2007/11/07

Нэгдэж байгаадаа баяртай байна

Сайн байцгаана уу? Энэ сайт руу орох би маш дуртай байдаг. Бусад сайтуудад хүмүүс тоглоом тохуу хийсэн, хий хоосон бичлэг урсгасан байдаг бол харин энэ сайт утга учиртай санагддаг. Нэг л өөр. Хэн нэгний ертөнцөөр зочилж байгаа мэт, сайхан сэтгэгдэл төрдөг. Мөн илүү олон хүн үзэл бодлоо хуваалцах боломжтой болсонд таатай байна. Тиймээс та бүхэнтэй нэгдэхээр шийдлээ. Би Монголдоо байдаг, Төрийн бус байгууллагад ажилладаг сэтгүүлч бүсгүй. Гэхдээ удахгүй Европ руу гарахаар зэхэж байгаа л даа. Аль орон? Яаж? Ямар ажил олдох бол? Эрсдэл ямар байх бол гэхчлэн олон асуулт байнга толгойнд эргэлдэж байна. Тиймээс надад тусламж, зөвлөгөө өгнө гэдэгт найдаж байна.

17 comments:

Different Theory said...

Welcome, Болороо. Блогийн анхны бичигч болсонд гvнээ талархаж байна. Нэг ч хvн юм бичихгvй болохоор учиргvй депрессдсэн чинь... Хэхэ

Гадаад гарахын тухайд алив юманд дvгнэлт єгч, шийдвэр гаргахдаа арай л єєр болох байх. Ер нь бол тодорхой хугацаанд бусад улсын соёл иргэншлээс суралцаж юм vзэж нvд тайлах хэрэгтэй л дээ. Тэрнээс биш гадаад гарч ажил хийгээд л амьдрал сайжирчихна гэсэн баталгаа бол байхгvй. Хvн ямар хэмжээнд хєгжиж дэвжиж, єсєж чадна, хаана ч гэсэн тэр чанараа хадгалж явдаг. Зvгээр суугаагvй юм хийсэн бол vр дvн заавал гардаг.

Anonymous said...

Europa geheer l shan bhgui shdee. harinch gadniihnii %d bol muusain asia-nuud ged l tegeed l hamag l ontsgui ajliig n muurch unatlaa hiiged l sursan medsench bhguig l hamag zaluu nas 1 medhed ongortson bh bhdaa. aan harin surguuli soyloor yawah gej bgaa bol ondool doo. zaluu deree yum uzej nud tailhad zugeer. ih yum uhaarna surna daa geed l ailgaad l. hehe surahgui bol mgldoo aytaihan ajil ar ger bolmjiin bol garah gej yaaraad yaahwee. yadaj l hunii nutagt gaw gantsaarhnaa. taarsan heden mgl-chuudaa andhaaa bsan uitgartaishdee gej.

Boloroo said...

Зєвлєгєє єгч байгаад баяртай байна. Та бvхэнд ямар зорилготойгоор явах гэж байгаагаа тоймхон хэлсэн нь дээр гэж бодлоо. Сэтгvvлч болсоор, энэ ажлыг хийсээр нэг мэдэхэд 7 жил єнгєрчихсєн байх юм. Мэргэжлийн тал дээр Монголынхоо энэ ширvvн нийгэмд томруулагч шил нь байх vvрэгтэйгээр чадлын хэрээрээ нэг хэсэг оролцож явлаа. Харин бусад сэтгvvлчдээс дахин нэг шат ахимаар байсан тул Тєрийн бус байгууллагад орж, олон ч тєсєл хєтєлбєр бичиж, батлуулж, хэрэгжvvллээ. Бие дааж 2 ч жил сонин гаргалаа. Энэ ажлаасаа би асар их зvйлийг сурч авсан, гэхдээ бас сэтгvvлч мэргэжил эзэмшсэн, єдєр тутмын сонинд ажиллаж байсны хувьд тєрийн бус байгууллагын бусад ажилтнуудаасаа бас л ялгарах нэг зvйлтэйгээрээ бахархаж байлаа. Харин одоо бас л єєрийгєє єєрчлєх “адын” хvсэлд автчихаад байна даа. Єнгєрсєн хугацаанд би зєвхєн ажлаа яаж vр бvтээлтэй хийх вэ, яаж амжилт гаргах вэ гэж бодож явлаа, харин хувийн амьдралаа ор тас орхисон байсан. Одоо л нэг хувийн амьдралаа залуу халуун байгаа дээрээ цэцэглvvлэхгvй бол нас тогтсон хойноо амьдралаа цэцэглvvлэх боломж хомс байх нь ойлгомжтой. Тиймээс би европын аль нэг улсад очиж, амьжиргаагаа сайжруулах сонирхолтой байна л даа. Харлах л болно. Гэхдээ би харлахаас айхгvй байна, маш олон сайтуудаас уншлаа л даа. Гадаадад байдаг монголчуудын тухай. Тєсєєлєлтэй л болж байна. Гэхдээ зориг шулуудъя гэж шийдлээ. Одоо та бvхэн надад арай тодорхой зєвлєгєє єгч болох болов уу гэж бодож байна.

