2009/11/13

Гал гарсан... Тийм vv?

АНУ-ын худалдааны баланс, хэрэглэгчийн итгэлийн үзүүлэлтүүд муу гарч худалдаачдын горьдлогыг тас цохилоо. Уг нь ёстой гоё breakout явах байлаа даа гэж... Сайхан нь л туршлага хуримтлуулсан 7 хоног болж өнгөрлөө. Халуухан байсан шүү. Тэртээ дээр золтой л ганцаараа торойгоод үлдчихсэнгүй. I love Moving Average Crossover гэсэн. Ямартай ч хэрэг болно гэдэг үүднээс энэ 7 хоногт хэрчүүлэх дөхсөн худалдаануудаас оруулъя гэж бодлоо.

1. EUR/USD H1 цаг дээр Trend line-ийг A цэгээр нэвтэлсэн. Дэмжих шугам байсан Trend line эсэргүүцэх шугам болж хувирсан. B цэг дээр дээшээ нэвтлэх гэж үзсэн боловч чадалгүй Sell зах зээл явсан. Гэтэл EMA50-ийг нэтэлж чадалгүй тул Buy зах зээл эхэлсэн. Үндсэн чиглэл дээшээ байгаа тул үргэлжилнэ гэж бодоод C цэг дээр LH түвшин буюу дунд түвшиний дээд цэг (хэвтээ B шугам)-ийг нэвтэлээгүй байхад нь тэсэлгүй Buy худалдаанд орсон. Гэтэл H1 дээр Moving Arerage Sell огтолж байгааг хараад алдагдал хүлээгээд худалдаагаа дор нь хаасан. Төд удалгүй Sell гал тэрэг хүчтэй хөдөлж D цэг хүртэл EUR/USD цөм унасан. Зах зээлийг дагаж ороод алдагдалаа нөхсөн. Маш том алдагдал хүлээх дөхөв.

Дүрэм №1: HH, LH, LL түвшинг шалгаж үзээгүй байхад хэзээ ч бүү түрүүлж арилжаа хийгээрэй. Өрсөж ашиг олох гэсэн хүсэл чинь харин ч алдагдал хүлээхийн цондон!

2. GBP/USD D1 цаг хугацаа дээр А лаа өмнөх лаанаас доош хаагдаж trend line дотроо зарах захиалга сайхан явах юм шиг санагдаад Sell худалдаанд орсон. (Урт хугацаанд доошоо явах ч би дунд хугацаанд ашигаа аваад гарах арилжааны зорилготой)

Гэтэл H1 дээр доод trend line-д тулсан байгааг олж хараад алдагдалаа хүлээн зөвшөөрч бага дээр нь худалдаагаа хааж арилжаанаас гарсан. Хэрэв нэвтэлнэ гэж хүлээн алдагдалаа хүлээн зөвшөөргүй бол илүү ихийг алдах байлаа. Эсрэг арилжаанд орж ашиг авсан. (Ядаж trend line-ны доор нь орж 1 лааны тос хаагдсан байх учиртай)


Дүрэм №1: Үргэлж D1, H4, H1 гэсэн 3 цаг хугацаан дээр шинжилгээ харьцуулан хийсний үндсэн дээр арилжаанд ороорой. Хэрэв буруу шийдвэр гаргасан бол алдагдалаа бага дээр нь хүлээн зөвшөөрч сур. Ганцаараа шуурга сөрөөд ямар ч нэмэргүй. Дансаа хоослохын цондон!


PS: Ямар ч их үгэлчихэв дээ гсн. Хэхэ

No comments: