2007/12/07

Єнгєєр амьсгалах нь


Шар өнгө хайр илэрхийлдгийг надаас өөр хүн харсан болов уу? Магадгүй хүн бүрд өөр өөр өнгөтэй байж болох юм. Өнгө бүр миний хувьд өөр өөрийн утгатай санагддаг. Энэ удаад шарын тухай ярьна.

Сайхан залууд дурлав. Шар өнгөөр хэсэг хугацаанд амьсгалсан. Оршил байлаа...

Хүн гээч этгээд хаа явсан газраа ямар нэг мэдрэмж өнгө үзэгдэл хайж явдаг бололтой. Олон жилийн туршид ногоон өнгөөр амьдарч ирсэн минь нэг л өдөр уйтгартай санагдаж /ногоон өнгө угаасаа уйтгар илэрхийлдэг бодолд оруулдаг өнгө л дөө/ шар өнгийг ухаангүй хүсч билээ.

Ойрд сэтгэгдэл төрөх гээчийг мэдрээгүй зүрх минь харин хөөрхий шар өнгөө олонгуут салганан чичирч, даарч хөрч, далийж мурийж арайтай л дэлбэрчихсэнгүй. Залуу насны гэнэн цайлган сэтгэлийн хөөрлөөр ийм мэдрэмж төрдөг байж билээ цагтаа. Одоо гэтэл яажийнэ? Шараар дүүрсэн зүрхээ хөхөөр будаж хаяад 1 сек-ын шар, 1 мин-ын хөх, үлдсэн хугацаанд нь ногооноор амьсгалчих шинжтэй бололтой.

Хөхөөр будсан учир нь ногооноор амьдарсан хугацаандаа итгэл гээч этгээдийг гээчихсэний гавъяа болой. Шарыг хадгалан үлдэхийн тулд итгэл гэх этгээдийн эрэлд гатав. Олддохгүй бололтой. Будилсаар байтал шар өнгө минь учраа олоод өөр нэгэн будагтай нийлэн одсон байлаа хөөрхий...

Юу гэх гээд төөрөөд байна гэхээр шарыг гэнэт дахин мэдрэхээсээ өмнө би өөрийгөө шар гэдэг өнгийг үүрд баллуурдсан гэж мунхаглаж байсан бөлгөө.

Дахин шарыг олно, баттай авдар саванд хийж хадгална гэж цохон тэмдэглээд дуусгая.

11 comments:

Different Theory said...

Хайрыг гялтганасан металлик бор саарал єнгєєр тєсєєлвєл гоё юм биш vv. Нартай дулаахан єдєр сэтгэл татам сайхан єнгє, хvйтэн харанхуйд сэтгэл жиндсэн зэвvvн єнгє болж хувираад л гсн...

Mongolica said...
This comment has been removed by the author.
Tuya said...

Нээрээ хаашаа ч юм бэ дээ шар єнгє арилан одсон. Гэвч ойрын vед єєрийгєє ганцаараа байхдаа асар жаргалтай байгаагаа мэдрээд байхын. Сонин л юм даа. Ажилаа хийгээд л хэнтэй ч юу ч ярихгvй байгаа vедээ би бvр мангар having fun болохын. Хайр дурлал мандтугай биш хайр дурлалаас хааяа ч гэсэн олж авдаг тэр мэдрэмж мандтугай. Надад амьдралыг єєр єнгєєр харуулсан тэр залууд талархал илэрхийлэх боломж олгоно уу. – Чи шvv. чамгvйгээр дахин жаргалтай болчдог Би шvv..

Different Theory said...

...Хэн нэгний ємнє би ч юм уу,
Хэн нэгэн миний ємнє буруутай мэт...

Different Theory said...

Ямар хvндрэлтэй юм бэ… Mongolica сэтгэгдэл арилгахаа больчихмоор байна. Устгах л байсан юм бол яах гэж хайран цаг гарздаж бичдэг байнаа, ойлгохгvй юм. Дахиж ийм хачин зvйл хийхгvй байхыг хvсье.

Ouynaa_haiku said...

Unguur bol hair gedeg TSAGAAN UNGU...
Yamar ch ergelzeegui tsagaan l ungu.
Yagaad gevel hair gedeg zuiliin yazguur ni, mun chanar n tiim yum. Tiimees tsagaan ungu.

Busad ungunii yazguur ni uuruu ih ondoo shuu dee. Tegeheer neg l nyalzahgui bna.

Ungu uuruu mash tom utga aguulgiig baigaliasaa aguuldag. Ter n l zuv.

Nuguu talaas n bodood uz. Tsagaan ungu uuruu hair shig uchraas l gegeeleg, yum bolgoniig giiguuldeg.

HAIR-TSAGAAN UNGU. UTGA DUIJ BGA BIZ DEE.

Ouynaa_haiku said...

TEGEED L TSAGAAN UNGU DEVSGER UNGU...
TENDEES BUH UNGU GARDIIN.
Harin tsagaan ungu sevtehdee amarhan, mun chanar n gegeen, ariun uchraas ter. Tegeed tsagaan ungund hun bolgoomjtoi handah yostoi bdag shig, hairiig hun nandignah yostoi bdiin.
He he... Za eserguutseh hun baina uu. Margalday l daa...

Different Theory said...

Чирнээлэн ягаан єнгє ямар сонсогдож байна? Хайр бvхэн гэгээлэг гэдэг нь єрєєсгєл ч юм шиг? Эцсийн цэгтээ тулаад эсрэг чанартаа шилжсэн сатанлаг хайр гэж байж болох уу? Их хайр их эрсдлийг дагуулдаг гэж Далай лам сургасан байдаг шиг санагдах?

Different Theory said...

Ouynaa_haiku, цагаан єнгєєр илэрхийлэхдээ vнэхээр чика бичсэн байнаа. "Tsagaan ungu sevtehdee amarhan, mun chanar n gegeen, ariun uchraas ter" гэж бичсэн чинь хачин их таалагдав. Браво!

PS: Гэснээс нєгєє 5-ын "Vгэн сум" лекцийг очиж vзэх юмсан даа. Хотын захиргаанд танидаг хvн юу билээ гсн...

Ouynaa_haiku said...

Hooy chi...He he
Yu yum aa...
Hair buhen gegeeleg gedeg n uruusgul gevel buruu l daa. Hun buriin zurhend hair gedeg zuil uur uur utgaar orshdog bol yu boloh ve. Ter demii huu. Harin hair gedgiig herhen tanij, oilgoj bga n uur uur bj bolno l doo.

Gesnees hair gedgiig, amidraliig tuhain hun herhen harij, oilgoj bgaagaas TUUNII AMIDRAL YAMAR BH N HAMAARDAG BJ MAGAD shuu. Amidraliig togloom gej harval chinii amidral togloom l bh bolno. Harin sain saihan zuil gej harval tiim l bh bolno. Barisan ch alzahgui shuu.

Ih hair ih ersdliig daguuldag tuhaid bol, ene bol ih uhaanii l zuil shuu dee.

Hair uuruu uguumur, ur nehdeggui zuil gedeg utgaar yum daa. Ehiin hariin tuhai bodood uzehgui yu. Er nuhruu hairlah, duugee hairlah geed ene bol uneheer yamar negen shaldar buldar hairantsaraas angid asuudal yum daa. Sanal niilj baina uu...

Frank said...

Хайрыг өнгөөр төсөөлшгүй. Харин төлөөлүүлбэл шар гэдэгтэй санал нэг байна.