Tuya said...

Уг нь чиний resume бол их дажгvй юм байна ш дээ. Хэрэв чи BA юм бол гадаадад MA болгох гэж зvтгэвэл дээргvй юу. Чам шиг resume-тэй байхад яаж ийгээд scholarship бол олдоно доо. Чи бол Developing Country-гийн боловсролтой эмэгтэй шvv дээ. Хэрэв чи гадаадад гараад харлах юм бол бас л харласан нєхєртэй юм уу найзтай болох магадлал єндєр. Харин чи сургууль соёлын мєр хєєвєл дажгvй ирээдvйтэй бас ч гэж ухаанаа тэлсний хирээр ухаантай хvлээцтэй нєхєртэй болох магадлал єндєр байх болов уу. Одоо бол шийдээд харлана л гэж байна 2 жилийн дараа єєр бодолтой болсон байна гэдэгт чинь итгэлтэй байна. Хэхэ. Хамгийн сvvлд хэлэхэд чиний амьдрал бол чиний л сонголт. Сонголт чинь ямар ч байсан чи хариуцлага бас vр дvнг нь эрт орой хэзээ нэг цагт хvртэх болно.

Anonymous said...

Болороогийн “хvсэл” бол мянга, мянган нийгмийн салбарт ажилладаг ажил хэрэгч, ганц бие бvсгvйчvvдийн хvсээгvй хvслийн нэг юм.
Тиймээ ихэнх эмэгтэйчvvд эхлээд сурч боловсроод, нийгмийн тєлєє сайн сайхныг хийж бvтээх тэмvvллээр дvvрэн ажиллаж энэ хугацаандаа єєрийгєє ч чамгvй хєгжvvлж, тодорхой салбарт танигддаг ч харамсалтай нь хувийн биш нийгмийн амьдралтай болсон байдаг. Мєн нэг л єдєр амьжиргааны “доод” тєвшинд амьдарч байгаагаа ухаарна. Тэгээд л єєрчлєлтийн тухай эцэс тєгсгєлгvй хайгуул хийж “гайхамшигтай бизнес санаанууд” олдог боловч vнэндээ хувийн болон хувьсгалын тохироо бvрдэлгvй явсаар хєрєнгє чинээтэй бусдад зvгээр л шинэ бизнэсээ “бэлэглэнэ”. Vнэхээр ч “энэгэнгvй ардчилсан нийгэм” байгуулахад зvтгэн ажил гэр гэсэн маршрутаар хэдэн жил “шогшиж”, ажил хэргийн явцуу хvрээнд орчихсон, бизнес гэдэг хатуу тоглоомны амтыг мэдэрч амжаагvй, эр хvний халамж хайраар дутаж явдаг “ТАНХИЛ БАРДАМ” бvсгvй байтугай “эр бяр, ур ухаан жагссан идэр эр” бvдэрдэг цаг тул эдгээр бvсгvйчvvд БУРУУГVЙ ЭЭ. Тиймээ тэд бол цаг vеийн ЗОЛИОС болохоос арчаагvйдээ, аргагvйдээ АМЬДРАЛД ХЄЛ АЛДААД ХАРИЙН ОРОНД ОЧИЖ АМАР ХЯЛБАР АМЬДРАЛ хайхар явж байгаа бишээ гэдгийг хvмvvс ойлгоосой доо.
Тиймээс єєр єєрийн байр суурийг илэрхийлж “онолдох”-ын оронд хаашаа, яаж явж болох вэ, Ямар бэлтгэл хангах вэ гэдэг талаар зєвлєгєє єгєєрэй залуусаа.
Болороо чамд амжилт хvсье. ЗЄВ ЯВБАЛ ЗЄЄЛЄН ЗЄЄЛЄН ЗАМБУУЛИН хэмээн итгэж, зорьж явсандаа бvv харамсаарай. БVХ САЙН, САЙХАН ЗVЙЛ ЄМНЄ ЧИНЬ байна.

