2009/06/10

Дэлхийн эдийн засгийн хямрал илааршиж эхэллээ...


АНУ болон Европт хямрал дууссан шинж тэмдэг илэрсээр. Үр дүнд нь төв банкуудын бодлогын хүү тогтвортой байж, эдийн засгийн сэргэлт харагдаж эхэллээ. АНУ-ын доллар өнгөрсөн хэдэн хоногийн уналтаас холдож дунд хугацаандаа баавгай хэлбэртэй боллоо.

АНУ-ын эдийн засаг сэргэж байна

АНУ-д эдийн засгийн байдал сэргэж, барилгын салбар болон хэрэглэгчийн хандлага сайжирсан байна. 300 тэрбум ам долларын урт хугацааны засгийн газрын өрийн бичиг, 1.45 триллион агентлагын өрийн бичиг арилжаалагдсан нь төв банкны бодлогын бага хүүтэй холбоотой. Гэвч эдийн засаг сайжирсан тохиолдолд бодлогын хүүг өсгөх боломжтой болно. Бен Бернанке өнгөрсөн долоо хоногт ажилгүйдлийн мэдэгдэл хийж байхдаа хэлэхдээ “Хямралын өмнөхөөсөө бага хэмжээний төв банкны өрийн бичигтэй байгаагаа” хэлсэн юм. Үр дүнд нь ажиллах хүчний зах зээл сулхан хэвэндээ байгаа боловч уналтын хурд саарсан гэжээ.

5-р сард ажилгүйчүүдийн тоо 500 000 нэмэгдэнэ гэсэн боловч 345 000 болсон, 4-р сард 652 000 гэж таамаглаж байсан боловч 504 000 болсон байх жишээтэй. 4-р сараас хойш хувийн орлого 0.5%-иар нэмэгдэж, зарцуулалт нь 0.1%-иар буурсан байна. Жилийн тэгшитгэснээр бол хувийн орлого 0.7%-иар нэмэгдэж, хувийн зарцуулалт нь 1.5%-иар буурсан байна.

Эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг сөрөг холилдсон хэвэндээ байна. Үйлдвэрийн захиалга 0.7%-иар өссөн байна. Барилгын зарцуулалт 0.8%-иар өссөн. Бодит байдал дээр үйлчилгээний салбар ба хүнд үйлдвэрлэл хямралын байдалтай байсаар байгаа бөгөөд сэргэх ганц хоёр дохио илэрсээр байна. 5-р сард үйлдвэрийн бус индекс 43.7-оос 44.0 болж өссөн нь маш сайн үзүүлэлт болжээ. Гэвч чухал индексүүд бүгд 50-иас доош байгаа боловч 18-аас 6 нь сайжирч байна. Бизнесийн үйл ажиллагааны индекс сул хэвэндээ байгаа бөгөөд 45.2-оос 42.4 болсон байна.

Европын төв банкны дараачийн алхам

Өнгөрсөн долоо хоногт Европын төв банк таамагласны дагуу хүүгээ 1.0% дээр нь үлдээлээ. Төв банкны ерөнхийлөгч Тричет хийсэн мэдэгдэлдээ 2009 оны 2-р улиралд уналт нь ихсэж, 2010 оны эхээр сэргэж эхэлнэ гэв. Ирэх саруудад бодлогын хүү хэвэндээ байна гэж хэллээ. Гэхдээ Европ 60 тэрбум еврогийн бонд худалдан авч эдийн засгийн тогтвортой байдлыг хангана гэжээ. Бодит байдал дээр инфляци асуудал байсан хэвэндээ байж, үйлдвэрлэгчийн үнийн индекс 1.0%-иар унасан байна, цаашид дунд хугацаандаа унана гэж тооцоолж байна. Гэвч валютын ханш чангарах хандлага байна. Бодит байдал дээр евро чухал түвшин дээр АНУ-ын доллартай хамт явж байгаа бөгөөд чангарах боломжтой гэв.

Эдийн засгийн хямрал нь дуусах хандлага харагдаж байгаа бөгөөд сэргэлт харагдаж эхэлтэл хэдэн сарын зай байна. 5-р сард Еврозоны хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэгчийн индекс 40.7 болж өссөн байна. Энэхүү өсөлт нь томоохон орнуудад илүү сайн харагдаж байгаа бөгөөд Германд 35.4-аас 39.6 болж, Францад 43.1-ээс 43.3 болж, Италид 37.2-оос 41.1 болсон байна. Үйлчилгээний салбар нь 43.8-аас 44.8 болж өсчээ.

EUR/USD: Чухал таазанд туллаа

EUR/USD 1.4350 ба 1.4400 дээр чухал таазанд тулсан. Гэвч баавгай зах зээлийн хүчээр буцаж 1.38 ба 1.37 гэсэн шалнуудыг дунд хугацаандаа шалгаж болзошгүй болоод байна.

GBP/USD 1.66 дээр чухал таазтай тулгарч 1.60 ба 1.55 гэсэн засвар явах болно. Эдгээр шалнууд нь богино хугацаандаа барих боловч дунд хугацаандаа 1.5350-аас дээр байгаа үед бух зах зээл хэвэндээ байна.


PS:Өнгөрөгч даваа, мягмар гаригт Канадын ажилгүйдэл буурч, барилгын үйлдвэрлэл өссөн бол Герман, Францын худалдааны баланс, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн өсөлттэй гарч АНУ-ын бөөний худалдааны алдагдал буурсан байна. Браво!

2 comments:

Б.Цэцэнсод said...

болждээ...

OLDOSHAKSLI said...

ashtai yu.
Barimtiig ni harahad unemshmeer l bna.

mANAI MONGOLD HARIN HAYALGA NI HAA HOINO LUUGIIN SUUL SHIG SHARVANA BIZ DEE.