2007/04/03

Mars vs. Venus


Номын дэлгүүрт орохоор "self help" номнууд хаа нэг харагддаг, мань мэт нь худлаагаасаа cool царайлж, тийм ном уншдаггүй баатар болж хажуугаар нь дээшээ харж алхаж энэ тэр… Угаасаа хувийн амьдралын талаарх хөндлөнгийн хүмүүсийн зөвлөгөө нэг их сонирхол татдаггүйг хэлэх үү, ганц ч тийм төрлийн ном уншиж байгаагүй байх. Гэвч сая онлайнд “Men are from Mars, women are from Venus” гэдэг номыг юу юугүй best seller энэ тэр гээд рекламдаад байхаар нь ухаж төнхөж байж гарчиглав.

Эхний бүлгийг унштал ерөнхийдөө make sense болж байна аа. Эрчүүд, эмэгтэйчүүдийн асуудалд хандах арга барил нь шал өөр болохоор тэдний хооронд үл ойлголцол үүсэх магадлал өндөр байдаг гэнээ. Жишээ нь, эрчүүд стрессдсэн үедээ дотогшоогоо орж, асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар дотроо бясалгадаг бол эмэгтэйчүүд проблемынхаа талаар ойр дотны хүмүүстэйгээ ярьж тайвширдаг гэнэ. Тийм ч учраас эрэгтэй нь эмэгтэйгээ учиргүй чалчаад байхад нь уурлаж эсвэл эмэгтэй нь эрэгтэйгээ анхаарал хандуулсангүй гэж гомдоод муудалцах үе элбэг тохиолддог юм байх. Эхэндээ логиктой л юм байна ухааны юм бодоод хальт уншаад л байлаа. Тэгсэн нэг л сонин санагдаад явчихлаа. Нэгэнт л хоёр хүн бие биендээ хайртай л юм бол нэг нэгнийгээ асар сайн мэддэг байх ёстой бус уу? Аливаа зөрчлийг зөвхөн эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн intrinsic ялгаатай холбож тайлбарлах нь нэг л өрөөсгөл санагдлаа. Хамгийн гол нь мэдрэмж чухал байх… Тэгэхээр ийм төрлийн ном олноороо борлогдоод байна гэж бодохоор асар олон хос тэр түвшинд хүрч чадахгүй явсаар л байна гэсэн үг үү? Хэн хэнийгээ гэлтгүй мэтрэмжтэй байцгаая гэсэн...

15 comments:

Anonymous said...

men are from mars, women are from venus chini googoo nom shtee. tehdee bi unshih gesen zalhuu hureed, zuragtai nomiig ni avaad zurguudiig ni jijighen tailbartai ni unshchihsan. hamaagui less time consuming, tegeed zugaatai yum bilee. bi bodohdoo ene nomiig relationship-t oroh gej baigaa esvel dongoj orj ehelj baigaa ulsuudad zoriulsan baih gej taamaglaad baigaa. hairtai, tegeed bur hamtran amidardag deeree tulchihsan bol, as you said Theory, ene nomon deer gardag jijig sajig asuudliig davaad garchihsan, edgeer ni bugd jijighen humuusiin jijighen asuudal bolj nudend ni haragddag baij boloh. Otherwise, uchirgui ene nomiig unshaad gerleltee avarch ene ter baival ch, no comments on that gesiisht.

Anonymous said...

Manai naiz naad nomiig chini minii neg butelgui uyerhliin daraa ugch baisiin. Erduusuu taalagdaagui, ter “Mars and Venus on a date” nom ni buur durgui hurgemeer. Relationship chini buteegui bol ert “sex”-iin haritsaand orsniih genuu, tegeed yahiin dundad zuunii uyeiin courtly love mayagaar dateleed ongonotood baihyy. erduusuu taalagdaaaaaagui

Anonymous said...

Эмэгтэйчvvд проблемынхаа талаар ойр дотны хүмvvстэйгээ ярьж тайвширдаг гэнэ… comments haraad baihad neeren ch yumuu gesn heheheh dandaa l girls bnashd

Anonymous said...

Tiim olon nom borlogdood baina geheer tiim olon hun unshaad biye biye oilgoltsoj saihan amidrach baina gesen ug.
Tuya, it is usually considered inappriopriate to have sex on the first date.

Anonymous said...