Boloroo said...

Ийм явцуу бичиглэлд хэн хариу бичих вэ гэж єєрийгєє голонгуй байсан юм л даа. Сэтгэлээсээ зєвлєгєє єгч байгаа та бvхэнд маш их баярлаж байна. Би бас юун тvрvvнд харлахыг хvсээгvй юм л даа, сэтгvvлчээрээ магистраар суръя гэж нэлээд судалгаа хийсэн. Гэхдээ энэ нь бас л хєрєнгє мєнгє их хэмжээгээр шаардах юм билээ. Хичнээн надад хvсэл зориг байвч хєрєнгє мєнгє гэдэг дээр гацаад байх юм. Тиймээс би юун тvрvvнд єєрийгєє санхvvгийн хувьд бусдаас хараат бус байх арга хэмжээ авсан нь зvйтэй юм байна гэж бодсон юм. Надад олон давуу талууд байна л даа, Би сvvлийн нэг жил НVБ-ын Сайн дурын ажилтан хийсэн. Дэлхийд 5 мянган л хvн НVБ-ын сайн дурын ажилтан. Манай монголд 8 хvн байдаг. Vндэсний Сайн дурын ажилтан. Би дєнгєж НVБ-тэй хийсэн гэрээгээ дуусгачихаад Америкт сурах тєлєвлєгєєтэй байсан юм. Намайг манай НVБ-ын Хєтєлбєрийн дарга маш их дэмжсэн. Гэвч виз олгоогvй. Надтай ярилцлага хийсэн авгайд миний CV их таалагдаж байсан л даа. Гэхдээ нєхєр, хvvхэд, санхvvгийн чадвар гэдэг дээр ирээд л намайг унагаасан. Vнэндээ би сурах л хvсэлтэй байсан. Би 6 настай охинтой л доо. Охиноо тєрvvлэхээсээ ємнє охиныхоо аавтай хамт амьдрахаа больсон байсан юм. Тиймээс би апликэйшн дээр нь нєхєргvй гэж бєглєсєн байсан. Гэхдээ хvvхэдтэй гэж бас бєглєсєн. Бас зардлаа vнэхээр л єєрєє даах байсан учир єєрєє гэж бичсэн байсан. Гэтэл чи нєхєргvй байж яаж хvvхэд тєрvvлсэн бэ гэдэг бvдvvлэг асуулт тавьсан. Би vнэнээ хэлсэн. Гэтэл ийм байж боломгvй юм гээд л толгой сэгсрээд байсан. Vргэлжлvvлээд охины чинь аав хаана байгаа вэ гэж асуусан. Би миний охины аав бид хоёр хамт амьдрахаа больсноосоо хойш харилцан бие биендээ хамааралгvй явсаар єдийг хvргэсэн. Тэр хvн хаана байгааг би vнэндээ мэдэхгvй байна гэдгээ хэлсэн. Гэтэл бvр гайхаж, толгойгоо илvv олон сэгсрээд эхэлсэн. Чи нєхєргvй, хvvхдээ ганцаараа єсгєдєг юм бол яаж зардлаа даах юм бэ гэхэд нь би чадна, миний аав ээж намайг их сургууль тєгсєхєд єєрийн байраа єгсєн. Тэр байранд би хэсэг амьдарч байгаад, охинтойгоо хоёулханаа байснаас гээд зараад ээж, аавтайгаа хамт амьдарч байгаа. Байраа зарж олсон мєнгє маань надад сурахад минь хангалттай гэж хэлсэн юм. Энэ хооронд би тєсєл хєтєлбєр хэрэгжvvлэх болгондоо улирал тутамд БОНУС авдаг. Энэ мэтчилэн мєнгє овоо хуримтлагддаг юм. Тэрийгээ хэлсэн чинь итгэдэггvй ээ. Тэгээд хар дарсан. Би баярлалаа гэж хэлээд л гарсан даа. Манай монголчуудыг ер нь тэр авгай хvн ёсоор авч vздэггvй нь надад даанч илт харагдаж байсан л даа. Би 20 гаруй хvний дараа асуугдсан. Миний ємнєх хvмvvс маш их ээрэгдэж, vнэхээр єрєвдмєєр байдалд орж байсан. Сvvлдээ ч монголчуудын ажил хийж мєнгє олдог, сурах бололцоотой ганц орон нь Америк юм уу гэх дургvйцэл тєрсєн л дєє. Тэгээд л би за ер нь энэ авгайтай нэгийгээ vзнэ ээ гэж єєртєє маш их итгэлтэй болсон. Тэгээд л би ёстой бардмаар хар даруулчихаад баярлалаа гэж хэлээд инээгээд гарсан. Ингэж л миний чин сэтгэлээсээ сурах гэсэн хvсэл маань боогдсон. Мэдээж би магистрт сурвал айхтар єндєр л дєє. Юун тvрvvнд хэлээ дээд тvвшинд нь хvргэе гэж бодсон юм. Одоо бол энэ бодол маань єєрчлєгдсєєн. Би мэдээж эргээд сэтгvvлзvйн салбартаа заавал ємнєх гаргаж байсан амжилтаа сэргээж гарч ирнэ. Харин одоо нэг хэсэг хувийн амьдралаа сэргээхгvй бол vнэндээ болшгvй нь л дээ. Охиныхоо тєлєє. Тиймээс би та бvхэнд дээр бичсэн гадагшаа гарах бодолтой болсон юм. Гэхдээ vнэндээ харамсч байна.

