2007/07/06

Пентатоник 2007


“Пентатоник”-ын талаар хальт дурсахгүй бол хэл ам загтнаад хэцүү байна гэсэн. 😊 Рок, поп сонирхогч хэн бүхнийг доргиосон “Пентатоник” наадам цугласан олны цөсийг хөөргөж, сэтгэлийг догдлуулснаар эхэлсэн юм. Энэ жилийн наадмыг чимсэн үйл явдал нь яах аргагүй улаан хивсний ёслол байлаа. Эрч хүчээр дүүрэн рок, поп одод маань "мансуурлын эсрэг" гэсэн уриатайгаар наадмаа зохион байгуулсан ч ёслолын үеэр энэ үг хэний ч амнаас гарсангүй. Харангийн Лхагваа ирсэн байгаа харагдана лээ хэн хэндээ л эвгүй байсан биз дээ. Уриагаа мартсаныг эс тооцвол наадмын зохион байгуулалт муугүй байсан. Ингээд Монголын рок поп урлагийн 10 дахь удаагийн ПЕНТАТОНИК дээд шагналын эзэдүүдийг тодруулахад:

1.Шилдэг Дебют дуучин
- BX
- Хонгор
Шилдгээр: Дуучин BX

2. Шилдэг дебют хамтлаг
- Киви
- Лемонс
- Нюанс
- Flash
- Take off
Шилдгээр: Киви хамтлаг

3. Шилдэг хөгжимчин
-
Байдраг
- Буян-Өлзий
- Дэлгэрцэцэг
- Золбоо
- Өлзий-Орших
Шилдгээр: Буян-Өлзий

4. Шилдэг хөгжмийн найруулга
-
Бурхан эх орон
- Volume 1 /B продакшн/
- Дурлал шиг асна
- My love
- Хөх монголын үр сад
Шилдгээр: С.Гантөр /Хөх монголын үр сад/

5. Шилдэг бичлэг
-
Бурхан эх орон
- Volume 1 /В продакшн/
- Мy love
- Red Album /Лемонс/
- Хийморийн сан
Шилдгээр: Лемонс

6. Шилдэг зохиомж-аяз
- Давалгаа /Алтан ураг/
- Удаанбаатрын үдэш /Г.Пүрэвдорж/
- Хайр /Х.Ядуу/
- Хилийн чанадад /Алтан ураг/
Шилдгээр: Алтан ураг

7. Шилдэг дэнс /транс, дэнс, ремикс,диско/
-
Асуудал /Т.Ариунаа/
- Намайг эзэмдэх чиний сэтгэл /Киви хамтлаг/
- Санаж байна /remix/ /С.Сэрчмаа/
- Хайр гэж юу юм бэ? /DZ man, Энхзол/
- Hot line /Киви/
Шилдгээр: DZ man

8. Шилдэг хип хоп дуу
- Долоон эгшиг /Люмино/
- Надтай цуг баяс /Люмино/
- Сак /Ice top, BX, S & I/
- Хийморийн сан /Quiza/
- Цонхтой цаг /Люмино/
Шилдгээр: Quiza - Хийморийн сан

9. Шилдэг альтернатив дуу
- Ийм л байг /Булсара/
- Муу зуршил /Нисванис/
- Мэлхий гүнж /Лемонс/
- Хайртай /Лемонс/
- Цэнхэр нүдэн /Лемонс/
Шилдгээр: Лемонс-Хайртай

10. Шилдэг R&B дуу
- Гэрлээ унтраа /Д.Болд/
- МВ /Д.Болд/
- My love /ВХ/
- Sorrow /ВХ/
- Чи минь байсангүй /Д.Болд/
Шилдгээр: Д.Болд- МВ

11. Шилдэг этник дуу

- Бүсгүй хүний нулимс энэ л хорвоод байдаг юм /Киви/
- Наян булаг /Дэлгэрмөрөн/
- Хилийн чанадад /Алтан Ураг/
- Хөх Монголын үр сад /Т.Ариунаа/
Шилдгээр: Т.Ариунаа-Хөх Монголын үр сад

12. Кино, жүжгийн шидэг дуу
- Зургаан сар минь баяртай /Д.Болд/
- Ийм нэгэн дурлал /ВХ/
- Нууц амраг чинь больё /Сэрчмаа, ВХ/
- Нэг л уучлая /Д.Жаргалсайхан, Т.Ариунаа/
- Хайрын виз /Л.Ган Эрдэнэ, Маралжингоо/
Шилдгээр: ВХ-Ийм нэгэн дурлал

13. Шилдэг рок дуу
- Ийм л байг /Булсара/
- Нандин шүтээн /Никитон/
- Унтсан луу сэрлээ /Никитон/
- Цоглог оюутан /Хурд/
- Элэг бөөр /Лемонс/
Шилдгээр: Никитон - Нандин шүтээн

14. Шилдэг поп дуу
- Амлалт
- Дурлал шиг асна
- Зүүдний учрал
- Харуусал, харамсал
- Чи надад дурлаасай
Шилдгээр: Т.Ариунаа- Дурлал шиг асна

15. Шилдэг цомог
- Volume 1 /B продакшн/
- Дурлал шиг асна /Т.Ариунаа/
- 440 HZ /Д.Болд/
- My love /BX/
- Нисдэг таваг /Нисванис/
Шилдгээр: Нисванис-Нисдэг таваг

16. Шилдэг рок тоглолт
- Unplugged 10 жил
- Их завсарлага
- Халуун элгэн нутаг /Харанга, Никитон/
- Red Life /Лемонс/
- Play time 2006 /HI FI Records/
Шилдгээр: Лемонс - Red Life

17. Шилдэг поп тоглолт
- Гурван сэтгэл нэг хүсэл /Киви/
- Divas 2006 /UP production/
- Дурлал шиг асна /Т.Ариунаа/
- My Love /BX/
- Нисч ирсэн дурлал /Х.Алтанцэцэг/
Шилдгээр: Т.Ариунаа - Дурлал шиг асна


18. Монголын рок, поп -д үнэтэй хувь нэмэр оруулсан хүн, акдемийн дээд шагнал

- Айзам хамтлаг Ононбат

тус тус шалгарч 2 жилийн туршид хийсэн бүтээсэн зүйлээ үнэлүүлж дүгнүүллээ.

PS: Уг нь "Киви - Бүсгүй хүний нулимс энэ хорвоод байдаг юм" шилдэг этник дуу авчихсан бол гоё байхгүй юу? Бусдаар бол шагналууд очих эзэндээ очсон гэж миний хувьд бодож байгаа. Нисванисийн Нисдэг таваг шилдэг цомгоор шалгарч балай авлаа шт. Энд дарж ёслолын ажиллагааны зургуудыг үзэж болно.

No comments: