2007/05/25

Spam


И-мэйлээ шалгах зуураа (и-мэйлээ шалгах ч гэж дээ, спамаа устгах гэж ярьвал таарна), нэгэн марзан захидал олоод уншчихдаг юм байна. Нигерийн (эсвэл өөр ямар нэгэн Африкын улсын) засгийн газрын томоохон төлөөлөгчийн барууны банкинд нууцаар хадгалуулсан их хэмжээний мөнгийг олж авахад таны туслалцаа хэрэгтэй байна гэх мэт hoax (хулхидалт?)-ууд нэтээр их тэнэдэг дээ, тэгсэн энэ удаад нэг сэргэлэн нөхөр Ходорковскийн нэрийг барьж тиймэрхүү утгатай захиа илгээжээ:

Hello Friend,
I am Dr.Borris Olga. and I represent Mr. Mikhail Khordokovsky the former C.E.O of Yukos Oil Company in Russia. I have a very sensitive and confidential brief from this top (oligarch) to ask for your partnership in re-profiling funds US$42.3 Million. I will give the details, but in summary, the funds are coming via Bank Menatep. This is a legitimate transaction.You will be paid 10% for your “Management Fees”.

If you are interested, please write back by mail:bolga@indiatimes.com and provide me with your confidential telephone number,fax number and email address and I will provide further details and instructions. Please keep this confidential; we can’t afford more political problems. Finally, please note that this must be concluded within two weeks. Please advice me on your position by email immediately via bolga@indiatimes.com as i look forward to your mail.

Regards,
Dr.Borris Olga

Цаг үеийн мэдрэмж үнэхээр сайтай байна шүү, Африк энэ тэр гэхээр үнэмшил муутай сонсогддог болсон болохоор цаадуул чинь хөөрхий муу оросууд руу орж л дээ. Иймэрхүү зүйлд хууртаж, ногооныг сая саяар нь тоншчих санаатай урьдчилгаа мөнгө шилжүүлж гэнэддэг хүмүүс энд тэнд зөндөө л байдаг байх. Манайд ч гэсэн анх интернет дэлгэрч байхад зарим нэгэн хүмүүс ийм захидал хүлээж аваад, хачин нууцлаад л, өчнөөн цаг зав, мөнгө төгрөг гарздан байж хулхидуулсан түүх мэр сэр байдаг л юм билээ. Хүний шунал хэзээд эрүүл ухаанаас нь хүчтэй байх юм даа. Гэснээс, Доктор Боррис Ольга байдаг нь ч юу вэ дээ. Ядаж Борис Иванов гэхгүй, Хэхэ

10 comments:

Anonymous said...

Huurtdag humuus olddog l um baihdaa. Bi spam-ee bur ongoilgohoo ch baisan, bugdiig ni boondood spam report ogchihdeg um. Oros gesnees manai Eronhiilegchiin heden sariin umnu orost hiisen ailchlaliig sanaj bna uu. Orosuud manai muu Eronhiilegchiig Uls tunhaglasnii bayaraar ni duudaj daramtalsiim bish uu?

Anonymous said...

"Unuudriin Mongol" sonin ailchlaliin talaar barag l buh nuurendee bichij zalhaaj baisan sanagdah. Sonin ch gej dee barag hashraagaad bgaan bish uu

Anonymous said...

Dr.Borris Olga -гийнх шиг Монголчилсон "mail" орой болгон TV - н бараг канал болгоноор мань хэддээ "Send" хийсээр байгаад худал зүйлийг 1000 яривал үнэн болно гэдэг шиг маниус нь итгээд хэдэн бор юмаа тэр ХЗХ гэдэгт нь аваачаад бэлэглэчихсэн. Үнэндээ тэр "mail" үүд нь "spam" байсан л байгаа юм даа. Одоо үр дүнг бүгдээрээ мэдэж байгаа. Манай "mail server" (төр засаг) гажигтай ажиллаад дээр нь тэр "spam" -уудыг "block" хийж ч чадаагүй нь бас л хөөрхий байгаа юм даа.

За тэгээд эцэст Dr.Borris Olga -гийнх шиг "mail" үүд Монголоос холуур тойрч гарах болтгугай! гэе дээ хэхэ

Өнөө

Different Theory said...

Hey.. Unuu welcome...!

Anonymous said...

Тэр жил оросууд ялалтын 60 жилийн ойгоороо сайхан шоудах шиг болсон шvv. Москвад дэлхийн удирдагчдын хэдэн хувь нь ч цуглачихав даа: George W. Bush, Gerhard Shroeder, Jacques Chirac, Hu Jintao, Junichiro Koizumi, etc… Мөн манай экс Багабанди ерөнхийлөгч хvртэл ёслолын цэнгvvнд нь хамрагдсан байх шvv. Сонирхолтой нь, Эстониа болон Литвагийн ерөнхийлөгчид эсэргvйцэл илэрхийлэх vvднээс Москвагийн баярт ирээгvй. Харин Латвийн ерөнхийлөгч хvндэтгэл vзvvлэх нь зvй хэмээн шийдсэн бол Грузийн шинэхэн ардчилагч Саакашвили мөн очоогvй санагдах. Ялалтын баяр зарим улс орнуудад эрх чөлөө бус боолчлол авчирсныг санаж явахад илvvдэхгvй мэт. Нөгөө талаас, энэхvv ялалт дахиад хэдэн арав, магад хэдэн зуун сая гэм буруугvй хvний амийг аварсныг санаж явахын тулд бид тэмдэглэх хэрэгтэй л дээ. Гэхдээ л хайран амь нас…

Anonymous said...

60 жил болохоор аргагvй биз. Дэлхийн 2-р дайн шvv дээ. Нийтээрээ зураг авхуулахад нь Багабанди болон тэргvvн хатагтай хамгийн хойд талын эгнээний дунд зогсож байгаа харагдсан. Соц vед ч манай дарга нарыг жийдэг байсан гэсэн, хальт өрөвдсөн шvv. Москвад очоод бас нэлээн vл тоогддог наасан. Бас удирдагч нар гадаад төрх, vйлдвэрээрээ ялгараад сууцан байгаа нь сонин санагдсан.

Гарууд хамт алхахад Путин, Буш хоёр тэргvvлээл, Ху Жинтао маш ойрхон инээж алхаал, Назарбаев Путины мөрөн дээгvvр нvvрээ цухуйлгаал... Хэхэ

Different Theory said...

Зураг авахуулахад хvртэл асар geostrategic importance-г бодолцдог наасан, хэцvv ч юм аа даа. Назарбаев харин ямар сэргэлэн гар вэ, нvvрээ цухуйлгачихдаг гэсэн… Хэхэ

Anonymous said...

Нээрэн манай экс ерөнхийлөгчийн авгай ерөөсөө хувцасаа тохируулж өмсч чаддаггvй байжуу. Нэг их ганган хvн болоод залуухан хvvхэн шиг салбагнасан хувцас өмсдөг vv? 8 жил болсон юм байж нэг гайгүй даруухан хувцас өмсч болноодоо, улс орны нүүр царай шvv дээ. Бусад орны удирдагчдын гэр бүл даруухан сайхан л хувцаслах юм байна лээ.

Харин ч Цолмон чинь гайгүй хувцасладагийн шүү.

Different Theory said...

Багабандийн авгайг амтай болгон л муулахийн.. хэцvvен…

Гэснээс юун баахан Ерөнхийлөгч болоод явчихваа хальт Spam гэсэн биш

Anonymous said...

Багабандийн тортон чимэгтэй авгай улирч Энхбаярын пончигон авгай гарч ирэв гэсэн экэкэкэ