Асар эрэгтэйлэг юм гэдгээ мэдэв, дотогшоо царайлаад гэсн.
Саяханы нэг судалгаагаар аз жаргалтай хосуудад юу хамгийн ихээр нөлөөлдөг бэ гэсэн, vр дүн нь … Тэднийг аз жаргалтай болгодог нь ухаангvй дурлал, секс аль нь ч биш ердөө л хоорондын зохицол гэжээ. Уламжлалт бодлоор хайртай л бол дагуулаад дэлхийг тойрсон ч яахав гэдэг нь энд гол учиг болж чадсангvй, мэдээж чухал хvчин зүйл мөн гэлээ ч бүхнийг шийдэх хvч биш ажээ.
Хоорондын зохицол гэхээр хосуудын сонирхол, хүсэл, vнэлэмж ойролцоо байх, дор хаяад телевиийн сувгаа булууцалдаж мангасдалцахгvй байх юм. Хосууд удаан хугацаагаар хамт байхад бие биесийн сонирхдогийг сонирхож дуртай болох, vгvй ядахдаа хvлээн зөвшөөрдөг болдог, монголчууд vvнийг ээнэгшин дасах гэдэг. Өөр өөр соёлд өсөж хvмvvжсэн ч хайрлаж дурлалцахын цагтаа vнэлэмж хийгээд санаа зорилго нийцэж байхад амьдрал ч тvс болдог болтой.

Anonymous said...

Айлд орохоороо номын тавиурыг нь шалгадаг балиар зуршилтай болчиж. Нэг танилынхаа номыг vзэж байтал ассар ассар номууд –санхvvгийн эрх чєлєєнд хvрэх зам, сексийн нууц, баяжих арга гм гм гм…баяждаг бол сайхнаа чи минь.
гэтэл юу бэ? Єлсєхvйн гайхамшиг 1,2,3,4 чихшиг, мэргэжлээ зєв сонгох, цагаа зєв зарцуулах…ийм сайхан зєвлємжийн номнууд байхад нэг их бодох зvйлгvй амьдраад амар болтойдог шvv.
( ..хайран баялаг , хайран цаас.)
John Gray(gay?)гэдэг нєхрєєр орон дотроо юу хийхээ(marsian&venusian in bed) заалгахгvй амьдаръяа хvмvvсээ
Гснээс зєвлємжийн номнууд борлуулалт Но1???
За тэгвэл нэг хєєрхєн ном бичье байз. Сэдэв юу байна

Anonymous said...

Er em hunii huisnii yalgaa gej negent bga bolohoor dotood ertunts bolood ouyn uhaand n turmul yalgaa bj l taaraa. Uuniig meddeg bval oilgoltshod duhum bh. Ter nomiig unshaagu ch tegj bodogdoj bn. Er n ter buh zohitsol bj bj l orshin togtnoj bga. Mash tom tegeed hariult olohod hetsuu sedev. Tiim uchraas olon hunii sonirhol tataj margaan uusgej bga bh da. Ene bol mongoloor Arga Bilgiin Uhaan bui... He he

Anonymous said...

Миний бодлоор эрэгтэй эмэгтэй хvмvvс бие биеэндээ л хайртай бол болж бvтнэ гэж би хувьдаа бодож итгэж явсан боловч тийм байдаггvй юм байна. Хvн гэдэг чинь хайрлаж баярлуулж чадаж байж л хамтдаа байх хэрэгтэй юм байна. Миний хувьд бол тэр ямар жилтэй ямар ордтой гэсэн сонин сонин юм ероосоо хамаагvй. Зvгээр л миний проблемыг шийдэх надад тусалж дэмжээд байх хvнийг хайдаг.

Anonymous said...

“Olsohuin gaihamshig 1,2,3,4″ chini sonirholtoi umuu? Erin manai mongolchuud self help nomiig neh toodgui baih, harin Americans bol barag l hool shig heregtei baidag um shig baigaa um. Jennifer Aniston-g Brad-s salahad 1000, 1000-n self help nomnuud huleej avsan gesen.
Harin ene Mars & Venus-n tuhaid zarim sonirholtoi zuilsuud baisan shuu. Medeed avahad daraa ni nohoroo oilgohod dohomtei baij boloh l um.

Anonymous said...

