2010/07/05

Д.Нямсvрэн - Дєрвєн цаг...

Олон сайхан мэдрэмжүүдийг нэг дор бөөндөе өө гэж...

Бороо ганц нэг дусах нь сайхан
Борог өвс норсон байх нь сайхан
Хаврын цас гэрлүү урсах нь сайхан
Хаа нэгтэй шувууд ганганах нь сайхаан...

Алтан хараацай дэргэдүүр нисэх сайхан
Аяны хүн манай уяанд буух сайхан
Айлын маань айлд бүсгүй байх сайхан
Айл нүүж ирэх сайхаан...

Хангайн бороо гэнэт асгах нь сайхан
Харанхуйн дунд цахилгаан гялбах сайхан
Хонон өнжин бороо зүсрэх нь сайхан
Холоос гийчэн ирэх сайхаан...

Шаргал талын өвс халиурах нь сайхан
Шанхны үзүүрт салхи нь сэвэлзэх сайхан
Сартай шөнө бухал дээр унтах сайхан
Чамайг зүүдлээд газар ойчих нь сайхаан...

Үе үе бороо амсхийх нь сайхан
Өлгөсөн цувнаас ус дуслах нь сайхан
Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан
Үүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхаан...
Шөнө дөл хүлэг морь янцгаах сайхан
Шүлэг, нойрноос сэрж орчлонг бодох сайхан
Өрхний завсараар гэгээ орох сайхан
Өглөө болох сайхаан...

Цайран цайран бороо орох нь сайхан
Цавьдар морьтой хүн наашаан давьхих нь сайхан
Борооноос өмнө ирлээ гэж ярих нь сайхан
Боржигон эмээлээн аваад орж ирэх нь сайхааан...

to be continued

3 comments:

Sol@ce said...

Д.Нямсүрэн гуайн шүлгүүд ч гайхалтай мэдрэмжтэй шүү. Амитаба бас их гоё

Sol@ce said...

Д.Нямсvрэн гуайн шvлгvvд ч гайхалтай мэдрэмжтэй шvv. Амитаба бас их гоё

Different Theory said...

Амитаба-г яг гоё ойлгох гэхээр мэдрэмж дутаад байдаг юмаа гсн. Зvйрлэлийн хувьд бол тасарчихсан л даа. Амитаба гэдэг vгээр яг юуг тєлєєлvvлээд байгааг хэлээд єгвєл их л баярлах байнаа даа Sol@ce?