзтэл санагалзуулж чаддаг нэгэн сайхан дууг оруулахгүй бол зүгээр суугаад байж чадахгүйнээ гэж... ☺


PS: Энэ өдөр зарим нэгний хувьд час өдөр ч гэлээ удахгүй Be good to all шүү залуусаа гэсэн. Хэхэхэхэхэхэ...

Болдбаатар - Зүүд эргэх нутаг

2011/10/07

Хоёр. БИШVБИ шvлгvvд


***
Навчис шарлахад л
Хавар эхэлнэ дээ.
Хонгор минь...

***
Хачин тэр ертөнцөд
Хавар болдоггүй ч
Шувуудын жиргэх сонсогдоно.


***
Цас ороход
Бороог хүсэх нь
Чамд хэлэх миний үг.

***
Ирсэн шигээ одох,
Одсон шигээ ирэх тань
Ямархан их цаг хугацаа вэ?

***
Хүйтэн биеийг минь төөнөн
Хажууд дүү минь нойрсоно
Хорвоо ийм уярам.

***
Уруулын чинь амт
Мартагдаагүй байхад
Намар болчихож.

С.Оюунтөгс











2011/10/03

Kazakh's culture

Сүүлийн үед казак үндэстний өв соёл сонирхол их татах болов. Тэр дундаа казак үндэстний бүжиг Кара Жорга-д ороод хачин байнаа гсн... Уул ус, газар зүйн онцлогоо дагаад ч тэр үү халуун цустай хүмүүс шиг санагдсан. Дээр нь найрсаг, ажилсаг, үндсэрхэг үзэлтэй гээд авууштай зүйлс энэ ард түмэнд олон байна.
Different Theory - Кара Жорга (Зураг)
 
Different Theory - Кара Жорга (Видео)


PS: Энд тэнд очоод учиргүй биелээд унадаггүй юм аа гэхэд ямартай ч сураад авахад илүүдэхгүй, бас маш сонирхолтой санагдаж байлаа...