Anonymous said...

Сайн байна уу. Сайхан монгол бvсгvй минь. Уг нь ийм гайхамшигтэй эмэгтэйг монгол улс алдана гэдэг vнэхээр харамсалтай. НVБ-ын албан ёсны сайн дурын гишvvн байна гэдэг vнэхээр нэр тєрийн хэрэг билээ. Хvний эрх чєлєє хязгааргvй учраас юу хvссэнээ хийх нь чинь зєв харин хэзээ нэгэн цагт гаргасан шийдвэртээ битгий харамсаарай. . . Сэтгvvлч болно гэж ямар хvнд даваа болохыг би эхнээсээ мэдэрч эхэллээ. Сэтгvvлч болох гэж чадан ядан зvтгэж яваа миний бие аль хэдийн ухаарал шингэсэн оновчтой vг хэллэгийг чинь харж байна. Энэ сайтад бас анх удаагаа орлоо. Учрыг нь ололгvй /Чиний товчхон тvvхийг уншилгvй /нэг монгол бvсгvй гадаадад гарах гэж байхад яагаад бєєн юм болцгоогоод байгаа улс вэ гэж бодлоо. Гадаадад гарч харлаад яг юу хийх гэж байгаагий чинь харин одоо болтол ойлгохгvй юм. Бодвол хар ажил хийж амьдрахгvй л байлгvй дээ. Тєсєєлєєд vзлээ. Чамайг нэг багахан кафед зєєгч хийж байх юм гэж. Бодвол чи 30 орчим настай биз. Аятайхан ч бvсгvй биз.Эвлэгхэн бичдэг шигээ, уяхан туяхан хєдєлгєєнтэй биз. Тэгээд боломжийн цалин аваад багахан байранд суугаад /мєнгє цуглуулах гэж/ ажил гэр, ажил гэр… нэг л єдєр ази бvсгvйчvvдийг сонирхдог шар залуу чиний ємнє гарч ирээд л чамайг хоргоогоод л чи тvvнийг нь азуу эзvv гэж бодоод л бас… за одоо болье. єєрєєр тєсєєлье. Яагаад ийм юм тєсєєлєгдєєд байгааг мэдэхгvй байна. Харлана гэхээр хар бор ажил хийнэ гэсэн vг гэсэн бодол толгойд орж ирээд байх юм. Амьдралаа залуу дээрээ цэцэглvvлнэ гэхээр хайраа хайж яваа юм болов уу гэж бодох юм. Дэлхийн хэдэн орноор явж байсан ч миний хувьд гадаадад гарч харлана гэсэн бодол хэзээд аймшигтай санагдаж би бvр тийм зvйл бодохлоор сэтгэлээр унаад явчихна. Чамайг би цэцгийн дэлгvvрийн худалдагч хийж байна гээд бодье.Чи цэцэг шиг ариухан, хонгорхон ааль араншинтай биз. За больё,бvр єєр юм бодьё. Гэнэт чамд гайхалтай сайхан боломж олдоод Анжелина Жоли шиг НVБ-ыг тєлєєлж африкт очиж єнчин ядуу хvvхдийг асарч тэтгээд л тэнд явж байгаад Бред Пит шиг гайхалтай сайхан залуутай учраад амьдрал чамд vлгэр шиг санагдаад л…Мэдэхгvй юмаа яаж явах чинь их л сонин юм.

