2011/02/03

Tiesto Метрополисыг нураана


Нойр хүрэхгүй байхаар нь далийж янзан бүрийн сонин сэтгүүл харж суусан биш нэг сонирхолтой зүйл олж уншив. Тэгсэн Dj Tiesto Монголд ирэх тухай бичжээ. Нэг л итгэж чадахгүй юм... Саяхан л би хэдэн арван оёгоо байсан хамаагүй төлөөд ганц удаа ч болов Tiesto-гийн Dance party-д орж үзэх юмсан гэж бичиж байлаа. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол асар хямд үнээр Tiesto-г үзэх ховорхон боломж тохионо гэсэн үг. Баярлаж үхэхнээ...☺

Миний ойлгосноор Tiesto Азид айлчлан тоглолт хийж байгаа бөгөөд энэ далимаараа Францын Элчин сайдын яамны шугамаар Монголд саатах юм байна. Tiesto Монголд тоглолт хийх газраараа сүүлийн үед хотын залуусын хошуурах болсон Метрополис клубыг сонгожээ. Мэдээж дэлхийн хэмжээний хөгжим, гэрэл, тохижилттой гэдгээр нь Метрополисыг онцолж сонгосон биз. Тоглолт 4-р сарын 8-нд болох юм байна. Цөөн тооны хүмүүсийн хүрээнд зохиогдох энэхүү party Монголын электро хөгжимд дурлагч урбан залуусыг галзууруулах нь тов тодорхой. Энд дарж Метрополис клубын талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Эртхэн билетны асуудлыг зохицуулахгүй бол үзнэ гэж найдалтгүй болох юм байна л даа. Яадаг ч байсан үзэх юм шүү. Гэснээс электро хөгжмийн тал дээр чих нийлээд цэнгэн хөгжилдчихмөөр найзууд асар ховор юм байнаа, баг бүрдүүлэх гэж нэг ажил гарлаа л даа.

PS: Hey, Urban Stylish ойрдоо блогоор шагайж байгаа юу? Хэрэв зээ тоглолтын талаар мэдээлэлтэй байгаа бол хуваалцаарай party дээр пиво-оор дайлна шүү ☺

No comments: