2010/09/23

Монгол гайхамшиг... Boom!!!

Нью-Уорк, Токио, Лондон гээд дэлхийн аль ч улсын Хөрөнгийн бирж дээрээс 500 ам.долларын үнэтэй нэгж хувьцаа гэж олдохгүй. Харин Монголд бол байна гэсэн. Гоё уу? "Таван толгой", "Шарын гол" ХК-иудын ханш энэ сард үндсэндээ 80-124 %-иар огцом өслөө. Боже мой,

Хамгийн сонирхолтой нь эдгээр өсөлтүүд үндсэндээ 7-хон хоногийн дотор биелэгдсэн явдал юм. "Шарын гол" ХК-ийн нэгж хувьцааны ханш 3800-аас 12499 төгрөг буюу 124%-иар, "Таван толгой" ХК-ийн нэгж хувьцааны ханш 286100-660000 төгрөг буюу 60%-иар өсөв. Чухам яагаад энэ өсөлтүүд явагдах болсон талаар энэ удаад нууцлая.



Үндсэндээ "Таван толгой" ХК-ийн хувьцааны ханш Дэлхийн рекордыг эвдчих шиг боллоо. Браво гэсэн. Түүх өгүүлэхэд 1999 онд тус компанийн нэгж хувьцааны ханш 5 төгрөг байсан бол 2010.09.07-ны өдрийн байдлаар 660000 (зургаан зуун жаран мянга) төгрөг болтлоо өссөн байх юм. Бижкээн тоо бодъё: 660000/5*100-100=13199900% Тэгэхээр 1999 оноос хойш "Таван толгой" ХК-ийн нэгж хувьцааны ханш 13 199 900 %-иар өссөн байна. Жилийн жигнэсэн дундажийг гаргавал 1 199 990 %-ийн өсөлт болж байна. Тэгэхээр яасан байх уу 1 жилд дунджаар 1 199 990 %-ийн ашиг олох боломж байжээ гэсэн үг. Алсаан, тухайн үед 100 төгрөгөөр 20 ширхэг хувьцаа авчихсан бол өдийд 13000000 төгрөгтэй болчихсооон айн.... 1999 онд Таван толгойн ханш ирээдүйд хэдэн сая хувиар өснө гэдгийг хэн мэдэх юм бэ? Энэ боломж бол зөвхөн хөрөнгийн зах зээл дээр л байх боломжтой, гол онцлог шинж чанар нь юм.

Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр санхүүгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж ашиг олохоор шийдсэн бол эрсдэл хийж чаддаг байх, мэдээллийг олон сувгаар авч чаддаг байх л явдал юм. Хөрөнгө оруулагч, 45 тэр бум ам.долларын эзэн Warren Buffett нэгэн гайхамшигтай үгийг хэлсэн байдаг. "Эхлээд чи амьд үлд, дараа нь ашиг ол" Энэ бол санхүүгийн зах зээл дээр ажилдаг хүмүүсийн хувьд баримталж байвал зохих суурь зарчим юм шүү. Чиний амьд үлдэх хувь хэдэн ч хувь байж болно. Гол нь л амьд үлд. Бодо Шифферийн хувьд амьд үлдэх хязгаарыг Санхүүгийн хамгаалалт буюу санхүүгийн аюулгүй байдал гэж үздэг.

PS: Гэснээс мэссэж болгон хэлэхэд MSC-ийн Energy Resourse тун удахгүй Hong Kong-ийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах гэж байна. Таван толгойг давтахгүй гэх газаргүй шүү. Ямар үнээр хувьцаагаа анхдагч зах зээл дээр санал болгох талаар одоогоор мэдээлэл алга байна. Ямартай ч ашигтай хөрөнгө оруулалт болох нь тодорхой юм, мэдээлэл аваад post хийнээ. Hong Kong-ийн хөрөнгийн биржийн хувьд Daily trading, short trading хийдэг худалдаачид их байдгаараа онцлог болохоор тун боломжийн санагддаг юм.

1 comment:

Frank said...

Хөөх...
Аймаар юм болсон байна даа.
Мэргэжлийн биш ч гэлээ би энэ хөрөнгийн зах зээлд тун хорхой хүрдэг хүний нэг. Гэхдээ одоогоор юу ч хийгээгүй хараад л суугаад байгаа...