NCAAD said...

Сайн байна уу Монгол бvсгvй минь? (Mongolian)
Чиний бичсэнийг уншихад чамайг хийж бvтээе гэсэн хvсэл дvvрэн явж байна гэсэн энгийн дvгнэлтэнд хvрсэн тул Mongolica-гийн хэлсэнээр аль болох онолдохгvй єєрийн туршлагаас чамд хуваалцъя гэж шийдлээ. Тиймээс
1. Америкт зєвхєн мастер хийдэг юм биш. Англи-д бас сайн сургуулиуд байдаг. Тэндхийн курсvvдийг судалж vзэх хэрэгтэй. Англи хэлтэй бол Английн сургуулиуд болон бусад Европын орны John Cabot гэх мэт зарим сургуулиуд англи хэл дээр заадаг байх. Vvнийг судлаарай. Яарал даарна. Тиймээс эхлээд маш их судалгаа хийж байж дараа нь хєдєлсєн нь дээр шvv
2. Харлах хэрэгггvй. Англи болоод бусад Европын орнуудад очсон хойноо хууль ёсоор нь виз сунгуулах боломж байдаг. Ялангуяа оюутны визыг Англид f250-р сунгадаг. Ийм боломжийг хайх хэрэгтэй.
3. Оройн цагаар сурах эсвэл оройн цагаар ажиллаж єдрийн цагаар сурах боломж бий. Vvнийг бас харгалзаж vзээрэй. Ингэж хэлэхийн учир нь гэвэл CV чинь тун дажгvй сонсогдож байна.
4. Монголоос МА-д явж байгаа оюутнуудыг ЗГ-с дэмждэг
http://mecs.pmis.gov.mn/ Санхvvгээ зохицуулах боломжтой. Vvнээс гадна Сорсын сангаас ялангуа сэтгvvлчдэд сургалт явуулж тэтгэлэг єгдєг. Боломжгvй ч гэсэн тэр Open Society хvмvvстэй уулзаж зєвлєгєє ав. Эцэст нь яарвал даарна шvv. Сайн бэлтгэлээ хангаад дараа нь хєдлєєрэй.

Different Theory said...

Ёс бус зvйл бичихгvй байхыг хvсье. Aрилгаад л байх болно шvv! Мєн нєхдєє бvгд крилл-ээр бичье л дээ. Би энд хєрвvvлэх гэж зовчихийн. Nasaa-гийн комментийг крилл рvv хєрвvvлсэн шvv.

Anonymous said...

Vг хэллэг яаж гарсан байж болох талаар л хувилбар бичлээ шvv дээ. Яагаад "Ёс бус зvйл" гэж байгаа юм бол доо. Уул нь хамгийн нормалный юм байгаа юм л даа.
O.K. its up to you..

Different Theory said...

Sorry, xvчирхийлэлтэй хувилбарыг тооцохгvй ээ, it’s a friendly website гэсэн, :) Hope you understand.

Anonymous said...

аягvй сайхан, аймаар гоё нээлттэй friendly сайт байна ш дээ. намайг єргєж аваач гсн. :)

Different Theory said...

Anonymous шиг айгvй завтай, аймаар нусанхай хvvхэд манайд тохирохгvй ээ гэсэн,:)

Boloroo said...

