2019/05/17

ДОЛГИН ХАЛИУН мину...

ХУРДАН, ТҮРГЭН, ХӨНГӨН, ХИЙСГЭЛЭН, СЭРГЭЛЭН, СЭРВЭЛЗСЭН зантай адууг эрт дээр үеэс монголчууд "ДОЛГИН" хэмээн нэрийджээ. 



2017/12/26

Бодрол...


ДУРСАМЖ бол эцэг хүнээс хүүдээ барих хамгийн том
 БЭЛЭГ юм...

 Ж.Өнөрболд

2017/04/24

Хайку...


Исгэл санаа тархи мөргөчин
Зүрх өшигчин бодол зайдална...
Ивийдээ ивий эвлэрэмгүй зүг
Зөн болог, ирээдүй болог...

Д.Даваасүрэн

2017/03/16

Авдар баян уул...


 Цасны гөлөөнд сар бүдчин
Хээр хонодогсон, миний л нутагт...
Цан хүүрэг савсуулан адуугаа шахчихаад
Харьж ирдэгсэн, миний л багад...

Д.Даваасүрэн

2016/08/24

Мөнгөн шөнөөр

Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдоно
Тэнгэрийн гэрэлт хаалгыг аяархан татахаар зорино
Тэрлэгээ тайлах шиг тавиланг аргадаж тайтгаруулсаар одно
Надтай зөрж ирэх нялх энхрийхэн бүхэнд
Нарны галтай бийрээр хайр тэрлэж үлдээнэ
Эхлэл нь замхравч төгсгөл нь эхэлдэг орчлон юм
Ээж нь охиндоо эргэж төрдөг хорвоо юм
Дуу нь намдавч цуурай нь шуранхайлдаг ертөнц юм
Дурдатгалын шидэт гүүрээр ирээдүйд зорчих тавилан юм
Охины минь нууцлаг инээмсэглэл болор одны дохио мөнийг
Оньсого таах хүү минь өндөр заяаны оньсого мөнийг
Одож байхдаа мэдрэх ямархан бол гэж санахаар
Онцын сонин тэр аялал зүрхэн дотор нүргэлнэ
Зүсэрч буй бороон дундуур одоохондоо би зүсэрч л явна
Зөнгийн бүрээ хангинан дуурсахаар аялалын цаг дохиолсныг мэдэрнэ
Бударч буй цасан дундуур одоохондоо би бударч л явна
Бурханы мэлмий ирмээд гэрэлтэхээр жингийн сүйх ирчихсэнийг ойлгоно
Өөрийн биеийг тэрлэг шигээ тайлж орхиод
Өнгө бүхнийг багтаасан цагаан зурвасыг дагаад
Холын хол аялалд одохын тэр цагт минь
Хорвоо дээр нэг л оньсого нууц хэвээрээ үлдэнэ дээ
Алтан ишийг нь ороогоод хортой могой ургачихсан ч
Арааны шүлс асгармаар амтат тошлой ургаж байна
Амьд явна аа гэдэг юутай нандин агуулга мөнийг
Амжиж мэдрэхээр би одоохондоо алхаж л явна
Нүднээсээ дотогш харах гээд лааны гэрэлд сүүмийж суулаа
Нүцгэрч буй модны дотор цагариг эргүүлээд жиндэж суулаа
Хайртай гээд хэлж зүрхлэлгүй харамласхийгээд ганхаж суулаа
Халуун бодлынхоо цөмд өөрийгөө аргамжаад бөртийж суулаа
Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар чиг бодогдоно.
Б.Баттулга

2015/06/06

In feeling


Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаан давихах нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржигон эмээлээн аваад орж ирэх нь сайхан....


ДАНЗАНГИЙН НЯМСҮРЭН

2014/05/09

Happy trading!


I am coming back in Forex market... Kkk. Завсарлага арай л удаан авсан байх юм. 2-догч амьдралдаа тавтай морил гэж.

Суурь болон техник шинжилгээ дээр санал бодлоо солилцох залуус доорх хаягт нэгдэцгээе! LETS BETTER TOGETHER  

1. http://www.facebook.com/differenttheory
2. http://twitter.com/Differenttheory

2014/04/16

Love...


Love... It's a garden
If you can't smell the fragrance
Don't come into the garden of Love
Rumi

2014/01/22

In feeling...


Шүүдэр туучиж
Өвөөдөө
Чөдрийн морь
Дөхүүлмээр...

Шөнөжин
Хуруудаж хоноод
Үүрээр
Үнээ ивэлгэж
Эмээдээ
Нэмэр болмоор...


Д.Даваасүрэн