Хайрлах, хайрлуулах-хvндлэх, хvндэлvvлэх хоёр харилцааны логик дарааллын талаар нэг зvйлийг хэлмээр юм шигээ. Зөв бодож байгаа эсэхээ сайн мэдэхгvй юм. Гэхдээ миний бодол. Залуу хосууд яагаад салдаг бэ? Дээрх утга бvхий логикийг мэдэх бус ойлгох хэрэгтэй юм шиг санагддаг. Нэгэн номон дээр хоёр хос танилцаад бие биедээ хайртай болоод дараа нь хvндэлдэг, улмаар тэр хоёр дотоносоод бие биенээ мэддэг болсноор хvндлэл нь байхгvй болдог ч, харин хайр нь байж л байдаг. Нэгэнт бие биенээ хvндлэх “хvндлэл” нь байхгvй болсон юм чин хэрэлдэж муудалцдаг гэж бичсэн байсан. Тэгээд л vр дvнд нь хоёр тийшээ салдаг. Салсан хойноо хайрласаар л байдаг. Харамсалтай байгаа биз. Тэгвэл хосууд маань бие биенээ Нэгдvгээрт “хүндлэх”, Хоёрдугаарт “хайрла” гэж хэлмээр байна. Бие биенээ хvндэлдэг юм чин хэрэлдэх, мууцалдах зvйл ядаж гарахгvй болов уу.

Anonymous said...

NCAA, early intimacy does not neceassarily imply the meaning from the first encounter, just so that you know.
couldn’t help noticing it. Anyways, no offense

Anonymous said...

Сайхан залуутай болзох бас л тархи мэдрэлийн таашаал. I Could Never Be Your Woman. . . гээд л элдэв бvтэхгvй юмыг хэнд ч бvvvр хэнд ч илчлэхгvйгээр бодоод л болзоод л гэсэн…

Anonymous said...

Ene nomiig zugeer uzseen bloggertoi sanaa neg bnaa unshihad hugjiltei yer ni bol unen l zuils bna lee tehdee tiim blaa geed problem shiidegdehgui shuu dee

Anonymous said...

Point
Zaluusdaa handaj helehed,
1. Sonirhoj unshij bga hunii huvid bol tegeed guilgeed harahad zugaatai bj boloh yum.
2.Hervee teriig uneheer practict heregley gevel 1,2 unshisnaar asuudlaa shiidverleh eruusuu bolomjgui yum. Deerh turliin zohioluudiig shireenii nom bolgon bainga harj ,dald uhamsartaa shingeej, za daldaa baig gehed uhamsartaa oruulj ugj baij, ur dun ni haragdah bolomjtoi.
Za tgd nariin yarival zuv oilgoj, zuv hereglej chadsan eseh geed uur huchin zuiluud yavna.Uund uuriin mgl hursun deere buulgah etc.
Tiim bolhor shuud nomruu dairah hereggui bolvu. Nomiin tuhaid erunhiid ni hariltsaag tomiyolj, practict heregleh joriig ni dohuulsen l hereg.
Mun deer Shannel ch durdsan bn, hariltsaand chini stage gj bdag bolhoor uuruu ali stage-d bga esehee todruulah gh met. za ingeed commento tovchlohgui bol nayan yum bichih boloh ni.
Gol ni yu heleh gd bn geheer , humuus asuudliig shiidehed het amarchlah ged baidagt l bn, iimerhu asuudaluud fundamentally complicated bdag uchraas dont take them easy. Neg l nom avj unshaad bayajih ged, or hariltsaagaa saijruulchih gej bodvol tom enduurel shu.
Sain nom zovhun yavah zamiig ni zaaj ugnu, chi uuruu l zamaa gargah yostoi yum.
Good luck, guys!

ps: ter nomiin zohiogchid ch gsn tuhain salbartaa mergejiliin tuvshind sudalsan mergejiltenuud baidag gedgiig bas buu mart.
Zaaval bugd unen baih albagui l de, but some could be true

Different Theory said...


To: Jewl

Тэр судалгааны дvн ч бас асар сонирхолтой гарсан байна ш дээ. Би ч дотогшоо царайлсан бvсгvйд дуртай юм байна гсн..

Тэгэхээр эцсийн бvлэгт хамгийн чухал нь хоорондын зохицол хийгээд хайрлаж, дурлалцсан ч гэсэн хүсэл сонирхол, санаа зорилго, vнэлэмж нэгтэй, хамт нэг зvгт харж чадах хvнээ л олчихвол амьдрал тvс болох нээ дээ? Браво!

Хэхэ. Асар дотогшоо царайлаад байгаа JEWL-тэй 100% санал нэг байна.

7 жилийн өмнө огт өөр өнцөгтэй бичиж байсан байна шvv би. Changing mind-аа гэж...