2008/04/04

Мэндчилвээ...

Миний бие энэхүү блогт бичлэг нэмж болох тухай зөвшөөрлийн утга бүхий и-мэйлийг санамсаргүй нэг өдөр хүлээн авснаас хойш тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг memberүүдийн дунд миний нэр бичигдэж олон сар, хоногыг үджээ. Бичлэг нэмэх санаачлага гаргахгүй, нэг л эв нь таарахгүй явсаар өнөөдөр "хувьсгалын тохироо" бүрдсэн билэгт сайн өдөр болтой. Бичих хүсэл төрөөд болдоггүй, харин бичлэгүүд маань Theory-ийн хэлээр нилээд далий зүйлүүд болж байх шиг байна. Гэхдээ санаа зовсонгүй ээ, тэртэй тэргүй блогийн нэр Элийрэл, Дэмийрэл, Хадуурал юм чинь гээд ичих булчирхай минь ажилласангүй, ээж аавыгаа санасаар элийрэв үү, эх орноо үгүйлсээр дэмийрэв үү, илүү дутуу мөр холбосоор хадуурав уу? ямар ч байсан гурван бичлэг орууллаа. Зарим нэг нөхдийн тархи, зүрхэнд "ток" цохиулах гээд чадалгүй хэт далийгаад бүр гажчихсан байвал устгах бас нэг мэргэн сонголт бий шүү Theory!

3 comments:

Anonymous said...

hi theory guai, soniuch zan hodlood blogoor tani shagaij ereever huvaavar sonirhoh getel boon birustei l boldog baishde. bayarlasaan.

P.S: bolorhon uuchlarai, uur haana comment uldeehee medelgui chiniih deer bichchihlee. saihan daliisan bna gehude..

Different Theory said...

Болорхон, Монгол хvнээс гарамгvй аймар хєдєлмєрч зан гаргаж постууд нэмсэн байна шт. Мань чамайг шvтэж байна шvv,

"Гэртээ байхдаа л..." гэж гоё шvлэг байна, чи бичээ юу? Ер нь бол бvгд л таалагдлаа. Эцэг, эхийн тухай монолог тун дажгvй юмааг.

Бодоод байхнээ би чухал чухал vгтэй хиймэл текстэд асар дургvй юм шиг ээ. Мэдрэмж, сэтгэл рvv хандсан, гол нь уншихад vнэн, тэр бvр бичиж зvрхлээд байдаггvй тийм л текст, монологуудад шунан дуралдаг хєєєн би гсн. Сvvлийн vед Сайхан Санаагийн бичлэгvvд vнэхээр асар их таалагдаад байгаа.

To Anonymous, их харамсалтай юм болсон байна шvv. Гэхдээ найзаа Yahoo, Google, MSN сайтуудаас вирус авчлаа гэж ярьж байсан хvн чи сонсож байсан уу? Blogger бол vvнтэй нэгэн адилаар асар єндєр хамгаалалттай Server билээ. Хэр баргийн муухан боловсролтой хvн ч энэ энгийн логикыг мэднэ шvv дээ. Иймэрхvv байдлаар єєрийгєє зарлан тунхаглах нь эмэгнэлтэй мэт, магад найзаа чи єєр газраас євчин авсан байх магадлал асар єндєр. Тиймээс хар PR хийгээд хэрэггvй биз ээ, таалагдахгvй байгаа бол орж ирэхгvй байх сонголт чамд байгаа шvv дээ. Коммент vлдээсэнд баярласааан.

Болорхон said...

Бичлэгүүдийг маань "таалагдлаа" гэдэг урмын үгээр мялаасанд таанкс шүү.
Бодоод байхнээ би гадуур гарахаараа "баг" өмсөөд хүн биш болчихдог, гэртээ байхдаа л "хүн" байдаг юм билээ, бүх юманд яг л үнэнээрээ, байгаагаараа ханддаг... бас арай өргөн утга бий... /ккк/

"Энэлэн" маань дуугай байгаад байж боломгүй, дуугараад байх бас хэцүү сэдэв л дээ.