2009/03/25

Obama bailout vргэлжилсээр...

АНУ-ын тэргүүлэгч банкууд болох JP Morgan Bank, Bank of America, Group of City зэрэг 3 том банкны муудсан активт дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрөгч Баасан гаригт Ерөнхийлөгч Обама 1,000,000,000,000,000.00 (нэг триллон) ам.долларыг төсвөөс гаргахаар боллоо.

Энэхүү мэдээлэл гарсан дариуд АНУ-ын хөрөнгийн бирж болох Dow Jones-ийн индекс 1 өдрийн дотор 6,78 %-аар өссөн нь ойрын хэдэн сард үзэгдээгүй нааштай үзүүлэлт болсон бөгөөд үүнийг дагаад бусад улс орны биржийн индексүүд ч мөн өслөө. Ер нь сүүлийн үед хөрөнгө оруулагчдийн итгэл эерэг хандлагатай болж, дэлхийн эдийн засаг бага багаар сайжрах төлөв ажиглагдаж эхэллээ. Браво...

Эдийн засгийн эргэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хар алтны үнэ 1 баррел нь 32 USD-ийн шалнаас 53.27 USD болтол өслөө. Магадгүй энэ өсөлт OPEC хар алтны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй одоогийн түвшинд барина гэж мэдэгдсэнтэй холбоотой байж болох хэдий ч дэлхийн эдийн засгийн эргэлт сайжирч байна гэж хэлж болохоор байна. Хэдийгээр AIG, General motors зэрэг хэд хэдэн томоохон компаниуд Obama-г хулхидаж үр ашиггүй зарцуулалт хийсэн ч гэсэн bailout төлөвлөгөө үр дүнгээ өгч эхэллээ.

Эдийн засаг өндийж эхэлсэн энэхүү нааштай хандлагыг хэдхэн сарын өмнө АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0 % болгож бууруулсантай холбон ойлгож болох юм. Энэхүү шийдвэр нь АНУ-ын компаниуд сарын 0,02 хувийн хүүтэй зээл авч бизнесээ явуулах нөхцөл бололцоогоор хангаж өгсөн юм.

Монголын тухайд эсрэгээр нь Төв банк бодлогын хүүгээ нэмж 14,62 хувь болгож өсгөсөн явдал нь дотоодын компаниуд хамгийн багаар бодоход сарын 3,62 % буюу жилийн 15 хувиас доошгүй зээлийн хүүг арилжааны банкуудад төлөхөөс өөр аргагүй байдалд хүргэлээ. Ямартай ч онцын шаардлагагүй бол өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд арилжааны банкуудаас зээл аваад хэрэггүй л болов уу, хэцүүдэж мэдэх юм шүү!



Үндсэндээ дэлхийн эдийн засгийг бүхэлд нь атгадаг 3 нөхөр шүү дээ. Нөхдүүдийн амнаас унасан үгнээс болж олон ч хүн баяжиж, олон ч хүн гуйлгачин болсон байх даа гэсэн.

1. Obama

2. US. Treasury Secretary Timothy Geithner
3. US. Federal Reserve Chairman Ben Bernanke

PS: Гэснээс, Монголын хөрөнгийн биржийн индекс ч гэсэн сүүлийн үед өндийх боллоо. Браво...

4 comments:

БОРОО said...

За явж байгаад гоё блогруу ороод ирлээ. Сайхан блог байна шүү. Зарим хөтөдөг хүмүүс нь таньдаг ч хүмүүс байх шиг

buck said...

yagaad blog chini baahan ad tsatsdag bolchihoo ve, click hiiheer.

Ene financial sectoroor ehelsen rally bol jinhene fix bailaa daa. Bank/fin firms' balance sheet improved bish, e/z fundamentals oorchlogdoogui, saijirsan zuil ogthon ch ugui baihad zovhon zohion baiguulalttai 'good news'-eer bombogdoj market sentimented nuluulsnuur marketiig deesh hoorogdson. S&P index 666 deer ochtol barag 2 weeks mash udaan, odor bolgon sehel avalgui market unaj baihad naidvar alga bolj baidal ih evgui tiishee ergesen. Tegenguut shuud Citi BAC CEOs garch irsnee manaih Jan-Feb profitable bailaa genguut, glimmery of hope/good news huleej baisan market osno biz. Araas ni shuud zalguulaad Bernanke 60min interview ogch, Timmy Geitner planaa zarlaj (ter ni taxpayers ashiggui, PIMCO Blackrock metiin private investmentst ashigtai baij magadgui, er ni meddeg humuusiin bichseniig unshval the plan will not work), FASB M&M review hiih shahaltand orj, uptick rule reinstate hiine geed short baisan humuust sehel ogolgui ar araas ni tsuvarsan baahan medeelel, barag odor algasaagui. Tegsnee gol economic uzuuleltuud zarlah bolonguut bugdeeree "better than expected" boldog naasan. So unf*-ing believable. The game was so completely rigged in favor of banks :-) Bank stocks ingej deeshee unelegdeh uchirgui, zarsan ni deer gej helsniihee daraa BAC quant analyst (urid ni Merill Lynchiinh) ajlaasaa garch baih jisheetei. Er ni jaahan itgelgui hudlaa yum boltson shu, gehdee 4-5 saraas yamar ch baisan ergeed neleen sain unana gej itgej baina. Bi short baigaad sanamsargui bull stampede-d dairuulj tom shatsan bolohoor hed honog durgui hurlee, but I guess gevch the market is always right, esp. if manipulated by the market makers :-) Herev Fediin plan uneheer ajillaad economic recovery hiij chadval sain l baina, barag etssiin sumaa tavisan bolov uu. Yavaandaa tom bankuud nationalized bolood ulger duusah vii dee.

Different Theory said...

Format хийсэн vv чи? Maybe flash player суугаагvй бол тэгэх ёстой.

Эцсийн сумны тухайдад санал нэгтэй байна. Bailout бvтэлгvйтвэл дараагийн арга хэмжээ нь их сонирхолтой байна даа. Гэхдээ 1923 оны Great Description-ээр долларыг цаас шиг хэвлэснээр гарсан гэж vздэг юм байна лээ.

Short position-той сууж байгаад шатсан чинь харин жаахан тиймхэн л юм болждээ.
1. Ер нь бол EUR/USD 1.23-ийн шалыг эвдэж чадахгvй нэлээд алцгансан шvv дээ. Long явах магадлал ихтэй байсан. Би ч бас Short-той сууж байгаад жижиг таазуудыг эвдээд эхлэнгvvт нь хаасан нь зєв болсон.

2. USD Interest Rate 0.25 % хэвээрээ гарч Long явах нь ер нь тодорхой байсан шvv дээ. Мэдээний нєлєєллєєр бараг 700 pips хєдєлсєн байхаа. Ёстой гал гарсан

buck said...

I'm in stocks, not forex. Stop loss hiilgui taviad tuutsan yum. 1929 crash-iig British financial noyorhloo aldahguin tuld hiisen ajillagaa geed neg 40+ pages paper unshij baisan. Sonirholtoi l yum bilee.