Би ямар ч байсан та бvгдийн надад зєвлєсєн цаашид суралцах талаа судлахгvй орхихгvй ээ. Би бас судлаад л байна. хэхэхэ. Судалгааны ажил барагдахгvй юм аа. Виз гарчихлаа гэхэд би огтхон ч баярлахгvй юм шиг хааяа санагддаг. Охиныхоо хэдэн жилийн єсч торних явцад дэргэд нь байж чадахгvй болно гэхээр vнэхээр сэтгэл нэг л хэцvv байдаг. Гэхдээ одоо яая гэхэв, давахгvй гэсэн даваагаараа заавал давна даа. Охиныхоо ирээдvйн тєлєє л ийм замыг сонгосноос хойш. Харин та бvхэнтэй байнга сэтгэлээ хуваалцаж, сэтгэлээ зогооно доо. Би vнэндээ, та бvхэнтэй нэгдсэндээ маш их баяртай байгаа шvv.
anonymous их сонин зvйл бичжээ. Намайг Кафед зєєгч хийж байгаагаар тєсєєлж vзэж, бас цэцгийн дэлгvvрт…Та бvхний сэтгэгдлийг би нэг бvрчлэн уншиж суудаг юм. Бvр дахин дахин. Олон дахин. Энэ дундаас ганц юм илvvтэй тодорч гарч ирж байх юм. Та бvхэн бvгд намайг цэцгийн цэврvv шиг хэдэн талаас минь хамгаалж байна. Би ийм зvйлийг мэдэрч байна. Харин vvний цаана та бvхний болон монгол хvн тус бvрийн амьдралын vнэ цэнэ харагдаж байна. Амьдралын vнэ цэнэ гэдэг зvйл ханхалж байна. Та бvхэн нэг бvрчлэн сайн гэгч нь эргээд нэг уншаад vзээрэй.
Тийм ээ, би амьдралын vнэ цэнийн тєлєє явж байгаа юм шvv. Амьдрал олж авъя, амьдралын эрээлжилсэн олон єнгийг олж харъя. Хvнд муу хэлvvлье, адаг болж vзье. Бас ч vгvй, хvнд гайхагдаж, шагшигдаж vзье. Огтоос ч мєнгєгvй, хvний газар хєлдvv гудамжаар ус vсчvvлээд уйлаад явж vзье. Баян цатгалан, хvний газар хvний хvнээр vйлчлvvлээд, баярхаад бас нэг vзье. Сайн муу, сайхан муухай бvхний дунд орж vзье. Энэ дундаас л жинхэнэ БИ сугаран гарч ирэх болов уу

Different Theory said...

Амьдралыг алс хол явснаараа биш бас vлдэж хоцросноороо олж авах ч vе байдаг.
Аливаа зvйлд - ЗАЙТАЙ, БАС ЛАЙТАЙ ХАНДАЖ яваарай :)

Anonymous said...

Амьдралаа гэж сонин юм шvv. бvсгvй минь айвал бvv хий, хийвэл бvv ай гэж vг байдаг даа. тэгэхлээр нэгэнт зориглож зорьж байгаа бол vзээд алдах л хэрэгтэй. бvх юм мэдээж шулуун дардан замаар бvтэхгvй. эхний vед бvр шантрах vе бишгvй л гарна. муу сайн янз бvрийн хvнтэй учирна. євдєж зовно.хэдийгээр чиний зорилго бол єнгєц харахад амьдралаа материаллаг талаас дээшлvvлэх зорилготой байгаа хэдий ч тааралдах бэрхшээлvvдийг даван туулсан хойноо энэ бодол чинь єєрчлєгдсєн байж ч мэдэх юм. магадгvй чиний энэ зорилго бvтэхгvй ч байж мэдэх. гэсэн хэдий ч бvх юмийг єєрийн биеэр туулж мэдэрнэ гэдэг бол ямар ч хvний vгээс илvv.
олон vгээр яахав хамгийн гол зvйл бол эрvvл бие. хараар байхад мэдээж эрvvл мэндийн даатгал байхгvй. євчин эмгэг тусах юм бол хараар байтугай хууль ёсоор амьдарч байгаа нь битгий хэл єєрийн иргэд нь хvнд байдалд ордог нийгэм шvv дээ. биеэ л бодоорой. Харлана гэсэн нь чи хэн ч биш болно гэсэн vг. good luck

Бямбажаргал said...

Сурах тусам чи онолжоод эрх чөлөө чинь алдагдана чамайг орон зай эрх чөлөө чинь өдий болтол хөгжүүлжээ Баруун бол их хөгширсөн орон яг л бүх зүйл нь судлагдсан арал шиг тэрний хажууд эх орон минь залуухан бас гүйцэд судлагдаагүй арал гэсэн үг эх орон чинь чамд дүүрэн боломж чи энд өөрийгөө илүү сайн харуулж чадна хүн хэт удаан сурахаараа сурах зуршил сууж бүтээх чадвар нь багасдаг энэ миний л бодол шүү амжилт хүсье