2007/12/21

Гэгээрэл

Саяхан нэг ярилцлага уншлаа...

Энэ миний үргэлж бодож явдаг сэдэв юм л даа...

Ж.Хатанбаатар "Бурхан багш аз жаргалтай амьдрах зам мөрийн тухай аугаа их нээлтийг хийсэн" гэсэн гарчигтай...

Тийм ээ... гэгээрэл тийш алхам алхамаар урагшилцгаая...
Энд л та суралцвал бүх зүйлд суралцлаа гэсэн үг...
Өөр юу ч хэрэггүй ...

За, би тодруулсан хэсгээ орууллаа...

...Бид долоон давхарлаг үеэс бүтсэн байдаг.
-Физик бодит бие
-Астрал орний бие
-Бодлийн бие
-Үйлийн үрийн бие
-Сүнсэн бие
-Боди гэгээрлийн бие эдгээрээс тогтоно.

Тэгвэл өөрийгөө таниж мэдсэнээр, бясалгал хийснээр хамгийн энгийнээр тайлбарлахад эдгээр долоон биеэ мэдрэх таних боломж олддог.

...Тэгвэл оюун ухаан судлаачдийн түвшинд шороо мах боди, хий мах бодид шилжиж, хий махбоди гал мах бодид шилжсэн үзэгдэл юмсийн мэдээлэл болох тухай өөрийнхөө оюун ухааны түвшинд бодитой ойлгож тайлбарлаж мэдвээс бодлийн орний хэлбэлзлийг тогтоон бариж амьдрах эрчим хүчийг хямруулахгүй үлдэх аз завшаан танд таарах болно.

...Харин бие махбоди оюун санааний түвшин дэх сүүлийн гурван орний үйл ажиллагаатай холбоотой гажуудлийг зөвхөн бясалгалаас өөр зүйлээр засаж залруулах боломж туйлийн бага юм...

...Энэ арга техник эсийн түвшинд хүртэл сөрөг мэдээллийг (стресс) арилгаж оюун санааны тэнцвэртэй байдлийг хадгалж эрүүл саруул, хүч чадалтай оюун ухаанаар аливаа зүйлд хандаж, зөв, цэвэр, ёс суртахуун, хариуцлагатай амьдрах урлагт хүнийг сургаж хөтөлдөгөөрөө гайхамшигтай юм.

За ямар байна. Надад их таалагдсан.

ҮҮНИЙГ УНШААД ЭНЭ ТУХАЙ БОДОЖ ЯВАХАД БУРУУДАХГҮЙ ШҮҮ... Хүн ард аа...

2 comments:

Different Theory said...

Ouynaa_haiku, оруулсан бичлэгийн чинь порматыг янзалчихлаа шvv! Listen guys!!! цаашид зєвхєн Courier фонт ашиглаж байвал зvгээр байна. Бас текстээ тодруулахгvй байхыг бодоорой. Энэ нь эмх цэгц, зохион байгуулалтын хувьд ч гэсэн дээр байх.

Буддизмын тухайд дараа завтай болоод ирэхээрээ сэтгэгдлээ заавал бичнээ. Welcome, Ouynaa_haiku.

Anonymous said...

dajgui l um bna, nadad ch bas taalagdlaa