2008/01/21

Цуст алмааз


Өчигдөр үлгэрийн юм шиг асар Холливуджиж, “Blood diamond” гэдэг кино үзлээ. Киноных нь талаар нэг их юм сонсоогүй байсан болохоор хальт Леог харж баясах гэсэн биш их аятайхан кино үзчихдэг юм байна. Хэдэн жилийн өмнө “Hotel Rwanda”-г үзэхэд нэг иймэрхүү сэтгэгдэл төрж байсан санагдана...

Киноны үйл явдал 1999 оны Сьерра Леонд болж өнгөрнө. (одоо Сьерра Леонд байгаа UN peacekeeping forcе-ын бүрэлдэхүүнд Монгол цэргүүд алба хашиж байгаа байх шүү. Удахгүй ээлж солигдох тухай саяхан яригдаж байсан). Иргэний дайн болдгоороо болж, гарууд нэг нэгнийгээ автоматаар шүршсээр байхад зарим нэгэн авантюристууд эцэс төгсгөлгүй бриллиантын эрэлд хатсаар л байна. Хууль бус бриллиантын наймаанд Лондонгийн томоохон корпорациуд ч орооцолдож, байдлыг даамжруулна. Энэ дундаас гурван дүр тодорно - босгогчдод баригдаж, тэдний даалгавраар бриллиантын хайгуул хийж байх зуураа асар том ягаан бриллиант олоод, нууж орхидог нэгэн загасчин эр, бриллиантын наймаанд гаршсан ex-mercenary (DiCaprio), мөн дэлхийг аврах төлөвлөгөө өвөртөлж яваа нэгэн сурвалжлагч бүсгүй. Эд бүгд өөр өөрийн зорилготой - загасчин эрийн хүүг босгогчид дээрэмдсэн бол Леонардогийн дур сүүлчийн том наймаагаа хийхийг зорино, харин сурвалжлагч бүсгүй “цуст бриллиант”-ын талаар баримттай, хүмүүст хүрсэн нийтлэл бичих хүсэлтэй. Кино болсон хойно, замд нь янзан бүрийн л адал явдал тохиолдоно. Цуст бриллиант гэдэг нь иргэний дайныг санхүүжүүлэх зорилгоор хууль бусаар экспортлогдож буй чулуунууд юм. Эдгээр чулууг нь бриллиантын наймаа эрхэлдэг том том компаниуд худалдаж аваад, засаж янзлаад гоё ганган бөгж зүүлт болгоод, сайхан рекламдаад хэн нэгэн учраа мэдэхгүй баагийд гурван сарын цалингаар нь шахчихна. Сүүлийн жилүүдэд “цуст бриллиант” бараг үгүй болсон, кинондоо үйл явдал нь fictional гэсэн disclaimer оруулвал таарна гэх мэтээр энэ киног De Beers нэлээд эсэргүйцсэн сураг байсан. Саяхан Kanye West бас энэ сэдвээр “Diamonds from Sierra Leone” гэдэг дуу хийгээд байх шиг байсан, мөн киноны soundtrack-д Nas-ын бас нэг дуу орсон байна лээ. Асар өндөр үнэтэй худалдаж аваад байгаа бриллиант чинь хаанаас ирснийг сайтар шалгаж үзэх хэрэгтэй гэсэн мессежийг хүмүүст хүргэх гээд байх шиг байгаа юм. Киног бүтээхэд 100 000 000 доллар зарцуулжээ. Харин ашиг орлогын хувьд АНУ-д 57 377 916 доллар, дэлхийд нийт 114 027 930 долларын ашиг олж чаджээ.

Ер нь бриллиантаар яадаг байна аа, тийм л гялтагнаж, гялалздаг юм зүүх хүсэлтэй юм бол сайхан циркон аваад л зүүнэ биз гэсэн. 😊 Байгалийн баялаг ихтэй хэрнээ бие биенээ учиргүй алж хядаад байдаг сонин газар шүү, Африк гэж. Кинонд хальт гардаг нэг тосгоны өвгөн ингэж хэлдэг юм: “Бриллиант яах вэ, манай энэ хавиас нефть л битгий олдоосой. Тэгвэл ч бид бүр баларлаа шүү.” Манайхан сүүлийн үед алт, нүүрснээсээ болоод хэрүүл уруул, зодоон нүдээн хийгээд л байгаа, нэг мэдэхэд ийм болчихвол яанаа ухааны юм бодсон шиг ээ суулаа.

3 comments:

NCAAD said...

The departed-iig uzeed Capriog yu bilee gej bodoj bsnaa Blood Diamond-iig uzeed neeree buruu bodoj yavjee gej bodogdsonshuu. Yaltachgui sain jujigchin.
gesnees, neex ulgeriin. amidral deer bol tiim nuxtsol baidald ter diamondyn tuloo tegj yavkui bsan bxaa. ter setguulch xuuxentei uchraad l bolichixoj bolox bsansht.

Different Theory said...

ДиКаприо cool шvv… Blood diamond-ын дvрээрээ Оскарт нэр дэвшсэн ч авч чадаагvй шиг санагдаж байна. Нэр нь дэвшээд байдаг хирнээ ерєєсєє авч чаддаггvй, азгvй шvv. Нэг авчихаасай билээ гэсэн. Анх Титаникт тоглож хэт од болдог нь л буруудсан юм шиг байгаа юм, тэрнээс хойш хvмvvс тvvнийг serious actor талаас нь биш арван жилийн охидын шvтээн талаас нь хардаг болчихсон юм шиг… Юу юугvй хэт од болох дэмий байгаа юм шт гэсэн.

Ouynaa_haiku said...

Kino gesnees oird jinhene kino gedguudiig uzej barag l uuruu kino zohioj zuudelj bn shuu.
Suvguudaar ovoo sain kinonuud ch garch bna. Shuurs aldaad l uzeedl, yamar kino hiih tuhai bodood l, bi ch kinond durtai bsan chin odoo bur uvchilj bh shig bnaa.

Nuhduud hiih gej uzuulj bn shuu. Mongoliin huvid kino urlagiin ireedui burheg bga ch, sain udur irne gej itgeh yavdag yum shuu.

Ter tsagt...